21/02/2019

3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Хүний нөхөрлөл:
3. Жинхэнэ Христ болон хуурамч христүүдийн хоорондын ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг туулсан бид бүхэн нэг баримтыг тодорхой харсан: Бурхан ажлын шинэ үе шатыг хийх бүрд Сатан болон янз бүрийн муу ёрын сүнснүүд хүмүүсийг хуурч мэхлэхийн тулд Түүний ажлыг дуурайж, гуйвуулан Түүнийг өсгий даран нэхдэг. Есүс өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулсан ба Сатан болон муу ёрын сүнснүүд ч гэсэн өвчтэйг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулсан; Ариун Сүнс хүнд хэл ярихуйн бэлэг өгсөн ба муу ёрын сүнснүүд ч бас хүмүүсийг хэний ч ойлгож чадахааргүй “хэл ярихуйгаар” яриулдаг. Гэсэн ч, хэдий муу ёрын сүнснүүд хүний хэрэгцээг өөгшүүлэх янз бүрийн зүйл хийж, түүнийг мэхлэхийн тулд зарим ер бусын үйлс үйлддэг боловч Сатан болон эдгээр муу ёрын сүнснүүд өчүүхэн ч үнэнийг эзэмшдэггүй учраас хүнд хэзээ ч үнэнийг өгч чадахгүй. Ганцхан энэ зүйлээс, жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийг хооронд нь ялгах боломжтой.

... Махбодод биеллээ олоод Бурханы Сүнс даруухнаар, нууцаар ажиллаж, өчүүхэн төдий ч гомдоллохгүйгээр хүний бүх зовлон шаналлыг туулдаг. Христ болохын хувьд Бурхан хэзээ ч Өөрийгөө гайхуулдаггүй, эсвэл онгирдоггүй, тэр ч байтугай Бурханы эрхэмсэг байдал, ариун байдлыг бүрэн цацруулдаг Өөрийн байр суурийг бүрэн эзэлж, өөрийгөө зөвтгөж байгаагүй. Энэ нь Бурханы амийн дээд зэргийн эрхэмсэг мөн чанарыг үзүүлдэг ба Тэр бол хайрын биелэл гэдгийг харуулдаг. Хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдийн ажил нь Христийн ажлын яг эсрэгээр байдаг: Юуны өмнө муу ёрын сүнснүүд үргэлж өөрсдийгөө Христ гэж хашхирдаг бөгөөд хэрвээ тэднийг сонсохгүй бол хаанчлалд орж чадахгүй гэж хэлдэг.
Тэд хүмүүсийг өөрсөдтэйгээ уулзуулахын тулд чадах бүхнээ хийдэг, тэд бардамнаж, өөрсдийгөө гайхуулж, онгирдог эсвэл хүмүүсийг мэхлэхийн тулд зарим нэг тэмдэг, гайхамшиг үзүүлдэг—хүмүүс мэхлэгдэж, тэдний ажлыг хүлээн зөвшөөрснийхөө дараа үнэнээр хангагдалгүй маш их удсан учраас сураг чимээгүй тамирдан унадаг. Ийм олон олон жишээ бий. Хуурамч Христүүд үнэн, зам, амь биш учраас тэдэнд ямар ч жим байдаггүй ба эрт орой хэзээ нэгэн цагт тэднийг дагадаг хүмүүс доромжлуулна—гэхдээ тэр үед буцахад хэтэрхий оройтсон байх болно. Иймээс хамгийн чухал зүйл нь зөвхөн Христ л үнэн, зам, амь гэдгийг танин мэдэх явдал юм. Хуурамч Христүүд болон муу ёрын сүнснүүдэд гарцаагүй үнэн байдаггүй; тэд хэчнээн ихийг ярьсан ч бай эсвэл хэчнээн олон ном бичсэн ч бай аль аль нь өчүүхэн төдий ч үнэнийг агуулдаггүй. Энэ бол маргаангүй. Зөвхөн Христ л үнэнийг илэрхийлж чаддаг ба энэ нь жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондох ялгааг хэлэх гол түлхүүр мөн. Үүнээс ч илүүтэйгээр Христ, Өөрийг нь хүлээн зөвшөөрч эсвэл танин мэдэхэд хүмүүсийг хэзээ ч хүчилдэггүй. Түүнд итгэдэг хүмүүсийн хувьд, үнэн улам илүү тодорхой болж, тэдний алхдаг зам улам илүү тод болдог ба энэ нь, зөвхөн Христ л хүмүүсийг аварч чаддаг гэдгийг баталдаг, учир нь Христ бол үнэн билээ. Хуурамч Христүүд ердөө хэдхэн үг дуурайж, эсвэл харыг цагаан болгон гуйвуулах зүйл хэлдэг. Тэд үнэнгүй байдаг бөгөөд хүмүүст зөвхөн харанхуй, сүйрэл болоод муу ёрын сүнсний ажлыг авчирдаг.

Хуурамч христүүд болон антихристүүдийн заль мэхийн тухай хэргүүдийг задлан шинжлэх нь, өмнөх үгээс

Хуурамч Христүүдийг хэрхэн тодорхойлж болох вэ? Энэ нь тун энгийн. Чи тэдэнд ингэж хэл: “Ярь, ярь. Чамайг юу Христ болгодог вэ? Бурханд юу байгаа, Тэр юу болох талаар хэл, хэлж чадахгүй бол бичсэн ч болно. Бурханлаг чанараар илэрхийлэгддэг зарим үгийг бич—надад ямар нэгэн зүйл бичээд өг. Хүн чанарын зарим үгийг дуурайхад чамд асуудал байхгүй. Дахиад жаахан ярь, гурван цагийн турш ярьж чадах нь уу гэдгээ үз дээ. Надтай үнэнийг гурван цагийн турш ярилцаж, Бурхан юу болох талаар, Түүний ажлын энэ үе шатны талаар ярь, надад тодорхой ярьж, оролдоод үз. Хэрвээ чи ярьж чадахгүй бол чи хуурамч, муу ёрын сүнс мөн. Жинхэнэ Христ ямар ч асуудалгүйгээр хэдэн өдрийн турш ярьж чадна, жинхэнэ Христ сая гаруй үгийг илэрхийлсэн—гэсэн ч дуусаагүй л байгаа. Тэр хэр ихийг ярьж чаддагт ямар ч хязгаар байдаггүй, Тэр хэдийд ч, хаана ч ярьж чадна, мөн Түүний үгийг дэлхий дахинд ямар ч хүн бичиж чадахгүй. Тэдгээрийг бурханлаг бус хүн бичиж чадах уу? Тийм хүн эдгээр үгийг хэлж чадах уу? Хуурамч Христүүд та нар бурханлаг чанаргүй байдаг ба Бурханы Сүнс чиний дотор байхгүй. Чи яаж Бурханы үгийг ярьж чадах юм бэ? Чи Бурханы зарим үгийг дуурайж чаддаг боловч чи хэр удаан үргэлжлүүлж чадах вэ? Уураг тархитай хэн боловч цөөн хэдэн үг цээжилж чадна, иймээс нэг цаг ярьж, үнэнийг хоёр цагийн турш ярилц—оролдоод үз.” Хэрвээ чи ийм маягаар тэднээс шаардвал тэдний баг тайлагдаж, тэд мэгдэн гайхах ба удалгүй зугтах болно. Ийм байдаггүй гэж үү? Та нар юу гэх вэ, энэ нь ийм байдаггүй юу? Тэдэнд ингэж хэл: Христ бол үнэн, зам, амь мөн, иймээс надад сонсгож эсвэл уншуулахын тулд Христийн үнэнийг илэрхийл. Хэрвээ тэгж чадвал чи Христ мөн, хэрвээ чадахгүй бол чи муу ёрын сүнс! Жинхэнэ Христ болон хуурамч Христүүдийн хоорондох ялгааг хэлэхэд амархан байдаг. Хуурамч Христүүд болон антихристүүд үнэнгүй байдаг; үнэнийг эзэмшсэн хэн боловч Христ бөгөөд үнэн байхгүй хэн боловч Христ биш юм. Ийм байдаггүй гэж үү? Тэдэнд ийнхүү хэл: “Хэрвээ чи Христ юу болохыг эсвэл Бурхан юу болохыг илэрхийлж чадахгүй мөртөө өөрийгөө Христ гэдэг бол чи худлаа ярьж байна. Христ бол үнэн—үнэний хэр олон үгийг илэрхийлж чадахыг чинь харъя. Хэрвээ хэдхэн өгүүлбэр дуурайж хэлбэл, чи тэдгээрийг гаргаж хэлж байгаа биш, харин зүгээр л хуулбарлаж байна. Чи тэдгээрийг хулгайлсан, тэдгээр нь дуураймал.” Тэгээд л тэр—хуурамч Христүүдийг тодорхойлоход энэ л хангалттай. ... Нэгэн баримтын талаар ярьцгаая: Бурхан илрэх үедээ хэрхэн илэрсэн бэ. Бурхан ажиллаж эхлэх үедээ Өөрийгөө Бурхан гэж хэлээгүй, Тэр тэгж хэлээгүй. Бурхан олон үгийг илэрхийлсэн ба хэдэн зуун мянган үг илэрхийлэх үедээ Тэр мөн л Өөрийгөө Бурхан гэж хэлээгүй юм. Хэдэн зуун мянган үг—тэр нь гурав, дөрвөн зуун хуудастай бүхэл бүтэн ном—бөгөөд Тэр Өөрийгөө Бурхан гэж бас л хэлээгүй. Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдээд зарим хүмүүс: “Өө, эдгээр нь Бурханы үг, энэ бол Ариун Сүнсний дуу хоолой мөн!” гэсэн. Анхандаа тэд, энэ нь Ариун Сүнсний дуу хоолой гэдэгт итгэж байсан; дараа нь тэд, энэ бол долоон Сүнсний буюу долоо дахин эрчимжсэн Сүнсний дуу хоолой гэж хэлсэн. Тэд үүнийг “долоон Сүнсний дуу хоолой,” эсвэл “Ариун Сүнсний айлдварууд” гэж нэрлэсэн. Энэ бол тэдний анхнаасаа итгэж байсан зүйл юм. Хожим нь, Бурхан олон үг, хэдэн зуун мянган үг хэлснийхээ дараа л, бие махбодтой болох гэж юу болох, Үгний махбод дахь илрэлт гэж юу болохыг гэрчилж эхэлсэн—зөвхөн тэр үед л хүмүүс: “Өө! Бурхан махбод болчихож! Бидэнтэй бие махбодтой болсон Бурхан ярьж байгаа юм байна!” хэмээн хэлж, мэдэж эхэлсэн. Бурханы ажил хэчнээн даруухан, нууцлаг болохыг хар. Эцэст нь, Бурхан Өөрийн илэрхийлэх ёстой бүх үгийг илэрхийлж дууссаныхаа дараа ч ажиллаж, номлож байх үедээ Өөрийгөө Бурхан гэдгийг хэлээгүй, мөн Тэр хэзээ ч “Би бол Бурхан! Та нар Намайг сонсох ёстой” гэж хэлээгүй. Тэр хэзээ ч ингэж яриагүй. Харин хуурамч Христүүд, цөөхөн хэдэн үг хэлэхээсээ өмнө л өөрсдийгөө Христ гэж хэлдэг. Тэд хуурамч биш гэж үү? Жинхэнэ Бурхан нууцлаг, даруухан байдаг ба хэзээ ч Өөрийгөө гайхуулдаггүй; нөгөө талаар Сатан болон муу ёрын сүнснүүд өөрсдийгөө гайхуулах дуртай байдаг, энэ нь тэднийг тодорхойлох өөр нэг арга юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment