Холбогдолтой Бурханы үгс:
Бурхан болон хүний талаар адил мэт ярьж болохгүй. Түүний мөн чанар болон Түүний ажил нь хүний хувьд хамгийн ойлгошгүй, мэдэхэд бэрхтэй юм. Хэрвээ Бурхан Өөрийн ажлыг биечлэн хийж, Өөрийн үгийг хүний ертөнцөд хэлээгүй бол хүн Бурханы хүслийг хэзээ ч ойлгож чадахгүй байх байсан, ингэснээр өөрсдийн бүхий л амьдралаа Бурханд зориулсан хүмүүс хүртэл Түүний зөвшөөрлийг олж авч чадахгүй байх болно. Бурханы ажилгүйгээр, хүний хийж байгаа зүйл хичнээн сайн байсан ч хамаагүй энэ нь юу ч биш болно, учир нь Бурханы бодол санаа нь үргэлж хүний бодол санаанаас дээгүүр байдаг ба Бурханы мэргэн ухаан нь хүн ойлгошгүй билээ. Иймээс Бурханыг болон Түүний ажлыг “нэвт харсан” хүмүүс нь үр дүнгүй гэж Би хэлдэг ба тэд бүгд биеэ тоосон, боловсрол мэдлэггүй юм. Хүн Бурханы ажлыг тогтоох ёсгүй; цаашлаад хүн Бурханы ажлыг тогтоож чадахгүй. Бурханы нүдээр хүн бол шоргоолжноос ч жижигхэн, иймд хүн Бурханы ажлыг хэрхэн ойлгож чадах юм бэ? “Бурхан ингэж эсвэл тэгж ажилладаггүй” эсвэл “Бурхан ийм эсвэл тийм” хэмээн үргэлж хэлдэг хүмүүс байдаг, тэдгээр нь бүгд биеэ тоосон биш гэж үү? Махан биетэй хүмүүс бүгд Сатанаар ялзруулагдсан гэдгийг бид бүгдээрээ мэдэх ёстой. Бурханыг эсэргүүцэх нь тэдний угийн чанар бөгөөд тэд Бурханы ажлын талаар зөвлөгөө өгч чадах нь бүү хэл, тэд Бурхантай эн тэнцүү биш. Бурхан хүнийг хэрхэн удирдан чиглүүлдэг нь Бурханы Өөрийн ажил юм. Хүн захирагдах ёстой ба ийм, тийм үзэл санаатай байх ёсгүй, учир нь хүн бол тоос шороо билээ. Нэгэнт бид Бурханыг эрж хайхаар оролдож байгаа учраас бид Бурханаар анхааруулахын тулд Бурханы ажилд өөрсдийн үзхүйгээ нэмэх ёсгүй, ядаж бид Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцэхээр оролдохдоо өөрсдийн ялзармал зан чанараа ашиглах ёсгүй. Тэр нь биднийг антихристүүд болгохгүй гэж үү?
Тийм хүмүүс, бид Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бурхан байдаг гэж бид итгэдэг учраас, Түүний сэтгэлд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас бид үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай зохицолтой байх замыг хайх ёстой. Бид Бурханыг эсэргүүцэн зөрүүдлэн зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?
Тийм хүмүүс, бид Бурханд итгэдэг гэж хэрхэн хэлж чадах юм бэ? Бурхан байдаг гэж бид итгэдэг учраас, Түүний сэтгэлд нийцэж, Түүнийг харахыг хүсдэг учраас бид үнэний замыг эрж хайх ёстой ба Бурхантай зохицолтой байх замыг хайх ёстой. Бид Бурханыг эсэргүүцэн зөрүүдлэн зогсох ёсгүй; тийм үйлдлээс ямар сайн зүйл гарах юм бэ?
Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа. Та нар эдгээр үгийг хүлээн зөвшөөрөхгүй байж магад, тэдгээр нь та нарт сонин санагдаж магад боловч өөрсдийн төрөлхийн чанараа илчлэхгүй байхыг Би та нарт зөвлөж байна, учир нь Бурханы өмнө зөвт шударга байдлаар үнэхээр өлсөж цангадаг зөвхөн тэр хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэнч хүмүүс л Бурханаар гэгээрүүлэгдэж, удирдуулж чадна. Хэрүүл маргаанаар дамжуулан үнэнийг эрж хайснаар юунд хүрэхгүй юм. Зөвхөн тайвнаар эрж хайснаар л бид үр дүнд хүрч чадна. “Өнөөдөр Бурханд шинэ ажил байгаа” гэж Би хэлэхдээ, Бурхан бие махбодод эргэн ирснийг хэлж байгаа юм. Магадгүй та нар эдгээр үгийг тоогоогүй, магадгүй та нар тэдгээрт дургүйцсэн эсвэл тэдгээр нь та нарын анхаарлыг ихээр татсан байж болох юм. Ямар ч байлаа гэсэн, Бурхан илрэхийг үнэхээр хүсэн хүлээж байсан бүх хүмүүс энэ бодит байдалтай нүүр тулж, үүнд анхаарлаа хандуулна гэж Би найдаж байна. Яаран дүгнэлт гаргаагүй нь дээр. Энэ нь ухаалаг хүмүүсийн үйлдэх ёстой арга зам юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба Ариун сүнсийг доромжилж, үнэнийг голох хэрэггүй. Та нар юм мэдэхгүй, биеэ тоосон хүн байх бус харин Ариун сүнсний зааврыг дагадаг, үнэнийг эрэлхийлдэг байх хэрэгтэй; зөвхөн ийм байдлаар та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар анхааралтай явахыг зөвлөж байна. Дүгнэлт хийх гэж яарах хэрэггүй; түүнээс гадна Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй, хэнэггүй байх хэрэггүй. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруу, хүндэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үнэнийг сонссон хэрнээ хямсганадаг хүмүүс бол ухаангүй, биеэ тоосон хүмүүс. Үнэнийг сонссон хэрнээ дүгнэлт хийх гэж яардаг эсвэл үүнийг ялладаг хүмүүс бардамналд эзлэгддэг. Есүст итгэдэг хэн ч бусдыг харааж эсвэл яллах эрхгүй. Та нар бүгд бодлоготой, үнэнийг зөвшөөрдөг хүмүүс байх хэрэгтэй. Магадгүй үнэний замыг сонсож, амийн үгийг уншсан ч эдгээр 10000 үгнээс өөрийн итгэл үнэмшил болон Библитэй нийцэж буй ганцхан үгэнд л итгэж байвал чи эдгээр 10000 үгийг цааш нь эрж хайх хэрэгтэй. Би чамайг даруу байж, өөртөө хэтэрхий итгэлтэй бус, өөрийгөө өндөрт өргөхгүй байхыг зөвлөж байна. Бурханд хүндэтгэх сэтгэл агуулснаар чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгнүүдийг анхааралтай шинжилж, дахин дахин тунгаавал тэдгээр нь үнэн мөн эсэх, амь мөн эсэхийг ойлгох болно. Магадгүй зарим хүмүүс эндээс хэдэн өгүүлбэр уншаад л эдгээр үгийг сохроор яллаж, “Энэ бол Ариун Сүнсний гэгээрлээс өөрцгүй зүйл” эсвэл “Энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэсэн хуурамч Христ” гэж хэлж болох юм. Ингэж хэлж буй хүмүүс мэдлэггүй байдлаар сохорсон байдаг. Чи Бурханы ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий бага мэдэж байгаа тул Би чамд дахин эхнээс нь эхлэхийг зөвлөж байна! Эцсийн өдрүүдэд хуурамч Христүүд гарч ирсний улмаас Бурханы хэлсэн үгнүүдийг та нар сохроор яллах хэрэггүй ба заль мэхнээс айсандаа Ариун Сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Энэ нь асар том эмгэнэл болохгүй гэж үү? Ихээхэн тунгаасны дараа эдгээр үгнүүд үнэн биш, зам биш, Бурханы илэрхийлэл биш гэдэгт итгэсээр байвал чи эцэстээ шийтгэгдэх ба ямар ч ерөөлгүй байх болно. Хэрэв чи ийм тодорхой, илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол Бурханы авралд үл тохирох биш гэж үү? Чи Бурханы сэнтийн өмнө эргэн ирэх хангалттай азтай хүн биш гэж үү? Бодоод үзээрэй! Битгий бодлогогүй, болгоомжгүй байгаарай, Бурханд итгэх итгэлийг тоглоом мэт бүү үз. Хүрэх газрынхаа төлөө, өөрийнхөө хэтийн төлвийн төлөө, амийнхаа төлөө бодоорой мөн биеэ бүү буруу авч яваарай. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадах уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан диваажин, дэлхийг шинээр бүтээсэн байна”-аас
No comments:
Post a Comment