Хэрвээ бүх шашны нийгэмлэг үүнд дайсагнаж, үүнийг эсэргүүцээгүй бол энэ нь үнэн зам биш байх байлаа. Сана даа: Үнэн замыг ихэнх хүн, бүр дэлхий ертөнц хүртэл эсэргүүцэх ёстой. Эзэн Есүс анх ажиллаж, номлохоор ирэх үед Иудейн шашин бүхэлдээ Түүнийг эсэргүүцээгүй гэж үү? Бурхан шинэ ажил эхлэх болгонд завхарсан хүн төрөлхтөнд үүнийг хүлээн зөвшөөрөхөд асар хэцүү байдаг, учир нь Бурханы ажил хүмүүсийн үзэлтэй зөрчилдөж, няцаадаг; хүмүүст ойлгох чадвар дутагдаж, сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй байдаг бөгөөд Ариун Сүнсний ажил байгаагүй бол тэд үнэн замыг хүлээн зөвшөөрч чадахгүй байх байлаа. Хэрвээ үүнийг Бурханы ажил гэж итгэж байсан ч шашны нийгэмлэг эсэргүүцдэггүй бол, мөн дэлхий ертөнцийн эсэргүүцэл, дайсагнал дутмаг байдаг бол Бурханы энэ ажил хуурамч гэдгийг энэ нь баталдаг. Яагаад хүн төрөлхтөн үнэнийг хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг вэ? Нэгдүгээрт, хүн мах цуснаас бүтсэн, тэрээр бодит мөн чанартай. Бодит зүйлс сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй. “Сүнслэг ертөнцөд нэвтэрч чаддаггүй” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь сүнснүүдийг, сүнсний болон сүнслэг ертөнцийн үйл ажиллагааг харж чадахгүй, Бурхан юу хийж, хэлж байгааг харахгүй байна гэсэн үг юм. Хүмүүс сүнслэг ертөнцөд сохор байх болно. Хэрвээ чи бодит ертөнцөд нүдээ аньвал юу ч харж чадахгүй. Нүдээ нээх үедээ чи юу харж чадах вэ? Бодит ертөнцийг.
Хүмүүст аль сүнс ямар ажил хийдгийг чи харж чадах уу? Бурханы Сүнс юу хийж, хэлэхээр ирсэн болохыг чи харж чадах уу? Чадахгүй. Заримдаа чи Түүний дуу хоолойг сонсож, номонд бичигдсэн Бурханы үгийг уншиж чаддаг боловч Бурхан эдгээр үгийг хэрхэн, хэзээ хэлснийг бас л мэддэггүй. Чи Түүний дуу хоолойг сонсож чаддаг боловч энэ нь хаанаас гардгийг мэддэггүй; чи цаасан дээр хэвлэгдсэн Бурханы үгийг хардаг боловч тэдгээр нь юу гэсэн утгатайг мэддэггүй. Хүмүүс сүнслэг ертөнцөд нэвтэрч, эсвэл Бурханы үгийн эх сурвалжийг ухаарч чаддаггүй, тиймээс үр дүнд хүрэхийн тулд тэдэнд Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт болон Ариун Сүнсний ажил шаардагддаг. Хоёрдугаарт, хүн төрөлхтөн хэтэрхий гүн завхруулагдсан ба дотор тал нь Сатаны хэмжээлшгүй их хор болон тоймгүй их мэдлэгээр дүүрсэн; хэрвээ тэр сатаны янз бүрийн гүн ухаан блон мэдлэгийг ашиглан бүхнийг үнэлдэг бол үнэн юу болохыг хэзээ ч тогтоож чадахгүй. Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлтгүйгээр хүн үнэнийг ойлгох чадваргүй байх байлаа. Завхарсан хүн төрөлхтөн зөн совингоороо сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй. Тэр сатаны гүн ухаан болон мэдлэгээр дүүрсэн бөгөөд үнэнийг ялгах чадваргүй. Тиймээс үнэн зам хүний хавчлага, гололтыг амсах нь гарцаагүй. Сатаны мэдлэг болон гүн ухааныг хүлээн зөвшөөрөх нь хүмүүст яагаад амархан байдаг вэ? Юун түрүүнд энэ нь тэдний үзэл болон махан биеийн ашиг сонирхолтой нийцдэг ба тэдний махан биед ашиг тустай байдаг. Тэд нар өөрсдөдөө, “Ийм мэдлэгийг хүлээн зөвшөөрөх нь надад тусалдаг: Энэ нь намайг тушаал дэвшүүлнэ, намайг амжилттай болгож, мөн аливааг гүйцэтгэх боломж олгоно. Ийм мэдлэгтэй байхад хүмүүс намайг хүндэлнэ” гэж хэлдэг. Хүмүүст ашиг тусаа өгдөг зүйл тэдний үзэлтэй хэрхэн нийцэж байгааг хар... Ийм хэмжээнд завхруулагдаж, сүнслэг ертөнцөд нэвтрэн орох чадваргүй болчихоод хүмүүс зөвхөн Бурханыг эсэргүүцэж л чаддаг, тиймээс Бурханы ажил ирэхдээ хүний гололт, эсэргүүцэл, яллалттай тулгарсан. Үүнийг таамаглах ёстой биш гэж үү? Хэрвээ Бурханы ажил ирэхдээ дэлхий ертөнц болон хүн төрөлхтний яллалт, эсэргүүцэлтэй тулгараагүй бол энэ нь үнэн биш гэдгийг энэ нь батлах байв. Хэрвээ Бурханы ярьсан зүйлс хүмүүсийн үзэлтэй нийцдэг байсан бол тэд үүнийг яллах уу? Тэд үүнийг эсэргүүцэх үү? Тэд гарцаагүй тэгэхгүй.

“Сайн мэдээг түгээхтэй холбоотой Дээрхийн нөхөрлөл болон номлол”-оос
Ариун Сүнсний ажлыг эзэмшдэг чуулган л Бурханы чуулган бөгөөд хэрвээ энэ нь үнэнийг үнэхээр эрэлхийлдэг, Бурханы ажлыг дуулгавартай дагадаг хүмүүстэй л бол тус чуулган Ариун Сүнсний ажлыг эзэмшиж чадна; Ариун Сүнсний ажилтай чуулгануудыг Бурхан хүлээн зөвшөөрдөг бөгөөд Ариун Сүнсний ажилгүй чуулгануудыг хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг Бурханы сонгосон хүмүүс ойлгох ёстой.
… … …
Жинхэнэ чуулган Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг хүмүүсээс бүрддэг ба энэ нь Бурханаас эмээдэг бүх хүмүүсийн цугларалт юм. Зөвхөн тэр үед л үүнийг чуулган гэж нэрлэж болно... Бурханаар урьдчилан тогтоогдож, сонгогдсон, мөн Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүсийн цугларалт л чуулган мөн.
Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Орон нутгийн чуулгануудын дундах эмх замбараагүй байдалд хэрхэн хандаж, шийдвэрлэх вэ”-ээс
Чуулган Бурханаар үнэхээр урьдчилан тогтоогдож, сонгогдсон хүмүүсээс бүрддэг—үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг, Ариун Сүнсний ажлыг эзэмшсэн хүмүүс үүнийг бүрдүүлдэг. Зөвхөн энэ хүмүүс Бурханы үгийг идэж, ууж, чуулганы амьдралаар амьдарч, Бурханы ажлыг туулж, Бурханы бүтээлийн хувьд өөрсдийн үүргийг биелүүлэхээр цугларах үед л энэ нь чуулган байж чадна. Хэрвээ бөөн хүн, Бурханд үнэхээр итгэдэг гэж хэлдэг боловч үнэнийг хайрладаггүй эсвэл эрэлхийлдэггүй, Ариун Сүнсний ажилгүй агаад шашны зан үйл үйлдэж, залбирч, Бурханы үгийг уншдаг бол энэ нь чуулган биш. Илүү нарийн хэлбэл, Ариун Сүнсний ажилгүй чуулганууд бол чуулган биш; тэд ердөө шашны газар, шашны зан үйл үйлддэг хүмүүс юм. Тэд бол Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, Бурханы ажлыг туулдаг хүмүүс биш.
… … …
Чуулган бол Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн цугларалт бөгөөд хорон муу хүмүүсийг огтхон ч агуулдаггүй—тэд чуулганд харьяалагддаггүй. Хэрвээ үнэнийг эрэлхийлээгүй, үнэнийг хэрэгжүүлэхийн тулд юу ч хийгээгүй бүлэг хүмүүс цугларвал энэ нь чуулган байх уу? Энэ нь юу байх вэ? Энэ нь шашны газар эсвэл бөөн хүн л байх болно. Чуулган нь Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг эрэлхийлдэг, Бурханы үгийг идэж, уудаг, Бурханыг шүтэн мөргөдөг, үүргээ биелүүлдэг, Бурханы ажлыг туулдаг, Ариун Сүнсний ажлыг олж авсан хүмүүсээс бүрдэх ёстой. Зөвхөн энэ л чуулган мөн. Тиймээс чуулганыг үнэлэх үедээ чи, энэ нь ямар төрлийн хүмүүстэй болохыг эхлээд харах хэрэгтэй. Хоёрдугаарт, тэдэнд Ариун Сүнсний ажил байгаа эсэхийг чи харах ёстой; хэрвээ тэдний цугларалт Ариун Сүнсний ажилгүй бол энэ нь чуулган биш бөгөөд хэрвээ үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн цугларалт биш бол энэ нь чуулган биш. Хэрвээ чуулганд үнэнийг үнэхээр эрэлхийлдэг нэг ч хүн байхгүй бол, энэ нь огт Ариун Сүнсний ажилгүй бол тэнд үнэнийг эрэлхийлэхэд бэлэн хүн хэрвээ байгаад, тийм чуулганд үлдэх юм бол тэр хүн аврагдаж чадах уу? Тэд чадахгүй ба аль болох хурдан тэрхүү бөөн хүнийг орхиж, чуулганыг хайх ёстой. Хэрвээ чуулган дотор үнэнийг эрэлхийлдэг гурав эсвэл таван хүн байдаг ба 30 эсвэл 50 бөөн хүн байдаг бол, Бурханд үнэхээр итгэж, үнэнийг эрэлхийлдэг тэр гурав эсвэл таван хүн нэгдэх ёстой; хэрвээ тэд нэгдвэл тэдний цугларалт нь чуулган буюу хамгийн цөөхөн хүнтэй боловч цэвэр ариун чуулган мөн.
Дээрхийн нөхөрлөлөөс
Олон хүн Бурханд итгэдэг боловч сүм дуганыг шүтэж, пасторуудад сохроор итгэдэг—үр дүнд нь, Бурханд маш олон жил итгэснийхээ дараа тэд үнэнийг мөн л ойлгоогүй эсвэл бодит байдалд ороогүй, ердөө шашны зарим хоосон сургаал, шашны зан үйл, дадлыг олж авсан ба Бурханыг үнэндээ мэддэггүй. Үүний үрээр тэдний амь зан чанарт өчүүхэн ч өөрчлөлт байдаггүй. Тэгэхээр тэдгээр шашны удирдагчид, пасторууд бүх амьдралаа Бурханд итгэж, номлож өнгөрөөсөн ч тэдний нэг нь ч Бурханыг үнэхээр мэддэггүй, эсвэл бүр тэдэнд Бурханаас эмээдэг зүрх сэтгэл байдаггүй; тэд өөрсдийн байр суурь, амин зуулгын төлөө Христийг эсэргүүцэж, үнэн замыг яллаж, Бурханы сонгосон хүмүүсийг урхидаж, хянахын тулд чадах бүхнээ хийж байсан эртний Фарисайчуудтай адил хэвээр үлддэгт гайхах юмгүй. Тэд Бурханы хонин сүргийг маш их хайрлаж, нандигнаж байгаа мэт дүр үзүүлдгийн шалтгаан нь гагцхүү өөрсдийн амин зуулгыг хамгаалахын төлөө байдаг ба мөнгө олж, баяжихын тулд бизнес эрхлэгчид, үйлчлүүлэгчиддээ яаж бурхан шиг ханддагтай яг адилхан. Шашны нийгэмлэгийн хийж байгаа бүхэн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийнх нь илрэл байдаг; энэ нь шашны зан үйл төдий бөгөөд үнэний өчүүхэн ч гэсэн бодит байдал байдаггүй, тэр ч бүү хэл Ариун Сүнсний ажлын ямар ч ул мөр байдаггүй. Шашны нийгэмлэг жинхэнэ Бурханыг биш, харин тодорхойгүй, төсөөллийн Бурханыг шүтэн мөргөдөг нь тодорхой юм. Энэ нь шашны хоосон сургаал, Библийн тухай үгчилсэн мэдлэгийг номлодог ба Ариун Сүнсний гэгээрэл, гэрэлтүүлэлт огт байдаггүй. Тиймээс шашны нийгэмлэг үндсэндээ хүмүүсийг Бурханы өмнө аваачих чадваргүй, тэднийг Бурханд итгэх зөв замд хөтөлж чадахгүй, цаашлаад хүмүүсийг үнэний бодит байдал руу аваачиж, эсвэл аврагдахад нь тусалж чадахгүй. Яагаад гэвэл үүний удирдагчид болон пасторууд нь Бурханы ажлыг туулангаа Ариун Сүнсээр төгс болгуулж, босгон байгуулагдаагүй, харин оронд нь шашны сургууль төгсөж, диплом авсныхаа дараа шашны нийгэмдэг дэх удирдагчид, пасторууд болсон юм. Тэдэнд Ариун Сүнсний ажил болон баталгаа байдаггүй, Бурханы талаарх өчүүхэн төдий ч үнэн мэдлэг байдаггүй ба тэдний ам теологийн мэдлэг, онолын талаар л ярьж чадна. Тэд үнэндээ юуг ч мэдэрч туулаагүй. Тийм хүмүүс Бурханаар ашиглагдахад огтхон ч тохирохгүй; тэд яаж хүнийг Бурханы өмнө хөтөлж чадах юм бэ? Тэд шашны сургуулийн зэрэг цолоо өөрсдийнх нь эрх ямбын баталгаа мэт ихэмсгээр үзүүлж, Библийн талаарх мэдлэгээ гайхуулахын тулд чадах бүхнээ хийдэг, тэд бол тэвчихийн аргагүй ихэрхүү—үүнээс болж тэд Бурханаар яллагдаж, Бурханд жигшигдэж, Ариун Сүнсний ажлыг алдсан. Үүнд эргэлзэх юмгүй. Яагаад шашны нийгэмлэг Христийн заналт дайсан болсон бэ гэдэг нь тун бодууштай асуулт юм. Нигүүлслийн эрин үед Иудейн шашин Есүс Христийг загалмайд цовдолсон нь юуг харуулдаг вэ? Эцсийн өдрүүдийн Хаанчлалын эрин үед шашны нийгэмлэг нэгдэж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг эсэргүүцэж, шүүхэд бүх хичээл чармайлтаа зориулсан, энэ нь эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Христийг үгүйсгэж, голдог, мөн бие махбодтой болсон Бурхан болон Бурханы чуулганы талаар янз бүрийн цуу яриа зохиож, дайран довтолж, гүжирдэж, доромжилсон бөгөөд эргэн ирсэн Есүс, эцсийн өдрүүдийн Христийг аль хэдийн загалмайд цовдолсон юм. Энэ нь, шашны нийгэмлэг хэдийнээ Бурханыг эсэргүүцэж, Бурханы эсрэг тэрсэлдэг Сатаны хүчин болж доройтон дордсон гэдгийг баталж байна. Шашны нийгэмлэгийг Бурхан захирдаггүй, тэр ч бүү хэл үүнийг үнэн захирдаггүй; үүнийг завхарсан хүмүүс, цаашлаад антихристүүд бүрэн захирдаг.
Сатанд харьяалагддаг, чөтгөрүүд болон антихристүүдийн удирддаг иймэрхүү шашны газарт Бурханд итгэх үедээ хүмүүс зөвхөн шашны хоосон сургаалыг л ойлгож, зөвхөн шашны зан үйл, дүрэм журмыг л дагаж чадах ба үнэнийг хэзээ ч ойлгохгүй, Бурханы ажлыг хэзээ ч туулахгүй, аврагдаж огт чадахгүй. Энэ бол маргаангүй. Учир нь шашны газруудад Ариун Сүнсний ямар ч ажил байдаггүй, тэдгээр нь Бурханы зэвүүцдэг, Бурханы жигшдэг, Түүгээр яллагдаж, хараагддаг газрууд юм. Бурхан хэзээ ч шашныг хүлээн зөвшөөрөөгүй, тэр ч бүү хэл үүнийг хэзээ ч магтаж байгаагүй бөгөөд Есүсийн цаг үеэс эхлээд шашны нийгэмлэг Бурханаар яллагдсан. Тиймээс Бурханд итгэх үедээ чи Ариун Сүнсний ажлыг агуулдаг газруудыг олох ёстой; зөвхөн эдгээр нь л жинхэнэ чуулган бөгөөд зөвхөн жинхэнэ чуулганд л чи Бурханы дуу хоолойг сонсож, Бурханы ажлын мөрийг олж илрүүлж чадах болно. Энэ нь Бурханыг эрж хайх арга барил билээ.
Амийн хангалт—Номлолуудын эмхэтгэл дэх “Үнэнийг лавтай ойлгосноор хүрч болох үр дүн”-ээс

No comments:
Post a Comment