14/03/2019

6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Хүний нөхөрлөл:
6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Ажилчдын хариуцлага бол үүргээ биелүүлж, Бурханы хүсэлд үндэслэн, Бурханы шаардлага болон зохицуулалтын дагуу чуулгануудыг удирдах явдал юм. Ийм ажил Бурханаар ерөөгддөг. Хэрвээ ажилчдад тийм ухаалаг байдал байдаггүй ба юмыг өөрсдийнхөөрөө хийж, хоньчны байр сууринд зогсож, хүмүүст хүссэнээрээ зааж, өөрсдийн үзэл, төсөөлөл, хоосон сургаалыг гаргаж, бусдаар түүнийгээ хүлээн зөвшөөрүүлснээр Бурханы хүслийг зөрчдөг бол тийм ажилчид хуурамч хоньчид болсон байдаг. Ажилчид хуурамч хоньчид болсон тухай олон жишээ байдаг ба Бурханы ажлын үе шат болгонд олон тооны хүмүүс Түүгээр таягдан хаягддаг. Эрин үе бүрд Бурханд үйлчилдэг хэдий ч эцэстээ бусдыг өөрсдөдөө дуулгавартай байлгаж, өөрсдийгөө Бурхан мэт шүтүүлэх хүртлээ Түүнийг эсэргүүцдэг олон хүн байдаг гэж Бурхан нэгэнтээ хэлсэн. Энэ бол “хуурамч хоньчдын” илрэл юм. Бид бүгд үүнийг анхааруулга гэж авч үзэх ёстой; ажилчид зан чанарын өөрчлөлтөнд анхаарлаа хандуулах ёстой ба хэрвээ энэ талаар хайнга, назгай байвал тэдний хувьд хуурамч хоньчид болох нь туйлын амархан. Хуурамч хоньчдын ажил нь, хуурамч хоньчдын өөрсдийнх нь утга санааны дагуу хүмүүсийг хөтлөх явдалд чухал ач холбогдол өгдөг. Тэдний хийж, хэлж, хүсдэг бүхэн өөрсдийнх нь төлөвлөгөөнөөс гарч, тэд үүнийг бүх үнэнээс хамгийн цэвэр нь мэт авч үздэг бөгөөд өөрсдийнхөө төлөвлөгөөний дагуу хүмүүст хүн байхыг зааж, үнэнийг олж авах боломжийг олгож чадна гэж тэд боддог.
Эдгээр нь хуурамч хоньчдын туйлын ихэрхүү, өөрийгөө зөвтгөдөг зангийн илрэл юм. Үнэхээр ухаалаг хүмүүсийн хувьд, өөрсдийнх нь зөв гэдэгт итгэсэн үедээ тэд ялангуяа үнэнийг эрж хайж, ярилцдаг бөгөөд өөрсдийнх нь ойлгосон бүхэн зөв эсэхийг тогтоохын тулд бусдын өөр өөр үзэл бодол, мэдлэгийг сонсоход анхаарлаа хандуулдаг. Бурханы засалт, харьцалтыг туулсан хүмүүс бүгд өөрсдийгөө зөвтгөдөг зан болон ихэрхүү зангийнхаа заримыг хаяж чаддаг байх ёстой. Ажиллах үедээ тэд, Бурханы хүслийг зөрчиж, буруу замд орохоос зайлсхийхийн тулд өөрсдийн мөрийг анхаардаг. Тэд хуурамч хоньчид болохын үр дагаврыг бодохын аргагүй. Ажилчин болгонд өөрийн дадал байдаг, мөн тэдэнд бүгдэд нь хүмүүсийг усалдаг өөрсдийн гэсэн онол байдаг; үнэн хэрэгтээ өөрсдийнх нь зам хэр их үнэн эсвэл үнэн цэнийг агуулж байгаа тухай хэн ч бүрэн тодорхой мэддэггүй. Хүмүүст өөрийгөө мэдэх мэдлэг дутмаг байдаг, тэд үнэний талаарх мэдлэгтээ чин сэтгэлээсээ хандаж эсвэл нарийвчлан тунгаадаггүй бөгөөд зарим нэг үнэ цэнгүй зүйлийг дураараа сонгож аваад, бусдад өгч болох эрдэнэс мэт үздэг. Ийм дадал нь хуурамч хоньчдыг санагдуулдаггүй гэж үү? Энэ нь бусдыг болон өөрсдийг нь аль алийг нь хорлодоггүй гэж үү? Хуурамч хоньчид хэчнээн их ажил хийх нь хамаагүй хүмүүсийг Бурханы өмнө авчирч, Бурханыг мэдэж, дуулгавартай дагах боломжийг тэдэнд олгож огт чаддаггүй. Хуурамч хоньчдоос гардаг бүхэн нь үг, хоосон сургаал, үзэл, төсөөлөл байдаг бөгөөд өөр юу ч үүнээс илүүтэйгээр Бурханы ажилд саад хийж, эсвэл Түүнийг эсэргүүцдэггүй.

Дээрхийн нөхөрлөлөөс

Шашны аргуудын дагуу үйлчлэх гэдэг нь бүх зүйлийг шашны уламжлалт арга болон үйлчлэлийн дадлын дагуу хийж, янз бүрийн шашны ёслолыг хатуу чанд мөрдөн, зөвхөн Библийн мэдлэгийн дагуу хүмүүсийг удирдана гэсэн үг юм. Гадна талдаа энэ нь эрч хүчтэй, үнэмшилтэй санагдаж, шашны үнэр ханхлуулж, хүмүүсийн үзэлд төгс нийцдэг ба тэдгээрт ямар ч саад тотгор байдаггүй. Гэсэн ч үүнд Ариун Сүнсний ажил огт байдаггүй ба номлож байгаа зүйл нь шашны хоосон сургаал, Библийн мэдлэгээс өөрцгүй, шашны үзлээр дүүрэн байдаг, энэ нь Ариун Сүнсний гэгээрлийг огт агуулдаггүй, цугларалтууд нь зогсонги агаад амьгүй байдаг. Ийм үйлчлэлтэйгээр цаг хугацаа өнгөрөхийн хэрээр Бурханы сонгосон хүмүүс үнэнгүй үлддэг, тэдэнд Бурханы талаарх мэдлэг эсвэл Бурханд хандах дуулгавартай байдал байдаггүй бөгөөд тэд Бурханд итгэх итгэлийн зөв замд ороогүй—учир нь хүмүүсийн эрэлхийлдэг зүйл аврал биш, харин нигүүлсэл, ерөөл байдаг болохоор тэдний амь зан чанарт өөрчлөлтийн шинж тэмдэг байдаггүй. Хэдэн жилийн турш үйлчилчхээд энэ хүмүүс харуулах зүйл юу ч үгүй, гар хоосон хэвээр байдаг. Энэ бол шашны арга барилын дагуу үйлчилсний үр дагавар юм. Мэдээж, Бурханд үйлчилдэг ийм хүмүүс Бурханы ажлыг мэддэггүй, Бурханы хүслийг ойлгодоггүй ба Ариун Сүнсний ажилтай хамтран ажиллах гэдэг нь юу болохыг тэд мэддэггүй. Энэ нь яг л сохор нь сохортоо газарчилж буй хэрэг бөгөөд тэд Бурханы сонгосон хүмүүсийг буруу замаар оруулдаг, Фарисайчуудын адилаар Бурханд итгэдэг боловч Бурханыг эсэргүүцэж байдаг, тэд Бурханыг мэддэггүй, үндсэндээ Бурханы авралд хүрэх чадваргүй.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Бурханд итгэх зөв замд эхэлж орсноор л хүн Бурханд үйлчлэх зөв замаар алхаж чадна”-аас

Шашны нийгэмлэгийн пасторууд өөрсдийн мэдлэгийн түвшинг гайхуулж, сүсэг бишрэлтэй дүр үзүүлэх бүх боломжийг ашигладаг. Тэдний зорилго нь хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлэх явдал бөгөөд хүмүүсийг өөрсдөдөө татаж, дуулгавартай байлгаж, өөрсдийгөө дагуулахын тулд өөрсдийн нэр нүүрийг ашигладаг, үр дүнд нь тэд, Библийн мэдлэгийг шүтэж, байр суурь, эрх мэдлийг шүтэж, номлох чадварыг шүтэхэд хүмүүсийг хөтөлдөг. Ийм маягаар алхам бүрдээ тэд, Бурханыг эсэргүүцэх зам руу хүмүүсийг хөтөлдөг. Антихристүүдээр удирдуулсан хүмүүс тодорхойгүй Бурханд итгэдэг, дэмий, хоосон сургаал хэлэхдээ сайн, хоёр нүүр гаргахдаа чадамгай байдаг бөгөөд тэд бүгд Бурханд итгэдэг ч Бурханыг эсэргүүцэж, Түүнд тэрсэлж байдаг. Хуурамч удирдагчид, антихристүүдийн ажилладаг байдал—Бурханд үйлчилдэг ч Түүнийг эсэргүүцдэг—нь хүмүүст гүнзгий хор хөнөөлтэй байдагт эргэлзэх юмгүй.

Төгс Хүчит Бурханы Чуулганы ажлын зохицуулалтын үйл явдлын тойм дахь “Антихристүүд болон антихристүүдийн замаас сэрэмжлэх нь туйлын чухал”-аас

No comments:

Post a Comment