20/06/2019

Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Чи Есүсийн сүнслэг биеийг олж харах үед Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно“Та нар үгээрээ л үнэнч байдаг, та нарын мэдлэг зүгээр л оюунлаг агаад тодорхой үзэлтэй, та нарын хөдөлмөр тэнгэрийн ерөөлийг олохын төлөө байдаг, харин та нарын итгэл үнэмшил ямар байх хэрэгтэй вэ? Өнөөдөр ч гэсэн та нар үнэний үг нэг бүрийг чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг. Та нар Бурхан гэж юу болохыг, Христ гэж хэн болохыг мэдэхгүй, Еховаг хэрхэн хүндэтгэхийг мэдэхгүй, Ариун Сүнсний ажилд хэрхэн орохыг мэдэхгүй, Бурханы ажил болон хүний заль мэхийг хооронд нь хэрхэн ялгахаа мэдэхгүй. Чи Бурханы илэрхийлсэн, чиний бодолтой нийцэхгүй байгаа үнэний үгийг яллахаа л мэднэ. Чиний даруу байдал хаана байна вэ? Чиний дуулгавартай байдал хаана байна вэ? Чиний үнэнч сэтгэл хаана байна вэ? Үнэнийг эрэлхийлэх хүсэл чинь хаана байна вэ? Чиний Бурханыг хүндэтгэх хүндлэл хаана байна вэ? Би та нарт хэлье, тэмдгийн улмаас Бурханд итгэгчид бол гарцаагүй устгагдах ангилалд хамаарна. Махан биед эргэн ирсэн Есүсийн үгийг хүлээн зөвшөөрөх чадваргүй хүмүүс бол мэдээж тамын үр удам, тэргүүн тэнгэрэлчийн үр хойч, мөнхийн устгалаар устгагдах ангилалд хамаарна. Олон хүмүүс Миний хэлсэн зүйлийг анхаарахгүй байх, гэвч тэнгэрээс цагаан үүлэн дундаас Есүс бууж ирэхийг өөрийн нүдээрээ харах үед зөвт байдлын Нар олон нийтэд үзэгдэнэ гэдгийг Би Есүсийг дагадаг ариун хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүст хэлэхийг хүсэж байна. Магадгүй энэ нь чамд маш сэтгэл догдлом мөч байх хэдий ч, Есүс тэнгэрээс буун ирж буйг гэрчлэх тэр мөчид, чиний тамд орж шийтгэгдэх мөч ирэхийг мэдэх хэрэгтэй. Энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг зарлах ба Бурхан сайныг нь шагнаж, мууг шийтгэх үе байх болно. Учир нь, хүн тэмдгийг харахаас өмнө зөвхөн үнэний илэрхийлэл байх үед л Бурханы шүүлт дууссан байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрдөг, тэмдгийг эрж хайдаггүй хүмүүс ариусаж Бурханы сэнтийн өмнө Бүтээгчийн тэвэрт эргэн ирнэ. Тэмдэг үзүүлдэг Есүст итгэж, харин шүүлтийг зарлан, амийн үнэн замыг нээх Есүсийг зөвшөөрдөггүй учраас ‘Цагаан үүлэн дундаас ирээгүй Есүс бол хуурамч Христ’ гэдэгт итгэдэг хүмүүс мөнхийн шийтгэл хүртэнэ. Иймээс Есүс цагаан үүлэн дундаас эргэж ирэх үедээ л Тэр тэднийг шийдвэрлэх болно. Тэд хэтэрхий зөрүүд, өөртөө итгэлтэй, биеэ тоосон. Эдгээр доройтсон хүмүүсийг Есүс хэрхэн шагнана гэж? Есүс эргэн ирэх нь үнэнийг хүлээн зөвшөөрдөг хүмүүсийн хувьд агуу аврал харин үл зөвшөөрдөг хүмүүсийн хувьд ялын тэмдэг юм.”

No comments:

Post a Comment