18/03/2019

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.
Тийм шашны хүмүүс цугларах болгондоо “Эгч минь, эдгээр өдрүүдэд чи хэр байв даа?” гэж асуудаг. Тэр “Би Бурханд өртэй ба Түүний зүрх сэтгэлийн хүслийг биелүүлж чадахгүй байна” гэж хариулдаг. Өөр нэг нь “Би ч гэсэн Бурханд өртэй, Түүнийг хангалуун байлгаж чаддаггүй” гэж хэлдэг. Энэ цөөн хэдэн өгүүлбэр болон үгс нь дангаараа тэдний зүрх сэтгэлийн гүн дэх бузар булай зүйлсийг илэрхийлдэг. Ийм үгс нь хамгийн ой гутам, хэтэрхий зэвүүн юм. Ийм хүмүүсийн уг чанар Бурханыг эсэргүүцдэг. Бодит байдалд анхаарлаа хандуулдаг тэр хүмүүс зүрх сэтгэл доторх бүхнээ уудлан ярьж, яриандаа өөрсдийнхөө зүрх сэтгэлийг нээж байдаг. Үүнд ганц ч худал зүйл, боловсон харьцаа эсвэл хоосон наргиан гэж байхгүй. Тэд үргэлж шулуун шударга байдаг ба энэ дэлхийн дүрэм журамд захирагддаггүй. Бүр ямар ч мэдрэмжгүй, өөрийгөө бусдад үзүүлэх дуртай хүмүүс байдаг. Хэн нэгэн дуулах үед тэр, саван дахь будаа нь аль хэдийн түлэгдсэнийг ч анзааралгүй бүжиглэж эхэлдэг.
Хүмүүсийн ийм байдал нь бурханлаг эсвэл хүндлүүштэй биш бөгөөд хэтэрхий их хөнгөн хийсвэр юм. Эдгээр нь бүгдээрээ бодит байдлаас тасарсаныг нь илэрхийлнэ! Зарим нь сүнсэн дэх амийн хэрэг явдлын талаар ярилцахаар цуглардаг ба хэдий тэд Бурханд өртэй талаараа ярьдаггүй ч, зүрх сэтгэл дотроо Түүнийг гэсэн жинхэнэ хайрыг тээж байдаг. Бурханд өртэй чинь бусадтай ямар ч хамаагүй; чи хүнд биш, Бурханд өртэй. Тиймээс чи энэ талаар бусдад байнга ярих нь ямар хэрэгтэй юм бэ? Чи гадаад талын чармайлт эсвэл илэрхийлэлд биш, харин бодит байдал руу ороход ач холбогдол өгөх хэрэгтэй.
Хүний өнгөц сайн үйл хэрэг юуг төлөөлдөг вэ? Тэдгээр нь махан биеийг төлөөлдөг ба хамгийн сайн гадаад талын хэрэгжүүлэлт ч гэсэн амийг төлөөлдөггүй, харин зөвхөн чиний хувийн араншинг төлөөлдөг. Хүний гадаад талын хэрэгжүүлэлт Бурханы хүслийг биелүүлж чадахгүй. Чи байнга Бурханд өртэй тухайгаа ярьдаг ч бусдыг амиар хангаж эсвэл Бурханыг хайрлахад бусдыг өдөөж чадахгүй. Тийм үйлдлүүд Бурханыг сэтгэл хангалуун байлгана гэж чи итгэж байна уу? Энэ нь Бурхаы зүрх сэтгэлийн хүсэл, энэ нь сүнснийх гэж чи итгэдэг боловч үнэн хэрэгтээ энэ нь утгагүй зүйл! Чиний таашаадаг, чиний хүсдэг зүйл бол Бурханы баярладаг зүйл гэж чи итгэдэг. Чиний таашаадаг зүйл Бурханыхыг төлөөлж чадах уу? Хүний зан араншин Бурханыг төлөөлж чадах уу? Чиний таашаадаг зүйл бол Бурханы дургүйцдэг зүйл бөгөөд чиний зуршлууд бол Бурханы жигшин голдог зүйл юм. Хэрвээ чи өртэй гэж бодож байвал Бурханы өмнө очоод, залбир. Энэ талаар бусдад ярих ямар ч хэрэггүй. Хэрвээ чи Бурханы өмнө залбирдаггүй, харин бусдын анхаарлыг байнга өөртөө татдаг бол энэ нь Бурханы зүрхний хүслийг биелүүлж чадах уу? Хэрвээ чиний үйлдэл үргэлж харагдах төдий л байдаг бол чи хүмүүсээс хамгийн бүтэлгүй нь гэсэн үг юм. Ямар төрлийн хүн зөвхөн гаднаа сайн үйлдэл хийдэг мөртлөө бодит байдалгүй байдаг байх вэ? Ийм хүмүүс бол хоёр нүүртэй Фарисайчууд, шашны хүмүүс! Хэрвээ та нар гадаад талын хэрэгжүүлэлтийг хойш тавьж, өөрчлөлт хийж чадахгүй бол та нарт байгаа энэ хоёр нүүртэй зангийн элементүүд улам ихсэнэ. Энэхүү хоёр нүүртэй зангийн элементүүд хэдий чинээ ихсэнэ, Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл төдий чинээ их байх бөгөөд эцэстээ ийм байдалтай хүмүүс гарцаагүй хаягдах болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд Итгэхдээ Шашны Зан Үйлд Биш Бодит Байдалд Анхаарлаа Хандуул”-аас

Бурханд итгэсэн энэ бүх он жилүүддээ чи хэнийг ч харааж, муу зүйл хийж байгаагүй байж болох ч Христтэй харилцахдаа чи үнэнийг хэлж, чин сэтгэлээсээ үйлдэж, эсвэл Христийн үгийг дуулгавартай дагаж чаддаггүй; иймээс Би чамайг дэлхийн хамгийн бузар, хортой нэгэн гэж хэлдэг. Хэрэв чи ялангуяа садан төрөл, найз нөхөд, эхнэр (эсвэл нөхөр), охид хөвгүүд, эцэг эхдээ эелдэг зөөлөн, үнэнч байгаад бусдыг хэзээ ч буруугаар ашигладаггүй боловч Христтэй нийцэлтэй эвтэй байж чаддаггүй бол хэдий чи бүх хөршөө туслан дэмжиж, аав ээжийгээ сайн асарч, гэр орноо гайгүй сайн авч явсан ч Би чамайг хорон муу бас зальжин гэж хэлсээр л байдаг. Чи хүнтэй нийцэлтэй байж, зарим нэг сайн үйл хийдэг ч өөрийгөө Христтэй нийцэлтэй гэж бүү бод. Чиний сайхан сэтгэл Тэнгэрийн ерөөлийг хулгайлж чадна гэж чи итгэж байна уу? Сайн үйлс чиний дуулгавартай байдлыг орлоно гэж чи бодож байна уу? Та нарын хэн нь ч харьцалт, засалтыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд бүгдэд чинь Христийн энгийн хүн чанарыг хүлээн зөвшөөрөхөд хэцүү санагддаг. Тэгсэн хэрнээ та нар Бурханд дуулгавартай байдаг гэж байнга зарладаг. Та нарынх шиг ийм итгэлд тохирох цээрлүүлэлт ирэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Христтэй нийцэхгүй хүмүүс гарцаагүй Бурханы дайсан юм”-аас
Хүний нөхөрлөл:
Үнэнгүй хүмүүс, сайн хүн чанарыг амьдран харуулах нь үнэнтэй адилхан мэт энэ талаар ярьдаг. Сайн хүн чанарыг амьдран харуулах нь үнэнтэй тэнцэнэ гэж чи баталж зүрхлэх үү? Энэ нь эерэг зүйл гэж баталж зүрхлэх үү? Тэгвэл та нар юу гэж хэлэх вэ: Хүний хайр, Бурханы хайртай адилхан уу? Үгүй. Заримдаа хүний хайр нь Сатаны хайр байдаг, энэ нь сэтгэл хөдлөлийн хайр буюу хүний өөрийнх нь хүсэл, сонирхлоос гардаг хайр юм. Энгийн жишээ авбал: Хэрвээ хэн нэгэн уг чанартаа чөтгөр шиг бөгөөд чөтгөрүүдийг хайрладаг бол тэдэнд ямар төрлийн хайр байх вэ? Тэд Бурханыг хайрладаггүй, харин чөтгөрүүдийг хайрладаг. Энэ нь Сатаны хайр биш гэж үү? Сатаны хайр үнэнтэй сөргөлддөг, энэ нь үнэнд дайсагнадаг ба Бурханд юу байгаа, Тэр юу болох болон Бурханы хайрын эсрэгээр байдаг. Хайр байх нь хүмүүсийг сайн болгодог гэж бүү бод. Тэдний хайр үнэнгүй байдаг, энэ нь сөрөг зүйлсийн хайр бөгөөд иймээс энэ нь Сатаны хайр мөн. Тэдний сайн чанарын зарим нь үнэний эсрэг байдаггүй гэж үү? Хүмүүсийн сайн чанарын зарим нь үнэний эсрэг байдаг, иймээс бусдад тэд сайн хүмүүст мэт санагдаж, биширмээр, магтууштай харагддаг ч гэсэн тэд Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг байх албагүй ба сөрөг хүн байж болох юм. Тийм биш гэж үү? Иймээс завхарсан хүн хүмүүст сайн эсвэл муу санагдах эсэхээс үл хамааран Бурханы хувьд тэд бүгд Сатан, бүгд сатанлаг уг чанартай, бүгдээрээ завхарсан бөгөөд бүгд Бурханд дайсагнадаг. Зарим нэг жишээ эш татъя: Шашин дахь хүмүүс Христийг загалмайд цовдолсон уу, та нар юу гэх вэ? Христийг загалмайд цовдлох үедээ тэдний сэдэл нь юу байсан бэ? Өөрсдийнх нь сэдэл буруу байсан гэдэгт тэд итгэсэн үү? Тэд өөрсдийгөө Бурханд үнэнч гэж бодсон, Бурханы ажлыг хамгаалж, гэрчлэлдээ бат зогсож байгаа гэж бодож байсан—гэсэн ч Бурханы нүдээр бол тэд Түүнийг эсэргүүцэж байсан, Түүний дайснууд байсан юм. Чи энэ талаар юу гэж бодож байна? Өнөөдөр шашны нийгэмлэг эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг ялладаг, тэд Христийг дахин нэгэнтээ загалмайд цовдолсон, уураг тархиндаа тэд, өөрсдийгөө Бурханы ажлыг хамгаалж, Бурханд үнэнч байгаа ба Бурханд дайсагнадаггүй гэж боддог. Зөвхөн тэд л Бурханыг хайрладаг, зөвхөн тэд л Бурханд хамгийн үнэнч гэж тэд боддог. Энэ нь тэдний л боддог зүйл биш гэж үү? Иймээс завхарсан хүний хувьд, ийм маягаар бодож, авирлахад өөрсдийнх нь хийж байгаа зүйл зөв, тун зүйтэй байдаг—гэсэн ч Бурханд бол тэд маргаангүйгээр Түүнийг эсэргүүцдэг, Түүний дайснууд юм. Чи үүнийг хэрхэн тайлбарлах вэ? Сайн байх гэдэг нь хүмүүс Бурханы зүрх сэтгэлийн дагуу байдаг гэсэн үг үү? Тэд зөвт гэсэн үг үү? Тэд Бурхантай нийцдэг гэсэн үг үү? Тиймээс үнэнгүйгээр хүмүүс Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж чадах уу? Үнэнгүйгээр тэд Бурханыг эсэргүүцдэггүй гэж үү? Иймд хүмүүсийн сайн чанар эерэг үү эсвэл сөрөг үү? Ихэнх тохиолдолд хүмүүсийн сайн чанар сөрөг юм, учир нь энэ нь хэтэрхий бохир, Сатаны хороор бузарлагдсан байдаг ба үнэний юуг ч агуулдаггүй. Иймээс тэдний “сэдэл” сайн байх үед үйлдэлдээ тэд заавал үнэнийг хэрэгжүүлж байх албагүй ба Бурханыг эсэргүүцэж, Бурханд аймшигтай их дайсагнаж байдаг; шашны нийгэмлэг Бурханыг эсэргүүцэж, Түүнд тэрсэлж, Христийг хоёр дахь удаагаа цовдолсноос үүний бүрэн баталгааг олж болно... Тиймээс хүмүүс “амьдран харуулах” үед, мөн “зөв зүйл хийж”, “сайн үйл” хийх үед эдгээр нь заавал үнэнтэй нийцэж байх албагүй; тэдний зарим үйлдэл Бурханыг эсэргүүцдэг, үүнийг ёрын муу эсвэл гажууд эсвэл Бурханаас урваж байдаг гэж дүрсэлж ч болно. Одоо чи эдгээр зүйлийг тодорхой ойлгож байгаа, тийм үү? Хүмүүс ямар нэгэн зүйлийг хэчнээн сайнаар төсөөлдөг нь хамаагүй, энэ нь тэд үнэнийг эсвэл бодит байдлыг эзэмшдэг гэсэн үг биш; зөвхөн үнэнийг хэрэгжүүлэх нь л бодит байдалтай байгаа хэрэг юм.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment