09/03/2019

5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

Хүний нөхөрлөл:
5. Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгаа.

Бурханыг дагах гэдэг нь бүх зүйл дээр Бурханыг сонсож, Бурханы бүх зохицуулалтыг дуулгавартай дагаж, Бурханы үгийн дагуу үйлдэж, Бурханаас ирдэг бүхнийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг юм. Хэрвээ чи Бурханд итгэдэг бол Бурханыг дагах ёстой; гэсэн ч Бурханд итгэх үедээ ихэнх хүмүүс өөрийн мэдэлгүйгээр хүмүүсийг дагадаг ба энэ нь инээдтэй агаад эмгэнэлтэй юм. Нарийн ярьвал, хүмүүсийн дагадаг хүн нь тэдний итгэдэг хүн юм. Хэдийгээр зарим хүмүүс Бурханд нэр төдий итгэдэг ч зүрх сэтгэлд нь Бурхан байдаггүй; зүрх сэтгэлдээ тэд удирдагчдаа шүтдэг. Бурханы зохицуулалтыг хүртэл үгүйсгэх хэмжээнд удирдагчаа сонсох нь Бурханд итгэдэг боловч хүмүүсийг дагаж буйн илрэл мөн. Үнэнийг олж авахаас өмнө хүн бүрийн итгэл нь иймэрхүү будилж, төөрөлдсөн байдаг. Тэд бүр Бурханыг дагах гэдэг нь юу гэсэн үг болохыг огт мэддэггүй ба Бурханыг дагах болон хүмүүсийг дагахын хоорондох ялгааг хэлж чаддаггүй. Сайн агаад өндөр дээр номлолыг ярьж байгаа хэн боловч тэдний эцэг эсвэл эх гэж л тэд итгэдэг; тэдний хувьд сүүтэй хэн боловч тэдний эх, хүч чадалтай хэн боловч тэдний эцэг юм. Тэд тийм өрөвдөлтэй байдаг. Янз бүрийн түвшинд ихэнх хүмүүсийн сүнслэг байдал ийм байдаг гэж хэлж болно.

Бурханыг дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Чи үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ? Бурханыг дагах нь ердөө Бурханд залбирч, Бурханыг магтах явдлыг агуулдаггүй; хамгийн чухал зүйл бол Бурханы үгийг идэж, ууж, Бурханы үгийн дагуу амьдарч, үнэний дагуу үйлдэж, Бурханы үгийн дунд амьдралыг туулах замыг олж, Бурханы даалгаврыг хүлээн авч, өөрийн үүрэг нэг бүрийг зүй зохистой гүйцэтгэж, өмнөө байгаа замд Ариун Сүнсээр замчлуулан алхах явдал юм. Ялангуяа шийдвэрлэх үед, томоохон асуудал чамд тохиолдоход Бурханы утга учрыг хайж, хүний хоосон сургаалд мэхлэгдэхээс болгоомжилж, хэн нэгний хяналтан доор орохгүй байх нь бүр ч их хэрэгтэй. “Бурханаас гардаг зүйлд л би дуулгавартай байж, дагадаг, харин энэ нь хүний хүслээс гардаг бол би үүнээс тууштай татгалздаг; удирдагчид болон ажилчдын номлож байгаа зүйл Бурханы зохицуулалттай зөрчилдөж байх үед би гарцаагүй Бурханыг дагаж, хүмүүсийг үл тоомсорлодог. Хэрвээ энэ нь Бурханы зохицуулалт болон хүсэлтэй бүрэн нийцдэг бол би үүнийг сонсож чадна.” Ийм маягаар хэрэгжүүлдэг хүмүүс бол Бурханыг дагадаг хүмүүс мөн.

Хүмүүсийг дагах гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүмүүсийг дагах гэдэг нь хүн өөрийн шүтдэг ажилчдыг эсвэл удирдагчдыг дагадаг гэсэн үг юм. Тэдний зүрх сэтгэлд Бурхан тийм ч их зай эзэлдэггүй; тэд зүгээр л Бурханд итгэдэг гэсэн хаяг өлгөсөн байдаг бөгөөд хийж байгаа бүхэндээ бусдыг дуурайж эсвэл хуулбарладаг. Ялангуяа энэ нь томоохон зүйл бол тэд хүмүүсээр шийдүүлж, хувь заяагаа хүмүүсээр захируулдаг ба өөрсдөө Бурханы утга учрыг хайдаггүй, хүмүүсийн хэлдэг үгийг ялган салгаж чаддаггүй. Боломжийн санагдах зүйлийг сонсмогцоо тэд үнэнтэй нийцэж байгаа эсэхийг нь үл харгалзан үүнийг хүлээн зөвшөөрч, сонсдог. Эдгээр нь хүмүүсийн дагасны илрэл юм. Тийм хүмүүсийн Бурханд итгэх итгэлд ямар ч зарчим байдаггүй, тэдний үйлдэлд ямар ч үнэн байдаггүй, тэд үндэслэл сайтай ярьж байгаа хэнийг ч сонсдог бөгөөд өөрсдийнх нь шүтээнүүд буруу замаар явсан ч гэсэн эцсийг нь хүртэл тэднийг дагадаг. Хэрвээ Бурхан шүтээнүүдийг нь яллавал тэд Бурханы талаар үзэлтэй болох ба шүтээнүүдээсээ чанга зуурдаг. Тэдний шалтгаан нь “биднийг хариуцаж байгаа хэнийг ч бид сонсох ёстой; хамгийн ойрхны эрх мэдэл нь дээд эрх мэдлээс дээр.” Энэ бол үнэн хэрэгтээ хөөрхийлөлтэй логик, гэхдээ энэ нь хүмүүсийг дагагсдын тэнэглэл юм. Хүмүүсийг дагагсад үнэнгүй байдаг. Бурханыг дагадаг хүмүүс л Бурханд үнэхээр итгэдэг; хүмүүсийг дагагсад шүтээн шүтдэг, тэд хүмүүст хууртсан ба зүрх сэтгэлд нь Бурхан ч, үнэн ч байдаггүй.

Дээрхийн нөхөрлөлөөсe

Олон хүн Бурханд итгэдэг боловч Бурханыг дуулгавартай дагах нь юу гэсэн үг болохыг мэддэггүй ба бүх зүйл дээр удирдагчдаа сонсох нь Бурханыг дуулгавартай дагахтай адил гэж боддог. Тэдний дуулгавартай байдлын эх сурвалж буруу учраас тийм үзэл бодол нь шал утгагүй юм. Удирдагчдаа сонсох нь Бурханыг дуулгавартай дагаж буй хэрэг гэж тэд үздэг. Эдгээр үзэл бодлын дагуу Бурханд итгэх нь Бурханд нэр төдий итгэж буй хэрэг; бодит байдал дээр эдгээр хүмүүс хүнд итгэдэг...

Биднийг Бурханд итгэх үед, зүрх сэтгэлд маань Бурхан тэргүүлэх байр суурь эзлэх ёстой, бүх хэрэг явдал дээр бид Бурханы хяналтанд орох ёстой, бүх зүйл дээр бид Бурханы утга учрыг хайж, үйлдэл маань Бурханы үгийн дагуу, Ариун Сүнсний удирдамжийн дагуу байх ёстой бөгөөд бид Бурханаас ирдэг бүхнийг дуулгавартай дагах ёстой. Хэрвээ чи хүмүүсийг сонсдог бол зүрх сэтгэлд чинь Бурхан ямар ч зай эзэлдэггүй, зөвхөн хүмүүс л зүрх сэтгэлд чинь зай эзэлдэг гэдгийг энэ нь баталдаг. Хүмүүсийн хувьд үнэнийг эрэлхийлж, Бурханы хүслийг ойлгохоос илүү чухал юу ч үгүй. Хэрвээ чи Бурханы санаа зорилгыг эрж хайж, Бурханы хүслийг ухаарахад анхаарлаа хандуулдаггүй бол чинийх жинхэнэ дуулгавартай байдал биш юм. Тэд хэчнээн зөв зүйтэй сонсогдох нь хамаагүй, хэрвээ чи үргэлж хүмүүсийг сонсдог бол мөн чанартаа чи хүмүүсийг дуулгавартай дагаж байна—энэ нь Бурханыг дуулгавартай дагахтай огт адилгүй. Үнэндээ, хэрвээ Бурханд итгэдэг хүмүүс Бурханы утга учрыг Түүний үгээс шууд ойлгож чаддаг бол, хэрвээ тэд Түүний үгээс өөрсдийн хэрэгжүүлэлтийн замыг олж, Түүний үгэн дэх үнэнийг ярилцаж, үнэнийг ойлгож, дараа нь үүнийг хэрэгжүүлж чаддаг бол, мөн хэрвээ чухал цаг үед тэд илүү их залбирч, Ариун Сүнсний удирдамжийг эрж хайж, Ариун Сүнсний санаа зорилгыг дуулгавартай дагадаг бол энэ нь Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж байгаа хэрэг юм. Бурханыг дуулгавартай дагадаг хүмүүс Бурханы үгэн дэх замыг хайдаг, тэдний асуудал Бурханы үгээр шийдвэрлэгддэг ба тэд Ариун Сүнсний удирдамж дунд үйлддэг; энэ бол Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж буй хэрэг. Бүх зүйл дээр удирдагчдаа сонсдог хүмүүс зүрх сэтгэлдээ Бурханаас холдсон байдаг нь гарцаагүй. Үүнээс ч илүүтэйгээр тэд Бурханы өмнө амар тайван байдаггүй, тэд бол Бурханы өмнө амьдарч, үнэнийг эрж хайдаг хүмүүс биш, тэдэнд Бурхантай харилцах харилцаа байдаггүй бөгөөд тэдний үйлдлүүдийн ар дахь зарчим нь зөв зүйл хэлж байгаа хүнийг сонсох явдал—өөрсдийнх нь удирдагч мөн л бол тэд дуулгавартай дагана. Ийм дадал нь инээдтэй. Тэдэнд үнэн ч, ялган таних чадвар ч байдаггүй ба зөвхөн өөрсдийн үзэл эсвэл уураг тархины дагуу л юу нь зөв эсвэл буруу болохыг тогтоож чаддаг, иймээс энэ нь үнэнтэй нийцэж байгаа эсэхийг тэд яаж мэдэх юм бэ? Хэрвээ тийм үзэл бодлын дагуу Бурханд итгэдэг бол тэд бүх насаараа үнэнийг ойлгохгүй эсвэл Бурханыг мэдэж авахгүй. Тийм төрлийн итгэлийг уураг тархиндаа итгэж, өөрсдийн замаар алхаж байгаа явдал гэж хэлж болох бөгөөд тэдгээр нь бодитой Бурхантай ямар ч хамаагүй байдаг.

Дээрхийн нөхөрлөлөөс

No comments:

Post a Comment