17/03/2019

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.

7. Гадаад талын сайн үйл хэрэг болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа.
Ихэнх хүмүүс Бурханд итгэх итгэлийнхээ ааш авирт онцгой анхаарал тавьдаг, үүний үрээр тэдний ааш авирт өөрчлөлт гарч байгаа. Бурханд итгэснийхээ дараа тэд бусадтай маргалдахаа больдог, хүмүүстэй тэмцэлдэж, тэднийг доромжлохоо больдог, тэд тамхи татаж, архи уухаа больдог, хадаас ч бай, банз ч бай хамаагүй нийтийн өмч хөрөнгийг хулгайлдаггүй бөгөөд тэд бүр хохирол амсаж, хилсээр буруудах үедээ ч шүүхдэхгүй байх хэмжээнд очдог. Тэдний ааш авирт зарим нэг өөрчлөлт гардаг нь эргэлзээгүй. Бурханд итгэж, жинхэнэ замыг хүлээн зөвшөөрсний дараа тэдэнд маш сайхан санагддаг учраас, мөн Ариун Сүнсний ажлын нигүүлслийг амссан учраас тэд тун бадрангуй байдаг бөгөөд тэдний хаяж чадахгүй эсвэл хийж чадахгүй юу ч байдаггүй. Гэсэн ч гурав, тав, арав эсвэл гучин жил итгэсний дараа тэдний зан чанарт ямар ч өөрчлөлт гараагүй учраас эцэст нь тэд хуучин байдалдаа эргэн очиж, их зан, биеэ тоосон байдал нь ихэсдэг ба эрх мэдэл, ашиг хонжооны төлөө тэмцэлдэж эхэлдэг, тэд чуулганы мөнгөнд шунаж, өөрсдийнх нь ашиг сонирхолд нийцэх юуг ч хийж, байр суурь, зугаа цэнгэлд хорхойсож, Бурханы гэрийн сорон мөлжигчид болдог.
Ялангуяа ихэнх удирдагчид хаягддаг. Эдгээр баримтууд нь юуг баталдаг вэ? Ааш авирын өөрчлөлт төдийхөн нь тогтворгүй байдаг. Хэрвээ хүмүүсийн амийн зан чанарт ямар ч хувьсал өөрчлөлт байхгүй байвал эрт орой хэзээ нэгэн цагт тэдний хорон муу тал аяндаа харагдах болно.
Тэдний ааш авирын өөрчлөлтийн эх сурвалж нь тухайн үеийн Ариун Сүнсний зарим ажилтай хосолсон бадрангуй сэтгэл бөгөөд тэдний хувьд омголон цогтой болж эсвэл хэсэг зуур сайн байх нь туйлын амархан байдаг. Үл итгэгчдийн хэлдэгчлэн, “Нэг сайн үйл хийх нь амархан, харин насан туршдаа сайн үйл хийх нь хэцүү байдаг.” Хүмүүс бүх насаараа сайн үйл хийх чадваргүй. Тэдний ааш авирыг амь нь чиглүүлдэг; тэдний амь ямар байна, ааш авир нь тийм байдаг ба аяндаа илчлэгдэж байгаа зүйл л амь болоод хүний уг чанарыг төлөөлдөг. Хуурмаг зүйл удаан үргэлжилдэггүй. Бурхан хүнийг аврахаар ажиллах үед энэ нь, хүнийг сайн ааш авираар чимэглэхийн төлөө байдаггүй—Бурханы ажил хүмүүсийн зан чанарыг өөрчлөхийн төлөө, тэднийг шинэ хүмүүс болгон дахин төрүүлэхийн төлөө байдаг. Тиймээс хүнд хандах Бурханы шүүлт, гэсгээлт, шалгалт, цэвэршүүлэлт нь бүгд түүний зан чанарыг өөрчлөхийн төлөө байдаг, ингэснээр тэр Бурханд туйлын дуулгавартай, итгэлтэй байж, Бурханыг хэвийн шүтэн мөргөж болох юм. Энэ нь Бурханы ажлын зорилго билээ. Сайхан авирлах нь Бурханд дуулгавартай байхтай адилгүй, тэр ч бүү хэл энэ нь Христтэй нийцэлтэй байхтай адил биш. Ааш авирын өөрчлөлт нь хоосон сургаалд үндэслэдэг бөгөөд бадрангуй сэтгэлээс гардаг—тэдгээр нь Бурханы талаарх жинхэнэ мэдлэг дээр эсвэл үнэнд үндэслэдэггүй, тэр ч бүү хэл тэдгээр нь Ариун Сүнсний удирдамжинд суурилдаггүй. Хүмүүсийн хийдэг зүйлийн заримыг Ариун Сүнс чиглүүлдэг үе байдаг хэдий ч энэ нь амийн илэрхийлэл биш, тэр ч бүү хэл Бурханыг мэдэхтэй адилхан биш; хүний ааш авир хэчнээн сайн байх нь хамаагүй тэд Бурханд дуулгавартай байдгийг эсвэл үнэнийг хэрэгжүүлдгийг энэ нь баталдаггүй. Ааш авирын өөрчлөлт нь түр зуурын хий хоосон зүйл, тэдгээр нь махран улайрсны илрэл бөгөөд амийн илэрхийлэл биш... Хүмүүс сайхан авирлаж чадах боловч тэр нь, тэд гарцаагүй үнэнийг эзэмшдэг гэсэн үг биш. Хүмүүсийн бадрангуй сэтгэл нь тэднийг зөвхөн хоосон сургаалд баригдаж, зохицуулалтыг дагахад хүргэдэг; үнэнгүй хүмүүс бодит асуудлуудыг шийдвэрлэх ямар ч аргагүй байдаг бөгөөд хоосон сургаал нь үнэнийг орлож чадахгүй. ...Бурханд итгэснийхээ дараа зарим шинэ итгэгчид шашны бус дэлхий ертөнцийг ардаа орхидог; үл итгэгчидтэй уулзах үед тэдэнд хэлэх зүйл юу ч байдаггүй, тэд хамаатан садан, найз нөхөдтэйгээ ховорхон уулздаг бөгөөд үл итгэгчид, “Энэ хүн үнэхээр өөрчлөгджээ” гэдэг. Иймээс тэд, “Миний зан чанар үнэхээр өөрчлөгдсөн—үл итгэгчид намайг өөрчлөгдсөн гэдэг” гэж боддог. Үнэн хэрэгтээ тэдний зан чанар үнэхээр өөрчлөгдсөн үү? Өөрчлөгдөөгүй. Эдгээр нь гадаад талын өөрчлөлт төдий юм. Тэдний амьдралд ямар ч өөрчлөлт байдаггүй бөгөөд хуучин уг чанар нь огт хөдлөхгүйгээр, тэдний дотор үндэслэсэн хэвээр үлддэг. Заримдаа Ариун Сүнсний ажлаас болж хүмүүс бадрангуй сэтгэлд автагддаг; гадаад талын зарим өөрчлөлт гарч, тэд цөөн хэдэн сайн үйл хийдэг. Гэхдээ энэ нь зан чанарын өөрчлөлттэй адилгүй. Чи үнэнгүй байдаг, аливаа зүйлийн талаарх чиний үзэл санаа өөрчлөгдөөгүй, бүр үл итгэгчдийнхээс ч ялгаагүй бөгөөд амьдралын талаарх үнэ цэнэ, үзэл бодол хувираагүй. Чамд эзэмших ёстой наад захын зүйл болох Бурханыг хүндэлдэг зүрх сэтгэл ч байдаггүй. Чамд зан чанарын өөрчлөлт гэх зүйл юу ч байдаггүй.
Христийн ярианы тэмдэглэл номын “Гадаад талын өөрчлөлт болон зан чанарын 

өөрчлөлтийн хоорондын ялгаа”-аас

Шашны ертөнцөд, өөрсдийн биеэ захирч, загалмайгаа үүрэн, бүр эцсийн амьсгал хүртлээ зовж тэвчин насан туршдаа багагүй зовдог олон хүмүүс бий! Зарим нь насан эцэслэх өглөө ч гэсэн мацаг барьж байдаг. Бүхий л амьдралдаа тэд сайн хоол хүнс, сайхан хувцас хунараас татгалзаж зөвхөн зовлонг онцолдог. Тэд биеэ дарангуйлан захирч, махан биеэс татгалзах чадвартай байдаг. Зовлон бэрхшээлийг тэвчих тэдний дотоод эрч хүчийг магтууштай. Гэвч тэдний бодол санаа, тэдний үзэл, тэдний сэтгэл санааны хандлага болон тэдний хуучин уг чанар—эдгээр нь харьцалтыг огт туулаагүй байдаг. Тэдэнд өөрсдийнх нь талаарх жинхэнэ ойлголт байдаггүй. Сэтгэл санаандаа төсөөлсөн Бурханы дүр төрх нь хийсвэр, тодорхойгүй Бурханы тухай уламжлалт ойлголт байдаг. Бурханы төлөө зовж шаналах тэдний шийдвэр нь өөрсдийнх нь хүчин чармайлт, эерэг зан аашаас нь үүдэн гардаг. Хэдий тэд Бурханд итгэдэг ч тэд Бурханыг ойлгодоггүй, мөн Түүний хүслийг ч мэддэггүй. Тэд ердөө л Бурханы төлөө сохроор ажиллаж, сохроор зовж шаналдаг. Тэд ажигч гярхай байхад ямар ч ач холбогдол өгдөггүй ба өөрсдийнх нь үйлчлэл Бурханы хүслийг үнэхээр биелүүлж байгаа талаар тун бага анхаардаг. Тэр ч байтугай тэд Бурханы талаарх ойлголтонд хэрхэн хүрэхээ мэддэггүй. Тэдний үйлчилдэг Бурхан нь Өөрийн анхдагч дүр төрхөөрөө байгаа Бурхан биш харин тэдний өөрсдийн зохиосон Бурхан, тэдний сонссон Бурхан эсвэл ном зохиолд байдаг үлгэр домгийн Бурхан байдаг. Дараа нь тэд Бурханы төлөө зовж, Бурханы хийхийг хүсэж байгаа ажлыг Бурханы төлөө хариуцахын тулд өөрсдийн баялаг төсөөлөл болон өөрсдийн үнэн сүсэгт зүрх сэтгэлээ ашигладаг. Тэдний үйлчлэл хэтэрхий оновчтой бус, тэгснээр Түүний хүслийг биелүүлдэг байдлаар Бурханд үнэхээр үйлчилж байгаа нэг ч хүн чухамдаа байдаггүй. Тэд зовж шаналахад хэчнээн бэлэн байх нь хамаагүй үйлчлэлийн талаарх тэдний анхдагч үзэл бодол болон Бурханы талаарх тэдний сэтгэл санааны төсөөлөл өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг, учир нь тэд Бурханы шүүлт, гэсгээлт болоод Бурханы цэвэршүүлэлт, төгс төгөлдөржилтийг туулаагүй, мөн хэн ч тэднийг үнэнээр хөтлөөгүй байдаг. Хэдий тэд Аврагч Есүст итгэдэг ч тэдний нэг нь ч Аврагчийг харж байгаагүй байдаг. Тэд үлгэр домог болон дам ярианаас л Түүний талаар мэддэг. Тиймээс тэдний үйлчлэл нь сохор хүн эцэгтээ үйлчлэхтэй адилаар нүдээ анин таамгаар үйлчлэхээс илүү хэтрэхгүй. Ийм төрлийн үйлчлэлээр дамжуулан эцэстээ ямар үр дүнд хүрэх вэ? Хэн үүнийг хүлээн зөвшөөрөх юм бэ? Эхнээсээ эцсээ хүртэл тэдний үйлчлэл хэзээ ч ердөө ч өөрчлөгддөггүй. Тэд зөвхөн бусад хүмүүсийн өгсөн сургаал зааврыг хүлээн авдаг бөгөөд өөртөө таалагдсан арга хэлбэрээр, өөрсдийн төрөлхийн чанарын дагуу үйлчилдэг. Энэ нь ямар шагнал хүртэж чадах юм бэ? … Шүүлтийг хүлээн аваагүй, харьцалт засалтыг хүлээн аваагүй бөгөөд өөрчлөгдөөгүй бүх хүмүүс нь огтхон ч байлдан дагуулагдаагүй хүмүүс биш гэж үү? Ийм хүмүүс ямар хэрэгтэй юм бэ? Хэрвээ чиний бодол, амьдралын талаарх ойлголт болон Бурханы талаарх ойлголт ямар ч шинэ өөрчлөлтийг харуулахгүй, өчүүхэн төдий ч зүйлийг олж аваагүй бол чи өөрийн үйлчлэлээрээ хэзээ ч ямар нэгэн гайхалтай үр дүнд хүрэхгүй! Бурханы ажлын талаар ямар ч үзэгдэлгүй, шинэ ойлголтгүй бол чи байлдан дагуулагдсан хүн байж чадахгүй. Бурханы хүслийг дагах чиний зам зовон зүдэрч, мацаг барьдаг хүмүүсийнхтэй адилхан байх бөгөөд энэ нь өчүүхэн үнэ цэнэтэй байх болно! Тэдний хийсэн зүйлд өчүүхэн гэрчлэл байдаг учраас л тэдний үйлчлэл хий дэмий гэж Би хэлдэг! Тэдгээр хүмүүс насан туршдаа зовж, шоронд цагийг өнгөрөөж, бүхий л цаг мөчид тэвчээртэй байж, загалмайгаа үүрэн хайр, энэрлийг онцлон, зовж зүдэрч амьдардаг. Тэднийг дэлхий ертөнцөд гүтгэгдэн, гологддог, бүх зовлон зүдгүүрийг туулдаг. Тэд эцсээ хүртэл дуулгавартай байдаг ч байлдан дагуулагдаагүй тул тэд байлдан дагуулагдах тухай ямар ч гэрчлэл хийж чаддаггүй. Тэд багагүй зовлон амсдаг ч дотроо тэд Бурханыг огтхон ч мэддэггүй. Тэдний хуучин сэтгэхүй, хуучин үзэл, шашны зан үйл, хүний бий болгосон ойлголтууд болон хүний үзэл санааны юу ч харьцалт амсаагүй. Тэдэнд ямар ч шинэ ойлголт байдаггүй. Бурханы талаарх тэдний ойлголтын өчүүхэн төдий нь ч үнэн эсвэл нарийн зөв биш. Тэд Бурханы хүслийг буруугаар ойлгосон. Энэ нь Бурханд үйлчилж байгаа хэрэг үү? … Хэрвээ Бурханд итгэхдээ, мэддэг бүхэн чинь өөрийн биеэ захирч, зовлонг туулах бөгөөд чиний хийж байгаа зүйл зөв, буруу эсэхийг мэдэхгүй, тэр ч бүү хэл энэ нь хэний төлөө вэ гэдгийг мэдэхгүй бол ийм төрлийн хэрэгжүүлэлт нь хэрхэн өөрчлөлт рүү хөтөлж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Байлдан дагуулах ажлын дотоод үнэн (3)”-ээс

No comments:

Post a Comment