12/03/2019

6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?

Холбогдолтой Бурханы үг:
6. Жинхэнэ болон хуурамч удирдагчид, мөн жинхэнэ болон хуурамч хоньчдын хоорондох ялгааг чи хэрхэн хэлж чадах вэ?
Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэдүзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм;
Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Олон хүмүүс Бурханы янз бүрийн, өөр өөр ажлыг мэддэггүй учраас, цаашлаад тэд Ариун Сүнсний ажлыг хэмждэг дуслын төдий мэдлэг, хоосон сургаалыг эзэмшдэг учраас Бурханыг эсэргүүцэж Ариун Сүнсний ажилд саад болдоггүй гэж үү? Тийм хүмүүсийн дадлага туршлага нь өнгөцхөн байдаг хэдий ч тэд уг чанартаа биеэ тоосон, өөрсдийгөө өөгшүүлсэн байдаг бөгөөд тэд Ариун Сүнсний ажлыг үл хүндэтгэн үзэж, Ариун Сүнсний сахилга батыг үл ойшоож, цаашлаад Ариун Сүнсний ажлыг баталгаажуулахын тулд өөрсдийн хуучирсан ялихгүй нотолгоог ашигладаг. Тэд түүнчлэн дүр эсгэж, өөрсдийн эрдэм мэдлэг болоод дэлхийг хөндлөн гулд туулан аялах чадвартай гэдэгтээ бүрэн итгэлтэй байдаг. Тийм хүмүүс нь Ариун Сүнсээр жигшигдэн гологдох хүмүүс биш гэж үү, мөн тэд шинэ эрин үеэр таягдагдахгүй гэж үү? Бурханы өмнө ирж, Түүнийг илт эсэргүүцдэг өчүүхэн харалган тэдгээр хүмүүс зүгээр л хэчнээн ухаантайгаа үзүүлэхээр оролдож байгаа биш үү? Библийн хомс мэдлэгээрээ тэд дэлхийн “академийг” туулахыг хичээж, хүмүүст заах өнгөц сургаалаараа тэд Ариун Сүнсний ажлыг урвуулахыг хичээж, үүнийг өөрсдийнхөө бодлын үйл явцыг тойрон эргэлдүүлэхээр оролддог бөгөөд алсын хараагүй тэдгээр хүмүүс Бурханы 6,000 жилийн ажлыг нэг удаа хальт харахаар хичээдэг. Эдгээр хүмүүст ямар нэг эрүүл ухаан байна уу? Үнэндээ Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг хэдий чинээ их байна, тэд Түүний ажлыг шүүхдээ төдий чинээ алгуур байдаг. Цаашлаад тэд өнөөдрийн Бурханы ажлын талаарх өөрсдийн мэдлэгийн өчүүхнийг ярьдаг боловч өөрсдийн шүүмжинд яардаггүй. Хүмүүс Бурханыг хэдий чинээ бага мэднэ, тэд төдий чинээ биеэ тоосон, өөртөө хэт итгэлтэй байдаг ба төдий чинээ тэсгэлгүйгээр тэд Бурханы оршихуйг тунхагладаг—гэвч тэд зөвхөн онол ярьж, ямар ч бодит баримтыг санал болгодоггүй. Тийм хүмүүс бол ямар ч үнэ цэнэгүй юм. Ариун Сүнсний ажлыг тоглоом шиг үздэг хүмүүс бол хөнгөн хийсвэр! Ариун Сүнсний шинэ ажилтай тулгарах үедээ хянуур байдаггүй хүмүүс, ам хуурайгүй чалчиж, хурдан шүүдэг хүмүүс, Ариун Сүнсний ажлын шударга явдлыг үгүйсгэх өөрсдийн төрөлхийн араншингаа сул тавьдаг, мөн үүнийг доромжилж гүтгэдэг хүмүүс нь Ариун Сүнсний ажлыг мэддэггүй бүдүүлэг хүмүүс биш гэж үү? Цаашлаад тэд их зантай, угийн бардам, дийлдэшгүй хүмүүс биш гэж үү? Тийм хүмүүс Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх өдөр ирлээ ч гэсэн Бурхан тэднийг тэвчихгүй юм. Тэд Бурханы төлөө ажилладаг хүмүүсийг дорд үзээд зогсохгүй мөн Бурханыг Өөрийг нь доромжилдог. Тийм муйхар хүмүүс өршөөгдөхгүй, энэ эрин үед ч эсвэл дараагийн ирэх эрин үед ч гэсэн тэд тамд үүрд мөхөх болно! Тийм бүдүүлэг, дураараа хүмүүс Бурханд итгэж байгаа мэт дүр үзүүлдэг ба тэд хэдий чинээ тэгж хийнэ, Бурханы захиргааны зарлигийг төдий чинээ зөрчдөг. Төрөлхийн сул задгай, хэзээ ч хэнд дуулгавартай байгаагүй тэдгээр их зантай хүмүүс бүгд энэ замаар алхдаггүй гэж үү? Үргэлж шинэлэг хэзээ ч хуучин байдаггүй Бурханыг тэд өдөр болгон эсэргүүцдэггүй гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын гурван үе шатыг мэдэх нь Бурханыг мэдэх зам юм”-аас

Ийм хүн Бурханы шинэ ажилд байнга дайсагнасан хандлагатай байж, захирагдах өчүүхэн ч санаагүй байдаг бөгөөд хэзээ ч дуртайяа захирагдаж эсвэл өөрийгөө дорд болгож байгаагүй. Тэр бусдын өмнө өөрийгөө өргөмжилдөг ба бусдад хэзээ ч захирагддаггүй. Бурханы өмнө тэр өөрийгөө, үгийг номлохдоо хамгийн гаргууд бөгөөд бусад дээр ажиллахдаа хамгийн авьяастай нь гэж үздэг. Тэрээр аль хэдийн өөрт нь байгаа үнэт зүйлсээ хэзээ ч хаядаггүй, харин шүтэж байх ёстой, бусдад номлох ёстой үе дамжсан үнэт зүйл мэтээр тэдгээрт ханддаг бөгөөд өөрийг нь биширдэг тэнэг мунхаг хүмүүст сургаал айлдахдаа тэдгээрийгээ ашигладаг. Үнэндээ чуулганд ч гэсэн ийм хүмүүс нэлээд хэд байдаг. Тэднийг үеэс үед Бурханы гэрт түр амьдарч байгаа “номхоршгүй баатрууд” гэж хэлж болно. Тэд үг (хоосон сургаал)-ийг номлоно гэдэг нь өөрсдийнх нь хамгийн чухал үүрэг гэж боддог. Жилээс жилд, үеэс үед тэд өөрсдийн “ариун, халдашгүй” үүргийг биелүүлэн эрч хүчтэй явдаг. Хэн ч тэдэнд хүрч зүрхэлдэггүй бөгөөд нэг ч хүн тэднийг ил тод зэмлэж зүрхэлдэггүй. Тэд Бурханы гэрт “хаан” болж, үеэс үед бусдыг дарангуйлангаа дураараа авирладаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Үнэн сэтгэлээр Бурханыг дуулгавартай дагадаг нэгнийг Бурхан гарцаагүй олж авах болно”-оос

Чи өөрийн төрөлхийн зан аашаараа, өөрийн хувийн сонголтын дагуу Бурханд үйлчилдэг; үүнээс ч илүүгээр чиний дуртай зүйлсийг Бурхан хайрладаг ба чиний дургүй зүйлийг Бурхан үзэн яддаг гэж чи бодсоор байдаг бөгөөд чиний ажил бүхэлдээ чиний өөрийн сонголтоор удирдуулдаг. Үүнийг Бурханд үйлчилж байна гэж хэлж болох уу? Эцсийн эцэст чиний амийн зан чанар өчүүхэн төдий ч өөрчлөгдөхгүй. Үнэн хэрэгтээ, чи Бурханд үйлчилсээр байгаа учраас илүү зөрүүд болох ба энэ нь чиний ялзармал зан чанарыг гүнзгий шингээх болно. Дотроо чи зөвхөн өөрийнхөө зан ааш болон өөрийн зан чанарын дагуу үйлчлэх явдлаас урган гарсан дадлага туршлага дээрээ үндэслэн Бурханд үйлчлэх үйлчлэлийн хоосон сургаалыг хөгжүүлэх болно. Энэ нь хүний туршлага болон хичээл юм. Энэ бол хүний амьдралын философи. Ийм хүмүүс фарисайчууд болон шашны эрх мэдэлтнүүдийн дунд байдаг. …

Үг нь махбодоор илэрсэн номын “Шашны үйлчлэлийг төгсгөх”-өөс

No comments:

Post a Comment