Showing posts with label Сайн мэдээ. Show all posts
Showing posts with label Сайн мэдээ. Show all posts

14/12/2019

1. Бурханы ажил болон хүний ажлын хоорондох үндсэн ялгаа юу вэ?

Иохан, Петр, Паул нар олон үг хэлсэн, Есүсийн хэлсэн үг бас олон байсан, гэхдээ тэдний ялгамж чанар яагаад ялгаатай байдаг юм бэ? Энэ нь үндсэндээ тэдний хийсэн ажил өөр байснаас болдог. Есүс Бурханы Сүнсийг төлөөлсөн ба шууд ажиллаж байсан Бурханы Сүнс байв. Тэр шинэ эрин үеийн ажлыг, өмнө нь хэний ч хийж байгаагүй ажлыг хийсэн юм. Тэр шинэ замыг нээсэн, Тэр Еховаг төлөөлж байсан ба Бурханыг Өөрийг нь төлөөлж байсан. Харин Петр, Паул, Давид нарын хувьд хэн гэж дуудагдаж байснаас үл хамааран тэд зөвхөн Бурханы бүтээлийн ялгамж чанарыг төлөөлж байсан ба Есүс юм уу Еховагаар илгээгдсэн байв. Иймээс тэд хэчнээн их ажил хийсэн ч, хэчнээн агуу гайхамшиг үзүүлсэн ч тэд ердөө Бурханы бүтээлүүд байсан ба Бурханы Сүнсийг төлөөлөх чадваргүй байлаа. Тэд Бурханы нэрийн дор, эсвэл Бурханаар илгээгдсэнийхээ дараа ажилласан; цаашлаад Есүс, эсвэл Еховагийн эхлүүлсэн эрин үед ажилласан бөгөөд өөр ажил хийгээгүй. Эцсийн эцэст тэд зүгээр л Бурханы бүтээлүүд байсан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас

Есүсийн хийсэн ажил болон Иоханы хийсэн ажлын хооронд яг ямар ялгаа байсан юм бэ? Иохан Есүсийн замыг тависан нэгэн байсан гэдэг нь цорын ганц шалтгаан байсан уу? Эсвэл үүнийг Бурхан урьдчилан тогтоосон байсан уу? Хэдийгээр Иохан ч бас “Та нар гэмшицгээ: учир нь тэнгэрийн хаанчлал ойрхон байна” хэмээн хэлж, тэнгэрийн хаанчлалын тухай сайн мэдээг номлож байсан боловч түүний ажил цаашид хөгжөөгүй бөгөөд ердөө эхлэлийг бүрдүүлж байсан юм. Эсрэгээрээ, Есүс шинэ эрин үеийг эхлүүлж, хуучныг нь эцэс болгосон боловч Тэр бас Хуучин Гэрээний хуулийг биелүүлсэн билээ. Түүний хийсэн ажил Иоханыхаас илүү агуу байсан бөгөөд цаашлаад Тэр бүх хүн төрөлхтнийг золин аврахаар ирсэн—Тэр ажлын энэ үе шатыг гүйцэлдүүлсэн юм. Иоханы тухайд бол тэр зүгээр л замыг тавьсан. Хэдийгээр түүний ажил нь агуу, үг нь олон, дагаж байсан шавь нар нь тоо томшгүй олон байсан боловч түүний ажил хүмүүст шинэ эхлэлийг авчрахаас хэтрээгүй. Хүн түүнээс амь, зам буюу илүү гүнзгий үнэнийг ч хүлээн аваагүй, мөн түүгээр дамжуулан Бурханы хүслийн тухай ойлголтыг ч олж аваагүй. Иохан нь Есүсийн ажилд зориулсан шинэ газрыг нээж, сонгосон хүмүүсийг бэлдсэн агуу эш үзүүлэгч (Елиа) байсан юм; тэрээр Нигүүлслийн эрин үеийн анхдагч байлаа. Зүгээр л хэвийн хүний гадаад төрхийг нь ажиглаад ийм зүйлсийг ялгаж таних боломжгүй. Ялангуяа Иохан нэлээд их ажил хийсэн, мөн түүнчлэн түүнийг Ариун Сүнс амласан байсан ба ажлыг нь Ариун Сүнс дэмжиж байсан. Ийм болохоор хийдэг ажлаар нь л дамжуулан тэдний тус тусын ялгамж чанарыг хүн ялгаж чадна, учир нь хүний мөн чанарыг гадаад төрхөөс нь ялгаж мэдэх ямар ч аргагүй, мөн хүний хувьд Ариун Сүнсний гэрчлэл юу болохыг тогтоох ямар ч аргагүй.

09/12/2019

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

Эцсийн өдрүүдийн Христийн айлдвар | Сайн мэдээг түгээх ажил нь мөн хүмүүсийг аврах ажил юм

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн: “Сүүлчийн энэ эрин үед Өөрийн нэрийг Би Харь үндэстнүүдийн дунд дээдлүүлнэ, учир нь Миний үйл хэрэг харь үндэстнүүдэд харагдаж, Миний үйл хэргээс үүдэн тэд Намайг Төгс Хүчит хэмээн дуудах ба Миний үгс тун удахгүй биеллээ олж болох юм. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн бүх Харь үндэстний Бурхан, тэр ч байтугай Өөрийн хараасан улс орнуудын Бурхан гэдгээ Би бүх хүнд мэдэгдэнэ. Би бүхий л бүтээлийн Бурхан гэдгээ бүх хүнд харуулна. Энэ бол Миний хамгийн том ажил, эцсийн өдрүүдэд зориулсан Миний ажлын төлөвлөгөөний зорилго, мөн зөвхөн эцсийн өдрүүдэд биелэгдэх ажил юм.”

08/12/2019

3. Гэмшлийн зам болон мөнх амийн замын хоорондох ялгаа

Эцсийн өдрүүдийн ажилд үгийн хүч чадал нь тэмдэг, гайхамшгийн хүч чадлаас илүү их байдаг бөгөөд үгийн эрх мэдэл нь тэмдэг, гайхамшгийн эрх мэдлээс давдаг. Үг нь хүний зүрх сэтгэлийн гүнд булагдсан бүх ялзарсан зан чанарыг ил болгодог. Чи тэдгээрийг өөрөө таних ямар ч аргагүй. Үгээр дамжуулан тэдгээрийг чиний өмнө ил болгоход чи аяндаа олж мэднэ; чи тэдгээрийг үгүйсгэж чадахгүй бөгөөд бүрэн үнэмшинэ. Энэ нь үгний эрх мэдэл биш гэж үү? Энэ бол өнөөдрийн үгний ажлаар хүрсэн үр дүн юм. Тиймээс өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулснаар хүнийг нүглээс бүрэн аварч чадахгүй, мөн тэмдэг, гайхамшгаар дамжуулан бүрэн төгс болгож ч чадахгүй. Өвчнийг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулах эрх мэдэл нь хүмүүст нигүүлслийг л өгдөг боловч хүний махан бие Сатанд харьяалагдсаар байдаг ба сатаны ялзарсан зан чанар хүний дотор хэвээр үлддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр болгоогүй зүйл нүгэл болон бузарт харьяалагдсаар байдаг. Үгийн тусламжтайгаар цэвэр болгуулсны дараа л тэр Бурханаар авахуулах бөгөөд ариун хүн болж чаддаг. Хүнээс чөтгөрүүдийг хөөн зайлуулж, түүнийг золин аврах үед энэ нь, түүнийг Сатаны гараас булаан авч, Бурханд буцааж өгсөн гэсэн утгатай. Гэвч тэр Бурханаар ариусгагдаж, өөрчлөгдөөгүй учраас ялзарсан хүн хэвээр үлддэг. Хүний дотор бузар буртаг, эсэргүүцэл, тэрслүү байдал оршсоор байдаг; хүн зөвхөн Бурханы золин авралаар дамжуулж Түүн рүү буцаж очсон боловч түүнд Бурханы тухай өчүүхэн төдий ч мэдлэг байдаггүй ба Түүнийг эсэргүүцэж, Түүнээс урвасаар байдаг. Хүнийг золин аврахаас өмнө Сатаны олон хор аль хэдийн түүний дотор суулгагдчихсан бөгөөд Сатанаар хэдэн мянган жил завхруулагдсаны дараа түүний дотор Бурханыг эсэргүүцэх уг чанар тогтсон байдаг. Тиймээс хүнийг золин аврах үед энэ нь хүнийг өндөр үнээр буцаан авсан золин аврал төдий байсан боловч түүний доторх хорт уг чанарыг авч хаяагүй юм. Ингэж их бузартсан хүн Бурханд үйлчлэхүйц болохоосоо өмнө өөрчлөгдөх ёстой. Шүүлт болон гэсгээлтийн ажлаар дамжуулан өөрийнх нь дотор байгаа бохир, ялзарсан мөн чанарын талаар хүн бүрэн мэдэж авах бөгөөд бүрэн өөрчлөгдөж, цэвэр болж чадна. Зөвхөн ийм маягаар л хүн Бурханы сэнтийн өмнө буцан очих үнэ цэнтэй болж чадна. Өнөөдөр хийгдэж байгаа бүх ажил нь хүнийг ариусгаж, өөрчлөх зорилготой; үгээр хийсэн шүүлт, гэсгээлтээр мөн цэвэршүүлэлтээр дамжуулан хүн ялзралаа хаяж, ариусгагдаж чадна. Ажлын энэ үе шатыг авралын ажил гэж нэрлэхээс илүүгээр ариусгалтын ажил гэж нэрлэх нь илүү тохиромжтой.

04/12/2019

VII. Нигүүлслийн эрин үеийн гэмшлийн зам болон эцсийн өдрүүд дэх мөнх амийн зам хоёрын хоорондох ялгаа

1. Нигүүлслийн эрин үед Эзэн Есүсийн түгээсэн илгээлт нь ердөө гэмшлийн зам байсан

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Гэмшицгээ: тэнгэрийн хаанчлал ойрхон байна” (Матай 4:17).

“‘Учир нь энэ бол нүглийг уучлахын тулд олны төлөө урсгах шинэ гэрээний цус минь билээ’ гэв.” (Матай 26:28)

“Тэгээд Тэрээр бичвэрийг ойлгуулахын тулд тэдний оюун ухааныг нээлээ. Тэр тэдэнд хандаж, ‘Христ зовж, гурав дахь өдрөө үхлээс амилна: Иерусалимаас эхлээд бүх үндэстний дунд, нүглийн гэмшил болон уучлал Түүний нэрээр тунхаглагдах ёстой гэж бичигдсэн юм’ гэжээ” (Лук 24: 45-47).

Холбогдолтой Бурханы үг:

Эхэндээ Есүс сайн мэдээг түгээж, гэмшлийн замыг тунхагласан ба дараа нь хүнд баптисм хүртээж, өвчтэйг эдгээж, чөтгөрийг хөөн зайлуулж байлаа. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг нүглээс золин аварч, бүхий л эрин үеийн төлөөх Өөрийн ажлыг дуусгасан юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болохын нууц (1)”-ээс

Есүсийн хийсэн ажил тухайн эрин үеийн хүний хэрэгцээний дагуу байв. Түүний ажил хүнийг золин аварч, нүглийг нь уучлахын төлөө байсан болохоор Түүний зан чанар бүхэлдээ даруу байдал, тэвчээр, хайр, чин сүсэг, хүлээцтэй байдал, өршөөл, энэрэн хайрлах сэтгэл байлаа. Тэрээр хүнд арвин их нигүүлсэл, ерөөл болон хүмүүсийн эдэлж чадах бүх зүйлийг авчирсан бөгөөд хүмүүсийн эдэлдэг бүхэн нь амар тайван, баяр хөөр ба Есүсийн хүлээцтэй байдал, хайр, өршөөл, энэрэл байсан юм. Тухайн үед хүмүүст учирсан эдэлж болох арвин их зүйл—зүрх сэтгэл доторх амар тайван, уужуу байдлын мэдрэмж, сүнсний тайтгарал, Аврагч Есүст түшиглэх байдал нь—бүгд тэдний амьдарч байсан эрин үетэй хамаатай байв. Нигүүлслийн эрин үед хүнийг Сатан аль хэдийн завхруулсан байлаа, иймээс бүх хүн төрөлхтнийг золин аврах ажлыг биелүүлэх нь арвин их нигүүлсэл, эцэс төгсгөлгүй хүлээцтэй байдал, тэвчээр шаардсан, үүнээс ч илүүтэйгээр,

13/11/2019

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа

(3) Хаанчлалын эрин үед Бурхан Төгс Хүчит Бурхан нэрийг авахын ач холбогдол

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Еховагийн амаар нэрлэх шинэ нэрээр чамайг нэрлэнэ” (Исаиа 62:2).

“Ялагчийг Би Өөрийн Бурханы сүмдээ багана болгоно, тэр цаашид тэндээс гарахгүй: Би түүн дээр Өөрийн Бурханы нэрийг, тэнгэрээс Миний Бурханаас ирсэн Миний Бурханы хотын нэр болох шинэ Иерусалимыг бичнэ: Би түүн дээр Өөрийн шинэ нэрийг бичнэ” (Илчлэл 3:12).

“Би бол байгаа, байсан мөн хожим ирэх Төгс хүчит Альфа ба Омега, Эхлэл ба Төгсгөл’ гэж Эзэн айлдав” (Илчлэл 1:8).

“‘Байгаа, байсан, байсаар байх Төгс Хүчит ЭЗЭН Бурхан минь, бид Танд талархал өргөе; учир нь Та Өөрийн агуу их хүчээ авч, хаанчилсан билээ’ гэв” (Илчлэл 11:17).

“‘Таны үйлс агуу болоод гайхалтай, Төгс Хүчит Эзэн Бурхан минь; ариун хүмүүсийн Хаан таны замууд шударга агаад үнэн’ гэв” (Илчлэл 15:3).

Холбогдолтой Бурханы үг:

Төгс Хүчит Бурхан, хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ.

11/11/2019

2. Бурханы нэр болон Түүний ажлын үе шат бүрийн хоорондох харилцаа

(1) Хуулийн эрин үед Бурхан Ехова нэрийг авахын ач холбогдол

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Цааш нь Бурхан Мосед, Тиймээс Израилийн хөвгүүдэд чи, ‘Та нарын эцэг өвгөдийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакын Бурхан, Иаковын Бурхан Ехова намайг та нар луу илгээлээ’ гэж хэл: энэ бол мөнхөд Миний нэр, мөн энэ бол үеийн үед Миний дурсгалт нэр юм гэв” (Гэтлэл 3:15).

Холбогдолтой Бурханы үг:

“Ехова” бол Израиль дахь ажлынхаа үед Миний авсан нэр бөгөөд хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амьдралыг удирдаж чаддаг израильчуудын (Бурханы сонгосон хүмүүс) Бурхан гэсэн утгатай юм. Энэ нь агуу хүч чадлыг эзэмшсэн, мэргэн ухаанаар дүүрэн Бурхан гэсэн утгатай. … Өөрөөр хэлбэл, Ехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан, Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан, Мосегийн Бурхан, Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс өнөөгийн эрин үед Иудагийн овгоос бусад бүх израильчууд Еховаг шүтэн мөргөдөг. Тэд тахилын ширээн дээр Түүнд тахил өргөж, сүмд тахилчийн хувцас өмсөн Түүнд үйлчилдэг. Тэдний найддаг

26/09/2019

2. Бурханы ажлын гурван үе шат бүрийн зорилго болон ач холбогдлыг мэдэх нь.

(1) Хуулийн эрин үе дэх Бурханы ажлын зорилго болон ач холбогдол

Холбогдолтой Бурханы үгс:

Еховагийн Израильчууд дээр хийсэн ажил нь Бурханы газар дээрх эх газар, Түүний байсан ариун газрыг хүн төрөлхтний дунд байгуулсан. Тэр Өөрийн ажлыг Израильчуудаар хязгаарласан. Эхлээд Тэрээр Израилийн гадна ажиллаагүй; оронд нь Тэр Өөрийн ажлын цар хүрээг хязгаарлахад тохиромжтой хүмүүсийг сонгон авсан. Израиль бол Бурханы Адам болон Еваг бүтээсэн газар ба тэр газрын шорооноос Ехова хүнийг бүтээсэн. Энэ бол Түүний газар дээрх ажлын үндэс байсан юм. Ноа болон Адамын үр сад болох Израильчууд нь Еховагийн газар дээрх ажлын суурь байсан юм.

Еховагийн Израиль дахь ажлын ач холбогдол, зорилго, үе шат нь Өөрийн ажлыг дэлхий дээр хийж эхлэх, аажмаар Израилиас эхлэн Харь үндэстнүүд рүү тархаах явдал байсан юм. Энэ бол Түүний орчлон ертөнц даяар ажиллахдаа баримталдаг зарчим юм: загвар байгуулаад дараа нь орчлон ертөнцийн бүх хүн Түүний сайн мэдээг хүлээн автал түүнийгээ өргөжүүлэх. Эхний Израильчууд нь Ноагийн үр удам байсан. Энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал байсан ба тэд амьдралын үндсэн хэрэгцээгээ л хангаж чаддаг байснаас Еховаг ямар төрлийн Бурхан байсныг, Тэр хүн төрөлхтнөөс юуг хүсэж байсныг мэддэггүй, бүх бүтээлийн Эзэнийг яаж хүндэтгэх ёстойг бол бүр ч мэддэггүй байсан. Адамын үр сад ямар хууль дүрмийг дагахаа мэдэхгүй, бүтээлүүд Бүтээгчдээ ямар ажил хийж өгөх ёстойг мэддэггүй байсан. Тэдний мэдэж байсан зүйл гэвэл эр нөхөр нь хөлсөө гарган хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой ба эхнэр нь нөхөртөө дуулгавартай байж Еховагийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлжлүүлэх ёстой гэсэн зүйл байсан. Өөрөөр хэлбэл энэ хүмүүст зөвхөн Еховагийн амьсгал болон Түүний амь байсан ба харин тэд Бурханы хуулийг хэрхэн дагах болон бүх бүтээлийн Эзэнийг яаж хангалуун байлгахаа мэдэхгүй байсан. Тэд хэтэрхий бага зүйлийг ойлгосон. Тэдний зүрхэнд шударга бус, зальтай зүйл огт байгаагүй, тэд хааяа л муудалцаж, атаархдаг байсан боловч тэд бүх бүтээлийн Эзэн болох Еховаг мэддэггүй, ойлгодоггүй байв. Хүмүүсийн өвөг дээдэс болох энэ хүмүүс зөвхөн Еховагийн хийсэн зүйлийг идэхийг,

21/09/2019

1. Хүн төрөлхнийг удирдах Бурханы ажлын гурван үе шатны зорилгыг мэдэх

Бурхан хүн төрөлхтнийг бүтээж, газар дээр байрлуулсан бөгөөдөнөөдрийг хүртэл тэднийг удирдсан. Дараа нь Тэр хүн төрөлхтнийг аварч, хүн төрөлхтний төлөөх нүглийн тахил болсон. Эцэст нь Тэр хүн төрөлхтнийг байлдан дагуулж, хүн төрөлхтнийг бүхэлд нь аварч,тэднийг анхдагч байдалд нь оруулах ёстой болсон. Хүнийг анхдагчтөрх, анхны байдалд нь аваачих энэхүү ажлыг Тэр эхнээсээ эцсээ хүртэл хийсэн. Тэр Өөрийн хаанчлалыг байгуулж, хүний анхдагч байдлыг сэргээх болно, энэ нь, Тэр газар дээр эрх мэдлээ сэргээж, бүх бүтээлийн дунд Өөрийн эрх мэдлийг сэргээнэ гэсэн үг юм. Сатанаарялзруулагдсаны дараа хүн Бурханаас эмээх зүрх сэтгэлээ алдсанбөгөөд Бурханд дуулгаваргүй дайсан болж, Бурханы бүтээлд байх ёстой чиг үүргээ алджээ. Хүн Сатаны эзэмшилд амьдарч, тушаалыг нь дагасан; тиймээс Бурхан Өөрийнхөө бүтээлүүд дунд ажиллах аргагүй болсон ба бүтээлүүд нь Түүнээс эмээхээ байсан юм. Хүн Бурханаар бүтээгдсэн бөгөөд Бурханыг шүтэн мөргөх учиртай боловч үнэндээ тэр Бурханаас нүүр буруулж, Сатаныг шүтжээ. Сатан хүний зүрх сэтгэл дэхшүтээн болсон. Иймээс Бурхан хүний зүрх сэтгэл дэх байр сууриа алдсан, өөрөөр хэлбэл Тэр хүнийг бүтээсэн утга учраа алдсан, иймээс хүнийг бүтээснийхээ утга учрыг сэргээхийн тулд Тэр хүний анхдагч байдлыг сэргээж, хүнийг ялзарсан зан чанараас нь ангижруулах ёстой болсон билээ. Хүнийг Сатанаас эргүүлж авахын тулд Тэр хүнийг нүглээс аврах хэрэгтэй болсон юм. Зөвхөн ийм маягаар л Тэр аажмаар хүний анхдагч байдлыг сэргээж, анхдагч чиг үүргийг сэргээж, эцэст нь Өөрийнхөө хаанчлалыг сэргээж чадна. Дуулгаваргүй хөвгүүдийн эцсийн сүйрэл нь ч бас, Бурханыг илүү ихээр шүтэн мөргөж, газар дээр илүү сайхан амьдрах

22/08/2019

6. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?

6. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?
Бурханы ажлын үе шат бүр бүх хүн төрөлхтний төлөө бөгөөд бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Хэдий энэ нь махбод дахь Түүний ажил боловч бүх хүн төрөлхтөнд чиглэдэг; Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан бөгөөд бүх бүтээгдсэн болоод бүтээгдээгүй зүйлсийн Бурхан юм. Хэдийгээр махбод дахь Түүний ажил хязгаарлагдмал цар хүрээн дотор байдаг бас энэ ажлын бай хязгаарлагдмал ч гэсэн Тэр Өөрийн ажлыг хийхээр махбод болох бүрдээ дээд зэргийн төлөөлөл болж чадах Өөрийнхөө ажлын байг сонгодог; Тэр энгийн, бусдаас ялгарах юмгүй бүлэг хүмүүс дээр ажиллахаар сонгодоггүй, харин оронд нь Түүний махбод дахь ажлын төлөөлөгч байж чадахуйц бүлэг хүмүүсийг Өөрийн ажлын бай болгон сонгодог. Махбод дахь Түүний ажлын цар хүрээ хязгаарлагдмал, мөн Түүний махбод болсон биед зориулан тусгайлан бэлтгэгдсэн, Түүний махбодоороо хийх ажилд зориулан тусгайлан сонгогдсон учраас энэ бүлэг хүмүүс сонгогдсон. Бурхан Өөрийн ажлын байг сонгох нь үндэслэлгүй биш, харин зарчмын дагуу байдаг: Ажлын бай нь махбод дахь Бурханы ажилд ашиг тустай байж, бүх хүн төрөлхтнийг төлөөлөх чадвартай байх ёстой. Тухайлбал Иудейчүүд Есүсийн биечлэн хийсэн золин авралыг хүлээн авахдаа бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадаж байсан бөгөөд бие махбодтой болсон Бурханы биечлэн хийх байлдан дагуулалтыг хүлээн авахдаа Хятадууд бүх хүн төрөлхтнийг төлөөлж чадна. Иудейчүүдэд бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс байдаг, мөн Бурхан биечлэн байлдан дагуулахыг хүлээн авахад бүх хүн төрөлхтнийг төлөөлөх үндэс Хятад хүмүүст бий. Золин авралын ач холбогдлыг Иудейчүүдийн дунд хийгдсэн авралын ажлаас илүүгээр илчилж чадах өөр юу ч байхгүй, байлдан дагуулах ажлын тодорхой байдал болон амжилтыг Хятад хүмүүсийн дундах байлдан дагуулах ажлаас илүүгээр илчилж чадах юу ч байхгүй. Бие махбодтой болсон Бурханы ажил ба үг нь зөвхөн жижиг хэмжээний бүлэг хүмүүст чиглэгдсэн мэт харагдавч энэ жижиг бүлэг хүмүүсийн дундах Түүний ажил нь бүх орчлон ертөнцийн ажил бөгөөд Түүний үг бүх хүн төрөлхтөнд чиглэдэг. Махбод дахь Түүний ажил дууссаны дараа Түүнийг дагадаг хүмүүс, өөрсдийнх нь дунд хийсэн Түүний ажлыг түгээж эхэлнэ. Махбод дахь Түүний ажлын хамгийн сайн тал нь Тэр оновчтой үгс болон сургаалиас гадна хүн төрөлхтний төлөөх Өөрийн оновчтой хүслийг Өөрийг нь дагадаг хүмүүст үлдээх боломжтой, ингэснээр хожим Түүний дагалдагчид махбод дахь Түүний бүх ажлыг болон бүх хүн төрөлхтний төлөөх Түүний хүслийг энэ замыг зөвшөөрдөг хүмүүст илүү оновчтой, илүү бодитоор дамжуулж чадна. Хүмүүсийн дундах махбодтой Бурханы ажил л Бурхан хүнтэй хамт амьдарч, оршин байгаагийн бодит баримтыг үнэхээр биелүүлдэг. Зөвхөн энэ ажил л Бурханы царайг харж, Бурханы ажлыг гэрчилж, Бурханы Өөрийн үгийг сонсох гэсэн хүний хүслийг биелүүлдэг. Бие махбодтой болсон Бурхан, зөвхөн Еховагийн нуруу хүн төрөлхтөнд харагддаг эрин үеийг төгсгөлд нь аваачдаг ба мөн тодорхойгүй Бурханд итгэх хүн төрөлхтний итгэлийн эрин үеийг дуусгавар болгодог.

21/08/2019

6. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?

Махан биед амьдарч байгаа бүх хүмүүсийн хувьд зан чанараа өөрчлөхөд зорьсон зорилго шаардлагатай, Бурханыг мэдэхэд Бурханы бодит үйл хэрэг болон жинхэнэ нүүр царайг харах шаардлагатай. Хоёуланд нь зөвхөн Бурханы махбод болсон биеэр хүрэх боломжтой ба хоёуланг нь эгэл, бодит махбодоор биелүүлэх боломжтой. Ийм ч учраас бие махбодтой болох нь шаардлагатай зүйл бөгөөд ялзарсан бүх хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. аврагч бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол хүн төрөлхтнийг авардаг Бурхан Өөрөө юм. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгахын аргагүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг. Сүнсээр шууд хийх хэрэгтэй ажил нь бие махбодтой болохыг шаарддаггүй бөгөөд махбодоор хийх шаардлагатай ажлыг Сүнсээр шууд хийж болохгүй, үүнийг зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хийж чадна. Энэ бол энэ ажилд шаардлагатай, ялзарсан хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйл юм. Бурханы ажлын гурван үе шатанд зөвхөн нэг үе шат нь Сүнсээр хийгдсэн ба үлдсэн хоёр үе шат нь шууд Сүнсээр биш
6. Завхарсан хүн төрөлхтөнд бие махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй гэж яагаад хэлдэг вэ?
Хүмүүс Бурханыг мэдэх шаардлагатай учраас тодорхойгүй, ер бусын Бурхадын дүр төрхийг өөрсдийн зүрх сэтгэлээс зайлуулах ёстой, хүмүүс ялзарсан зан чанараасаа салах шаардлагатай учраас эхлээд тэд өөрсдийн ялзарсан зан чанарыг мэдэх ёстой. Хэрэв хүмүүсийн зүрх сэтгэлээс тодорхойгүй Бурхадын дүр төрхийг зайлуулах тэр ажлыг зөвхөн хүн хийвэл зохих үр дүнд хүрч чадахгүй. Хүмүүсийн зүрх сэтгэлд байгаа тодорхойгүй Бурхадын дүр төрхийг дан ганц үгээр ил гаргаж, хөөж, бүрэн зайлуулж чадахгүй. Ийнхүү хийвэл эцэстээ эдгээр гүн үндэслэсэн зүйлийг хүмүүсээс зайлуулах боломжгүй байх болно. Зөвхөн бодитой Бурхан болон Бурханы бодит дүр л эдгээр тодорхойгүй, ер бусын зүйлийг орлож, хүмүүст тэдгээрийг аажмаар мэдэх боломж олгох ба зөвхөн ийм маягаар л хүссэн үр дүндээ хүрч чадна. Хүн, өнгөрсөн хугацаанд хайж байсан Бурхан нь тодорхойгүй, ер бусын гэдгийг ухаардаг. Сүнсний шууд удирдлагаар, тэр ч бүү хэл хэн нэгэн хүний сургаалаар биш харин бие махбодтой

09/08/2019

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

3. Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?
Шүүгдэх нэгэн нь махан биеэс бүтсэн, ялзарсан хүн болохоос шууд шүүгддэг нь Сатаны сүнс биш учраас шүүлтийн ажил нь сүнсний ертөнцөд биш харин хүмүүсийн дунд хийгддэг. Хүний махан биеийн ялзралыг шүүх ажилд махбод дахь Бурханаас илүү таарч, тохирох өөр хэн ч байхгүй. Хэрэв шүүлтийг Бурханы Сүнс шууд хийсэн бол бүгдийг хамрахгүй байх байсан. Түүнчлэн Сүнс хүнтэй нүүр нүүрээрээ халз тулж чадахгүй учраас ийм ажлыг зөвшөөрөх нь хүний хувьд хэцүү байх байсан ба үүнээс улбаалан үр нөлөө тэр даруйдаа харагдахгүй, тэр ч бүү хэл Бурханы халдашгүй зан чанарыг хүн илүү тодорхой харж чадахгүй байх байв. Зөвхөн махбод дахь Бурхан хүн төрөлхтний ялзралыг шүүсэн цагт л Сатан бүрэн ялагдана. ... Хэрэв энэ ажлыг Бурханы Сүнс хийсэн бол энэ нь Сатаныг ялах ялалт болохгүй байх байлаа. Сүнс төрөлхөөсөө мөнх бус хүмүүсээс илүү өндөр бөгөөд Бурханы Сүнс төрөлхөөсөө ариун, махан биеэс илүү ялгуусан. Хэрэв Сүнс энэ ажлыг шууд хийсэн бол Тэр хүний бүх дуулгаваргүй байдлыг шүүж, хүний бүх шударга бус байдлыг илчилж чадахгүй байх байсан юм. Учир нь шүүлтийн ажлыг Бурханы талаарх хүний үзэлд зориулж хийдэг, хүнд хэзээ ч Сүнсний талаарх үзэл байгаагүй, иймээс Сүнс хүний шударга бус байдлыг сайн илчлэх нь байтугай ийм шударга бус байдлыг бүрэн ил болгох чадваргүй. Бие махбодтой болсон Бурхан бол Түүнийг мэддэггүй бүх хүмүүсийн дайсан юм. Хүний үзэл хийгээд Бурханыг эсэргүүцэх эсэргүүцлийг шүүснээр дамжуулан Тэр хүн төрөлхтний бүх дуулгаваргүй байдлыг ил болгодог. Махбод дахь Түүний ажлын үр нөлөө Сүнсний ажлынхаас илүү илэрхий байдаг. Иймээс бүх хүн төрөлхтний шүүлтийг Сүнс шууд явуулдаггүй, харин энэ нь бие махбодтой болсон Бурханы ажил юм. Бие махбодтой Бурханыг хүн харж, хүрч болох ба махбод дахь Бурхан хүнийг бүрэн байлдан дагуулж чадна. Махбод дахь Бурхантай харилцах явцдаа хүн эсэргүүцлээс дуулгавартай байдал руу, хавчилт шахалтаас хүлээн зөвшөөрөх байдал руу, үзлээс мэдлэг рүү, гололтоос хайр луу хөгжин дэвшдэг. Эдгээр нь бие махбодтой болсон Бурханы ажлын үр нөлөө юм. Хүн зөвхөн Түүний шүүлтийг хүлээн зөвшөөрснөөр дамжуулан аврагдаж, Түүний амнаас гарсан үгээр дамжуулан Түүнийг аажмаар мэдэж авч, Түүнийг эсэргүүцэх явцдаа Түүгээр байлдан дагуулагдаж, Түүний гэсгээлтийг хүлээн зөвшөөрснөөр Түүнээс амийн хангамжийг хүртдэг. Энэ бүх ажил нь махбод дахь Бурханы ажил бөгөөд Сүнсний ялгамж

25/07/2019

Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй

Ажил гэдэг үүднээс ярьвал махбод дахь Түүний ажил туйлын ач холбогдолтой бөгөөд ажлыг бүрэн дуусгадаг Нэгэн бол Сүнс биш бие махбодтой болсон Бурхан билээ. Зарим хүмүүс, Бурхан заримдаа газар дэлхий дээр ирж, хүмүүст үзэгдэж, бүх хүн төрөлхтнийг биечлэн шүүж, нэгийг нь ч үлдээлгүй нэг нэгээр нь туршдаг гэж итгэдэг. Ингэж боддог хүмүүс бие махбодтой болох ажлын энэ үе шатыг мэддэггүй. Бурхан хүмүүсийг нэг нэгээр нь шүүдэггүй ба хүмүүсийг нэг нэгээр нь туршдаггүй; ийнхүү хийх нь шүүлтийн ажил биш байх байсан. Бүх хүн төрөлхтний ялзрал адил биш гэж үү? Хүний мөн чанар бүхэлдээ ижил биш гэж үү? Шүүгдэж байгаа зүйл нь хүн төрөлхтний ялзарсан мөн чанар, Сатаны ялзруулсан хүний мөн чанар, хүний бүх гэм нүгэл билээ. Бурхан хүний ялихгүй агаад аар саар алдааг шүүдэггүй. Шүүлтийн ажил нь бэлгэдэл бөгөөд ялангуяа тодорхой нэг хүнд зориулж хийгддэггүй. Харин ч энэ нь, бүх хүн төрөлхтний шүүлтийг төлөөлөхийн тулд бүлэг хүмүүсийг шүүдэг ажил юм. Өөрийн ажлыг бүлэг хүмүүс дээр биечлэн гүйцэтгэхдээ бүх хүн төрөлхтний ажлыг төлөөлөхийн тулд махбод дахь Бурхан Өөрийн ажлыг ашигладаг ба үүний дараа энэ нь аажмаар тархдаг. Шүүлтийн ажил ч гэсэн ийм байдаг. Бурхан тодорхой нэг төрлийн хүн эсвэл тодорхой бүлэг хүмүүсийг шүүдэггүй, харин бүх хүн төрөлхтний шударга бус байдал буюу Бурханыг эсэргүүцэх хүний эсэргүүцлийг, тухайлбал хүний Бурханыг хүндэлдэггүй байдал эсвэл Бурханы ажилд саад болох зэрэг байдлыг шүүдэг. Шүүгддэг зүйл нь хүн төрөлхтний Бурханыг эсэргүүцдэг мөн чанар бөгөөд энэ ажил нь эцсийн өдрүүдийн байлдан дагуулалтын ажил юм. Хүний харсан бие махбодтой болсон Бурханы ажил болоод үг нь өнгөрсөн хугацаанд хүмүүсийн төсөөлж ирсэн эцсийн өдрүүд дэх агуу цагаан сэнтийн өмнөх шүүлтийн ажил билээ. Бие махбодтой болсон Бурханы одоо хийж байгаа ажил нь чухамдаа агуу цагаан сэнтийн өмнөх шүүлт юм. Өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан бол эцсийн өдрүүдэд бүх хүн төрөлхтнийг шүүх Бурхан мөн. Энэ махбод, ажил, үг, бүхий л зан чанар нь Тэр бүхэлдээ билээ. Хэдийгээр Түүний ажлын хүрээ хязгаарлагдмал, бүх орчлон ертөнцийг шууд хамардаггүй ч гэсэн шүүлтийн ажлын мөн чанар нь бүх хүн төрөлхтний шууд шүүлт байдаг; энэ нь зөвхөн Хятадад эсвэл цөөн тооны хүмүүст зориулагдсан ажил биш. Бурханы махбод дахь ажлын үеэр, энэ ажлын цар хүрээ хэдий бүх орчлон ертөнцийг хамардаггүй ч гэсэн бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг бөгөөд Өөрийн махбодын ажлын цар хүрээнд ажлаа дуусгасныхаа дараа Тэр, Есүсийг дахин амилж, дээш өргөгдсөний дараагаар Түүний сайн мэдээ бүх орчлон ертөнц даяар тархсантай адилаар энэ ажлыг бүх орчлон ертөнцөд нэн даруй түгээх болно. Сүнсний эсвэл махбодын ажлын аль нь ч бай энэ ажил хязгаарлагдмал цар хүрээнд хийгддэг боловч бүх орчлон ертөнцийн ажлыг төлөөлдөг.

06/07/2019

Бие махбодтой болсон Бурханы ажил болон Сүнсний ажлын хоорондох ялгаа юу вэ?

Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. Үүнийг Бурханы махан бие болсон эрх мэдлийг, үгээр хийсэн ажлын хүрсэн үр дүнг, Сүнс махан биед ирсэнийг мэдүүлэх гэж хийдэг. Тэрээр Өөрийн эрх мэдлийг хүн дээр үгээр хийсэн шүүлтээрээ үзүүлдэг.

23/06/2019

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?
“Өнөөдөр Бурхан ингэж үйлдэж байгаа нь бодитой юу, үгүй юу? Энэ нь Эзэн Есүсийн хонь, ямааны тухай сургаалт зүйрлэлдээ хэлснийг баталгаажуулдаг учир бодитой юм. Хонийг хэрхэн ямаанаас салгах вэ? Энэ нь, хэн Бурханы дуу хоолойг таньж, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг хүлээн зөвшөөрөхөөс шалтгаална. Эзэн, ‘Учир нь Намайг өлсөж байхад та нар Надад хоол өгсөн: Намайг цангаж байхад уух юм өгсөн: Танихгүй хүн байтал Намайг урьж оруулсан: Нүцгэн байхад минь Намайг хувцасласан: Өвчтэй байхад минь Намайг эргэж байсан: Шоронд байхад минь та нар Над дээр ирсэн’ (Матай 25:35-36). гэж хэлсэн. Эцэстээ энэ хүмүүс аврагддаг бол Эзэнийг хүлээн авдаггүй, Эзэнд итгэдэг ч, Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс таягдан хаягдах болно. Өнөөдөр Бурханы эргэн ирэлтийг шашны ертөнц тэр аяараа хүлээн авахгүй байгаа баримтыг энэ харуулахгүй байна гэж үү? Хүлээн авсан бид нэг талд зогсож, тэд нөгөө талд зогсдог. Ингэж жинхэнэ итгэгчид хуурамч итгэгчдээс, Эзэнийг хүлээн авсан нь хүлээн аваагүй хүмүүсээс, Бурханы дуу хоолойг хүлээн зөвшөөрсөн нь хүлээн зөвшөөрөөгүй хүмүүсээс ялгардаг. Бурхан Өөрийн бие махбодтой болсон баримтаар дамжуулан хүмүүсийг илчилдгийн цаана агуу их мэргэн ухаан байдаг бөгөөд үүнийг Бурханы бүхнийг чадагч байдал, Түүний мэргэн ухаан гэдэг. Нэг л өдөр энэ хүмүүс хамгаалагдаж, хаанчлалд ороход, хэрэв тэдгээр шашны хүмүүс, шашны пасторууд буруутгавал Бурхан хэрхэн хариу үзүүлэх вэ? Тэрээр таван ухаалаг охин ба таван мунхаг охины тухай Эзэн Есүсийн зөгнөлт сургаалт зүйрлэлийг ашиглан, хариулж болох юм; тэгвэл, тэднийг хэрхэн ялгасан бэ?

21/05/2019

7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр өөрсдийн хүрэх газартаа бэлдэх ёстой.

Холбогдолтой Бурханы үгс:
7. Бурханд итгэгчид хангалттай сайн үйлээр өөрсдийн хүрэх газартаа бэлдэх ёстой.
Намайг хайрлаж, өөрсдийгөө орхидог хүмүүст Миний өршөөл илэрхийлэгддэг. Хорон санаатнууд дээр буудаг шийтгэл нь яг нарийндаа Миний зөвт зан чанарын баталгаа, түүнээс ч илүүтэйгээр Миний уур хилэнгийн гэрчлэл юм. Гай гамшиг ирэх үед Намайг эсэргүүцдэг бүх хүмүүст өлсгөлөн, тахал тохиолдох ба тэд цурхиран уйлах болно. Бүх төрлийн өөдгүй хэрэг үйлдсэн боловч Намайг олон жилийн турш дагасан хүмүүс ял тулгалтаас зугтахгүй; тэд ч бас эрин үеүдийн туршид хааяа үзэгдэж байсантай адил гай гамшигт унаж, байнгын айдас, түгшүүртэй байдалд амьдрах болно. Гагцхүү Надад үнэнч байдгаа харуулсан Миний дагалдагчид л баярлан хөөрч, Миний сүр хүчийг магтан сайшаах болно. Тэд үгээр илэрхийлэхийн аргагүй бахдалыг мэдэрч, хүн төрөлхтөнд Миний урьд нь хэзээ ч хайрлаж байгаагүй баяр хөөртэйгээр амьдрах болно. Учир нь, Би хүмүүсийн

09/05/2019

4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.

Хүний нөхөрлөл:
4. Бурханд итгэгчдэд байх ёстой ариун хүний ёс журамтай байдал.
Бурханд үнэхээр итгэдэг хүн наад зах нь сүнслэг амьдралын энэ таван талыг өдөр бүр хэрэгжүүлэх болно: Бурханы үгийг унших, Бурханд залбирах, үнэнийг ярилцах, магтан дуу болон магтаал дуулах, бүх зүйл дээр эрж хайх. Хэрвээ чамд бас цуглааны амьдрал байдаг бол асар их зугаа цэнгэлтэй байх болно. Хэрвээ хүн хүлээн авах үндсэн чадвартай бол, өөрөөр хэлбэл Бурханы үгийг уншсаныхаа дараа тэд Бурханы санаа зорилгыг өөрсдөө олж мэдэж, үнэнийг ойлгож, үнэнтэй хэрхэн нийцэхээ мэдэж чаддаг бол тухайн хүн Бурханд итгэх итгэлдээ амжилт олно гэж чи хэлж болох юм. Хэрвээ хүнд тийм сүнслэг амьдрал байдаггүй бол эсвэл хэрвээ түүний сүнслэг амьдрал туйлын хэвийн бус бөгөөд тун алдаг оног тохиолддог бол тэр хүн төөрөлдөж, будилсан итгэгч мөн. Будилсан итгэгчдэд сүнслэг амьдрал байдаггүй ба үүргээ биелүүлэхдээ тийм ч их үр дүнд хүрч чаддаггүй. Сүнслэг амьдралаар амьдрахгүйгээр Бурханд итгэх нь зүгээр л Бурханд итгэх итгэлдээ дүр эсгэж байгаа хэрэг боловч тэдний зүрх сэтгэлд Бурхан байдаггүй, Бурханаас айх айдас ч байдаггүй нь гарцаагүй. Тэд яаж хэвийн хүн шиг байх чадах юм бэ? Огтхон ч Бурханд итгэдэг итгэгчид шиг санагддаггүй зарим хүнийг би хардаг. Амьдралын хэв маяг, өдөр тутмын үг болон үйлдлээсээ тэд яг үл итгэгчид шиг харагддаг. Тэдэнд хэвийн хүний төрх байдал байдаггүй ба хэлдэг, хийдэг зүйлс нь бүтээлч биш. Зарим нь бүр жигшигдэж, зэвүүцэгдэж, хөсөр хаягддаг. Энэ нь Бурханыг гутаадаг зүйл төдийгүй бас тэдний үүрэгт саад учруулж, хожмын сайн мэдээний ажилд асуудал учруулдаг. Чиний анхаарал хандуулах хэрэгтэй хэд хэдэн төрлийн нөхцөл байдал бий:

Хэвийн хүний бусадтай харилцах харилцаа нь хүндтэй агаад шулуун шударга, чин сэтгэлийн агаад боловсон байдаг. Гэхдээ нууцлагдмал, шударга бус зарим хүний хувьд ийм байдаггүй ба ярьж байх үедээ хүмүүст нүдээрээ дохио зангаа үзүүлдэг. Тэдэнд хэвийн хүмүүсийн зан араншин байдаггүй; тэд бол хүмүүсийг болгоомжлоход хүргэдэг хулгайчтай бага зэрэг төстэй. Зарим хүмүүс угаасаа муухан царай зүстэй төрсөн байдаг. Хэрвээ тэд бас зохистой хувцасладаггүй бол хүндтэй, шулуун шударга төрхтэй байхгүй бөгөөд энэ нь үүргээ биелүүлэхэд нь зарим нэг бэрхшээл учруулах болно. Өөрийн үүргийг зүй зохистой биелүүлэхэд дадал болон мэдлэг чамаас шаардагддаг.

24/04/2019

Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Библид: “Мөн тэд ийнхүү ярьж байхад нь Есүс Өөрөө тэдний дунд зогсоод, ‘Амар амгалан та нарт байх болтугай’ гэв. Гэвч тэд айн сандарч, сүнс харсан мэт болов. Тэр, ‘Та бүхэн яагаад шаналав? Та нарын зүрх сэтгэлд яагаад эргэлзээ төрөв? Миний гар, хөлийг минь хар, энэ бол Би Өөрөө юм, Намайг бариад хар; сүнсэнд яс, мах байхгүй, Надад байгааг та нар харж байна’гэлээ. Тэр ийнхүү яриад, тэдэнд гар, хөлөө үзүүлэв. Тэднийг баярласандаа итгэж ядан гайхширч байх зуур Тэрээр, ‘та нарт ямар нэг идэх юм байна уу?’ гэхэд тэд хайрсан загасны хэсгийг зөгийн балтай өгчээ. Тэр үүнийг авч, тэдний өмнө идэв” (Лук 24: 36-43) гэж тэмдэглэсэн байдаг. Энэ эшлэлийг унших болгондоо би Петр, Иохан болон бусдаар нь бахархдаг. Есүс Өөрийнхөө ажлыг Иудейд хийж байх зуураа өдөржин шөнөжин үргэлж шавь нартайгаа хамт байсан бөгөөд дахин амилсныхаа дараа яг л урьдын адилаар тэднийг халамжилж, тэдэнд харагдаж, судрыг тайлбарлаж, сургаал хэлж байсан юм. Петр болон бусад нь Эзэний шавь байхаар сонгогдох хувьтай байсан бөгөөд Эзэн Есүсийн сургаалыг хоёр чихээрээ сонсож чадсан билээ—тэд маш их ерөөгджээ! Дараа нь би Бурханы үгийг уншаад, үнэндээ амиллынхаа дараа хүнд харагдсаных нь ард Эзэн Есүсийн хүсэл байж гэдгийг, мөн энэ үйл хэрэг нь Бурханы төгс хүчин, мэргэн ухааныг бүр ч их илэрхийлжээ гэдгийг ойлгож авсан юм. Амиллынхаа дараа Эзэн Есүс хүнд харагдсан нь үнэхээр маш их утга учиртай байж гэдгийг би үнэнхүү харж эхэлсэн билээ!
Эзэн Есүс амиллынхаа дараа яагаад хүнд харагдсан бэ?

Бурханы үгэнд ингэж хэлдэг, “Эргэж амилсны дараах Эзэн Есүсийг дүрсэлсэн дараах мөрүүд Библид байдаг: “хаалга хаалттай байсан боловч Есүс ирж, тэдний дунд зогсоод “Амар амгалан нь та нарт байх болтугай” гэв. Тэр үед Эзэн Есүс махан бие байхаа болиод сүнслэг бие болсон гэдэг нь маш тодорхой байна. Тэр махан биеийн хязгаарлалтыг даван гарсан учраас ингэсэн бөгөөд хаалга хаалттай байхад ч Тэр хүмүүсийн дунд орж ирээд тэдэнд Өөрийгөө харуулж чадсан. Энэ бол эргэж амилсны дараах Эзэн Есүс болон амилахаасаа өмнө махан биед амьдарч байсан Эзэн Есүсийн хоорондын хамгийн том ялгаа юм. Хэдийгээр тэр агшны сүнслэг биеийн харагдах байдал болон өмнөх Эзэн Есүсийн гадна төрх хоорондоо ямар ч ялгаагүй байсан боловч тэр агшинд Есүс нь хүмүүст танихгүй хүн шиг санагдсан, учир нь Тэр үхлээс эргэж амилсныхаа дараа сүнслэг бие болсон ба Түүний өмнөх махан биетэй харьцуулбал энэхүү сүнслэг бие нь хүмүүсийн хувьд илүү ээдрээтэй, будилмаар байсан.

22/04/2019

“БИБЛИЙН ТАЛААР”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР

“БИБЛИЙН ТАЛААР”-ЫН ТУХАЙ БУРХАНЫ ҮГИЙН ДӨРВӨН ХЭСГЭЭС АВСАН ТҮҮВЭР
12. Шинэ Гэрээний Матайн Сайн Мэдээ нь Есүсийн угийн бичгийг баримтжуулсан. Эхэндээ энэ нь Есүс бол Абрахамын удам, Давидын хүү Иосефийн хүү байсан гэж хэлдэг; дараа нь Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд онгон эмэгтэйгээс төрсөн гэж байдаг, энэ нь Тэр бол Иосефийн хүү ч биш эсвэл Абрахамын удам ч биш, мөн Тэр Давидын хүү ч биш байсан гэсэн үг. Угийн бичигт гэхдээ Есүсийг Иосефтэй холбохоор зүтгэдэг. Дараа нь, угийн бичиг нь Есүсийн төрсөн үйл явцыг бичиж эхэлдэг. Есүс Ариун Сүнснээс олдсон бөгөөд Тэр онгон эмэгтэйгээс төрсөн, Иосефийн хүү биш гэж үүнд хэлсэн. Гэсэн ч Есүс бол Иосефийн хүү байсан гэдэг нь угийн бичигт тодорхой бичигдсэн бөгөөд угийн бичиг нь Есүсийн төлөө бичигдсэн учраас энэ нь дөчин хоёр үе удмыг бичсэн. Иосефийн үед очиход Иосеф бол Мариагийн нөхөр байсан гэж товч хэлдэг, энэ нь Есүс бол Абрахамын удам гэдгийг батлахын тулд хэлсэн үг юм. Энэ нь зөрчилдөөнтэй байдал биш гэж үү? Угийн бичигт Иосефийн өвөг дээдсийг тодорхой баримтжуулсан, энэ нь гарцаагүй Иосефийн угийн бичиг боловч энэ нь Есүсийн угийн бичиг гэж Матай зүтгэдэг. Энэ нь Есүс Ариун Сүнснээс олдсон гэдэг баримтыг үгүйсгэхгүй байна гэж үү? Тиймээс Матайн бичсэн угийн бичиг нь хүний санаа биш гэж үү? Энэ бол инээдтэй зүйл! Ийм байдлаар энэ ном нь бүхэлдээ Ариун Сүнснээс ирээгүй гэдгийг чи мэдэж авна. Бурхан газар дээр угийн бичигтэй байх ёстой гэж боддог зарим хүмүүс байж магадгүй ба үүний үр дүнд тэд Есүсийг Абрахамын дөчин хоёр дахь удам болгосон. Энэ нь үнэхээр инээдтэй зүйл! Газар дээр ирсний дараа Бурханд хэрхэн угийн бичиг байх юм бэ? Хэрвээ чи Бурханд угийн бичиг байдаг гэвэл чи Түүнийг Бурханы бүтээлүүдийн дунд оруулж байгаа биш гэж үү? Учир нь Бурхан бол газар дэлхийнх биш, Тэр бол бүтээлийн Эзэн, хэдийгээр Тэр махан биетэй байгаа ч Тэр хүнтэй адил мөн чанартай биш. Чи Бурханыг, Бурханы бүтээлтэй адил төрөл зүйл болгон тооцож яаж чадаж байна вэ? Абрахам Бурханыг төлөөлж чадахгүй; тэрээр тэр үеийн Еховагийн ажлын обьект байсан, тэр ердөө л Еховагаар хүлээн зөвшөөрөгдсөн итгэлтэй зарц байсан бөгөөд тэр Израилийн ард түмний нэг байсан. Тэр Есүсийн өвөг дээдэс байж хэрхэн чадах юм бэ?

18/04/2019

БИБЛИЙН ТАЛААР (2)

БИБЛИЙН ТАЛААР (2)
Библи нь мөн Хуучин ба Шинэ Гэрээ гэж нэрлэгддэг. “Гэрээ” гэдэг нь юуг хэлж байгааг та нар мэдэх үү? Хуучин Гэрээн дэх “гэрээ” нь, Ехова Египетчүүдийг цохиж, израильчуудыг Фараоноос аврах үедээ Израилийн ард түмэнтэй хийсэн гэрээнээс гарч ирсэн. Мэдээж энэхүү гэрээний баталгаа нь тотгонд түрхсэн хурганы цус байсан, үүгээр дамжуулан Бурхан хүнтэй гэрээ байгуулсан ба хаалганыхаа дээр болон хоёр хажуу талд хурганы цус түрхсэн хүмүүс нь бүгд израильчууд байсан, тэд Бурханы сонгогдсон хүмүүс бөгөөд тэд бүгд Еховагаар өршөөгдөх болно гэсэн (учир нь Ехова тэр үед Египетийн бүх ууган хөвгүүд болон хонь малын бүх ууган төлийг цохих гэж байсан). Энэ гэрээ нь хоёр түвшний утга учиртай юм. Египетийн ямар ч хүн эсвэл мал Еховагаар аврагдахгүй байсан; Тэр тэдний бүх ууган хөвгүүд болон ууган хонь малыг цохих гэж байсан. Тиймээс Еховагийн гэрээний улмаас Египетчүүд хатуу чандаар гэсгээгдэх болно гэдгийг зөгнөлийн олон номонд урьдчилан хэлсэн. Энэ бол утга учрын эхний түвшин юм. Ехова Египетийн ууган хөвгүүд болон бүх ууган төлийг алж, бүх израильчуудыг өршөөсөн, энэ нь Израилийн газар нутагт байсан бүх хүмүүс нь Еховагаар хайрлагдаж байсан ба бүгд өршөөгдөнө гэсэн утгатай байсан; Тэр тэдэн дээр урт хугацааны ажил хийхийг хүссэн бөгөөд хурганы цусыг ашиглан тэдэнтэй гэрээ байгуулсан. Тэр үеэс эхлээд Ехова израильчуудыг цохихгүй бөгөөд тэд үүрд Түүний сонгогдсон хүмүүс байх болно гэж хэлсэн юм. Израилийн арван хоёр овгийн дунд Тэр бүхий л Хуулийн эрин үеийн Өөрийн ажлыг эхлүүлж, Тэр Өөрийн бүх хуулийг израильчуудад нээж, тэдний дундаас эш үзүүлэгчид болон шүүгчдийг сонгох байсан ба тэд Түүний ажлын төвд байх байсан.

12/04/2019

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар

I. Аль нь илүү агуу вэ: Бурхан уу, эсвэл Библи үү? Бурхан болон Библийн хоорондох харилцааны талаар
9. Библийг ойлгохын тулд, түүхийг ойлгохын тулд байгаа мөртлөө Ариун Сүнс өнөөдөр юу хийж байгааг ойлгохын төлөө биш байх нь буруу юм! Чи түүхийг судлахдаа маш сайн байсан, чи гайхалтай ажил хийсэн, гэхдээ чи Ариун Сүнсний өнөөдөр хийж байгаа ажлын талаар юу ч ойлгодоггүй. Энэ нь тэнэглэл биш гэж үү? Бусад хүмүүс чамаас: “Бурхан өнөөдөр юу хийж байгаа вэ? Өнөөдөр чи юунд орох ёстой вэ? Чиний амийн эрэл хайгуул ямархуу байна вэ? Чи Бурханы хүслийг ойлгодог уу?” гэж асууна. Тэдний асуултанд хариулах хариулт чамд байхгүй байх болно, тэгвэл чи юу мэддэг вэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Библийн талаар (4)”-аас

10. Учир нь Библи хэдэн мянган жилийн хүн төрөлхтний түүхийг дагасан бөгөөд эцсийн өдрүүдийн хүмүүс Бурханыг Библиэр солих хүртэл түвшинд бүгд үүнийг Бурхан шиг авч үздэг. Энэ нь Бурханы үнэхээр үзэн яддаг зүйл юм. Иймээс завтай цагтаа Тэр Библийн дотоод түүх болон гарал үүслийг тодорхой болгох хэрэгтэй болсон. Эс бөгөөс Библи нь хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлох чадвартай байсаар байх бөгөөд тэд Библийн үгс дээр үндэслэн Бурханы үйлдлүүдийг яллаж, хэмжих болно. Библийн мөн чанар, бүтэц болон өө сэвийн талаарх Бурханы тайлбар нь үүний оршин тогтнолыг огтоос үгүйсгэж байгаа биш, мөн Библийг ч яллаж байгаа биш. Үүний оронд энэ нь үндэслэлтэй, зүй зохистой тайлбараар хангаж, Библийн анхдагч дүр зургийг сэргээж, Библид хандах хүмүүсийн буруу ойлголтуудыг засахын төлөө юм, ингэснээр бүх хүмүүс үүний талаар зөв үзэл бодолтой болж, үүнийг шүтэн мөргөхөө больж, цаашид төөрөлдөхөө болино—тэд Библид итгэх сохор итгэлээ Бурханд итгэж, шүтэн мөргөж байна гэж эндүүрдэг бөгөөд тэд үүний жинхэнэ цаад шалтгаан болон сул талуудтай нүүр тулж ч зүрхэлдэггүй.