Холбогдолтой Бурханы үгс:
Зан чанарын өөрчлөлт гэж юу вэ? Чи Түүний ажлыг мэдэрч туулангаа үнэнийг хайрлагч байж, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн зөвшөөрч, бүх төрлийн зовлон, цэвэршүүлэлтийг туулах ёстой, үүгээр дамжуулан чи өөрийнхөө доторх сатаны хорыг ариусгадаг. Энэ бол зан чанарын өөрчлөлт юм... Бурханы гэрт яригддаг зан чанарын өөрчлөлт гэдэг нь тухайн хүн үнэнийг хайрлаж, хүлээн зөвшөөрдөг учраас эцэстээ өөрийнхөө дуулгаваргүй агаад Бурханыг эсэргүүцдэг уг чанарыг мэдэж авч, хүний завхрал нь хэтэрхий гүнзгий гэдгийг ойлгож, хүний тэнэглэл, хуурмаг байдлыг ойлгодог гэсэн үг юм. Тэрээр хүний ядуу дорд байдал, өрөвдөлтэй байдлыг мэддэг бөгөөд эцэстээ хүний уг чанар болон мөн чанарыг ойлгодог. Энэ бүхнийг мэдсэнээр тэр өөрийгөө бүрмөсөн үгүйсгэн, хаяж, Бурханы үгээр амьдарч, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлж чаддаг. Тийм хүн Бурханыг мэддэг бөгөөд зан чанараа өөрчилдөг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”-ээс
Зан чанарын өөрчлөлт нь үндсэндээ чиний уг чанар дахь өөрчлөлтийг хэлдэг. Уг чанар бол гадаад талын ааш авираас харж болдог зүйл биш; уг чанар нь хүмүүсийн оршин тогтнолын үнэ цэнэ болон ач холбогдлыг шууд агуулдаг. Энэ нь, хүний амьдралын үнэ цэнэ, сэтгэлийнх нь гүнд байдаг зүйл болон хүмүүсийн мөн чанарыг шууд агуулдаг. Хэрвээ хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаггүй бол эдгээр тал дээр тэдэнд ямар ч өөрчлөлт гарахгүй. Хүмүүс Бурханы ажлыг мэдэрч, үнэн рүү бүрэн орж, оршин тогтнол болон амьдралын талаарх өөрсдийн үнэ цэнэ, үзэл бодлыг өөрчилж, аливааг Бурхантай адилаар харж, өөрсдийгөө Бурханд бүрмөсөн зориулж, захирагдах чадвартай болох үед л тэдний зан чанарыг өөрчлөгдсөн гэж хэлж болно. Чи зарим нэг хичээл чармайлт гаргасан мэт харагдаж байж болно, зовлон бэрхшээлийн өмнө уян хатан байж, дээрээс ирсэн ажлын зохицуулалтыг гүйцэтгэх чадвартай байж эсвэл яв гэж хэлсэн газар луу явах чадвартай байж болох боловч эдгээр нь ердөө үйлдэл дэх өчүүхэн өөрчлөлт бөгөөд тэдгээр нь зан чанарын өөрчлөлт байхад хангалтгүй. Чи олон газар очих чадвартай байж болно, мөн чи олон бэрхшээл туулж, асар их доромжлол туулах чадвартай байж болно; чи Бурханд маш ойр санагдаж, Ариун Сүнс чамд ажиллаж байж болох боловч үзэлтэй чинь нийцдэггүй зүйлийг хийхийг Бурхан чамаас хүсэх үед чи мөн л захирагддаггүй, чи шалтаг хайж, Бурханыг буруутгаж, Түүний эсрэг босох хэмжээнд хүртлээ Бурханы эсрэг тэрсэлж, эсэргүүцдэг. Энэ бол ноцтой асуудал! Чамд Бурханыг эсэргүүцэх уг чанар байдаг ба чи өчүүхэн төдий ч өөрчлөгдөөгүй гэдгийг энэ нь баталдаг.
Христийн ярианы тэмдэглэл номын “Өөрийнхөө зан чанарыг өөрчлөх талаар юу мэдэх ёстой вэ”-ээс
Бурханд итгэх итгэл гэдэг нь Тэр чамаас сайн хүн байхыг, хүмүүжил сайтай буюу хуулийг сахидаг хүн байхыг эсвэл өөрийн гэсэн бодолгүй, өөрийнхөө уураг тархийг ашиглаж чаддаггүй хүн байхыг шаарддаг гэсэн үг биш. Бурханд итгэх итгэлээс гардаг зан чанарын өөрчлөлт нь аятайхан хүн байна гэсэн үг, энэ нь гадна талдаа хүний дүр төрхтэй, хүмүүжил сайтай, тэвчээртэй, сүсэг бишрэлтэй эсвэл элэгсэг харагддаг эсвэл бусдад туслах дуртай, өгөөмөр хүн байна гэсэн үг гэж хүмүүс боддог байсан. Товчоор хэлбэл энэ нь, тэдний үзэл болон төсөөлөлд оршдог сайн хүн байх гэсэн үг юм. Иймээс ийм төрлийн үзэл хүн нэг бүрийн ухагдахуунд оршдог—тэдэнд бүгдэд нь ийм төрлийн зүйлс байдаг бөгөөд энэ нь нэг төрлийн хор юм. Бурханд өмнө нь итгэсэн хүмүүсийн хувьд ийм төрлийн асуудлыг тодорхой тайлбарлах хэн ч байгаагүй бөгөөд Бурханд итгэх тухай асуудлыг хүн бүхэн мэдэхгүй байсан. Дөнгөж төрснийхөө дараа хүмүүс эдгээр зүйлийг ойлгож чаддаг юм биш, мөн Христийн шашинд хэдэн жил итгэснийхээ дараа тэдгээрийг ойлгож чаддаг ч юм биш. Яагаад гэвэл, өмнө нь Бурхан Өөрөө үүнийг бүрэн тайлбарлаагүй бөгөөд Тэр Өөрөө энэ тал дээр ажил хийгээгүй. Тиймээс, Бурханд итгэх итгэл нь хүний гадаад талын ааш авир, сэтгэлгээ, үйлдэл дэх цөөхөн хэдэн өөрчлөлтөөс өөрцгүй гэж олон хүн итгэж байсан бөгөөд Бурханд итгэх итгэл нь ихээхэн бэрхшээл туулж, сайн хоол идэхгүй, сайхан хувцас өмсөхгүй байх гэсэн үг гэж итгэдэг хүмүүс хүртэл байсан юм. Жишээлбэл, Баруунд ингэж боддог Католик гэлэнмаа байсан. Бүхий л амьдралдаа тэр ямар ч сайн хоол идэлгүй эсвэл сайхан хувцас өмсөлгүйгээр, ядууст мөнгө өгөн зовлон туулжээ. Насан эцэслэх үедээ тэр хоёр доллараас дээш үнэтэй юу ч өмсөөгүй байлаа. Түүний түүхийг магадгүй дэлхий даяар мэдээлсэн. Гэхдээ энэ нь юуг харуулдаг вэ? Хүн төрөлхтний нүдээр бол зөвхөн ийм хүн л сайн агаад эелдэг, зөвхөн тэд л эелдэг зүйл, сайн үйл хэрэг хийдэг гэж шашны нийгмийн үздэг хүмүүсийн нэг, зөвхөн тэд л өөрчлөгдсөн бөгөөд үнэхээр Бурханд итгэх итгэлтэй байдаг. Иймээс та нар ямар ч ялгаагүй байх боломжтой: Бурханд итгэж, итгэлтэй байх нь сайн хүн байх явдал юм гэж та нар эргэлзэх юмгүйгээр итгэдэг. Энэ нь бусадтай тэмцэлддэггүй эсвэл тэднийг хараадаггүй, зүхдэггүй хүн, муу зүйл хийдэггүй хүн, Бурханд итгэдэг юм шиг харагддаг хүн байх явдал юм; Бурханд алдар авчирдаг хүн байх явдал гэж хэлдэг зарим хүн байдаг... Бурхан хүнийг аврахыг хүсдэг, Тэр олон үг хэлж, их ажил хийсэн—тэгвэл Тэр хүмүүсийг ямар байгаасай гэж хүсдэг вэ? Тэдний бодол нь үнэнээр замчлуулж, тэд үнэний уриа лоозонгоор амьдраасай гэж Тэр хүсдэг. Тэр чамаас хүүхэлдэй мэт бодлогогүй байхыг гуйдаггүй, тэр ч бүү хэл Тэр чамаас, ямар ч хэвийн сэтгэл хөдлөлгүй, хүнсний ногоо мэт тэгш хэмтэй байхыг хүсдэггүй. Үүний оронд Тэр, Түүний хайрладаг зүйлийг хайрлаж, Түүний үзэн яддаг зүйлийг үзэн ядаж, Түүнийг баярлуулах зүйлд баярлаж, Түүний жигшдэг зүйлийг жигшин, голдог хэвийн хүн байхыг чамаас хүсдэг... Үүний улмаас, зан чанарын өөрчлөлт гэдэг нь юу гэсэн үг болохыг та нар мэддэггүй гэж Би хэлдэг. Та нар ердөө өөрсдийнхөө ааш авир, гадна талын үйлдэл, араншин, зан төрхөд хязгаарлалт тавьдаг. Ийм маягаар чи зан чанарын өөрчлөлтөнд хүрэх боломжгүй байх болно. Та нар өөрсдөдөө хязгаарлалт тавих ёстой, өөрсдийнхөө үгийг хянах ёстой, сэтгэл хөдлөлөө барьж, уураа цагдах ёстой, мөн өөрийнхөө төрөлх төрхийг илчлэхдээ хянуур байж, худалдан авч, өмсөж байгаа хувцсандаа хэмжээ хязгаартай байх ёстой гэж Бурханы үгийн хаана хэлсэн байна вэ? Тэр хэзээ нэгэн цагт ийм үг хэлсэн үү? Тийм зүйлсийг дурдсан байсан ч гэсэн тэдгээр нь Түүний үгийн гол чухал нь биш, мөн тэдгээр нь хүмүүсийн зан чанарт өөрчлөлт авчирдаг үндсэн үнэн биш. Бурханы үгийн ихэнх нь хүний завхарсан мөн чанарын тухай, хүний завхарсан мөн чанарыг хэрхэн мэдэх, зан чанартаа хэрхэн өөрчлөлт гаргах, завхарсан мөн чанараа хэрхэн үнэхээр мэдэх, Бурханы шаардлагуудын дагуу үйлдэхийн тулд хүн завхарсан зан чанараасаа хэрхэн ангижрах тухай болон Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханы хүслийг хангалуун байлгадаг хүн болох тухай байдаг. Хэрвээ та нар үүнийг ойлговол гадна талын үйлдэлд хичээл чармайлт гаргах уу? Тийм өнгөцхөн хэрэг явдлууд дээр өөрсдийнхөө санааг зовоосоор байх уу? Тиймээс хэрвээ чи зан чанарын өөрчлөлтийн утга учрыг ойлгодоггүй бол зан чанарын өөрчлөлтийн мөн чанарыг хэзээ ч ухаарахгүй бөгөөд зан чанарын өөрчлөлтөнд хэзээ ч хүрч чадахгүй. Ялангуяа, ажлын энэ үе шатыг дөнгөж хүлээн зөвшөөрсөн шашны нийгмийн зарим хүмүүс өөрсдийн сэтгэлгээн дэх шашны зан үйл болон шашны сэтгэхүй, санаа бодол болон Бурханд итгэх итгэлд хандах үзэл бодлоо хараахан өөрчлөөгүй байдаг; тэд сүнслэг, сүсэг бишрэлтэй, тэвчээртэй байхыг, мөн сайныг хийж, бусдад өгөх дуртай төрөлхийн дажгүй хүн байхаар хичээсээр байдаг. Энэ нь туйлын буруу! Хэрвээ чи тийм хүн байхаар зорьдог бол Бурханаар хэзээ ч магтагдахгүй...
Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарын өөрчлөлт нь юу болох болон зан чанарын өөрчлөлтөнд хүрэх зам”-аас
No comments:
Post a Comment