12/02/2019

2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?

2. Ариун Сүнсний ажил болон муу ёрын сүнсний ажлыг чи хооронд нь хэрхэн ялгах ёстой вэ?
Ариун Сүнс хүмүүсийн гэгээрүүлэхийн тулд ажиллах үедээ тэдэнд ерөнхийдөө Бурханы ажлын тухай, тэдний жинхэнэ оролт болон жинхэнэ байдлын тухай мэдлэг өгдөг бөгөөд Тэр мөн тэдэнд шийдэмгий зан өгч, Бурханы эрч хүчтэй санаа зорилго болон өнөөдөр хүнд тавьдаг Бурханы шаардлагыг ойлгох боломжийг тэдэнд олгож, бүх замыг нээх шийдвэрийг тэдэнд өгдөг. Хүмүүс цус урсгалт, золиослолыг туулах үедээ ч гэсэн Бурханы төлөө үйлдэх ёстой бөгөөд тэд хавчилт шахалт, гай гамшигтай тулгарах үедээ ч гэсэн Бурханыг хайрлаж, ямар ч харуусалгүй байх ёстой ба Бурханы төлөө гэрчлэлд зогсох ёстой. Тийм шийдвэр бол Ариун Сүнс сэтгэл хөдөлгөж байгаа явдал бөгөөд Ариун Сүнсний ажил—гэхдээ чи урсан өнгөрөх хором болгонд тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (1)”-ээс

Зарим хүмүүс, Ариун Сүнс цаг үргэлжид тэдэн дээр ажиллаж байдаг гэж хэлдэг. Энэ нь боломжгүй. Хэрвээ тэд Ариун Сүнс үргэлж тэдэнтэй хамт байдаг гэж хэлсэн бол тэр нь бодитой байх юм. Тэдний сэтгэлгээ болон мэдрэхүй цаг үргэлжид хэвийн байдаг гэж хэрвээ тэд хэлсэн бол тэр ч бас бодитой байх байсан ба Ариун Сүнс тэдэнтэй хамт байгааг харуулах байсан.
Хэрвээ чи, Ариун Сүнс үргэлж чиний дотор ажиллаж байгаа ба чи хором бүрт Бурханаар гэгээрүүлэгдэж, Ариун Сүнсээр хөдөлгөгдөж, байнга шинэ мэдлэгийг олж авч байгаа гэж хэлбэл энэ нь хэвийн биш юм. Энэ нь туйлын ер бусын! Ямар ч эргэлзээгүйгээр тийм хүмүүс бол муу ёрын сүнснүүд юм! Бурханы Сүнс махан биед ирсэн ч гэсэн Түүнд амрах ёстой, идэх ёстой цаг байдаг—та нарын тухайд бол ярихын ч хэрэггүй. Муу ёрын сүнсэнд эзэмдүүлсэн хүмүүс махан биеийн сул талгүй байдаг мэт санагддаг. Тэд бүх зүйлийг хаяж, орхиж чаддаг, ажиггүй тайван агаад тарчлаан шаналгааг тэвчих чадвартай байдаг бөгөөд бие махбодын хил хязгаарыг давсан мэтээр тэд өчүүхэн төдий ч ядрахыг мэддэггүй. Энэ нь туйлын ер бусын биш гэж үү? Муу ёрын сүнсний ажил ер бусын байдаг ба хүний хувьд эдгээр зүйлсэд хүршгүй юм. Ялган салгаж чаддаггүй хүмүүс тийм хүмүүсийг харах үедээ атаархдаг бөгөөд тэдний Бурханд итгэх итгэл маш хүчтэй, маш сайн агаад тэд хэзээ ч сул дорой байдаггүй гэж хэлдэг. Үнэндээ энэ нь муу ёрын сүнсний ажлын илрэл юм. Учир нь хэвийн байдалтай хүмүүст гарцаагүй сул талууд байдаг; энэ бол Ариун Сүнстэй хамт байгаа хүмүүсийн хэвийн байдал юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-ээс

Муу ёрын сүнснүүд бол далимдуулагчид. Тэд чиний дотроос эсвэл чиний чих рүү ярина, эсвэл тэд чиний бодол, оюун санааг үймүүлж, Ариун Сүнсний сэтгэл хөдлөлийг хойш түлхдэг, ингэснээр чи үүнийг мэдэрч чадахгүй ба үүний дараа тэд бодол сэтгэлгээг чинь будилуулж, уураг тархийг чинь ээдүүлж, чамайг тайван бус болгож, бухимдуулан чамд саад болж эхэлдэг. Энэ нь муу ёрын сүнснүүдийн ажил юм.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бурхан дэлхий ертөнцийн шаналлыг туулахын утга учир” -аас

Чи сүнсээ мэдрэх чадвартай юу? Чи сүнсэндээ хүрч чадах уу? Сүнс чинь юу хийж байгааг мэдэрч чадах уу? Чи мэдэхгүй, тийм үү? Хэрвээ чи тийм зүйлсийг мэдэрч, ухаарах чадвартай бол чиний дотор өөр нэг сүнс хүчээр ямар нэгэн зүйл хийж—чиний үйлдэл болон үгийг хянаж байгаа хэрэг юм. Энэ нь чинийх биш харин гаднын зүйл юм. Муу ёрын сүнстэй хүмүүс энэ талаар гүнзгий туршлагатай байдаг.

Христийн ярианы тэмдэглэл номын “Бие махбод болон сүнсээрээ нэг байх явдлыг хэрхэн ойлгох вэ” -ээс

өнөөдөр, хүнийг хуурахын тулд ер бусын зүйл хийдэг муу сүнснүүд байгаа; тэр нь тэдний зүгээс одоогоор Ариун Сүнсний хийхгүй ажлаар дамжуулан хүнийг хуурахын тулд хуулбарлан дуурайж байгаагаас өөр юу ч биш юм. Олон муу сүнс гайхамшиг үйлдэж, өвчнийг эдгээх явдлыг дуурайдаг; тэдгээр нь муу сүнсний ажлаас өөр юу ч биш, учир нь Ариун Сүнс өнөө үед тийм ажил хийхээ больсон. Ариун Сүнсний ажлыг дараа нь дуурайж байгаа бүхэн бол муу сүнснүүд юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас

Хүний нөхөрлөл:

Ариун Сүнсний ажил хүмүүст үнэнийг ойлгох боломж олгодог ба Сатаны завхарсан мөн чанарыг мэдэх боломж олгож, Бурханд юу байгаа, Тэр юу болох тухай жинхэнэ мэдлэгийг тэдэнд өгдөг. Үүний үр нөлөө бүхэлдээ эерэг байдаг. Өнөөдөр бид, үнэн юу болохыг, үнэн Бурханаас ирдгийг, эерэг зүйлс Бурханаас ирдгийг, хэвийн хүн чанартай хүмүүс юу эзэмших ёстойг, Бурханы хүсэл юу болохыг, жинхэнэ амь гэж юу болохыг мэднэ. Эдгээр нь бүгд эерэг зүйлс бөгөөд эерэг зүйлсийн бодит байдал бол үнэн юм. Энэ нь Бурханы ажлын үр нөлөө бөгөөд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтийн ачаар л бид үүнийг ойлгодог. Муу ёрын сүнснүүдийн ажил нь хүмүүст эерэг зүйлсийн талаарх мэдлэгийг өгч чаддаггүй. Дотор нь муу ёрын сүнснүүд ажилладаг хүмүүс ямар ч үнэнийг ойлгож эсвэл ухамсарладаггүй гэдгийг та нар тодорхой мэдэж байх ёстой. Муу ёрын сүнснүүдийн ажил нь хүмүүсийг улам илүү хорон муу л болгож чадах ба зөвхөн тэдний зүрх сэтгэл доторхыг улам илүү харанхуй болгож, зан чанарыг нь улам илүү завхарсан, төлөв байдлыг нь улам илүү муухай болгож, эцэстээ мөхөл, сүйрлээр төгсөх болно. Ариун Сүнсний ажил хүмүүсийг улам илүү хэвийн болгож, үнэний талаарх улам их ойлголт болон Бурханд итгэх илүү агуу итгэлийг тэдэнд өгдөг ба тэд Бурханыг улам дуулгавартай дагах чадвартай болдог. Эцэстээ энэ нь тэдэнд, Бурханыг бүрэн мэдэж, Бурханд шүтэн мөргөх боломж олгодог. Энэ бол Ариун Сүнсний ажлын үр нөлөө бөгөөд энэ нь муу ёрын сүнснүүдийн ажлын бүрэн эсрэгээр байдаг.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас

No comments:

Post a Comment