бид Бурханы хөлийн мөрийг хайж байгаа учраас бид Бурханы хүслийг, Бурханы үгийг, Бурханы айлдварыг хайх ёстой. Учир нь Бурханы шинэ үг хаана байна, тэнд Бурханы дуу хоолой байдаг ба Бурханы хөлийн мөр хаана байна, тэнд Бурханы үйл хэрэг байдаг. Бурханы илэрхийлэл хаана байна, тэнд Бурханы илрэлт байдаг ба Бурханы илрэлт хаана байна, тэнд үнэн, зам ба амь оршин байдаг. Бурханы хөлийн мөрийг хайх зуураа та нар “Бурхан бол үнэн, зам ба амь” гэсэн үгийг үл ойшоодог. Ингээд олон хүн үнэнийг хүлээн авах үедээ, тэд Бурханы илрэлтийг хүлээн зөвшөөрөх нь байтугай Бурханы хөлийн мөрийг олсондоо ч итгэдэггүй. Энэ нь ямар ноцтой алдаа вэ! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлж болохгүй, тэр ч байтугай Бурхан хүний тушаалаар илрэхгүй. Бурхан Өөрийн ажлаа хийх үедээ Өөрийн сонголтыг хийдэг, Өөрийн гэсэн төлөвлөгөөтэй байдаг; цаашлаад, Түүнд Өөрийн гэсэн зорилгууд болон Түүний Өөрийн аргууд гэж байдаг. Түүний хувьд, Өөрийн хийж байгаа ажлаа хүнтэй хэлэлцэх буюу хүний зөвлөгөөг авах шаардлагагүй, тэр ч байтугай Өөрийн ажлаа хүн нэг бүрд мэдэгдэх албагүй. Энэ нь Бурханы зан чанар бөгөөд цаашлаад үүнийг хүн бүхэн хүлээн зөвшөөрөх ёстой.
Хэрвээ та нар Бурханы илрэлтийг нүдээр харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл, та нар эхлээд өөрсдийн үзлээ даван гарах ёстой. Та нар Бурханаас үүнийг хий, түүнийг хий гэж шаардах ёсгүй, тэр ч байтугай өөрсдийн үзлээрээ Түүнийг хязгаарлаж, өөрийн хил хязгаартаа түүнийг байлгах ёсгүй. Үүний оронд, та нар Бурханы хөлийн мөрийг хэрхэн олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай болон Бурханы шинэ ажилд өөрсдийгөө хэрхэн тушаах тухай асуух ёстой; энэ нь хүний хийх ёстой зүйл юм. Нэгэнт хүн нь үнэн биш учраас, тэр үнэнийг эзэмшээгүй учраас, хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
Хэрвээ та нар Бурханы илрэлтийг нүдээр харахыг хүсвэл, хэрвээ та нар Бурханы хөлийн мөрийг дагахыг хүсвэл, та нар эхлээд өөрсдийн үзлээ даван гарах ёстой. Та нар Бурханаас үүнийг хий, түүнийг хий гэж шаардах ёсгүй, тэр ч байтугай өөрсдийн үзлээрээ Түүнийг хязгаарлаж, өөрийн хил хязгаартаа түүнийг байлгах ёсгүй. Үүний оронд, та нар Бурханы хөлийн мөрийг хэрхэн олох тухай, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн зөвшөөрөх тухай болон Бурханы шинэ ажилд өөрсдийгөө хэрхэн тушаах тухай асуух ёстой; энэ нь хүний хийх ёстой зүйл юм. Нэгэнт хүн нь үнэн биш учраас, тэр үнэнийг эзэмшээгүй учраас, хүн эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас
Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлдоггүй; үүнээс ч илүүгээр Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцдэггүй. Есүсийн гадаад дүр төрх нь хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний гадаад дүр төрх болон хувцаслалт нь Түүний жинхэнэ ялгамж чанарын талаар ямар ч нотлох баримтаар хангаж чадаагүй биш гэж үү? Эртний фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний шалтгаан нь тэд зүгээр л Түүний гадаад дүр төрхийг харсан бөгөөд Түүний хэлсэн үгийг зүрх сэтгэлдээ хүлээн аваагүйгээс болсон биш гэж үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханы эргэн ирэлтийг хэрхэн угтан авахаа та нар анхааралтай авч үзэх ёстой ба хэрхэн үнэнд захирагддаг хүн байх талаар тодорхой мэдэж байх ёстой. Энэ нь Есүсийг үүлэн дээр сууж эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүхний хариуцлага билээ. Бид өөрсдийн сүнсэн нүдээ арчих ёстой ба хий хоосон мөрөөдлөөр дүүрэн үгний урхи занганд орох ёсгүй. Бид Бурханы практик ажлын талаар бодох ёстой бөгөөд Бурханы бодит талыг харах ёстой. Сэтгэл хөдлөлд бүү авт эсвэл мөрөөдөлдөө бүү умба, Түүнийг хэзээ ч мэдээгүй эсвэл хараагүй бөгөөд Түүний хүслийг хэрхэн биелүүлэхийг мэддэггүй та нарыг авахын тулд Эзэн Есүс үүлэн дээр сууж та нарын дунд гэнэт бууж ирэх тэр өдрийг үргэлж бүү хүсэн хүлээ. Бодитой зүйлс дээр тулгуурлан бодох нь илүү дээр!
Чи судлах зорилгоор эсвэл хүлээн зөвшөөрөх санаатайгаар энэ номыг нээсэн байж болох юм; чиний хандлага ямар ч байлаа гэсэн чи үүнийг эцэст нь хүртэл уншиж, тийм амархнаар хойш тавихгүй байх гэж Би найдаж байна. Магадгүй эдгээр үгсийг уншсаныхаа дараа чиний хандлага өөрчлөгдөх болно, гэхдээ энэ нь чи хир их урам зоригтойгоос мөн аливааг зүрх сэтгэлдээ хир амархан хүлээж авдгаас хамаарна. Гэсэн хэдий ч чиний мэдэх ёстой нэг зүйл байдаг: хүний үг Бурханы үг мэтээр яригдаж болохгүй, тэр ч байтугай Бурханы үг нь хүний үг мэтээр яригдаж болохгүй. Бурханаар ашиглагдаж буй хүн нь бие махбод болсон Бурхан биш; энд мөн чанарын ялгаа бий. Эдгээр үгийг уншсаныхаа дараа чи тэдгээр нь Бурханы үг гэж хүлээн зөвшөөрөхгүй, зүгээр л гэгээрсэн хүний үг мэтээр хүлээн авч болох юм. Энэ тохиолдолд чи мэдлэггүй байдлаас болж сохорсон байна. Бурханы үг нь хэрхэн гэгээрсэн хүний үгтэй адил байж болох юм бэ? Бие махбод болсон Бурханы үг нь шинэ эрин үеийг эхлүүлж, бүх хүн төрөлхтнийг удирдаж, нууцуудыг илчилж, шинэ эрин үед хүний өмнө орших чиглэлийг хүнд харуулдаг. Хүний олж авсан гэгээрэл нь зүгээр л энгийн хэрэгжүүлэлт буюу мэдлэг юм. Энэ нь бүх хүн төрөлхтнийг шинэ эрин үед чиглүүлж чадахгүй эсвэл Бурханы Өөрийн нууцыг илчилж чадахгүй. Эцсийн эцэст Бурхан бол Бурхан, хүн бол хүн. Бурханд Бурханы мөн чанар байдаг ба хүнд хүний мөн чанар байдаг. Хэрвээ хүн Бурханы хэлсэн үгийг зүгээр л Ариун Сүнсний гэгээрэл шиг үзэж, элчүүд болон эш үзүүлэгчдийн үгийг Бурханы биечлэн хэлсэн үг шиг авч үзэх юм бол тэр нь хүний буруу. Ямар ч байсан чи хэзээ ч зөвийг буруу болгож эсвэл өндрийг нам болгон ярьж эсвэл гүн гүнзгий зүйлийгөнгөцхөн мэтээр ярих ёсгүй; ямар ч байсан чи өөрсдийн үнэн гэж мэддэг зүйлээ хэзээ ч санаатайгаар няцаах ёсгүй. Бурхан байдаг гэж итгэдэг хүн бүхэн энэ асуудлыг зөв үзэл бодлын үүднээс авч үзэх ёстой бөгөөд Бурханы бүтээл болохын хувьд Түүний шинэ ажил болоод үгийг хүлээн зөвшөөрөх ёстой, хэрвээ тэгэхгүй бол Бурханаар таягдагдах болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Удиртгал”-аас
Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний “боломжгүй” гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний “боломжгүй” нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ чи Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно. Өөрийн үзлээ нэг тийш нь тавь! Зогсоод эдгээр үгсийг анхааралтай унш. Хэрвээ чи үнэнийг хүсэн тэмүүлбэл, Түүний хүсэл ба Түүний үгийг ойлгуулахаар Бурхан чамайг гэгээрүүлэх болно. “Боломжгүй” гэдэг бодлоо хойш тавь! Хүмүүс ямар нэг зүйлийг боломжгүй гэж итгэх тусам, энэ нь төдий чинээ тохиолдох боломжтой, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэр огторгуйгаас ч дээгүүрт хальдаг, Бурханы бодол хүний бодлоос өндөрт байдаг ба Бурханы ажил нь хүний бодол санаа, ухагдахууны хязгаарыг даван гардаг. Зарим зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайх үнэн төдий чинээ их байдаг; зарим зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс давсан байна, төдий чинээ энэ нь Бурханы хүслийг агуулдаг. Бурхан хаана илрэх нь хамаагүй, Бурхан бол Бурхан хэвээр л байх учраас Түүний илрэлтийн байршил ба хэлбэр маягаас хамаарч Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний хөлийн мөр хаана байхаас үл хамааран Бурханы зан чанар хэвээр үлдэх болно. Бурханы хөлийн мөр хаана байх нь хамаагүй, Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан билээ. Жишээ нь, Эзэн Есүс бол зөвхөн израильчуудын Бурхан биш, харин Ази, Европ, Америк дахь бүх хүмүүсийн Бурхан мөн бөгөөд бүхий л орчлон ертөнцийн цорын ганц Бурхан юм. Иймээс, бид Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний хөлийн мөрийг дагацгаая! Бурхан бол үнэн, зам ба амь. Түүний үг ба Түүний илрэлт нь нэгэн зэрэг оршдог ба Түүний зан чанар, хөлийн мөр нь хүн төрөлхтөнд үргэлж хүрч болохуйц байх болно. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үг дотор Бурханы илрэлтийг харж, Бурханы илрэлтийг хүлээж байгаа хүмүүсийн төлөө бэлтгэгдсэн үзэсгэлэнтэй шинэ тэнгэр, шинэ газар руу, шинэ эрин үе рүү Түүний хөлийн мөрийг даган явж эхлэх болно гэж Би найдаж байна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан”-аас

No comments:
Post a Comment