“Зөвхөн Бурханд итгэх” гэж юуг хэлдэг вэ? Энэ нь, зөвхөн Бурхан л төгс хүчит, Бурхан бол бүх зүйл, Бурхан хүнийг аварч чаддаг, Бурхан бол бүхнийг чадагч ба бүхнийг мэдэгч, Бурханд хийж чадахгүй юу ч байхгүй гэдэгт итгэнэ гэсэн үг юм. Энэ нь, зөвхөн Бурханд итгэж, Бурхан бүхнийг чадагч, бүхнийг мэдэгч гэдэгт эсвэл Тэр бүхнийг хийж чаддаг гэдэгт эргэлзэж, тээнэгэлзэхгүй байна гэсэн үг юм. Ийм хүмүүс өөрсдөд нь юу ч тохиолдсон бай хамаагүй Бурханы өмнө залбирч, ямар бэрхшээл тохиохоос үл хамааран Бурханд найдаж чаддаг. Тэдний зүрх сэтгэлд Христ дээд зэргийн зай эзэлдэг, тэд хүмүүсийг хүндэлж эсвэл шүтдэггүй, тэд зөвхөн Бурханд итгэдэг, тэд зөвхөн бодитой Бурханыг дагадаг, тэд өөр хэнд ч биш, Бурханд найдаж, Түүнийг хүндэлдэг, тэд Бурханаас өөр ямар ч хүний хэлсэн үгэнд сохроор итгэдэггүй, өөр хэн ч биш зөвхөн Бурхан л тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг. Хэрвээ тэд энэ цэгт хүрсэн бол өөрсдийнхөө итгэлд Бурханыг дагаж, Түүнд найдах бодит байдлыг эзэмшсэн байна. Зарим хүмүүсийн Бурханд итгэх итгэл хэтэрхий хомс байдаг: Тэд Бурханыг хэзээ ч төгс хүчтэй гэж төсөөлдөггүй, тиймээс өөрсдөд нь ямар нэгэн зүйл тохиолдох үед итгэлээ алдах нь амархан.
Нэмж хэлэхэд, тэдний хувьд бас хүмүүсийг шүтэж, хүндлэх нь амархан байдаг ба өөрсдийнх нь хувьд Бурханы хангалтгүй байдаг талуудыг нөхөхийн тулд үүнийгээ ашигладаг юм шиг байдаг. Тэд үргэлж хүмүүсийг хүндэлж, шүтэж байдаг учраас өөрийн мэдэлгүйгээр тэдний зүрх сэтгэл дэх Бурханы зай улам багасаж, өөрсдийнх нь шүтдэг хүмүүсийн зай улам ихсэж байдаг. Эцэстээ тэд өөрийн эрхгүй Бурханд нэр төдий итгэдэг, бодит байдал дээр хүмүүст итгэж, хүмүүсийг дагаж, хүмүүсийг шүтэж, хүмүүсийг хүндэлдэг хүмүүс болдог. Шашны хүмүүстэй адилаар Бурханд итгэх тэдний итгэл нь нэр төдий байдаг; бодит байдал дээр тэдний итгэж, дагадаг бүхэн нь пасторууд бөгөөд зөвхөн пасторууд л тэдний Эзэн болон Бурхан юм. Бурханд итгэх замаас тэд хүмүүсийг дагаж, хүмүүст дуулгавартай байх явдал руу гулсан орсон—энэ нь гажуудсан хэрэг биш үү? Тийм хүмүүст Бурханд итгэх жинхэнэ итгэл байдаг уу? Байдаггүй. Тиймээс хийж байгаа бүхэндээ тэд Бурханд найддаггүй, харин хүмүүсийг хүндэлж, шүтдэг. Тэд үргэлж бусдаас зөвлөгөө хайдаг, замыг хайхдаа тэд бусдаас үлгэр жишээ авдаг, үргэлж бусдын хэлж байгаа зүйлийг сонсож, хийж байгаа зүйлийг нь хардаг, тэдний үг болон үйлдэл бүр нь эдгээр хүмүүсээс салшгүй байдаг. Өөрсдөө ч мэдэлгүйгээр тэд хүмүүст итгэж, хүмүүсийг дагадаг хүмүүс болсон. Хүмүүсийг хэтэрхий их хүндэлж, шүтэж байгаа бүх хүн үнэндээ хүмүүст итгэж, дагадаг гэж хэлэх нь зөв юм.

Амийн оролтын тухай номлол болон нөхөрлөлийн сонгодог түүвэр дэх “Аврагдаж, төгс болгуулахын тулд орох ёстой Бурханы үгийн арван бодит байдал”-аас
Зүрх сэтгэлдээ хүмүүсийн шүтдэг хэн боловч тэдний шүтээн юм; өөрсдийнхөө удирдагчийг шүтдэг хэн боловч шүтээн шүтдэг хүн юм. Хүмүүсийн шүтдэг нэгэн бол тэдний зүрх сэтгэлд зай эзэлдэг хүн бөгөөд тэднийг гарцаагүй эзэмдэж, өөрийнхөө боол болгох нэгэн юм. Сайн мэдээг түгээх ажлын үеэр бид, янз бүрийн бүлэглэл, урсгалын хүмүүс бүгд шүтээн шүтдэг, бүгдийг нь удирдагчид нь хянадаг, тэд нар үнэнийг хүлээн зөвшөөрч ч зүрхэлдэггүй гэдгийг олж илрүүлдэг. Тэд өрөвдөлтэй боолуудтай адил. Удирдагчдаа шүтдэг хүмүүс бол шүтээн шүтдэг хүмүүс бөгөөд тэдний зүрх сэтгэлд гарцаагүй үнэн байдаггүй, тэд Бурханыг огтхон ч мэддэггүй; тиймээс Бурхан тэдний зүрх сэтгэлд ямар ч зай эзэлдэггүй ба тэднийг Бурхан зэвүүцэж, хараадаг. Бурхан бол зөвт Бурхан, Тэр бол хартай Бурхан, хүмүүс шүтээн шүтэх үед Тэр хамгийн их жигшдэг. Удирдагчдыг Бурхантай эн тэнцүү авч үзэхээс илүү доромжлол гэж үгүй. Үнэндээ Бурханы өмнө эргэн ирсэн хүмүүсийн зүрх сэтгэлд зөвхөн Бурхан байх ёстой. Тэдний зүрх сэтгэлд өөр хэн ч зай эзлэх ёсгүй. Бодол, санаандаа чухалчилдаг зүйлс хүртэл бузар, завхарсан бөгөөд Бурхан зэвүүцэж, жигшдэг. Үүгээрээ ихэнх хүмүүс бохир бөгөөд тэдний шүтдэг хүмүүс их бага хэмжээгээр зүрх сэтгэлд нь зай эзэлдэг. Бурханы зан чанарын тухайд гэвэл, хүмүүсийн зүрх сэтгэлд хүнд зориулсан өчүүхэн ч төдий ч гэсэн зай байх нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй зүйл бөгөөд хэрвээ тэд эхнээсээ дуустлаа ариун байдалд хүрч чадахгүй бол яллагдах болно.
Зүрх сэтгэлдээ удирдагчдаа шүтдэг бүх хүнд онцгой илрэлүүд байдаг. Тэдгээрийг дараах байдлаар тодорхойлж болно: Хэрвээ удирдагчдаа дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байхаас чинь илүү бол чи шүтээн шүтдэг; чи Бурханыг санаж, хүсэн эрмэлздэгээсээ илүүтэйгээр өөрийн шүтдэг хүмүүсийг санаж, хүсэн эрмэлздэг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ Бурханаас илүүгээр өөрийнхөө удирдагчид чин сэтгэлээсээ ханддаг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ зүрх сэтгэлдээ чи, шүтдэг хүмүүстээ ойр дотно, Бурханаас хол байдаг бол чи шүтээн шүтдэг; хэрвээ зүрх сэтгэлдээ чи шүтдэг хүмүүсээ Бурхантай эн тэнцүү тооцдог бол энэ нь, шүтдэг хүмүүсээ Бурхан шиг авч үздэгийг чинь бүр ч илүү нотолдог; чамд юу ч тохиолдсон бай хэрвээ чи удирдагчаа сонсоход бэлэн атлаа үнэнийг эрж хайхын тулд Бурханы өмнө ирэхийг хүсэхгүй байвал Бурханд биш, харин хүмүүст итгэдгийг чинь батлахад энэ нь хангалттай юм. Магадгүй зарим хүн: “Би тэр, тэрийг үнэхээр биширдэг, тэд үнэхээр зүрх сэтгэлд минь зай эзэлдэг. Бурхантай харилцах харилцаандаа би өөрийн мэдэлгүйгээр Түүнээс бага зэрэг хөндийрсөн байна” хэмээн хэлж, өөрсдийгөө хамгаалахаар оролдоно. Энэ үг нь хэрэг явдлын үнэнийг харуулдаг; хэн нэгэн хүн хүний зүрх сэтгэлд зай эзэлмэгц тухайн хүн Бурханаас холддог. Энэ нь аюултай хэдий ч зарим хүн үүнийг хөнгөхнөөр авч үздэг, тэд өчүүхэн төдий ч анхаардаггүй ба тэд Бурханы зан чанарыг мэддэггүй гэдгийг энэ нь харуулдаг. ...хүмүүсийг шүтэх нь маш мэдлэггүй агаад сохор, мөн энэ нь маш завхарсан агаад хорон муу. Хүмүүсийг шүтэх нь Сатан болон чөтгөрүүдийг шүтэж байгаа хэрэг, энэ нь антихристүүдийг шүтэж байгаа хэрэг бөгөөд хүмүүсийг шүтдэг хүмүүст өчүүхэн төдий ч үнэн байдаггүй. Ийм хүмүүст Бурханы талаарх өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй нь гарцаагүй; тэд бол Бурханаар хараагддаг ёс суртахууны доройтолтой хүмүүс юм. Чи юу гэх вэ, баримтууд ийм байдаггүй гэж үү?
Дээрхийн нөхөрлөлөөс
No comments:
Post a Comment