Хүний оюун санаанд байгаа ажлыг хүн маш амархан гүйцэтгэдэг. Жишээлбэл, шашны ертөнцийн пасторууд, удирдагчид өөрсдийн авьяас билэг, албан тушаал дээр тулгуурлан ажлаа хийдэг. Тэднийг удаан хугацаанд дагасан хүмүүс авьяас билэгт нь автагдаж, тэд юу болохын нөлөөнд орно. Тэд хүмүүсийн авьяас билэг, ур чадвар, мэдлэгт анхаарч, зарим нэг ер бусын зүйлс болоод бодит бус гүн гүнзгий олон номлолд (мэдээж эдгээр бодит бус гүн гүнзгий номлол нь хүршгүй зүйлс байдаг) анхаарлаа хандуулдаг. Тэд хүмүүсийн зан чанар дахь өөрчлөлтийг анхаардаггүй, харин оронд нь хүмүүсийн номлох, ажиллах ур чадварыг дадлагажуулж, хүмүүсийн мэдлэг болон шашны баялаг номлолыг сайжруулахад анхаардаг. Тэд хүмүүсийн зан чанар хэр их өөрчлөгдсөн эсвэл хүмүүс үнэнийг хэр их ойлгож байгааг анхаардаггүй. Тэд хүмүүсийн хэвийн болон хэвийн бус байдлын талаар мэдэж авахаар оролдох нь байтугай, хүмүүсийн мөн чанарын талаар сонирхдоггүй. Тэд өөрсдийн дутагдал болон завхралыг засаж залруулах нь байтугай, хүмүүсийн үзлийг сөрж эсвэл тэдний үзлийг илчилдэггүй. Тэднийг дагадаг ихэнх хүмүүс өөрсдийн төрөлх авьяас билгээр үйлчилдэг ба тэдний илэрхийлдэг зүйлс нь бодит байдалтай хамааралгүй, хүмүүст амь өгч огт чадахгүй шашны тодорхойгүй үнэн болон мэдлэг байдаг. Үнэндээ тэдний ажлын мөн чанар нь авьяас билгийг хөгжүүлж, юу ч үгүй хүнийг сурган хүмүүжүүлж хожим ажиллаж, удирдаад явчихаар авьяаслаг төгсөгч болгох явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас
Чи далайн эрэг дээрх элс мэт их мэдлэгийг ярьж чаддаг ч үүний юу нь ч ямар нэгэн бодитой замыг агуулдаггүй. Үүгээрээ чи хүмүүсийг хуурахгүй байна гэж үү? Чи хоосон дүр эсгэхээс цаашгүй биш гэж үү? Ийм байдлаар үйлдэх нь хүмүүст хортой! Онол хэдий чинээ өндөр дээд байна, бодит байдлаас төдий чинээ хол байдаг ба хүмүүсийг төдий чинээ бодит байдалд аваачих чадваргүй байдаг; онол хэдий чинээ өндөр байна, энэ нь төдий чинээ их Бурханыг эс ойшоож, эсэргүүцэхэд чамайг хүргэдэг. Хамгийн өндөр дээд онолыг үнэт эрдэнэс мэт бүү үз; тэдгээр нь хор хөнөөлтэй агаад ямар ч хэрэггүй! Зарим хүмүүс хамгийн өндөр дээд онолыг ярих чадвартай байж магадгүй—гэхдээ тийм онолууд нь бодит байдлын юуг ч агуулдаггүй, учир нь энэ хүмүүс тэдгээрийг биечлэн мэдрээгүй ба тиймээс тэдэнд хэрэгжүүлэх зам байдаггүй. Тийм хүмүүс хүнийг зөв замд аваачих чадваргүй бөгөөд зөвхөн хүмүүсийг замаа алдахад хүргэдэг. Энэ нь хүмүүст хортой биш гэж үү? Хамгийн наад зах нь чи өнөөгийн бэрхшээлүүдийг шийдвэрлэж, хүмүүст оролтонд хүрэх боломжийг олгох чадвартай байх ёстой; зөвхөн үүнийг л зориулалт гэж үзэх бөгөөд зөвхөн тэгснээр л чи Бурханы төлөө ажиллахад тохирох болно. Сүржин, гоёмсог үгийг үргэлж бүү ярь, хүмүүсийг хүлж, өөрийн олон зохимжгүй хэрэгжүүлэлтийг дуулгавартай дагахад хүмүүсийг бүү хүргэ. Ингэж хийх нь ямар ч үр нөлөөгүй бөгөөд зөвхөн хүмүүсийн төөрөгдлийг л ихэсгэх болно. Хүмүүсийг ийм байдлаар удирдах нь олон зохицуулалтыг бий болгох ба энэ нь хүмүүсийн дургүйцлийг хүргэх болно. Энэ нь хүний дутагдал бөгөөд энэ нь үнэхээр тэсвэрлэшгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бодит байдалд илүү анхаар”-аас
Зарим хүмүүс, өөрсдийнхөө асуудлыг шийдвэрлэхийн тулд биш харин онцгой нөхцөл байдалд зориулж эсвэл өөрсдийгөө орхиж, бусдад туслахын тулд л зарим үнэнээр өөрсдийгөө зэвсэглэдэг; бид тэднийг “хувиа хичээдэггүй хүмүүс” гэж нэрлэдэг. Тэд хөндлөнгийн ажиглагчид шиг байх зуураа үнэнийг баримталж, идэвхгүй бус байхыг хүмүүст сурган бусдыг үнэний хүүхэлдэй мэт, харин өөрсдийгөө үнэний эзэд мэт үздэг—тэд ямар төрлийн хүмүүс вэ? Сүйрэлтэйгээ нүүр тулахаас сэргийлэх ямар ч зүйл хийхгүй байх зуураа зөвхөн бусдад сургаал айлдахын тулд үнэний зарим үгээр зэвсэглэдэг—хэчнээн өрөвдөлтэй вэ! Хэрвээ тэдний үг бусдад тусалж чаддаг юм бол тэд яагаад өөрсдөдөө тусалж чадахгүй гэж? Бид тэднийг ямар ч бодит байдалгүй хоёр нүүртнүүд гэж нэрлэх ёстой. Тэд бусдыг үнэний үгээр хангаж, тэдгээрийг хэрэгжүүлэхийг бусдаас шаарддаг, гэхдээ өөрсдөө хэрэгжүүлэхийн тулд хичээл чармайлт гаргадаггүй—тэд жигшүүртэй биш гэж үү? Тэд үүнийг өөрсдөө хийж чадахгүй нь тодорхой, гэсэн ч тэд үнэний үгийг хэрэгжүүлэхэд бусдыг албаддаг—энэ нь хэчнээн харгис арга вэ? Тэд бусдад туслахын тулд бодит байдлыг ашиглаагүй; тэд эхийн хайраар бусдыг хангаагүй; тэд зүгээр л хүмүүсийг хуурч, завхруулж байгаа. Хэрвээ энэ нь үргэлжилбэл—хүн бүхэн үнэний үгийг дараагийнхдаа дамжуулбал—хүн бүр үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байгаа мөртлөө зөвхөн үнэний үгийг ярихгүй гэж үү?
Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хайрладаг хүмүүс дагах замтай байдаг”-аас
Том сүмд Библи уншдаг хүмүүс Библийг өдөр бүр цээжээр уншдаг хэдий ч нэг ч хүн Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Нэг ч хүн Бурханыг мэдэх чадваргүй; цаашлаад нэг ч хүн Бурханы зүрх сэтгэлтэй зохицолтой байдаггүй. Тэд бүгдээрээ ямар ч үнэ цэнэгүй, өөдгүй хүмүүс бөгөөд бүгд Бурханд заахын тулд өндөрт зогсож байдаг. Хэдий тэд Бурханы нэрийг сурталчилдаг ч, дур зоргоороо Түүнийг эсэргүүцдэг. Хэдий тэд өөрсдийгөө Бурханд итгэгчид гэж нэрлэдэг ч, тэд бол хүний махыг идэж, цусыг уудаг хүмүүс юм. Тийм бүх хүмүүс нь хүний сүнсийг залгидаг чөтгөрүүд, зөв замд орохоор хичээж буй хүмүүсийг санаатайгаар үймүүлдэг ад чөтгөр бөгөөд Бурханыг эрж хайж буй хүмүүсийн замд саад болдог бул хар чулуу мөн. Хэдийгээр тэд “эрүүл чийрэг бие махбодтой” ч гэсэн тэд бол Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг удирддаг Христийн эсрэг хүмүүс гэдгийг дагалдагчид нь хэрхэн мэдэх юм бэ? Тэд хүний сүнсийг иддэг амьд чөтгөрүүд гэдгийг тэд хэрхэн мэдэх юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
Би, шашны ертөнцийн хүмүүс Бурханд итгэдэггүй, мууг үйлдэгчид буюу чөтгөртэй адил төрлийн хүмүүс гэж яагаад хэлдэг вэ? Би тэд бол мууг үйлдэгчид гэж хэлж байгаа нь, тэд Бурханы хүслийг ойлгодоггүй эсвэл Түүний мэргэн ухааныг хардаггүй учраас юм. Бурхан дахин хэзээ ч Өөрийн ажлыг тэдэнд илчлэхгүй; тэд бол Бурханы үйл хэргийг хардаггүй сохор хүмүүс билээ. Тэд Бурханд хаягдсан ба Ариун Сүнсний ажил байтугай Бурханы халамж, хамгаалалтыг огтхон ч эзэмшдэггүй. Бурханы ажилгүй хүмүүс нь мууг үйлдэгчид бөгөөд Бурханыг эсэргүүцэн зогсдог.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэггүй бүхэн нь Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм”-аас
No comments:
Post a Comment