Бурханы ажлыг хүний ажлаас хэрхэн ялган салгахыг та бүхэн мэдэх ёстой. Хүний ажлаас чи юу харж байна вэ? Хүний ажилд хүний өөрийнх нь туршлагын маш олон зүйлс байдаг; хүн өөрийнхөө юу болохыг илэрхийлдэг. Бурханы өөрийнх нь ажил бас Тэр юу болохыг илэрхийлдэг, гэхдээ Тэр юу болох нь хүн юу болохоос өөр. Хүн бол хүний туршлага болон, амьдралын учрал тохиол (хүн амьдралдаа юуг туулж, юутай тулгарсан эсвэл түүнд байдаг амьдралын философи) байдаг ба өөр өөр орчинд амьдарч байгаа хүмүүс өөр өөр оршихуйг илэрхийлдэг. Чамд нийгмийн туршлага байна уу, үгүй юу гэдгийг болон чи гэр бүлдээ яг хэрхэн амьдарч, туршлагажиж байна гэдгийг чиний илэрхийлж байгаа зүйлээс харж болно, харин чи бие махбодтой болсон Бурханы ажлаас Түүнд нийгмийн туршлага байгаа эсэхийг харж чадахгүй. Бурхан хүний мөн чанарыг сайн мэддэг, Тэр бүх төрлийн хүмүүст хамаатай бүх төрлийн дадлыг илчилж чадна. Тэрээр хүний ялзарсан зан чанар болон тэрслүү ааш авирыг илчлэхдээ бүр ч сайн. Тэр дэлхийн хүмүүсийн дунд амьдардаггүй, гэвч мөнх бус хүмүүсийн угийн чанар болон дэлхийн хүмүүсийн бүх завхралыг мэддэг. Энэ бол Тэр юу болох юм. Хэдийгээр Тэр дэлхий ертөнцтэй харьцдаггүй ч, дэлхий ертөнцтэй харьцах дүрэм журмыг мэддэг, учир нь Тэр хүний угийн чанарыг бүрэн ойлгодог билээ. Тэр хүний нүд харж чадахгүй, хүний чих сонсож чадахгүй, өнгөрсөн болон өнөөдрийн Сүнсний ажлын тухай мэднэ. Үүнд амьдралын гүн ухаан бус мэргэн ухаан болон хүмүүсийн хувьд ойлгоход хэцүү санагддаг гайхамшиг багтдаг. Энэ бол Тэр юу болох бөгөөд хүмүүст нээлттэй бас тэднээс нуугдмал байдаг. Түүний илэрхийлдэг зүйл нь ер бусын хүн юу болох тухай биш, харин Сүнсний төрөлхийн шинж чанар ба оршихуй юм.
Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс гуйхын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзвэл, хүмүүс Түүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Түүнчлэн хүн Бурханы ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах боломжгүй болгодог. Хүн Түүнийг зөвхөн хүн биш гэж үзэж болох боловч Түүнийг ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Ингэх нь хүний хувьд байж болохооргүй зүйл биш, учир нь Тэрбээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн.
Тэр дэлхийгээр тойрон аялдаггүй боловч үүний тухай бүхнийг мэдэж байдаг. Тэр мэдлэггүй, мэдлэг ухаангүй “хүн дүрст сармагчнуудтай” холбогддог, гэхдээ Тэр мэдлэгээс илүү өндөр, мундаг хүмүүсээс дээгүүрх үгсийг илэрхийлдэг. Тэрээр хүн чанаргүй агаад хүний тогтсон ёс болон амьдралыг ойлгодоггүй мулгуу, хөшүүн бүлэг хүмүүсийн дунд амьдардаг боловч хэвийн хүн чанарыг амьдран харуулахыг хүн төрөлхтнөөс гуйхын зэрэгцээ хүн төрөлхтний жигшүүрт, дорд хүн чанарыг илчилдэг. Энэ бүхэн бол Тэр юу болох бөгөөд мах цуснаас бүрдсэн ямар ч хүнээс илүү дээр юм. Түүний хувьд, хийх хэрэгтэй ажлаа хийж, завхарсан хүн төрөлхтний мөн чанарыг бүрэн илчлэхийн тулд ярвигтай, нүсэр, олхиогүй нийгмийн амьдралыг туулах шаардлагагүй. Тийм олхиогүй нийгмийн амьдрал Түүний махан биеийг босгон байгуулахгүй. Түүний ажил болон үгс нь хүний дуулгаваргүй байдлыг л илрүүлнэ үү гэхээс хүмүүсийг дэлхий ертөнцтэй харьцах тухай хичээл болон туршлагаар хангадаггүй. Тэрээр хүнийг амиар хангаж байхдаа нийгэм болоод хүний гэр бүлийг мөрдөн шалгах шаардлагагүй. Хүнийг илчилж шүүх нь Түүний махан биеийн туршлагын илэрхийлэл биш; энэ нь хүний дуулгаваргүй байдлыг урт хугацааны туршид мэдэж, хүний завхралыг жигшсэний дараа хүний зөвт биш байдлыг илчлэхийн төлөө юм. Түүний хийдэг ажил нь Өөрийнхөө зан чанарыг хүнд илчилж, Өөрийнхөө оршихуйг илэрхийлэх юм. Энэ ажлыг зөвхөн Тэр л хийж чадах бөгөөд энэ нь мах, цуснаас бүрдсэн хүний хийж чадах зүйл биш. Түүний ажлыг авч үзвэл, хүмүүс Түүнийг ямар төрлийн хүн бэ гэдгийг хэлж чадахгүй. Түүнчлэн хүн Бурханы ажилд үндэслэн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилж чадахгүй. Тэр юу болох нь мөн Түүнийг бүтээгдсэн хүн хэмээн ангилах боломжгүй болгодог. Хүн Түүнийг зөвхөн хүн биш гэж үзэж болох боловч Түүнийг ямар ангилалд оруулахаа мэддэггүй. Тиймээс хүн Түүнийг Бурхан гэж ангилахаас өөр арга үгүй юм. Ингэх нь хүний хувьд байж болохооргүй зүйл биш, учир нь Тэрбээр хүний хийж чадахгүй маш их ажлыг хүмүүсийн дунд хийсэн.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурханы хийдэг ажил Түүний махан биеийн туршлагыг төлөөлдөггүй; хүний хийдэг ажил хүний туршлагыг төлөөлдөг. Хүн бүр өөрсдийн хувийн туршлагын тухай ярьдаг. Бурхан үнэнийг шууд илэрхийлж чадна, харин хүн үнэнийг мэдэрснийхээ дараа л холбогдох туршлагыг илэрхийлж чадна. Бурханы ажил дүрэм журамгүй бөгөөд цаг хугацаа, газар зүйн хил хязгаарт баригддаггүй. Тэр ямар ч үед, хаана ч Өөрийнхөө юу болохыг илэрхийлж чадна. Тэр хүссэнээрээ ажилладаг. Хүний ажил нөхцөл байдал, агуулгатай байдаг; эс бөгөөс тэр ажиллаж чадахгүй, Бурханы тухай мэдлэгээ эсвэл үнэний тухай туршлагаа илэрхийлж чадахгүй. Чи Бурханы ажил уу хүний ажил уу гэдгийг ялгахын тулд тэдгээрийн хоорондын ялгааг л харьцуулах хэрэгтэй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Бурхан зөвхөн эринг удирдах болон шинэ ажлыг урагшлуулахаар махан бие болдог. Чи үүнийг ойлгох ёстой. Энэ нь хүний үүргээс маш өөр байдаг ба тэр хоёрыг зэргэцүүлэн хэлж болохгүй. Хүнийг ажил гүйцэтгэхэд зориулан хүмүүжүүлж, төгс болгоход урт хугацаа шаардагддаг ба мөн нэн агуу хүн чанар шаардагддаг. Хүн зөвхөн өөрийн хүний мэдрэмжийг дэмжих ёстойгоос гадна бусадтай харьцах дүрэм, зарчмуудыг гүнзгий ойлгож, хүний мэргэн ухаан, ёс зүйг сурах ёстой. Энэ бол хүнд байх ёстой зүйл. Гэвч энэ нь махан бие болсон Бурханд зориулагдаагүй. Учир нь Түүний ажил хүнийг төлөөлдөггүй, хүний хийж бүтээх ажил биш. Энэ нь харин Түүний оршихуйн шууд илэрхийлэл ба Түүний хийх ёстой ажлын шууд хэрэгжүүлэлт юм. (Мэдээж Түүний ажил нь хийгдэх хэрэгтэй болсон үедээ хийгддэг болохоос санамсаргүйгээр, хүссэн үед хийгддэггүй. Харин Түүний үйлчлэлийг гүйцэтгэх цаг болоход Түүний ажил эхэлдэг). Тэрээр хүний амьдрал болон хүний ажилд оролцдоггүй ба энэ нь Түүний хүн чанарт эдгээрийн аль нь ч байдаггүй гэсэн үг (гэвч энэ нь Түүний ажилд нөлөөлдөггүй). Тэр зөвхөн Өөрийн үйлчлэлийг цаг нь болоход гүйцэтгэдэг. Тэр ямар ч байр сууринд байсан Тэрээр хийх ёстой ажлаа зүгээр л хийдэг. Түүний талаар хүмүүс юу мэддэг нь болон Түүний тухай ямар бодолтой байгаа нь Түүний ажилд нөлөөлдөггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (3)”-аас
Христийн ажил болоод илэрхийлэл нь Түүний бодит байдлыг тодорхойлдог. Тэр, Өөрт нь олгогдсон жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр дуусгах чадвартай юм. Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай ба жинхэнэ зүрх сэтгэлээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаг. Энэ нь бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илчлэл нь ч гэсэн Түүний мөн чанараар тодорхойлогддог; Түүний төрөлхийн илчлэл ингэж нэрлэгддэгийн шалтгаан нь Түүний илэрхийлэл бол дуураймал биш эсвэл хүний боловсролын үр дүн биш эсвэл хүний олон жилийн дэмжлэгийн үр дүн биш учраас юм. Тэр үүнийг сураагүй эсвэл үүгээр Өөрийгөө гоёогүй; харин энэ нь Түүний дотор төрөлхийн байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас
Хэрвээ хүн энэ ажлыг хийх байсан бол, энэ нь хэтэрхий хязгаарлагдмал байх байв: Энэ нь хүнийг тодорхой нэг хэмжээнд аваачих боловч хүнийг үүрд мөнхийн хүрэх газарт нь аваачиж чадахгүй. Хүн нь хүний хувь тавиланг шийдэж чадахгүй, цаашлаад хүний хэтийн ирээдүй болон хожмын хүрэх газрыг хариуцаж чадахгүй. Гэхдээ Бурханаар хийгддэг ажил нь өөр. Нэгэнт Тэр хүнийг бүтээсэн учраас Тэр түүнийг удирдан чиглүүлдэг; нэгэнт Тэр хүнийг авардаг учраас Тэр түүнийг бүрмөсөн аварч, түүнийг бүрэн дүүрэн олж авах болно; нэгэнт Тэр хүнийг удирдан чиглүүлдэг учраас Тэр түүнийг зүй зохистой хүрэх газарт аваачих болно; нэгэнт Тэр хүнийг бүтээж, удирддаг учраас хүний хувь заяа, хэтийн ирээдүйн тухайд Тэр хариуцлага үүрэх ёстой. Бүтээгчээр хийгддэг ажил нь энэ юм. Байлдан дагуулах ажил нь хүнийг хэтийн ирээдүйгээс нь салгаснаар хийгддэг хэдий ч, эцэстээ хүнийг Бурханы түүнд бэлтгэсэн зүй зохистой хүрэх газарт нь аваачих болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Хүний ажил нь хамрах хүрээ, хязгаартай. Нэг хүн тодорхой үе шатны ажлыг л гүйцэтгэнэ үү гэхээс бүхэл эринг хамарсан ажлыг гүйцэлдүүлж чадахгүй—эс бөгөөс тэр, хүмүүсийг дүрэм журам руу хөтлөх байсан биз. Хүний ажил зөвхөн тодорхой цаг үе, үе шатанд л тохирно. Үүний учир нь хүний туршлага тодорхой цар хүрээтэй байдаг. Бурханы ажлыг хүний ажилтай харьцуулж болохгүй. Хүний хэрэгжүүлэлтийн зам болон үнэний тухай мэдлэг нь бүгд тодорхой цар хүрээнд тохирно. Иймд хүний замнаж байгаа замыг бүхэлдээ Ариун Сүнсний хүсэл гэж хэлж болохгүй, учир нь хүн зөвхөн Ариун Сүнсээр гэгээрүүлэгддэг бөгөөд Ариун Сүнсээр бүрэн дүүргэгддэггүй. Хүний туулж мэдрэх боломжтой зүйлс цөмөөрөө хэвийн хүн чанарын цар хүрээн дотор байх ба жирийн хүний оюун ухаан дахь бодлын хязгаараас хальж чадахгүй. Бодитой илэрхийлэл бүхий бүх хүн энэ цар хүрээн дотор л туршлагаждаг. Тэд үнэнийг туулж мэдрэх үед энэ нь үргэлж Ариун Сүнсний гэгээрэл доорх энгийн хүний амьдралын туршлага байх ба энгийн хүний амьдралаас хазайсан байдлаар туршлагаждаггүй. Тэд хүний амьдралаар амьдарсан суурин дээрээ Ариун Сүнсээр гэгээрүүлэгдсэн үнэнийг туулж мэдэрдэг. Түүнчлэн, энэ үнэн нь хүнээс хүнд янз бүр байх ба үүний гүн гүнзгий байдал нь тухайн хүний байдалтай холбоотой. Тэдний алхаж байгаа зам үнэнийг эрэлхийлж байгаа хүний хэвийн амьдрал, энэ нь Ариун Сүнсний гэгээрэлтэй энгийн хүний алхаж буй зам гэж л хэлж болно. Тэдний алхаж буй зам нь Ариун Сүнсний сонгосон зам гэж чи хэлж чадахгүй. Энгийн хүний туршлагаар бол эрэлхийлж байгаа хүмүүс адилхан байдаггүй учраас Ариун Сүнсний ажил ч бас адилхан байдаггүй. Нэмж хэлэхэд, тэдний туршлагаждаг орчин болон туршлагынх нь хэмжээ адилгүй, оюун санаа, бодол нь холилдсон байдаг учраас тэдний туршлага янз бүрийн түвшинд бохир байдаг. Хүн бүр өөр өөрсдийнхөө нөхцөл байдлын дагуу үнэнийг ойлгодог. Үнэний жинхэнэ утга учрын талаарх тэдний ойлголт нь бүрэн бус ба үүний ердөө нэг юм уу цөөн хэдэн талын ойлголт байдаг. Хүний үнэнд туршлагажсан цар хүрээ нь үргэлж хүмүүсийн өөр өөр нөхцөл байдалд тулгуурласан байдаг ба тиймээс энэ нь адилхан байдаггүй. Ийм маягаар, нэгэн үнэний талаар өөр өөр хүмүүсийн илэрхийлсэн мэдлэг адилхан байдаггүй. Өөрөөр хэлбэл хүний туршлага нь үргэлж хязгаарлагдмал бөгөөд Ариун Сүнсний хүслийг бүрэн төлөөлөх чадваргүй, хүний илэрхийлж буй зүйл Бурханы хүсэлтэй маш ойр нийцэж байсан ч гэсэн, хүний туршлага нь Ариун Сүнсний гүйцэлдүүлэх төгс болгох ажилтай маш ойр байсан ч гэсэн, хүний ажлыг Бурханы ажил гэж үзэж болохгүй. Хүн бол Бурханы даалгаж өгсөн ажлыг хийдэг Бурханы зарц л байж чадна. Хүн бол Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан мэдлэг болоод хувийн туршлагаараа олж авсан үнэнийг л илэрхийлж чадна. Хүн Ариун Сүнсний шууд тусгал байх нөхцөлийг агуулаагүй, тийм ажилд тэнцэхгүй. Хүний ажил бол Бурханы ажил гэж хэлэх эрх түүнд байхгүй. Хүнд хүний ажиллах зарчим байдаг ба бүх хүн янз бүрийн туршлага, олон төрлийн нөхцөл байдалтай байдаг. Хүний ажилд Ариун Сүнсний гэгээрлийн дор олж авсан өөрийнх нь бүх туршлага багтдаг. Эдгээр туршлага нь зөвхөн хүний оршихуйг төлөөлнө үү гэхээс, Бурханы оршихуй эсвэл Ариун Сүнсний хүслийг төлөөлдөггүй. Тийм учраас хүний алхаж буй замыг Ариун Сүнсний явж байгаа зам гэж хэлж болохгүй. Учир нь хүний ажил Бурханы ажлыг төлөөлж чаддаггүй бөгөөд хүний ажил болон туршлага нь Ариун Сүнсний бүрэн хүсэл биш юм. Хүний ажил ямар нэг дүрэм горимд баригдах, арга барил нь ямар нэг хязгаарлагдмал цар хүрээнд баригдах талтай байдаг тул хүмүүсийг чөлөөтэй арга зам руу хөтөлж чаддаггүй. Ихэнх дагалдагчид хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг ба тэдний туршлагажих байдал нь ч өөрийн цар хүрээнд мөн хязгаарлагдсан байдаг. Хүний туршлага үргэлж хязгаарлагдмал байх ба түүний ажлын арга барил нь мөн хэдхэн төрлөөр хязгаарлагдсан байдаг тул Ариун Сүнс болон Бурханы Өөрийнх нь ажилтай харьцуулж болохгүй—учир нь хүний туршлага эцсийн эцэст хязгаарлагдмал билээ. Харин Бурхан Өөрийнхөө ажлыг хийхэд ямар ч хууль дүрэм гэж байхгүй; энэ нь яаж ч хийгдлээ гэсэн нэг арга замд хязгаалагддаггүй. Бурханы ажилд ямар ч хууль дүрэм гэж байхгүй, Түүний бүх ажил чөлөөтэй хийгддэг. Бурханыг дагахдаа хэр их хугацаа зарцуулснаас үл хамааран, хүмүүс Бурханы ажиллах арга замын ямар нэг хуулийг дүгнэн гаргаж ирж чаддаггүй. Хэдий Түүний ажил зарчимтай ч энэ нь үргэлж шинэ арга замаар хийгддэг ба үргэлж шинэ хөгжилтэй байдаг, үүнд хүн хүрч чадахгүй. Тодорхой нэг хугацаанд Бурхан өөр өөр төрлийн ажил, өөр өөр янзын удирдлагатай байж үргэлж л шинэ оролт, шинэ өөрчлөлттэй байх боломжийг хүмүүст олгож байж болох юм. Тэр үргэлж шинэ арга замаар ажиллаж байгаа учраас чи Түүний ажлын хуулийг олж мэдэж чадахгүй. Зөвхөн ийм маягаар л Бурханы дагалдагчид хууль дүрэмд унадаггүй. Бурханы Өөрийнх нь ажил үргэлж хүмүүсийн үзлээс зайлсхийж, тэдний үзлийг сөрдөг. Чин сэтгэлээсээ Түүнийг дагаж, эрэлхийлдэг хүмүүс л зан чанараа өөрчилж, ямар нэг шашны үзэл, хууль дүрэмд баригдалгүй чөлөөтэй амьдарч чаддаг. Хүний ажлын, хүмүүсээс шаарддаг шаардлага нь түүний өөрийн туршлага, тэр хүний хүрч чадах зүйлсэд тулгуурладаг. Эдгээр шаардлагын стандарт нь тодорхой цар хүрээн дотор хязгаарлагддаг ба хэрэгжүүлэлтийн арга барил нь ч бас маш хязгаарлагдмал байдаг. Тиймээс дагалдагчид өөрийн мэдэлгүй энэ хязгаарлагдмал цар хүрээн дотор амьдардаг; цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдгээр нь хууль дүрэм, зан үйл болон хэвшдэг. … Бурханы гүйцэтгэдэг ажил нь хүний махан биетэй нийцдэггүй; энэ нь хүний бодолтой нийцдэггүй, харин хүний үзлийг сөрдөг; энэ нь тодорхойгүй шашны зүйлстэй холилддоггүй. Түүний ажлын үр дүнд Бурханаар төгс болгуулаагүй хүн хүрэхгүйгээс гадна үүнд хүний сэтгэхүй хүршгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Хүн төрөлхтний хүрэх газарт чиглэсэн Бурханы ажил эсвэл үгийн аль нь ч хүн бүрийн мөн чанарын дагуу, хүмүүстэй зүй зохистойгоор харьцдаг; үүнд ямар ч санамсаргүй зүйл байхгүй бөгөөд мэдээж өчүүхэн төдий ч алдаа байхгүй. Хүн ажлыг гүйцэтгэх үед л хүний сэтгэл хөдлөл эсвэл утга санаа холилдох болно. Бурханы хийдэг ажил хамгийн тохиромжтой юм; Тэр ямар нэгэн бүтээлийн эсрэг хуурамч зарга огтхон ч мэдүүлэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан хүн хоёр амралтанд хамт орох болно”-оос
Тайлбар:
a. Эх бичвэрт “Тэр Бурхан мөн эсэхийг” гэдгийг орхисон.
No comments:
Post a Comment