Янз бүрийн муу сүнсний ажил болон Ариун Сүнсний ажлын хоорондох өөр бусад тодорхой ялгааг, мөн тэдгээр нь ялангуяа яаж илэрдгийг доор харцгаая. Үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар болон мэдрэмжтэй, шулуун шударга байдлыг эзэмшсэн хүмүүсийг Ариун Сүнс сонгодог. Эдгээр нь Түүний ажилладаг төрлийн хүмүүс юм. Муу ёрын сүнснүүд, зальжин хөгийн, үнэнийг хайрладаггүй, мөс чанар эсвэл мэдрэмжгүй хүмүүсийг сонгодог. Эдгээр нь муу ёрын сүнсний ажилладаг хүмүүс юм. Ариун Сүнсний ажилд сонгогдсон хүмүүс болон муу ёрын сүнсний ажилд сонгогдсон хүмүүсийг харьцуулах үед бид юу хардаг вэ? Бурхан бол ариун агаад зөвт, Бурханы сонгосон хүмүүс үнэнийг эрэлхийлдэг, мөс чанар, мэдрэмжтэй байдаг, тэд шулуун шударга зантай ба шударга зөв зүйлийг хайрладаг гэдгийг бид харж болно. Муу ёрын сүнснүүдийн сонгосон хүмүүс зальжин, аминчхан, жигшмээр байдаг бөгөөд тэд үнэнийг хайрладаггүй, мөс чанар болон мэдрэмжгүй, үнэнийг эрэлхийлдэггүй. Муу ёрын сүнснүүд зөвхөн сөрөг зүйлс болон үнэнч бус хүмүүсийг сонгодог, үүнээс бид, муу ёрын сүнснүүд хорлонт муу байдал болон харанхуйг хайрладаг, тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсээс маш их айдаг ба гажууд, зальжин, зөвт бус байдлаар дүүрсэн хүмүүсийг хурдан эзэмддэг, амархан илбэддэг гэдгийг харж болно. Муу ёрын сүнснүүдийн ажиллахаар сонгосон хүмүүс аврагдаж чадахгүй ба Бурханаар таягдан хаягддаг. Хэзээ, ямар нөхцөлд муу ёрын сүнснүүд ажилладаг вэ? Хүмүүс Бурханаас холдож, Бурханы эсрэг тэрслэх үед тэд ажилладаг. Муу ёрын сүнснүүдийн ажил хүмүүсийг илбэддэг ба тэднийг нүгэл үйлдэх үед завшааныг ашиглан ийнхүү хийдэг.
Хүмүүс хамгийн сул дорой байх үед, ялангуяа зүрх сэтгэл нь асар их шаналж, цөхөрч, будилсан үед тэднийг эзэмдэж, завхруулж, Бурхан болон тэдний хооронд зөрчил үүсгэхийн тулд муу ёрын сүнс энэ завшааныг ашигладаг. Ариун Сүнсний ажилд цаг хугацаа байдаг: Хүмүүс Бурханыг дуудаж, зүрх сэтгэл нь Бурхан руу эргэх үед, тэдэнд Бурхан хэрэгтэй байх үед, тэднийг Бурханд гэмших үед, үнэнийг эрж хайх үед Ариун Сүнс тэдэн дотор ажиллаж эхэлдэг. Ариун Сүнсний ажлын бүх тал яаж хүнийг аврахын төлөө байдаг, Тэр яаж хүнийг аврах боломжийг хайдаг, харин тэгэхэд муу ёрын сүнснүүд хүмүүсийг завхруулж, мэхлэх боломжийг хэрхэн эрж хайдгийг хар. Муу ёрын сүнснүүд бол жигшүүрт агаад хорлонт муу, тэд хар санаатай агаад хөнөөлтэй, тэдний хийдэг бүхэн нь хүнийг завхруулж, хүнийг хорлож, түүнийг залгих санаатай байдаг. Хүмүүст хэрэгцээ байх үед, тэд Бурханыг яаралтай дуудах үед, тэдэнд Бурханы аврал шаардагдах үед, тэд зүрх сэтгэлдээ Бурханд ойртохыг хүсэх үед Ариун Сүнс тэдэнд харагдаж, авралын ажил хийдэг. Бурхан бол хайр, муу ёрын сүнс бол үзэн ядалт—энэ нь та нарт ойлгомжтой байгаа, тийм үү? Муу ёрын сүнсний хийдэг бүхэн хүнийг залгиж, завхруулахын төлөө байдаг бөгөөд Ариун Сүнсний хийдэг бүхэн нь хүнийг хайрлаж, аврахын төлөө байдаг. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь хүмүүсийг ариусгаж, тэднийг завхралаас нь аврахын төлөө, өөрсдийгөө мэдэж, Сатаныг мэдэж, Сатаны эсрэг тэрсэлж, үнэнийг эрэлхийлж, эцэстээ хүний дүр төрхийг амьдран харуулах боломжийг тэдэнд олгохын төлөө байдаг. Муу ёрын сүнснүүд хүмүүсийг завхруулж, бузарлаж, хүлдэг, тэднийг нүгэлд улам гүн живүүлж, амьдралд нь асар их зовлон учруулдаг, иймээс муу ёрын сүнснүүд хүмүүст ажиллах үед тэд дуусдаг; эцэстээ тэд Сатанд залгиулдаг ба энэ нь муу ёрын сүнснүүдийн ажлын үр дүн юм. Ариун Сүнсний ажлын үр нөлөө нь эцэстээ хүмүүсийг аварч, тэднийг жинхэнэ амьдралыг амьдран харуулж, бүрэн эрх чөлөөтэй болж, чөлөөлөгдөж, Бурханы ерөөлийг хүртэхэд хүргэдэг. Хар даа: Муу ёрын сүнснүүд хүнд харанхуйг авчирдаг, тэд түүнийг ёроолгүй ангал руу аваачдаг; Ариун Сүнс хүнийг харанхуйгаас гэрэл рүү, эрх чөлөө рүү аваачдаг. Ариун Сүнсний ажил хүмүүсийг гэгээрүүлж, замчилдаг, Тэр тэдэнд боломж олгодог ба тэднийг сул дорой, гэм буруутай байх үед нь тайтгарал авчирдаг. Тэр хүмүүст өөрсдийгөө мэдэх боломж олгож, үнэнийг эрэлхийлэх боломж олгодог ба аливааг хийхэд нь хүмүүсийг хүчилдэггүй боловч тэдний замыг өөрсдөөр нь сонгуулж, эцэстээ тэднийг гэрэл рүү аваачдаг. Муу ёрын сүнснүүд аливааг хийхэд хүмүүсийг албаддаг ба тэдэнд тушаадаг. Тэдний хэлдэг бүхэн худлаа бөгөөд хүмүүсийг эзэмдэж, тэднийг хууран мэхэлж, хүлдэг; муу ёрын сүнснүүд хүмүүст эрх чөлөө өгдөггүй, тэдэнд сонгох боломж олгодоггүй, тэднийг сүйрлийн зам руу шахдаг ба эцэст нь тэднийг нүгэл рүү хөтлөн нүгэлд улам гүн живүүлдэг. Тэдгээр муу ёрын хүмүүс, хорон санаатай хүмүүсийг хар: Тэд бусдыг бохирын суваг руу чирч, тэднийг гэмт хэрэгт татаж, мөрийтэй тоглоомын үүр лүү угзардаг. Эцэстээ хүмүүсийн гэр бүлийг бусниулж, амийг нь авсныхаа дараа тэд аз жаргалтай болж, тэдний ажил дуусдаг ба зорилгодоо хүрдэг. Тэд чөтгөрүүд биш гэж үү? Харин тэгэхэд үнэхээр сайн агаад Бурханаас эмээдэг хүмүүс, хүмүүсийг Бурханд ойртуулж, тэднийг Бурханд итгэх итгэл рүү, үнэнийг ойлгох ойлголт руу, жинхэнэ амийн эрэл хайгуул руу хөтөлдөг бөгөөд эцэстээ хүний дүр төрхийг амьдран харуулахад тэднийг хүргэдэг. Эдгээр эерэг ба сөрөг зүйлийн хоорондох ялгаа хэчнээн тодорхой билээ! Ариун Сүнсний ажлын зарчим, арга барил, эцсийн үр нөлөөг муу ёрын сүнснүүдийнхтэй харьцуулаад бид, Бурхан хүнийг аварч, хүнийг хайрлаж, хүнд үнэнийг өгч, хүнийг гэрэл рүү аваачдаг ба эцэстээ ерөөгдөж, жинхэнэ хүн болж, жинхэнэ амьдралыг амьдран харуулах боломжийг хүнд олгодог гэдгийг хардаг. Сатан хүн төрөлхтнийг завхруулж, хүн төрөлхтнийг хүлж, хүн төрөлхтнийг залгихаар оролддог ба эцэстээ хүн төрөлхтнийг мөхөл болон сүйрэл рүү хөтөлдөг. Ариун Сүнсний ажлыг мэдсэнээр дамжуулан бид муу ёрын сүнсний ажлыг тодорхойлж, Сатан хүн төрөлхтнийг завхруулсан тухай үнэнийг мэдэж чадна. Өнөөдөр Бурханд итгэх итгэлдээ бид, юуг эрэлхийлэх ёстойгоо, Бурхан бол хайр татам гэдгийг, бид Бурханыг мэдэж, Бурханыг шүтэн мөргөж, Бурханыг дуулгавартай дагах ёстой гэдгийг мэддэг. Бид амьдралдаа зорилготой бөгөөд авралын найдвар бидэнд бий. Эдгээр нь Ариун Сүнсний ажлын үр нөлөө юм. Өнөөдөр хэрвээ чамаас Сатан юу болохыг хэл гэж хүсвэл чи чадах уу? Сатаны завхарсан зан чанар ямар байдлаар илэрдэг вэ? Сатаны зан чанар нь хорлонтой, хар санаатай, бузар, муухай, жигшүүрт, бүх мууг хариуцдаг, бүхэлдээ хортой юм. Бурханд юу байгаа, Тэр юу болох нь юу вэ? Энэ нь зөвт байдал, ариун байдал, нэр төр, бүхнийг чадагч байдал, мэргэн ухаан, өршөөл ба хайр мөн. Хүмүүст Сатаны өгдөг мэдрэмж нь жигшүүртэй агаад зэвүүн юм. Хүмүүст Бурханы өгдөг мэдрэмж нь хүрч болмоор, хайр татам, эрхэм хүндэт билээ.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас
Хүн дэх Ариун Сүнсний ажлын үр нөлөө юу вэ? Энэ нь Бурханы үгийг, үнэнийг ойлгох боломжийг хүнд олгож, Бурханыг мэдэж, өөрийгөө мэдэх боломжийг олгодог. Үнэнд хоёрдмол үр нөлөө байдаг. Нэг талаараа үнэнийг ойлгох нь хүмүүст Бурханы талаарх мэдлэг өгдөг, учир нь үнэн бол Бурханы амийн мөн чанар, Бурханд юу байгаа, Тэр юу болох нь, мөн эерэг зүйлийн бодит байдал бөгөөд энэ нь Бурханы зан чанар болон амийг төлөөлдөг—иймээс үнэнийг ойлгосноор бид Бурханы талаар зарим ойлголтыг олж авдаг гэж хэлэх нь тун үнэн зөв юм. Үүний зэрэгцээ үнэн бас бидний завхралыг ил болгодог, иймээс үнэнийг ойлгодог бүх хүн өөрсдийнхөө талаар жинхэнэ мэдлэгтэй байдаг ба өөрсдийн жинхэнэ нүүр царайг болон Сатаны жинхэнэ нүүр царайг тодорхой харсан. Үнэн бүхнийг ил болгодог. Ариун Сүнсний ажлаар дамжуулан үнэнийг ойлгохын үр нөлөө юу вэ? Нэг талаараа бид өөрсдийн завхарсан мөн чанарыг мэдэж авдаг, мөн хүн ядуу, өрөвдөлтэй, сохор, нүцгэн, завхарсан, хорлонтой, аминчхан, жигшүүртэй бөгөөд тэр Сатанаас өөрцгүй, түүний уг чанар болон мөн чанар нь Сатаныхтай адилхан гэдгийг бид хардаг. Энэ нь үнэнийг ойлгосны үр нөлөө биш гэж үү? Үүнд ямар ч буруу зүйл байхгүй. Үүнээс ч илүүтэйгээр, энэ талаараа бид Ариун Сүнсний ажлын үр нөлөөний талаар тун тодорхой мэддэг. Ариун Сүнсний ажилд бас өөр олон үр нөлөө бий. Ариун Сүнсний ажил хүмүүст жинхэнэ итгэл өгч чадна: Бурханд итгэх бидний итгэл өссөн ба энэ нь илүү жинхэнэ гэдгийг Бурханд залбирах залбирал болгон маань бидэнд мэдрүүлдэг... Ариун Сүнсний ажилд олон тал байдаг ба үүний үр нөлөөнд олон тал байдаг гэж хэлэх нь өчүүхэн ч буруу биш юм... Ариун Сүнсний ажил бидэнд Бурханы зан чанарын талаар, Бурханы бүхнийг чадагч байдал, мэргэн ухааны талаар, бидний зүрх сэтгэлийн гүнийг шалгах Түүний шалгалтын талаар жинхэнэ мэдлэг өгдөг бөгөөд мөн Бурханы гайхалтай үйл хэрэг болон ойлгошгүй байдлын талаарх мэдлэгийг бидэнд өгдөг. Иймээс энэ нь бас бидэнд, Бурханы бүхнийг чадагч байдал болон бүх зүйлийг ноёрхох ноёрхлыг мэдэж, харах боломжийг олгодог.
Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Ариун Сүнсний ажлыг мэдэх нь хүний авралд туйлын чухал”-аас
No comments:
Post a Comment