Бурханаар ашиглагдаж байгаа хүний гүйцэтгэдэг ажил нь Христийн эсвэл Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллахын төлөө байдаг. Энэ хүнийг Бурхан хүмүүсийн дундаас өргөж, тэрээр Бурханы сонгосон бүх хүмүүсийг удирдан залахын төлөө байдаг ба мөн хүний хамтын ажиллагааны ажлыг хийхийн тулд тэр Бурханаар өргөгддөг билээ. Хүний хамтын ажиллагааны ажлыг хийх чадвартай ийм хүн байснаар хүнд тавих Бурханы шаардлага болон хүмүүсийн дунд Ариун Сүнсний хийх ёстой ажлын дийлэнх нь түүгээр дамжуулан биелнэ. Үүнийг өөр байдлаар хэлбэл: Энэ хүнийг ашиглах Бурханы зорилго нь, ингэснээр Бурханыг дагадаг бүх хүмүүс Бурханы хүслийн талаар илүү сайн ойлгож, Бурханы илүү олон шаардлагуудад хүрч чадах юм. Хүмүүс Бурханы үгийг эсвэл Бурханы хүслийг шууд ойлгох чадваргүй учраас Бурхан тийм ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах хэн нэгнийг бий болгодог. Бурханаар ашиглагдаж буй энэ хүнийг бас, хүмүүсийг залж чиглүүлэх Бурханы зууч, Бурхан болон хүмүүсийг хооронд нь хэл нэвтрэлцүүлдэг “орчуулагч” хэмээн тодорхойлж болно. Тиймээс ийм хүн бол Бурханы гэрт ажилладаг хүмүүстэй эсвэл Түүний элч нартай адилгүй юм. Тэдний адилаар, түүнийг Бурханд үйлчилдэг нэгэн гэж хэлж болох боловч мөн чанартаа түүний ажил болон Бурханаар ашиглагдаж буй цаад шалтгаан нь бусад ажилчид, элчүүдээс асар их ялгаатай байдаг. Түүний ажлын мөн чанар болон түүнийг ашиглах цаад шалтгааны тухайд гэвэл Бурханаар ашиглагддаг хүн Түүгээр өргөгддөг, тэр Бурханы ажлын төлөө Бурханаар бэлтгэгддэг бөгөөд Бурханы Өөрийн ажилд хамтран ажилладаг. Ямар ч хүн, хэзээ ч түүний ажлыг орлож чадахгүй ба энэ нь бурханлаг ажилд салшгүй чухал байдаг хүний хамтын ажиллагаа юм. Харин тэгэхэд бусад ажилчид эсвэл элчүүдийн гүйцэтгэдэг ажил нь зүгээр л тодорхой цаг хугацаанд чуулгануудад зориулсан зохицуулалтын олон талын гүйцэтгэл, мэдээлэл дамжуулалт байдаг эсвэл чуулганы амьдралыг хэвээр хадгалахын тулд амиар хангах энгийн ажил байдаг билээ. Эдгээр ажилчид болон элчүүд нь Бурханаар томилогдоогүй, тэр ч байтугай тэднийг Ариун Сүнсэнд ашиглагддаг хүмүүс гэж нэрлэж болохгүй. Тэд чуулгануудын дундаас сонгогддог бөгөөд хэсэг хугацаанд тэднийг сургаж, боловсруулсны дараа тохирох хүмүүсийг нь үлдээж, тохирохгүй хүмүүсийг ирсэн газар луу нь буцаан илгээдэг. Эдгээр хүмүүс чуулгануудын дундаас сонгогдсон учраас зарим нь удирдагч болсныхоо дараа өөрсдийн жинхэнэ царайгаа харуулдаг бөгөөд зарим нь бүр ч олон муу зүйл хийж, таягдуулж төгсдөг. Нөгөө талаар, Бурханаар ашиглагддаг хүн бол Бурханаар бэлтгэгдсэн, тодорхой хэв чанар эзэмшдэг, хүн чанартай байдаг. Тэр Ариун Сүнсээр урьдчилан бэлтгэгдэж, төгс болгуулсан байдаг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн удирдуулдаг, ялангуяа түүний ажлын тухайд гэвэл Ариун Сүнс түүнийг чиглүүлж, захирч байдаг—үүний үр дүнд Бурханы сонгосон хүмүүсийг залж чиглүүлэх замд ямар ч гажилт байдаггүй, учир нь Бурхан Өөрийн ажлаа гарцаагүй хариуцдаг бөгөөд Бурхан Өөрийн ажлыг цаг үргэлжид хийж байдаг билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүнийг ашиглах талаар”-аас
Эш үзүүлэгчид болон Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа хүмүүсийн үг ба ажил нь бүгд хүний үүргийг биелүүлж, бүтээгдсэн зүйлийнхээ чиг үүргийг гүйцэтгэж байгаа ба хүн хийх ёстой зүйлээ л хийж байгаа юм. Гэсэн хэдий ч, бие махбодтой болсон Бурханы үг ба ажил нь Түүний үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал байсан. Түүний гадаад хэлбэр хэдий бүтээгдсэн хүнийх ч гэсэн, Түүний ажил нь Өөрийн бие махбодын чиг үүргийг биелүүлэх биш харин Түүний үйлчлэлийг биелүүлэх юм. “Үүрэг” гэсэн нэр томьёо нь бүтээгдсэн хүнтэй холбоотой хэрэглэгддэг байхад, “үйлчлэл” нь Бурханы махбод болсон биетэй холбоотойгоор хэрэглэгддэг. Энэ хоёрын хооронд үндсэн ялгаа бий бөгөөд энэ хоёр нь харилцан солигддоггүй. Хүний ажил бол зөвхөн өөрийн үүргээ биелүүлэх явдал байхад Бурханы ажил бол Өөрийн үйлчлэлээ удирдаж хэрэгжүүлэх явдал байдаг. Тиймээс, хэдий олон элчүүд Ариун Сүнсээр ашиглагдаж, олон эш үзүүлэгчид Түүгээр дүүргэгддэг байсан ч, тэдний ажил ба үг нь бүтээгдсэн хүн болохын хувьд ердөө л өөрсдийн үүргээ биелүүлэх явдал байсан. Хэдий тэдний зөгнөл нь бие махбодтой болсон Бурханы хэлсэн амийн үгээс илүү агуу байж болох ч, тэдний хүн чанар ч гэсэн бие махбодтой болсон Бурханыхаас илүү давамгай байсан ч, тэд үйлчлэлийг хэрэгжүүлж байсан биш харин үүргээ л биелүүлж байсан билээ. Хүний үүрэг нь хүний чиг үүрэгтэй хамаатай ба энэ нь хүний хувьд хүрч болохуйц зүйл юм. Гэтэл, бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх үйлчлэл нь Түүний удирдлагатай холбоотой ба энэ нь хүний хүршгүй зүйл юм. Бурханы амьд дүр ярьж, ажиллаж, гайхамшгийг үзүүлж байсан ч Тэрээр Өөрийн удирдлагын дотор агуу ажлыг хийж байдаг ба хүн тийм ажлыг Түүний оронд хийж чадахгүй. Хүний ажил бол, бүтээгдсэн хүн болохын хувьд, Бурханы удирдлагын ажлын өгөгдсөн үе шатанд зөвхөн өөрийн үүргийг л биелүүлэх явдал юм. Тийм удирдлагагүйгээр буюу хэрвээ бие махбодтой болсон Бурханы үйлчлэл алга болбол, бүтээгдсэн хүний үүрэг ч гэсэн алдагдах болно. Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлэх Бурханы ажил нь хүнийг удирдах явдал байхад, хүн үүргээ биелүүлнэ гэдэг нь Бүтээгчийн шаардлагад нийцэхийн тулд өөрийн үүргээ биелүүлнэ гэсэн үг бөгөөд хүн үйлчлэлийг хэрэгжүүлнэ гэж огтхон ч бодох хэрэггүй. Бурханы төрөлхийн мөн чанарт буюу Сүнсэнд, Бурханы ажил бол Түүний удирдлага, харин бүтээгдсэн хүний гадаад хэлбэрийг агуулсан бие махбодтой болсон Бурханы хувьд, Түүний ажил бол Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх явдал юм. Түүний хийж байгаа ажил бүхэн нь Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх бөгөөд хүн, Түүний удирдлага дор, Түүний удирдлагын цар хүрээн дотор л чадах бүхнээ хийх ёстой юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбод болсон Бурханы үйлчлэл ба хүний үүргийн хоорондын ялгаа”-аас
Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүн хүртэл Бурханыг Өөрийг нь төлөөлж чадахгүй. Хүн Бурханыг төлөөлж чадахгүйгээс гадна энэ ажил нь Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Энэ нь хүний туршлагыг Бурханы удирдлагад тавьж болохгүй ба тэр нь Бурханы удирдлагыг төлөөлж чадахгүй гэсэн үг. Бурханы Өөрөө хийж байгаа бүх ажил нь Түүний Өөрийн удирдлагын төлөвлөгөөндөө хийхээр зэхсэн ажлууд ба агуу удирдлагатай хамаатай юм. Хүний (Ариун Сүнсий хэрэглэж байгаа хүний) хийж байгаа ажил нь түүний хувийн туршлагыг хангадаг. Тэрээр өөрөөсөө өмнө байсан хүмүүсээсээ туршлагын шинэ замыг олж ахан дүүсээ Ариун Сүнсний зааврын дагуу удирддаг. Тэдний хангадаг зүйлс нь хувийн туршлага эсвэл сүнслэг хүмүүсийн сүнслэг бичвэр юм. Тэднийг Ариун Сүнс удирддаг боловч тэдний хийж буй ажил нь зургаан мянган жилийн төлөвлөгөөн дэх агуу удирдлагын ажилтай холбоогүй. Тэднийг Ариун Сүнс ердөө л төрөл бүрийн цаг хугацаанд Ариун Сүнсний урсгалд хүмүүсийг хөтлөхөд тэд үйл хэргээ биелүүлж, амьдрал нь дуусах хүртэл дэмжсэн. Тэдний хийж байгаа ажил нь Бурхан Өөрт нь зориулан тохиромжтой замыг бэлдэхэд эсвэл Бурханы Өөрийн газар дээрх удирдлага дахь ганц зүйлийг үргэлжлүүлэхэд оршдог. Эдгээр хүмүүс нь Түүний удирдлага дор агуу ажлыг хийж чадахгүй, тэд шинэ замыг нээж чадахгүй бөгөөд Бурханы өмнөх эринд хийсэн бүх ажлыг төгсгөж ч чадахгүй. Иймд тэдний хийж буй ажил нь бүтээгдсэн зүйл өөрийн үйл ажиллагааг явуулж байгааг л төлөөлөх ба Бурхан Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байгааг төлөөлөхгүй. Учир нь тэдний хийдэг ажил нь Бурханы Өөрийн хийдэг ажлаас өөр байдаг. Шинэ эрин үед алхан орох ажлыг Бурханы өмнөөс хүн хийж чадахгүй. Түүнийг Бурханаас Өөрөөс нь өөр хэн ч хийж чадахгүй. Хүний хийж буй бүх ажил нь нэг бүтээлийн хувьд үүргээ гүйцэтгэж байгаа хэрэг бөгөөд мөн үүнийг Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн эсвэл гэгээрсэн үедээ хийдэг. Ийм хүмүүсийн өгч байгаа заавар нь хүн өдөр тутмын амьдралаа яаж хэрэгжүүлэх болон Бурханы хүсэлтэй яаж уялдуулах тухай байдаг. Хүний хийж байгаа ажил нь Бурханы удирдлагыг агуулахгүй ба Сүнсний ажлыг ч төлөөлөхгүй. Жишээ нь Витнесс Ли, Ватчмэн Ни нарын ажил нь замд дагуулах явдал байсан юм. Зам шинэ ч бай эсвэл хуучин ч бай тухайн ажил Библийн зарчмуудаас хэтрэхгүй байх үндсэн дээр хийгдсэн. Орон нутгийн чуулганууд шинэчлэгдэж эсвэл баригдаж байсан ч гэсэн тэдний ажил нь чуулгануудыг байгуулах явдал байсан юм. Тэдний хийсэн ажил нь Есүс болон Түүний элчүүдийн дуусгаагүй ажлыг үргэлжлүүлсэн буюу Нигүүлслийн эрин үед улам цааш хөгжсөн. Өөрсдийн ажлаараа тэдний хийсэн зүйл нь Есүсийн Өөрийн ажилдаа дараагийн үеийнхнээсээ гуйсан толгойгоо бүтээх, баптисм, талх хуваах эсвэл дарс уух гэх мэт зүйлийг сэргээх явдал байлаа. Тэдний ажил нь зүгээр л Библид баригдсан ба Библи дотроос л замыг хайж байсан гэж хэлж болно. Тэд шинэ ахиц огтхон ч гаргаагүй. Тиймээс тэдний ажлаас хүн, Библи доторх шинэ замуудын нээлтийг, мөн түүнчлэн илүү сайн, илүү бодитой хэрэгжүүлэлтүүдийг л зөвхөн харж чадна. Гэхдээ хүн тэдний ажлаас Бурханы одоогийн хүслийг олж чадахгүй, тэр ч бүү хэл эцсийн өдрүүдэд Бурханы хийх шинэ ажлыг олж чадахгүй. Учир нь тэдний алхсан зам хуучны зам хэвээр байсан; ямар ч ахиц, ямар ч шинэ зүйл байгаагүй. Тэд “Есүсийн цовдлолын” бодит баримт, “гэмшиж, нүглээ улайхыг хүмүүсээс гуйх” заншил, “эцсээ хүртэл тэвчсэн хүн аврагдах болно” хэмээх үг, “эрэгтэй хүн бол эмэгтэй хүний тэргүүн бөгөөд эмэгтэй хүн нөхөртөө захирагдах ёстой” гэсэн үгийг үргэлжлүүлэн баримталсаар байсан. Цаашлаад тэд “эгч нар номлож чадахгүй, зөвхөн дуулгавартай дагаж л чадна” гэсэн уламжлалт үзлийг баримталсан. Хэрвээ манлайллын ийм байдал үргэлжилсэн бол Ариун Сүнс шинэ ажлаа хэрэгжүүлж, хүмүүсийг хоосон сургаалаас чөлөөлж эсвэл хүмүүсийг эрх чөлөө болон гоо сайхны хүрээ рүү хөтөлж хэзээ ч чадахгүй байх байсан. Тиймээс эрин үеийг өөрчлөх ажлын энэ үе шат нь Бурханаар Өөрөөр нь хийгдэж, хэлэгдэх ёстой, эс бөгөөс ямар ч хүн Түүний оронд ингэж хийж чадахгүй. Одоог хүртэл энэ урсгалаас гаднах Ариун Сүнсний бүх ажил зогсонги байдалд орсон бөгөөд Ариун Сүнсээр ашиглагдсан хүмүүс өөрсдийн тулгуураа алдсан. Иймд Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүмүүсийн ажил нь Бурханы Өөрийн хийж байгаа ажлаас ялгаатай ба тэдний хэн болох болон тэд хэний нэрийн өмнөөс үйлдэх нь мөн л ялгаатай байна. Учир нь Ариун Сүнсний хийх гэж байгаа ажил нь ялгаатай тул үүнтэй холбогдуулан ажиллаж байгаа бүхэнд өөр өөр ялгамж чанар болон байр суурийг олгодог. Ариун Сүнсэнд хэрэглэгдэж буй хүн заримдаа шинэ ажил хийж болох ба мөн хуучин эринд байсан зарим ажлыг устгаж болох боловч тэдний ажил нь Бурханы шинэ эрин дэх зан чанар болон хүслийг илэрхийлж чадахгүй. Тэд зөвхөн хуучин эриний ажлыг арилгахын тулд ажилладаг ба шинэ ажлыг хийж Бурханы Өөрийн зан чанарыг шууд төлөөлдөггүй. Иймд тэд хичнээн ч хуучирсан зүйлийг цуцалж, шинэ зүйл оруулж ирсэн бүтээгдсэн зүйл, хүнийг төлөөлсөн хэвээрээ үлдэнэ. Харин Бурхан Өөрөө ажил хийх үед Тэрээр хуучин эриний зүйлсийг нээлттэйгээр зарлан цуцалдаггүй ба шинэ эрин эхэлснийг шууд зарладаггүй. Тэр Өөрийн ажлаа хийхдээ шууд шулуун байдаг. Тэрээр Өөрийн хийх гэж байгаа ажилдаа шулуунаар ханддаг. Энэ нь Тэр Өөрийн авчирсан ажлаа шууд илэрхийлж, Өөрийн ажлыг анхны хийхээр төлөвлөснөөр хийж, Өөрийн оршихуй болон зан чанарыг илэрхийлдэг гэсэн үг. Хүмүүсийн харж байгаагаар Түүний зан чанар болон мөн Түүний ажил нь өмнөх эринүүдийнхээс өөр байна. Гэвч Бурханы Өөрийн өнцгөөс бол энэ нь зүгээр л Түүний ажлын цаашдын хөгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа хэрэг. Бурхан Өөрөө ажиллах үед Тэрээр Өөрийн үгээ илэрхийлж, шинэ ажлыг шууд авчирдаг. Харин хүн ажиллах үедээ нягтлан цэгнэж, судалж эсвэл бусдын ажил дээр суурилсан хэрэгжүүлэлтийг системчлэх, мэдлэгээ хөгжүүлэх гэсэн замаар явдаг. Энэ нь хүний хийж байгаа ажлын мөн чанар нь хэлэлцээг баримтлан “хуучин замаар шинэ гуталтай алхахад” оршино гэсэн үг. Энэ нь Ариун Сүнсэнд хэрэглэгдэж байгаа хүний алхсан зам ч гэсэн Бурханы Өөрийн нээсэн зүйл дээр баригдсан зам гэсэн үг. Эцсийн эцэст хүн бол хүн, Бурхан бол Бурхан юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

No comments:
Post a Comment