(Бурханы үгээс сонгосон хэсэг)
Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг
Бурханы хийсэн ажлын үе шат болгон ач холбогдолтой. Есүс ирэхдээ эрэгтэй хүн байсан бөгөөд энэ удаад Тэр эмэгтэй хүн байгаа. Үүнээс чи Бурхан эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийн ажилд зориулан бүтээснийг харж болох ба Түүнд хүйсийн ялгаа байхгүй. Түүний Сүнс ирэхдээ, Тэр ямар ч махан биеийг дураараа сонгон авах бөгөөд тэрхүү махан бие Түүнийг төлөөлдөг. Энэ нь Түүний махбод болсон бие мөн байх тохиолдолд эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай хоёулаа л Бурханыг төлөөлдөг. Хэрвээ Есүс эмэгтэй хүн болж ирсэн бол өөрөөр хэлбэл, Ариун Сүнсээс хүү биш харин охин олдсон бол ажлын тэрхүү үе шат мөн л адилхан гүйцэтгэгдэх байсан. Хэрвээ тэгсэн бол ажлын энэ үе шат нь эрэгтэй хүнээр гүйцэтгэгдэх байсан ба ажил мөн л адилхан хийгдэж дуусах байсан. Хоёр үе шатанд хийгдсэн ажил хоёулаа ач холбогдолтой; ямар ч ажил давтагдахгүй эсвэл нөгөөтэйгөө зөрчилдөхгүй. Өөрийн ажлын цаг үедээ Есүс цорын ганц Хүү гэж дуудагдаж байсан ба энэ нь эрэгтэй хүйсийг илтгэж байна. Тэгвэл энэ үе шатанд яагаад цорын ганц Хүү гэж дурдагдаагүй вэ? Яагаад гэвэл ажлын хэрэгцээ нь Есүсээс өөр хүйстэй болж өөрчлөгдөхийг зайлшгүй шаардсан юм. Бурханы хувьд ямар ч хүйсийн ялгаа байхгүй. Түүний ажил Түүний хүссэнчлэн хийгдэх ба ямар ч хязгаарлалтанд баригдахгүй, нэн чөлөөтэй байх боловч үе шат болгон бодит ач холбогдолтой. Бурхан хоёр удаа махан биетэй болсон ба эцсийн өдрүүдэд гарч ирэх нь Түүний эцсийн удаах бие махбод гэдэг нь илэрхий юм.
Тэрээр Өөрийн бүхий л үйлийг илчлэхийн тулд ирсэн. Хэрвээ энэ үе шатанд, хүнд харуулах ажлаа биечлэн хийхийн тулд Тэр махан биетэй болоогүй байсан бол, Бурхан эмэгтэй биш харин зөвхөн эрэгтэй гэсэн үзэл хүнд үүрд үлдэх байсан. Үүнээс өмнө, Бурхан бол зөвхөн эрэгтэй бөгөөд эмэгтэй хүн Бурхан гэж дуудагдаж болохгүй гэж бүх хүн итгэдэг байсан, учир нь эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү эрх мэдэлтэй гэж бүгд үздэг байсан юм. Ямар ч эмэгтэй хүн эрх мэдлийг авч чадахгүй, зөвхөн эрэгтэй хүн л чадна гэж итгэсэн. Тэр ч бүү хэл тэд, эрэгтэй хүн нь эмэгтэй хүний тэргүүн байсан бөгөөд эмэгтэй хүн эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой, түүнээс илүү давуу байж болохгүй гэж хэлдэг. Өмнө нь эрэгтэй хүн эмэгтэй хүний тэргүүн байсан гэж хэлэх үед, энэ нь анх Еховагаар бүтээгдсэн эрэгтэй эмэгтэйд биш харин могойд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт хамаатуулж хэлэгдсэн юм. Мэдээж эмэгтэй хүн өөрийн нөхөртөө дуулгавартай байж түүнийг хайрлах ёстой, энэ чинээгээр эрэгтэй хүн гэр бүлдээ түшиг болж сурах ёстой. Эдгээр нь Еховагийн гаргасан хууль зарлиг бөгөөд хүн төрөлхтөн газар дээрх амьдралдаа үүнийг дагаж мөрдөх ёстой юм. Ехова эмэгтэй хүнд, “Хүсэл зорилго чинь нөхөртөө чиглэж, нөхөр чинь чамайг захирах болно” гэж хэлсэн. Хүн төрөлхтөн (эрэгтэй, эмэгтэй хүн хоёулаа) Еховагийн ноёрхол дор энгийн амьдралаар амьдарч, ингэснээр хүн төрөлхтний амьдрал зохион байгуулалттай байж, дэг журмаа алдахгүйн тулд ингэж хэлсэн юм. Тиймээс эрэгтэй, эмэгтэй хүн хэрхэн үйлдэх ёстой талаар зүй зохистой дүрэм журам гаргасан боловч эдгээр нь Бурханы махбод болсон биед биш харин зөвхөн газар дээр амьдарч байгаа бүх бүтээлүүдэд хамаатай байдаг. Бурхан яаж Өөрийнхөө бүтээлтэй адилхан байж болох юм бэ? Түүний үгс нь зөвхөн Түүний бүтээл болох хүн төрөлхтөн рүү чиглэсэн; тэдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүнд зориулж тогтоосон дүрэм журам байсан бөгөөд ингэснээр тийм хүн төрөлхтөн энгийн амьдралаар амьдарч чадах юм. Анх Ехова хүн төрөлхтнийг бүтээхдээ Тэр эрэгтэй болон эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн; тиймээс Бурханы махбод болсон бие нь мөн эрэгтэй эсвэл эмэгтэйн аль нэг болж ялгагдана. Тэрээр Өөрийнхөө ажлыг Адам, Ева хоёрт хэлсэн үгэндээ суурилж шийдээгүй. Тэр хоёр удаа махан биетэй болсон нь, хүн төрөлхтнийг анх бүтээх үеийн Түүний бодлын дагуу тодорхойлогдсон. Өөрөөр хэлбэл, Тэр хоёр удаа бие махбод болохдоо Өөрийн ажлыг ялзруулагдаагүй эрэгтэй, эмэгтэй хүн дээр үндэслэн гүйцэтгэсэн. Хэрвээ хүн, могойнд мэхлэгдсэн Адам, Ева хоёрт Еховагийн хэлсэн үгийг бие махбодтой болсон Бурханы ажилд хэрэглэсэн бол Есүс ч гэсэн Өөрийн үүргийн дагуу Өөрийн эхнэрийг хайрлах ёстой биш гэж үү? Тэгвэл Бурхан, Бурхан хэвээр байх уу? Хэрвээ тэгвэл Тэр Өөрийн ажлаа гүйцэтгэж чадах уу? Хэрвээ бие махбодтой болсон Бурхан эмэгтэй байх нь буруу юм бол Бурхан эмэгтэй хүнийг бүтээсэн нь мөн томоохон алдаа болохгүй гэж үү? Бурхан эмэгтэй хүн болж бие махбодтой болох нь буруу гэж хүн хэрвээ итгэсээр байгаа бол, гэрлээгүй болохоор Өөрийн эхнэрийг хайрлаж чадаагүй Есүс ч гэсэн одоогийн бие махбодтой болсон Бурхантай адилхан алдаатай байхгүй гэж үү? Өнөөдрийн бие махбод болсон Бурханы үнэнийг хэмжихдээ чи Евад хэлсэн Еховагийн үгийг ашигладаг болохоор, Нигүүлслийн эрин үед махан биетэй болсон Эзэн Есүсийг шүүхдээ Еховагийн Адамд хэлсэн үгийг ашиглах ёстой. Энэ хоёр адилхан биш гэж үү? Чи Эзэн Есүсийг могойд мэхлэгдээгүй эрэгтэй хүн гэж боддог учраас өнөө үеийн бие махбодтой болсон Бурханы үнэнийг могойд мэхлэгдсэн эмэгтэй гэж бодож болохгүй. Энэ бол шударга бус! Хэрвээ чи иймэрхүү шүүлт хийж байгаа бол чиний ухаалаг байдал дутмаг гэдгийг энэ нь нотолж байна. Ехова хоёр удаа махан бие болох үед Түүний махан биеийн хүйс нь могойд мэхлэгдээгүй эрэгтэй, эмэгтэй хүнтэй хамаатай байсан. Могойд мэхлэгдээгүй тийм эрэгтэй болон эмэгтэйд нийцүүлэн Тэр хоёр удаа бие махбод болсон. Есүсийн эрэгтэй чанар нь могойд мэхлэгдсэн Адамтай адил байсан гэж бүү бод. Тэрээр түүнтэй огтхон ч хамаагүй ба тэд бол өөр өөр угийн чанартай хоёр эрэгтэй юм. Есүсийн эрэгтэй чанар нь, Тэр зөвхөн бүх эмэгтэйчүүдийн тэргүүн байсан, харин бүх эрэгтэйчүүдийнх биш гэдгийг баталдаг байж болохгүй биз дээ? Тэр бүх Иудейчүүдийн (эрэгтэйчүүд болоод эмэгтэйчүүдийн аль алийг багтаасан) Хаан биш гэж үү? Тэр бол Бурхан Өөрөө бөгөөд зөвхөн л эмэгтэй хүний тэргүүн биш бас эрэгтэй хүний ч тэргүүн юм. Тэрээр бүх бүтээлийн Эзэн бөгөөд бүх бүтээлийн тэргүүн билээ. Есүсийн эрэгтэй чанар нь эмэгтэй хүний тэргүүний бэлгэ тэмдэг гэж чи хэрхэн тодорхойлж чадаж байна вэ? Энэ нь доромжлол биш гэж үү? Есүс бол ялзруулагдаагүй эрэгтэй. Тэр бол Бурхан; Тэр бол Христ; Тэр бол Эзэн. Тэр яаж ялзруулагдсан Адамтай адил эрэгтэй хүн байх юм бэ? Есүс бол хамгийн ариун Бурханы Сүнсний өмссөн махан бие юм. Тэр бол Адамын эрэгтэй чанарыг эзэмшсэн Бурхан гэж чи яаж хэлж чадаж байна вэ? Тэгвэл Бурханы бүх ажил буруу байх байсан биш гэж үү? Ехова мэхлэгдсэн Адамын эрэгтэй чанарыг Есүсийн дотор нийлүүлж чадах байсан уу? Өнөөгийн бие махбод бололт нь, Есүсээс хүйсээрээ ялгаатай ч, угийн чанараараа адилхан бие махбод болсон Бурханы өөр ажил биш гэж үү? Могойд эхлээд мэхлэгдсэн хүн нь эмэгтэй байсан учраас бие махбод болсон Бурхан нь эмэгтэй хүн байж болохгүй гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Эмэгтэй хүн бол хамгийн бузар бөгөөд хүн төрөлхтний ялзралын эх үүсвэр учраас Бурхан эмэгтэй хүнтэй адил махан биетэй болж болохгүй гэж одоо ч хэлж зүрхлэх үү? Чи одоо ч гэсэн “эмэгтэй хүн үргэлж эрэгтэй хүнд дуулгавартай байх ёстой ба Бурханыг илэрхийлж эсвэл шууд төлөөлж хэзээ ч чадахгүй” гэж хэлж зүрхлэх үү? Чи өмнө нь ойлгоогүй байсан; чи одоо ч гэсэн Бурханы ажлыг, ялангуяа Бурханы махбод болсон биеийг доромжилж чадах уу? Хэрвээ чи үүнийг тодорхой ойлгож чадахгүй бол хэл амаа анхаарч байсан нь дээр, чиний тэнэглэл болон мэдлэггүй байдал илчлэгдэж, чиний муухай чанар илрэх вий. Чи бүх зүйлсийг ойлгодог гэж бүү бод. Миний удирдлагын төлөвлөгөөний мянганы нэгийг хүртэл ойлгоход чиний харсан, туулсан бүхэн хангалттай биш гэдгийг Би чамд хэлж байна. Тэгээд яагаад чи ийм их зантай юм бэ? Чамд байгаа өчүүхэн жаахан авъяас болон туйлын бага мэдлэг чинь Есүсийн ажлын нэг секундэд ч ашиглагдахад хангалтгүй юм! Чи үнэндээ хэр их туршлагатай вэ? Амьдралынхаа хугацаанд чиний харсан, сонссон бүхэн мөн чиний төсөөлсөн бүхэн Миний агшин зуур хийдэг ажлаас ч бага! Чи жижиг сажиг зүйлээр хөөцөлдөж, өөнтөглөхгүй байсан нь дээр. Чи хэчнээн их зантай байх нь хамаагүй чи бол шоргоолжноос ч дор бүтээл хэвээр юм! Чиний гэдсэн доторх бүхэн шоргоолжны гэдсэн дотор байгаа зүйлээс ч бага! Чи ихэд туршлагажсан бөгөөд ахмад болсон учраас жолоогүй их зантайгаар ярьж, үйлдэж болно гэж бүү бод. Чиний туршлага болон зиндаа дээгүүр байдал нь Миний хэлсэн үгсийн үр дүн биш гэж үү? Чи тэдгээрийг өөрийн хөлс хүч хөдөлмөрөөр олж авсан гэж итгэж байна уу? Өнөөдөр чи бие махбод болсон Намайг хардаг, үүний үр дүнд чи тоо томшгүй олон төсөөллөөс урган гарсан баялаг үзэлтэй болсон. Хэрвээ бие махбод болсон Би байгаагүй бол чиний авьяас хэчнээн ер бусын байх нь хамаагүй чамд тийм олон үзэл байхгүй байх байсан. Үүнээс чиний үзэл үүсээгүй гэж үү? Есүс анх махан биетэй болоогүй байсан бол чи бие махбод болох талаар юу мэдэх байсан бэ? Анхны бие махбод болсон Бурханы талаарх өөрийн мэдлэгээсээ болж чи хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханыг ичгүүр сонжуургүйгээр шүүж байгаа биш гэж үү? Дуулгавартай дагагч байхын оронд чи яагаад үүнийг шалгаж шинжлэх ёстой вэ? Чи энэ урсгалд орж бие махбод болсон Бурханы өмнө ирсэн. Чиний шинжилж судлахыг хэрхэн зөвшөөрч болох вэ? Чи өөрийн гэр бүлийнхээ түүхийг судлах нь зүгээр боловч хэрвээ чи Бурханы “гэр бүлийн түүхийг” судалбал өнөөдрийн Бурхан чиний ингэхийг хэрхэн зөвшөөрч чадах билээ? Чи сохор биш гэж үү? Чи өөртөө жигшил зэвүүцэл авчирч байгаа биш гэж үү?

No comments:
Post a Comment