Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Ноагийн ухамсарт болон зүрх сэтгэлд, Бурханы оршин тогтнол туйлын агаад эргэлзээгүй байсан тул Бурханд хандах түүний дуулгавартай байдал нь жинхэнэ байсан ба туршилтыг давж чадсан. Түүний зүрх сэтгэл нь цэвэр бөгөөд Бурханд нээлттэй байсан. Түүнд өөрийгөө итгүүлж, Бурханы үг бүрийг дагахад тийм их мэдлэг, сургаал хэрэггүй байсан ба Бурханы оршин тогтнолыг батлахын тулд олон баримт хэрэггүй байсан тул тэрээр Бурханы даалгасныг хүлээн авч Бурханы хий гэсэн бүхнийг хийх чадвартай байсан. Энэ бол Ноа болон өнөөдрийн хүмүүсийн хоорондын үндсэн ялгаа ба Бурханы нүдээр төгс хүн ямар байх тухай тодорхойлолт юм. Бурхан Ноа шиг хүмүүсийг л хүсдэг. Тийм төрлийн хүнийг Бурханы магтдаг ба мөн яг тийм төрлийн хүнийг Бурхан ерөөдөг юм. Та нар үүнээс ямар нэг гэгээрлийг олж авав уу? Хүмүүс бие биенээ гаднаас нь хардаг байхад Бурханы хардаг зүйл нь хүний зүрх сэтгэл болон тэдний мөн чанар юм. ”
No comments:
Post a Comment