11/02/2019

2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?

Холбогдолтой Бурханы үгс:
2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?

Ариун Сүнсний ажил нь хүмүүст үр ашиг хүртээх буюу хүмүүсийг босгон байгуулах бүхий л ажил бөгөөд хүнд ашиг тусаа өгдөггүй ажил гэж нэгээхэн ч үгүй. Үнэн гүн эсвэл өнгөц байх нь хамаагүй, үнэнийг хүлээн зөвшөөрч байгаа хүмүүсийн хэв чанар ямар байх нь хамаагүй, Ариун Сүнсний хийж байгаа бүхэн хүмүүст ашjиг тустай юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Ариун Сүнсний ажил бол идэвх санаачлагатай удирдамж болон эерэг гэгээрлийн нэг хэлбэр юм. Энэ нь хүмүүсийг идэвхгүй байхыг зөвшөөрдөггүй. Энэ нь тэдэнд тайтгарал авчирч, итгэл болон шийдвэрийг тэдэнд өгдөг ба тэднийг Бурханаар төгс болгуулахаар зорих боломжтой болгодог. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс идэвхтэйгээр орж чаддаг, тэд идэвхгүй эсвэл албадуулсан байдалтай биш, харин идэвх санаачлагатай байдаг. Ариун Сүнс ажиллах үед хүмүүс сэтгэл ханамжтай агаад дуртай байдаг, тэд дуулгавартай байхад бэлэн агаад өөрсдийгөө даруу байлгахдаа баяртай байдаг бөгөөд дотроо шаналж зовсон, эмзэгхэн байдаг хэдий ч тэд хамтран ажиллах шийдвэртэй байдаг, тэд баяртайгаар зовдог, дуулгавартай байх чадвартай байдаг, хүний хүслээр сэвтээгүй, хүний бодлоор сэвтээгүй, мөн хүний хүсэл шунал болон сэдлээр гарцаагүй сэвтээгүй байдаг. Хүмүүс Ариун Сүнсний ажлыг мэдрэх үед тэд ялангуяа дотоод талдаа ариун байдаг. Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүс Бурханы хайрыг, ах эгч нарынхаа хайрыг амьдран харуулж, Бурханыг баярлуулдаг зүйлсэд баярлаж, Бурханы дургүйцдэг зүйлсэд дургүйцдэг. Ариун Сүнсний ажлаас болж сэтгэл нь хөдөлдөг хүмүүс хэвийн хүн чанартай байдаг, тэд хүн чанарыг эзэмшсэн агаад үнэнийг байнга эрэлхийлж байдаг. Ариун Сүнс хүмүүсийн дотор ажиллах үед тэдний нөхцөл байдал нь улам илүү сайжирч, хүн чанар нь улам илүү хэвийн болдог бөгөөд хэдийгээр тэдний зарим хамтын ажиллагаа нь тэнэг байж болох боловч сэдэл нь зөв, оролт нь эерэг байдаг, тэд саад болохоор оролддоггүй, мөн тэдний дотор ямар ч хорон санаа байдаггүй.
Ариун Сүнсний ажил хэвийн агаад бодитой, Ариун Сүнс хүний хэвийн амьдралын дүрэм журмын дагуу хүнд ажилладаг бөгөөд Тэрээр энгийн хүмүүсийн бодит эрэл хайгуулын дагуу хүмүүсийг гэгээрүүлж, залж чиглүүлдэг. Ариун Сүнс хүмүүс дээр ажиллах үедээ энгийн хүмүүсийн хэрэгцээний дагуу тэднийг залж чиглүүлж, гэгээрүүлдэг, Тэрээр тэдний хэрэгцээн дээр үндэслэн тэднийг хангадаг ба дутагдаж буй зүйл болон дутагдал дээр нь үндэслэн тэднийг эерэгээр залж чиглүүлж, гэгээрүүлдэг; Ариун Сүнс ажиллах үед энэхүү ажил нь хүний хэвийн амьдралын дүрэм журамтай зохицож байдаг бөгөөд зөвхөн бодит амьдрал дээр л хүмүүс Ариун Сүнсний ажлыг харах боломжтой байдаг. Хэрвээ өдөр тутмын амьдралдаа хүмүүс эерэг байдалтай, хэвийн сүнслэг амьдралтай байх юм бол тэд Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн байна. Ийм байдалд, Бурханы үгийг идэж уух үедээ тэд итгэлтэй байдаг, залбирах үедээ тэд урам зоригтой болдог, тэдэнд ямар нэгэн зүйл тохиолдох үед тэд идэвхгүй биш байдаг, тэдэнд ийм зүйл тохиолдож байхад тэд Бурханы тэднээс сурахыг шаарддаг хичээлийг харж чаддаг, тэд идэвхгүй эсвэл сул дорой биш байдаг бөгөөд хэдий тэдэнд бодит хүндрэл бэрхшээл байгаа ч Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагахад бэлэн байдаг.

… … …

Сатанаас ямар ажил ирдэг вэ? Сатанаас ирдэг ажилд, хүмүүс дэх үзэгдэл тодорхойгүй, хийсвэр байдаг, тэд хэвийн хүн чанаргүй, үйлдлүүдийнх нь ар дахь сэдэл буруу байдаг бөгөөд хэдий тэд Бурханыг хайрлахыг хүсдэг ч тэдний дотор буруушаал зэмлэл үргэлж байдаг, эдгээр буруушаал болон бодол нь үргэлж тэдний дотор саад болж, амийнх нь өсөлтийг хязгаарлаж, Бурханы өмнө хэвийн нөхцөл байдалтай байх боломжгүй болгодог. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн дотор Сатаны ажил байсан даруйд зүрх сэтгэл нь Бурханы өмнө амар тайван байж чаддаггүй, тэд өөрсдийгөө яахаа мэддэггүй, цуглаан харагдах төдийд зугтахыг хүсдэг бөгөөд бусад хүн залбирч байхад тэд нүдээ аних чадваргүй байдаг. Муу ёрын сүнсний ажил нь хүн, Бурхан хоёрын хоорондох хэвийн харилцааг нурааж, хүмүүсийн урьдны үзэгдлүүд болон амийн оролтын замыг нь самууруулдаг, зүрх сэтгэлдээ тэд хэзээ ч Бурханд ойртож чадахгүй, тэдэнд сүйрэл учруулж, тэднийг дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыг хайрлах хайранд нь ямар ч хүч чадал үлдээлгүйгээр, сүнсийг нь доош живүүлж байдаг. Энэ нь Сатаны ажлын илрэл юм. Сатаны ажил дараах зүйлээр илэрдэг: өөрийнхөө бодлыг хамгаалж, гэрчлэлд зогсож чадахгүй байх, чамайг Бурханы өмнө буруутай нэгэн, мөн Бурханд үнэнч бус нэгэн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон үнэнчн болгох. Сатаны хөндлөнгийн оролцооноос болж чи өөр дотроо байсан Бурханд хандах хайр болон дөнгөлөх зүйлс үргэлж тохиолддог бөгөөд зүрх сэтгэл нь амар тайван биш байж, Бурханыүглийн тархалтыг дураар нь тавьж, нүглийг үзэн ядахаа больдог; цаашлаад Сатаны хөндлөнгийн оролцоо нь чамайг замбараагүй болгож, Бурхан чиний сэтгэлийг хөдөлгөдөг байдлыг алга болгодог ба чамайг Бурханд эргэлзүүлж, чамайг Бурханы талаар гомдоллож, Түүнийг эсэргүүцэхэд хүргэдэг, тэр ч бүү хэл чи Бурханыг орхих эрсдэлтэй байдаг. Энэ бүхэн нь Сатаны ажил юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ариун Сүнсний ажил ба Сатаны ажил”-аас

Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас

No comments:

Post a Comment