Одоо, хэрвээ хүмүүс та нарыг мэхлэхээр оролдвол тэд Бурханы дуу хоолойг илэрхийлж чадах эсэхийг хар. Энэ нь, тэд бурханлаг мөн чанартай юу, үгүй юү гэдгийг батлах болно. Хэрвээ тэд Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар ярьж чадахгүй бол, Бурханы зүйлс болон дуу хоолойг илэрхийлж чадахгүй бол, тэдэнд Бурханы мөн чанар гарцаагүй байхгүй, иймээс тэд хуурамч юм. Ингэж хэлдэг хүмүүс байдаг: “Ямар ч хүний хэлж чадахгүй үгийг хэлдэг зарим хүмүүсийг бид харсан. Тэд бас зөгнөл хэлж, хэний ч мэдэхгүй эсвэл хараагүй зүйлсийн талаар будилаангүйгээр ярьж чаддаг—тэгэхээр тэд Бурхан уу?” Ийм хүмүүсийн тухайд гэвэл та нар яаж ялгааг нь хэлэх вэ? Дөнгөж сая хэлсэнчлэн, хэрвээ Бурхан мөн бол тэд Бурханд юу байгаа, Тэр юу болохыг хэлж чаддаг, Бурханы хаанчлалын нууцын талаар ярьж чаддаг байх ёстой; зөвхөн тийм хүнийг л бие махбодтой болсон Бурхан гэж хэлж болно. Хэрвээ бусдын мэддэггүй зүйлийн талаар ярьж чаддаг, тэдний ирээдүйг нь хэлж чаддаг, улс орнуудад юу тохиолдохыг хэлж чаддаг хүмүүс байвал тэдгээр нь заавал Бурханы үг байх албагүй; муу ёрын сүнснүүд бас тийм зүйл хийх чадвартай. Жишээлбэл, хэрвээ өнөөдөр чи тэдэнд: “Ирээдүйд надад юу тохиолдох вэ?” гэвэл тэд чамд ямар төрлийн гай гамшиг тохиолдохыг хэлнэ, эсвэл хэзээ үхэхийг чинь хэлнэ, эсвэл гэр бүлд чинь юу тохиолдохыг хэлэх болно. Олон тохиолдолд, эдгээр зүйл биелдэг. Гэхдээ ийм зүйлсийн талаар хэлэх чадвартай байна гэдэг нь Бурхан юу болох биш, мөн Бурханы ажлын нэг хэсэг ч биш.
Чи энэ зүйлийг тодорхой мэдэж байх ёстой. Эдгээр нь муу ёрын сүнснүүдийн чадамгай хийдэг ялихгүй хэрэг явдлууд юм; Бурхан ийм зүйлсэд оролцдоггүй. Бурхан махбод болох болгондоо ямар ажил хийснийг хар. Бурхан хүн төрөлхтнийг аврах ажил хийдэг, Тэр хүмүүст юу тохиолдохыг, тэд хэр удаан амьдрахыг, хэдэн хүүхэдтэй болохыг, эсвэл гай гамшиг хэзээ тэдэнд тохиолдохыг урьдчилан хэлдэггүй. Бурхан тийм зүйлсийг хэзээ нэгэн цагт зөгнөн хэлж байсан уу? Тэр тэгээгүй. Одоо та нар юу гэх вэ, Бурхан тийм зүйлсийг мэддэг үү? Мэдээж, Тэр мэддэг, учир нь тэнгэр, газар, бүх зүйлийг Тэр бүтээсэн. Зөвхөн Бурхан л тэдгээрийг хамгийн сайн мэддэг, харин тэгэхэд муу ёрын сүнсний мэддэг зүйл хязгаартай байдаг. Муу ёрын сүнснүүд юу мэдэх чадвартай вэ? Муу ёрын сүнснүүд хүний эсвэл улс орны эсвэл үндэстний хувь заяаг мэддэг. Гэхдээ тэд Бурханы удирдлагын талаар юу ч мэддэггүй, тэд хүн төрөлхтний төгсгөл юу болохыг, эсвэл хүн төрөлхтний жинхэнэ хүрэх газар юу болохыг мэддэггүй, тэр ч байтугай тэд, дэлхий ертөнц төгсгөлдөө очиж, Бурханы хаанчлал ирэх үеийг эсвэл хаанчлалын гайхалтай сайхан дүр зураг ямар байхыг мэддэггүй. Тэд энэ тухай юу ч мэддэггүй, тэдний хэн нь ч мэддэггүй. Зөвхөн Бурхан л тийм хэрэг явдлыг мэддэг, тиймээс Бурхан бүхнийг мэддэг байхад муу ёрын сүнснүүдийн мэддэг зүйл туйлын хязгаарлагдмал. Дэлхийн хамгийн агуу эш үзүүлэгчид эцсийн өдрүүдэд юу тохиолдох талаар ярьсныг бид мэддэг ба өнөөдөр тэдний үгс биелсэн—гэхдээ тэд Бурхан эцсийн өдрүүдэд ямар ажил хийдгийг мэдээгүй, тэр ч бүү хэл Бурхан юу хэрэгжүүлэхээр ирсэн эсвэл Мянган Жилийн Хаанчлал хэрхэн биеллээ олохыг эсвэл хэн Бурханд хаанчлалд орж, амьд үлдэхийг мэдээгүй. Мөн цаашлаад тэд, дараа нь Бурханы хаанчлалд юу болох талаар юу ч мэдээгүй. Ямар ч муу ёрын сүнс тийм хэрэг явдлыг мэддэггүй; зөвхөн Бурхан Өөрөө л мэддэг ба тиймээс муу ёрын сүнснүүд Бурханы удирдлагын төлөвлөгөөтэй холбоотой юуг ч мэдэх чадваргүй. Хэрвээ чи тэдэнд, “Миний хувь заяа юу вэ? Гэр бүлд маань юу тохиолдох вэ?” гэж асуувал зарим муу ёрын сүнс чамд тодорхой хариулт өгч чадна. Гэвч хэрвээ чи тэдэнд “Ирээдүйд, Бурханд итгэх итгэлдээ би хүрэх газартай байх уу? Би амьд үлдэх үү?” гэж асуувал тэд мэдэхгүй. Муу ёрын сүнснүүдийн мэддэг зүйл туйлын хязгаарлагдмал байдаг. Хэрвээ муу ёрын сүнс хэдхэн хязгаарлагдмал зүйлийг л хэлж чаддаг бол энэ нь Бурхан байж чадах уу? Тэгж чадахгүй—энэ бол муу ёрын сүнс юм. Муу ёрын сүнс хүмүүст мэддэггүй зүйлийг нь хэлж, ирээдүйнх нь талаар хэлж, тэр ч бүү хэл урьд нь ямар байсныг нь болон хийсэн зүйлийг нь хэлэх үед энэ нь үнэхээр бурханлаг гэж боддог хүмүүс байвал тийм хүмүүс үнэхээр инээдтэй биш гэж үү? Чи Бурханы талаар огт мэддэггүй гэдгийг энэ нь баталдаг. Чи муу ёрын сүнсний шалихгүй чадварыг хэтэрхий бурханлаг гэж үзэж, тэдэнд Бурхан шиг ханддаг. Чи Бурханы бүхнийг чадагч байдлыг мэддэг үү? Тиймээс хэрвээ өнөөдөр бид Бурханы ажил болон бүхнийг чадагч байдлын талаар мэддэг бол, ямар тэмдэг, гайхамшиг үзүүлэхээс үл хамааран нэг ч муу ёрын сүнс биднийг мэхэлж чадахгүй, учир нь бидний итгэлтэй байж болох ядаж нэг зүйл байдаг: Муу ёрын сүнснүүд бол үнэн биш, тэд Бурханы ажлыг хийж чадахгүй, тэд Бүтээгч биш, хүн төрөлхтнийг аврах чадваргүй бөгөөд тэд хүн төрөлхтнийг завхруулж л чадна.

Дээрхийн нөхөрлөлөөс
Тайлбар:
a. Эх бичвэрт “тухайд” гэж байдаг.

No comments:
Post a Comment