Муу ёрын сүнснүүд ажилладаг хүмүүс үг хэлж, хүмүүст юу хийхийг нь хэлэх үедээ нэн зэвүүцмээр агаад түрэмгий байдаг. Зарим нь бүр хэвийн хүн чанарын ёс суртахуун болон ёс зүйг зөрчдөг. Тэдний үг болон үйлдэл хүмүүсийг илбэдэж, тэдэнд саад учруулдаг, эдгээр үг болон үйлдлийн уг чанар нь муухай, харгис хэрцгий бөгөөд тэд хүмүүсийг завхруулж, хүмүүсийг хорлодог ба тэдэнд ямар ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүд хэн нэгэнд илэрмэгц тэд айж, түгшдэг бөгөөд тэвчээргүй зан нь тэсэрч буй мэт үйлдэл нь асар их яарч сандарсан байдалтай байдаг. Үүний илрэлт хүмүүсийг нэн хэвийн бус болгодог ба бусдад өчүүхэн ч ашиг тусгүй байдаг. Муу ёрын сүнснүүдийн үндсэн илрэл нь: Эхнийх нь, энийг эсвэл тэрийг хийхийг хүмүүст зааварлаж, тэдэнд аливаа зүйлийг хий гэж хэлж, эсвэл хуурамч зөгнөл хэлэхийг тэдэнд зааварлах явдал. Хоёр дахь нь, хэний ч ойлгодоггүй “хэл ярихуй” гэгчээр ярих явдал; ярьж байгаа хүмүүс өөрсдөө ч юу хэлж байгаагаа ойлгодоггүй ба зарим хүн үүнийг “орчуулж” чаддаг. Гурав дахь нь, хүмүүс үргэлж илчлэл хүлээн авах үе бөгөөд энэ нь тодорхой дамтамжтайгаар тохиолддог. Нэг агшинд тэдэнд нэг зүйл хийхийг зааварлаж, дараагийн агшинд өөр юм хий гэж тэдэнд хэлдэг бөгөөд тэд байнга тэвдэн самгардаж амьдардаг. Дөрөвдүгээрт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс энийг эсвэл тэрийг хийхдээ эрч хүчтэй байдаг ба энэ нь тэдний орчин нөхцөлд зөвшөөрөгдсөн ч бай, үгүй ч бай тэд хүлээж тэвчдэггүй.
Тэд бүр шөнө дөлөөр ч гадагшаа гардаг; тэдний биеэ авч явах байдал маш хэвийн бус байдаг. Тавдугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс нэн биеэ тоосон, ихэрхүү байдаг, тэдний хэлдэг бүхэн их зантай, эзэрхэг байдаг, тэд ямар ч үнэнийг ярих чадваргүй, энэ нь хүмүүсийг цөхрөөж орхидог ба чөтгөр адилаар хүмүүсийг түвэг бэрхшээл рүү хүчилдэг. Зургаадугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс дээрхийн зохицуулалтын талаар өчүүхэн ч ойлголтгүй байдаг, тэр ч бүү хэл тэд ажлын зарчмыг ойлгодоггүй; тэд Бурханыг дооглодог, тэд хүмүүсийн толгойг эргүүлэхээр оролддог ба тэдний буруу хэрэг чуулганы хэвийн дэг журмыг алдагдуулдаг. Долоодугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс, бусдад өөрсдийнхөө үгийг сонсгохын тулд ямар ч шалтгаангүйгээр тодорхой хүмүүсийг дуурайдаг эсвэл хэн нэгнээр илгээгдсэн байдаг ба тэд яаж ийм болсныг хэн ч ойлгодоггүй. Наймдугаарт: муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс ихэвчлэн бодлогогүй байдаг ба үнэнийг ойлгодоггүй; ерөнхийдөө тэдэнд ойлгох чадвар дутмаг байдаг бөгөөд Ариун Сүнсний гэгээрэлгүй байдаг. Тэдний ойлгодог зүйл нэн утгагүй, шал буруу байдаг гэдгийг хүмүүс олж мэддэг. Есдүгээрт. муу ёрын сүнс ажиллаж байгаа хүмүүс ихээхэн хямсгар, бодлогогүй байдаг, тэд хэзээ ч Бурханыг өргөмжилдөггүй, эсвэл Бурханд гэрчлэл хийдэггүй, ямар ч үнэнийг ярих чадваргүй, тэдний хийдэг болон хэлдэг зүйл, зүрх сэтгэл нь балбуулж, сөрөг байдалд ортлоо нүдүүлж, өөрсдөө босох чадваргүй болох хүртэл нь хүмүүс рүү дайрч давшилж, тэднийг хүлж, хязгаарладаг ба тэд өөрсдөө нууцхан баярладаг—энэ нь муу ёрын сүнсний ажлын үндсэн зорилго юм. Аравдугаарт: муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс—тэдний амьдрал нь бүхэлдээ гажууд байдаг ба тэд энэ дэлхийд нэвтрэн орсон чөтгөр мэт харц нь ширүүн, үг нь нэн хүйтэн байдаг. Тэдний өдөр тутмын амьдралд ямар ч сахилга бат байдаггүй, тэд туйлын тогтворгүй, эмнэг, зэрлэг амьтан мэт таамаглахын аргагүй байдаг бөгөөд хүмүүс тэднийг туйлын зэвүүн гэж үздэг. Эдгээр нь чөтгөрүүдэд хүлэгдсэн хүмүүсийн илрэл юм. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс ихэвчлэн Ариун Сүнс ажиллаж байгаа, үнэнийг ярих чадвартай хүмүүсийг тун их үзэн ядаж, хөндий хүйтэн ханддаг. Ихэнх тохиолдолд, хүмүүс хэдий чинээ сайн байна, тэд төдий чинээ тэдэн рүү дайрч, тэднийг яллахыг хүсдэг, харин хүмүүс хэдий чинээ будилж, мунгинана, тэд замыг нь алдуулж, зусардахын тулд чадах бүхнээ төдий чинээ их хийдэг ба ялангуяа тэдэнтэй холбогдох дуртай байдаг. Муу ёрын сүнсний ажил харыг цагаан болгож, эерэгийг сөрөг, сөргийг эерэг болгодог. Энэ нь муу ёрын сүнсний үйл хэрэг билээ.

Дээрхийн нөхөрлөлөөс
Ажил нь ер бусын байдлаар илэрч байгаа ямар ч сүнс бол муу ёрын сүнс бөгөөд хүмүүст ер бусын ажил гүйцэтгэж байгаа ямар ч сүнсний ажил болон яриа нь муу ёрын сүнсний ажил юм; муу ёрын сүнсний ажилладаг бүх арга барил нь хэвийн бус, ер бусын байдаг бөгөөд үндсэндээ дараах зургаан аргаар илэрдэг:
1. Хүмүүсийн яриаг шууд хянах, энэ нь хүмүүс өөрсдөө хэвийн байдлаар ярьж байгаа биш, харин муу ёрын сүнс ярьж байгааг тодорхой харуулдаг;
2. Муу ёрын сүнсний мэдрэмж нь хүмүүст зааварлаж, энийг эсвэл тэрийг хийхийг тэдэнд тушаадаг;
3. Өрөөнд байх үедээ хэн нэгэн орж ирэх гэж байгааг хэлж чаддаг хүмүүс;
4. Бусдын сонсож чадахгүй дуу хоолой өөрсөдтэй нь ярьж байгааг ихэвчлэн сонсдог хүмүүс;
5. Бусдын чаддаггүй зүйлийг харж, сонсож чаддаг хүмүүс;
6. Үргэлж түгшиж, өөрсөдтэйгээ ярьдаг ба хүмүүстэй хэвийн ярьж, харилцах чадваргүй хүмүүс.
Муу ёрын сүнс ажиллаж байгаа бүх хүнд энэ зургаан илрэл зайлшгүй байдаг. Тэд бодлогогүй, байж сууж чаддаггүй, хүмүүстэй хэвийн харилцаатай байх чадваргүй, ёс зүйд захирагддаггүй мэт байдаг бөгөөд тэдэнд ямар нэгэн тусдаа, өөр ертөнцийн зүйл байдаг. Тийм хүмүүс муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн эсвэл муу ёрын сүнс тэдэн дээр ажиллаж байдаг бөгөөд муу ёрын сүнсний бүх ажил илэрхий, ер бусын байдаг. Энэ нь муу ёрын сүнсний хамгийн амархан ялгагдах муу ёрын сүнсний ажил юм. Муу ёрын сүнс хэн нэгнийг эзэмдэх үедээ тэднээр тоглодог болохоор тэднийг бүрмөсөн балладаг. Тэд зомби шиг бодлогогүй болдог ба мөн чанартаа муу ёрын сүнснүүд бол хүмүүсийг завхруулж, залгидаг хорлонт муу сүнснүүд гэдгийг энэ нь баталдаг. Муу ёрын сүнсний яриаг ялгахад амархан: Тэдний яриа хорлонт муу мөн чанарыг нь бүрэн харуулдаг, тэд бол үхээнц, цөвтэй, өөдгүй агаад үхлийн өмхий үнэр ханхлуулж байдаг. Сайн хэв чанартай хүмүүст муу ёрын сүнсний үг хий дэмий, сонирхолгүй, зэвүү хүрмээр агаад худал, хоосон ярианаас өөрцгүй санагддаг, тэдгээр нь бөөн утгагүй үг шиг будилаантай, ээдрээтэй санагддаг. Энэ бол хамгийн амархан ялгагдах муу ёрын сүнснүүдийн утгагүй үгний зарим нь юм. Хүмүүсийг илбэдэхийн тулд илүү “өндөр түвшний” зарим муу ёрын сүнс ярих үедээ Бурханы эсвэл Христийн дүр үзүүлдэг, харин зарим нь тэнгэрэлч эсвэл алдартай хүний дүр үзүүлдэг. Ярих үедээ эдгээр муу ёрын сүнс Бурханы зарим үгийг эсвэл хэллэгийг эсвэл Бурханы өнгө аясыг дуурайхдаа чадамгай байдаг бөгөөд үнэнийг ойлгодоггүй хүмүүс тийм “өндөр түвшний” муу ёрын сүнсэнд амархан хууртдаг. Мөн чанартаа муу ёрын сүнс хорлонтой, ичгүүргүй бөгөөд хэдий тэд “өндөр түвшний” муу ёрын сүнс боловч огтоос үнэн байдаггүй гэдгийг Бурханы сонгосон хүмүүс тодорхой мэдэж байх ёстой. Муу ёрын сүнснүүд бол эцсийн эцэст муу ёрын сүнс бөгөөд муу ёрын сүнсний мөн чанар нь хорлонтой, Сатантай адил төрлийнх билээ.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Муу ёрын сүнс, хуурамч христүүд, антихристүүдийн чөтгөрийн яриа болон төөрөгдлийг хэрхэн ялгаж таних вэ”-ээс
Муу ёрын сүнснүүдийн хийдэг бүхэн тун ер бусын байдаг, тэд хүмүүст энийг эсвэл тэрийг хийхийг шууд зааварладаг, тэдэнд шууд тушааж, аливааг хийхийг шууд албаддаг—энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Ариун Сүнсний ажил энийг эсвэл тэрийг хийхэд хүмүүсийг хэзээ ч албаддаггүй, хүмүүст хэзээ ч тушаадаггүй, хэзээ ч ер бусын байгаагүй, аливааг хийхийг хүмүүст зааварлахын тулд ер бусын арга барил хэзээ ч ашиглаж байгаагүй, энэ нь үргэлж хүмүүсийн сэтгэлийн гүнд нуугдаж, үнэнийг болон Бурханы үгийг тэдэнд ойлгуулахын тулд мөс чанараар нь дамжуулан сэтгэлийг нь хөдөлгөдөг ба үүний дараа тэднээр үнэнийг хэрэгжүүлүүлэхийн тулд мөс чанарыг нь ашигладаг. Энэ нь Ариун Сүнсний ажилладаг арга барил юм. Ариун Сүнс хэзээ ч хүмүүсийг хүчилж эсвэл албадаагүй, Тэр ямар ч ер бусын зүйл эсвэл тунхаглал хийгээгүй, мөн Тэр шууд ил тодоор хүмүүсийг залж чиглүүлдэггүй. Бид үүнээс юу мэддэг вэ? Ариун Сүнсний ажил даруухан, нууцлаг байдаг, энэ нь нэн нуугдмал байдаг ба юу нь ч ил болоогүй гэдгийг бид мэддэг. Бурхан бүхнийг чадагч бөгөөд бүх зүйлийг ноёрхдог боловч Ариун Сүнс хүнд “Хөөе, чи энийг эсвэл тэрийг хийх ёстой” гэж шууд хэлдэггүй. Ариун Сүнс хэзээ ч ийм маягаар авирлаж байгаагүй; Тэр чамд хүрдэг, чамд хүрэхдээ хайр ашигладаг ба Тэр маш зөөлөн болохоор хэн нэгэн хүрч байгаа мэт чамд санагддаггүй—харин зүрх сэтгэлийнхээ гүнд чи, тодорхой байдлаар авирлах ёстой, энэ нь зөв, зүйтэй хэрэг гэдгийг мэдэрдэг. Бурхан хэчнээн хайр татам болохыг хар! Муу ёрын сүнснүүдэд эзэмдүүлсэн хүмүүсийн муу, өрөвдөлтэй царайг дахин хар, тэд хүмүүстэй уулзангуутаа “Өнөөдөр үүнийг хэлэхийг сүнс надад зааварчиллаа, тэр надад түүнийг хийхийг хэллээ, надаар ийм, тийм юм хийлгэлээ” гэж яаж хэлдэг, мөн сайн мэдээг түгээхийн тулд, эсвэл залбирахын тулд яаж шөнө дөлөөр босож, эсвэл зүрх сэтгэл нь хэрхэн хөдөлсөн, үүргээ биелүүлэх ёстойгоо яаж хэлж байгааг нь хар. Хүмүүс муу ёрын сүнсэнд хүлэгдмэгц тэр тэднийг ямар аймшигтай зовоож, ямар их яаруу, завгүй болгож байгааг хар, мөн тэд хэзээ идэж эсвэл юм хийхээ мэдэхээ больж, амьдрал нь яаж орвонгоороо эргэж байгааг хар. Муу ёрын сүнснүүд хүмүүст ажиллах үедээ тэднийг ядрааж, залхаан нааш, цааш угзардаг. Эцэстээ тэд юунд ч хүрдэггүй: Тэдний амь зан чанарт ямар ч өөрчлөлт гардаггүй, тэд урьдных шигээ завхарсан хэвээр байдаг, өмнө нь хямсгар, биеэ тоосон байдаг байсан хүмүүс хямсгар, биеэ тоосон хэвээр байдаг, зальжин, хуйвалдаанч байсан хүмүүс зальжин, хуйвалдаанч хэвээр байдаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг завхруулж, тэднийг сэтгэцийн хувьд хэвийн бус болгож орхидог. Муу ёрын сүнснүүдийн ажиллах арга барилаас бид, тэд хэчнээн жигшүүртэй, хорлонтой, гутамшигтай, тэнэг болохыг хардаг. Тэд хүмүүсийг зовоож, завхруулахаас өөрийг хийдэггүй ба үүнээс болж тэднийг хүмүүс жигшиж, харааж, тэднийг булай гэж хэлдэг. Тиймээс, муу ёрын сүнснүүдийн ажил Сатаныг төлөөлдөг—үүнд ямар ч алдаа байхгүй. Муу ёрын сүнснүүд дотор нь ажилладаг, эсвэл чөтгөрт эзэмдүүлсэн хүмүүсийг харсан хэн боловч муу ёрын сүнснүүд хэчнээн жигшүүртэй, гутамшигтай, хорлонтой, гажууд болохыг мэддэг. Та нар үүнийг хардаг уу? Та нар заримыг нь харсан, тийм үү? Муу ёрын сүнснүүд үнэнийг эзэмшиж байхыг та нар харсан уу? Муу ёрын сүнснүүдэд хүнийг гэсэн хайр байдаг уу? Муу ёрын сүнсний ажлаас, тэдэнд өчүүхэн ч үнэн байдаггүй ба тэдний уг чанар үнэхээр хорлонтой юм гэдгийг харж болно. Муу ёрын сүнснүүд хүмүүсийг хэрхэн завхруулдгийг харсан болохоор чи Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдгийг харсан—энэ яг зөв. Бүх муу ёрын сүнс Сатантай үгсдэг учраас, тэд бүгд Сатаныг дагадаг ба Сатаны хамсаатан, найз нөхөд, хамтрагч учраас тэд балар эрт цагаас Сатантай хамт байсаар ирсэн. Бурханы эсрэг тэрслэхдээ Сатан энэ бүх муу ёрын сүнсийг удирдсан бөгөөд тэр газар луу доош цохигдсон билээ. Муу ёрын сүнс—үнэнгүй агаад угаасаа Бурханд туйлын тэрслүү муу ёрын сүнс—хүнийг эзэмдэх үедээ түүнд ямар нэгэн үнэнийг авчирч чадах уу? Тэдний зан чанарт өөрчлөлт гаргаж чадах уу? Огтхон ч үгүй.
Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас
No comments:
Post a Comment