Холбогдолтой Бурханы үгс:
Жинхэнэ замыг эрж хайх хамгийн үндсэн зарчим юу вэ? Чи энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү биш үү гэдгийг, хүний ярьж буй эдгээр үгс нь үнэний илэрхийлэл мөн үү биш үү, хэнийг гэрчлэв гэдгийг мөн энэ нь чамайг юунд хүргэж болох вэ гэдгийг шинжин үзэх учиртай. Жинхэнэ зам болон хуурамч зам хоёрын ялгааг олж харах нь үндсэн мэдлэгийн хэд хэдэн талуудыг шаарддаг ба үүний хамгийн гол нь Ариун Сүнсний ажил байна уу үгүй юу гэдгийг хэлж чадах явдал юм. Учир нь Бурханд итгэх хүний итгэлийн мөн чанар нь Бурханы Сүнсэнд итгэх итгэл бөгөөд бие махбодтой болсон Бурханд итгэх түүний итгэл ч гэсэн, энэхүү бие махбод нь Бурханы Сүнсний биелэл учраас юм, тийм итгэл бол мөн л Сүнсэнд итгэх итгэл гэсэн үг билээ. Сүнс болон бие махбодын хооронд ялгаа байдаг боловч энэхүү бие нь Сүнснээс ирсэн бөгөөд Үг бие махбод болсон учраас хүний итгэж байгаа зүйл бол Бурханы төрөлхийн мөн чанар юм. Иймээс, энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг ялгахдаа юуны өмнө чи, энэ нь Ариун Сүнсний ажил мөн үү, биш үү гэдгийг харах ёстой ба үүний дараа чи энэ замд үнэн байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой. Энэ үнэн бол энгийн хүний амийн зан чанар буюу Бурхан хүнийг анх бүтээх үед, бүх хэвийн хүний хийх ёстой байсан зүйл (хүний эрүүл ухаан, мэдлэг ухаан, мэргэн ухаан болон хүний бүх үндсэн мэдлэг) гэсэн үг юм. Тиймээс, энэ зам хүнийг, энгийн хүмүүний амьдрал руу хөтөлж байна уу үгүй юу, ярьсан үнэн нь энгийн хүн чанарын бодит байдалд шаардлагатай юу үгүй юу, энэ үнэн нь бодитой, амьдралд үр ашигтай юу үгүй юу болон энэ нь цагаа олсон уу үгүй юу гэдгийг харах хэрэгтэй. Хэрвээ үнэн байгаа бол энэ нь хүнийг энгийн бодит туршлага руу хөтлөх боломжтой; цаашлаад хүн урьд байснаасаа илүү хэвийн болж, хүний мэдрэмж илүү бүрэн төгс болж, хүний бие махбодын болон сүнсний амьдрал илүү эмх цэгцтэй болж,
хүний сэтгэл хөдлөл илүү хэвийн болдог. Энэ нь хоёр дахь зарчим юм. Дахиад нэг зарчим байдаг ба хүнд Бурханы талаарх өсөн нэмэгдэж буй мэдлэг байна уу үгүй юу, тийм ажил болоод үнэнийг мэдрэх нь Бурханы төлөөх түүний хайрыг өдөөж, түүнийг Бурхантай илүү ойр аваачиж байна уу үгүй юу гэдэг юм. Ингэснээр энэ нь жинхэнэ зам мөн үү биш үү гэдгийг хэмжиж болно. Хамгийн гол нь, энэ зам нь ер бусын биш харин бодит байна уу үгүй юу, мөн энэ нь хүний амийг хангаж байна уу үгүй юу гэдэг юм.
Хэрвээ энэ нь эдгээр зарчмуудад зохицож байвал, энэ бол жинхэнэ зам гэсэн дүгнэлтэнд хүрч болно. … Хэрвээ энэ нь Ариун Сүнсний ажил юм бол, хүн бүр ч илүү хэвийн болж, хүн чанар нь бүр илүү хэвийн болно. Хүн Сатанаар ялзруулагдсан өөрийн зан чанарт болон хүний мөн чанарын талаар улам илүү мэдлэгтэй болж, үнэнийг илүү ихээр хүсэн тэмүүлдэг. Өөрөөр хэлбэл, хүний амь өсөхийн хэрээр, хүний завхарсан зан чанар нь илүү их өөрчлөгдөх боломжтой болдог—энэ бүгд нь Бурхан хүний амь болохын утга учир юм. Хэрвээ тухайн зам нь, хүний мөн чанар болох зүйлсийг илчилж чадахгүй бол, хүний зан чанарыг өөрчилж чадахгүй бол, цаашлаад түүнийг Бурханы өмнө аваачиж эсвэл Бурханы талаарх үнэн зөв ойлголтыг түүнд өгч чадахгүй бол тэр ч байтугай түүний хүн чанарыг илүү дорд болгож, түүний мэдрэмжийг илүү хэвийн бус болгож байвал, энэ зам жинхэнэ зам байх учиргүй бөгөөд энэ нь муу сүнсний ажил эсвэл хуучин зам байж болох юм. Товчоор хэлбэл, энэ нь Ариун Сүнсний өнөөгийн ажил байж чадахгүй. Та нар энэ бүх жилүүдэд Бурханд итгэсэн боловч, жинхэнэ зам ба хуурамч замын хоорондох ялгааг олж таних эсвэл жинхэнэ замыг эрж хайх зарчмуудын талаар өчүүхэн төдий ч ойлголтгүй байна. Ихэнх хүмүүс эдгээр зүйлийг сонирхдоггүй; тэд ердөө л олонхын явж байгаа зүгт явдаг ба олонхын хэлснийг давтдаг. Жинхэнэ замыг эрж хайж байгаа хүн яаж ийм байх юм бэ? Тийм хүмүүс яаж жинхэнэ замыг олох юм бэ? Хэрвээ чи эдгээр хэд хэдэн гол зарчмуудыг ойлгох юм бол юу ч тохиолдож байсан чи хууртахгүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг болон Түүний ажлыг мэддэг хүмүүс л Бурханыг сэтгэл хангалуун байлгаж чадна”-аас
Бурханы ажлын үе шат бүрд хүнд тавигддаг харгалзах шаардлагууд бас бий. Ариун Сүнсний урсгал дотор буй бүх хүмүүс Ариун Сүнсний сахилга бат болон Түүнтэй хамт байх байдлыг эзэмшсэн байдаг, харин Ариун Сүнсний урсгал дотор байдаггүй хүмүүс Сатаны ноёрхол дор байдаг ба Ариун Сүнсний ямар ч ажилгүй байдаг. Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс бол Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрсөн, Бурханы шинэ ажилд хамтран ажилладаг хүмүүс юм. Хэрвээ энэ урсгал дотор байгаа хүмүүс хамтран ажиллах чадваргүй, энэ хугацаанд Бурханы шаардсан үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй бол тэд сахилгажуулагдах бөгөөд цаанадаж Ариун Сүнсээр хаягдах болно. Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүс Ариун Сүнсний урсгал дотор амьдарч, Ариун Сүнсний халамж, хамгаалалтыг хүртэнэ. Үнэнийг хэрэгжүүлэхийг хүсдэг хүмүүс Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг ба үнэнийг хэрэгжүүлэх хүсэлгүй хүмүүс Ариун Сүнсээр сахилгажуулагдаж, бүр шийтгэгдэж ч болох юм. Тэд ямар төрлийн хүн байхаас үл хамааран Ариун Сүнсний урсгалд байгаа цагт Бурхан, Түүний нэрийн төлөө Түүний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн төлөө хариуцлага хүлээх болно. Түүний нэрийг алдаршуулж, Түүний үгсийг хэрэгжүүлэх хүсэлтэй хүмүүс Түүний ерөөлийг хүртэнэ; Түүнд дуулгаваргүй, Түүний үгсийг хэрэгжүүлдэггүй хүмүүс Түүний шийтгэлийг хүртэнэ. … Харин шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүсийн хувьд: Тэд Ариун Сүнсний урсгалын гадна байдаг ба Ариун Сүнсний сахилгажуулалт, зэмлэлт тэдэнд хэрэглэгддэггүй. Бүхий л өдрийн турш тэд махан бие болоод оюун санаандаа амьдарч, уураг тархиных нь дүн шинжилгээ, судалгаанаас бий болсон хоосон сургаалын дагуу бүхнийг хийдэг. Энэ нь Ариун Сүнсний шинэ ажлын шаардлага байтугай Бурхантай хамтрах хамтын ажиллагаа ч биш юм. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс, Бурхангүй байдаг, цаашлаад тэд Бурханы ерөөл болон хамгаалалтгүй байдаг. Тэдний үг ба үйлдлийн ихэнх нь Ариун Сүнсний ажлын урьдны шаардлагуудтай зууралдсан байдаг; тэдгээр нь номлол болохоос үнэн биш. Ийм номлол, дүрэм журам нь тэднийг нэгдүүлдэг ганц зүйл нь шашин гэдгийг батлахад хангалттай юм; тэд бол Бурханы ажлын бай эсвэл сонгогдсон хүмүүс биш. Тэдний дунд байгаа тэр бүх хүмүүсийн цугларалтыг шашны томоохон цуглаан гэж нэрлэхээс биш чуулган гэж нэрлэж болохгүй. Энэ бол хувиршгүй үнэн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс
No comments:
Post a Comment