Яагаад шашны чуулгануудын хэрэгжүүлэлтийг хоцрогдсон гэж хэлдэг вэ? Учир нь тэдний хэрэгжүүлдэг зүйл өнөөдрийн ажилтай тусгаарлагдсан. Нигүүлслийн эрин үед тэдний хэрэгжүүлж байсан зүйл зөв байсан, харин эрин үе өнгөрөхийн хэрээр Бурханы ажил өөрчлөгдөж, тэдний хэрэгжүүлэлт аажмаар хоцрогдсон билээ. Энэ нь шинэ ажил болон шинэ гэрлийн ард үлдсэн. Анхдагч сууринд үндэслэн Ариун Сүнсний ажил хэд хэдэн алхмаар гүнзгийрч урагшилсан. Гэсэн ч тэр хүмүүс Бурханы ажлын анхдагч үе шатанд гацаж, хуучин хэрэгжүүлэлт, хуучин гэрлээс зуурсаар байдаг. Бурханы ажил гурав эсвэл таван жилийн дотор ихээхэн өөрчлөгдөж чадна, иймээс 2,000 жилийн явцад бүр ч их өөрчлөлт явагдахгүй гэж үү? Хэрэв хүнд шинэ гэрэл эсвэл хэрэгжүүлэлт байхгүй бол тэр Ариун Сүнсний ажилтай эн зэрэгцэж чадахгүй байна гэсэн үг. Энэ бол хүний бүтэлгүйтэл; өнөөдөр ч гэсэн Ариун Сүнсний анхдагч ажилтай хүмүүс хоцрогдсон хэрэгжүүлэлтийг мөрдсөөр байдаг учраас Бурханы шинэ ажлыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг.
Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөрийн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой. Бурханы удирдлага үргэлж урагшилж, хүний хэрэгжүүлэлт үргэлж илүү өндөр өсөн дээшилж байдаг. Бурхан үргэлж ажилладаг ба хүнд үргэлж хэрэгцээ байдаг, тэгснээр хоёулаа оргилдоо хүрч, Бурхан хүн хоёр бүрэн нэгддэг. Энэ бол Бурханы ажлын биелэлтийн илэрхийлэл, Бурханы бүхий л удирдлагын эцсийн үр дүн юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
Хүний нөхөрлөл:
Үнэн зам бол хүмүүсийг аварч, хүмүүсийг өөрчилж, тэдэнд Бурханы зөвшөөрлийг олж авч, жинхэнэ хүрэх газарт орох боломжийг олгодог зам юм. Зөвхөн энэ л үнэн зам. Хэрвээ хүмүүс үнэн замд итгэдэг гэж боддог ч эдгээр зорилго болон үр нөлөөнд хүрээгүй бол тэднийх хуурамч зам бөгөөд энэ нь үнэн зам биш гэж хэлж болно. Зарим хүмүүс: “Би эерэг, сөргийн хоорондох ялгааг хэрхэн мэдэх вэ?” гэдэг. Үүнийг Бурханы үгийн дагуу гүйцэтгэдэг. Бурханаар зөвшөөрөгддөг бүхэн, хүн эзэмших ёстой гэж Бурханы шаарддаг бүхэн, Бурханы хүнээр хийлгэх дуртай бүхэн нь эерэг юм; голж, орхихыг хүмүүсээс Бурханы шаарддаг бүхэн, Бурханаар яллагддаг бүхэн нь сөрөг юм. Эерэг, сөргийг үнэлэх нь ийнхүү Бурханы үгийн дагуу шийдэгддэг; Бурханы үгс бол аливаа зүйл үнэн эсвэл худлаа эсэхийг баталдаг шалгуур бөгөөд тэдгээр нь аливаа зүйл үнэн үү, эсвэл худлаа юу гэдгийн цорын ганц стандарт мөн. Чи аль зам нь үнэн, аль нь худлыг хэрхэн үнэлдэг вэ? Чамд жинхэнэ амийг авчирч, чамд гэрлийг харуулж, завхрал болон Сатаны нөлөөнөөс ангижрах боломжийг чамд олгож, Бурханы зөвшөөрөл, ерөөлийг хүртэх боломжтой болгож байгаа зам бол үнэн зам юм. Тийм биш гэж үү? Бурханы шүүлт, гэсгээлт бидэнд юу авчирсан бэ? Энэ нь авралд хүрэхийн тулд завхарсан хүн төрөлхтний эзэмших ёстой бүх үнэнийг авчирсан, энэ нь амийн үнэн замыг авчирсан, энэ нь бидэнд амийн гэрлийг харах боломжийг олгосон ба энэ нь бидэнд хамгийн агуу авралыг буюу дэлхийг бүтээх үед Бурханы урьдчилан тогтоосон жинхэнэ авралыг өгч, Сатанаар завхруулагдсан, Сатанд харьяалагддаг байсан хүмүүс биднийг Бурханаар үнэхээр цэвэрлэгдэж, үнэн болон хүн чанарыг эзэмшсэн хүмүүс болгож өөрчилсөн. Эдгээр нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлтээр, Бурханы эцсийн өдрүүдийн ажлаар хүрсэн үр нөлөө билээ. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр бид үнэнийг олж авч чадахгүй, бидний завхрал шийдвэрлэгдэхгүй үлдэх байсан бөгөөд бид хэзээ ч амийн гэрлийг харж чадахгүй, Бурханы зөвшөөрлийг хэзээ ч хүртэхгүй байлаа. Тиймээс өнөөдөр бидний хүртсэн бүх ерөөл Бурханы шүүлт, гэсгээлтийг туулж, дуулгавартай дагаснаас үүдсэн.
… … …
Зарим хүн: “Хүүе, хэрвээ энэ нь үнэн зам мөн бол яагаад тун цөөхөн хүмүүс нэгдсэн юм бэ? Энэ нь үнэн зам тул олон итгэгчтэй байх ёсгүй гэж үү? Бүх хүн төрөлхтөн үүнд итгэх ёсгүй гэж үү?” гэдэг. Тийм зүйл хэлдэг хүмүүс үнэнийг ойлгодоггүй, тэд бол алсын хараагүй. Бүх хүн төрөлхтний завхрал тодорхой цэгт хүрсэн; улам цөөхөн хүн үнэнийг хайрлаж, улам олон хүн өөрсдийн ашиг сонирхлыг хөөдөг бөгөөд тэд ямар итгэлийг хүлээн зөвшөөрөх нь хамаагүй юун түрүүнд өөрсдөд нь ашигтай эсэхийг хардаг—үнэн замд итгэдэг хүмүүс гарцаагүй цөөхөн байх ба хуурамч замд болоод нигүүлсэл, ашиг тусаар хангадаг замд итгэдэг хүмүүс гарцаагүй олон байдаг гэсэн үг юм. Миний тайлбарыг сонссоныхоо дара чи асуудлын мөн чанарыг нэгд нэггүй харж чадах болно. Бидний итгэдэг зам хүмүүсийг эдгээдэггүй, эсвэл ходоодыг нь талхаар дүүргэдэггүй, эсвэл тэдэнд нигүүлсэл өгдөггүй, эсвэл тэднээс чөтгөрийг хөөн зайлуулдаггүй. Гэхдээ хэрвээ бид өөрсдийн итгэдэг замд дахиад нэг зүйлийг нэмсэн бол—ямар нэгэн гай гамшиг тохиолдох үед итгэгчид үхэхгүй гэсэн бол—дэлхийн бүх хүмүүс үүнд итгэх байлаа. Өнөөдөр энэ нь бидний замд агуулагддаггүй. Бурхан “Төгс Хүчит Бурханы нэрд итгэдэг бүхэн үхэхгүй гэдгийг Би баталж байна” гэж хэлээгүй. Тиймээс сайн мэдээг түгээх үедээ чи болгоомжтой байдаг. Хүмүүс, “Тэгвэл хэрвээ би Төгс Хүчит Бурханд итгэвэл би үхэхгүй юу?” гэж асуудаг. “Би мэдэхгүй.” “Хэрвээ Тэр үхэхийг минь болиулж чадахгүй юм бол Түүнд итгэх хэрэг алга.” Хүмүүс бас ингэж асууна, “Төгс Хүчит Бурханд итгэснээр би юу олж авах вэ?” “Чи үнэнийг олж авна.” “Үнэнийг олж авах нь намайг юунд хүргэх вэ?” “Чи амьд үлдэнэ.” “Хэн үүнийг харсан юм бэ? Хэн батлах юм бэ? Үнэнийг олж авах гэдэг нь юу гэсэн үг вэ?” “Би мэдэхгүй.” “Би яавч итгэж чадахгүй.” Тиймээс бидний хувьд Төгс Хүчит Бурханд гэрчлэл хийж, сайн мэдээг түгээхэд хэцүү байдаг, учир нь үнэнийг хайрладаг хүмүүс туйлын цөөн. Энэ бол бодит баримт. Гэсэн ч Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн зөвшөөрсний дараа бид хэдий чинээ их итгэнэ, энэ нь бодитой гэдгийг төдий чинээ мэдрэх ба итгэл маань улам хүчтэй болдог. Яагаад тэр вэ? Энэ бол үнэнийг ойлгосны үр нөлөө юм. Хүн үнэнийг хэдий чинээ их ойлгоно, энэ нь үнэн зам, Бурханы ажил гэдгийг төдий чинээ их мэдэрдэг. Үнэнийг ойлгох тусмаа тэд өөрсдөдөө “Өө, ийм маягаар хүнийг аврах Бурханы аврал маш бодитой юм, үнэнийг ойлгох нь үнэхээр намайг аварч, зан чанарт минь өөрчлөлт гаргаж, намайг жинхэнэ хүн болгож, надад хэвийн хүн чанарын бодит амьдралыг амьдран харуулах боломж олгодог—иймээс энэ зам утга учиртай” гэж төдий чинээ хэлдэг. Үнэнийг олж авах нь ямар ч олз ашгаас, эсвэл өвчтэйг эдгээхээс, эсвэл хүмүүсийн ходоодыг талхаар дүүргэхээс илүү утга учиртай, үнэ цэнтэй, эрхэм нандин гэдгийг тэд мэдэрдэг. Үүний үр дүнд Төгс Хүчит Бурханд хэдэн жилийн турш итгэсэн хүмүүс, өөрсдөд нь хайрлаж болох аливаа нигүүлсэлд ямар ч эрхэм зүйл байхгүй, зөвхөн үнэнийг олж авах нь л эрхэм нандин гэдгийг мэдэрдэг—үүгээрээ тэд үнэн замыг харсан. Хар даа, Төгс Хүчит Бурханд итгэдэг хүмүүсээс хэн нэг нь зугтсан уу? Хэдийгээр зарим хүмүүс үнэнийг эрэлхийлдэггүй боловч номлолыг хэдэн жил сонссон цагт тэд ухарч няцахыг хүсэх үү? Тэдний хэн ч тэгэхгүй. Яагаад тэгэхгүй гэж? Тэдний мэддэг зүйл бол “Энэ нь үнэн зам. Шаргуу ажиллаж, өөрийн үүргийг сайтар биелүүлж байгаа цагт би амьд үлдэх ба миний төгсгөл үхэл биш байх тун боломжтой. Үхэхгүй байх нь маш эрхэм” гэдэг юм. Өнөөдөр хүмүүс үхлээс зайлсхийхийн тулд юу хийх шаардлагатайг мэддэггүй. Мэдэнгүүтээ хүн бүхэн итгэгч болох ба итгэл нь хүчтэй байх байх болно.
Дээрхийн нөхөрлөлөөс
No comments:
Post a Comment