26/06/2019

Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ” (Worship Song)

Чуулганы магтан дуу MV “Үнэнч хүмүүс л хүний төрхтэй байдаг ” (Worship Song)

Нэр алдар, ашгийн төлөө би
зан авирын бүх хэм хэмжээг хөсөр хаяж,
амьдралаа залгуулахын тулд
ичгүүр сонжуургүй хуурч мэхэлсэн.
Мөс чанар, ёс зүй, шударга ёс, нэр хүндэд
би өчүүхэн ч санаа тавиагүй.
Улам нэмэгдэх шунал тачаал,
сувдаг сэтгэлээ хангахын төлөө л амьдарсан.
Зүрх түгшин, би нүглийн намагт тийчилсэн,
эцэс төгсгөлгүй энэ харанхуйгаас зугтах зам үгүй.
Амьдралын эд баялаг, түр зуурын аз жаргал
зүрх сэтгэл дэх хоосрол, шаналлыг нууж чадахгүй.
Амьдралд шулуун шударга байх
яагаад ийм хэцүү юм бэ?
Хүмүүс яагаад ийм овжин, хорон санаатай юм бэ?
Ямар гээч дэлхий вэ? Хэн намайг аварч чадах вэ?

Би Бурханы дуу хоолойг сонсоод Бурхан руу эргэсэн.
Бурханы үгийг өдөр бүр уншсанаар
ашиг тусыг нь хүртдэг.
Олон үнэнийг ойлгоод одоо би
биеэ авч явах зарчимтай болсон.
Бурханы илэрхийлсэн үнэн ялзралыг минь цэвэрлэдэг.
Бурханы шүүлт, гэсгээлтийн үг
амьдралд намайг дагалддаг.
Бүх зүйлд Бурханы сорилтыг хүлээж авах нь
зүрх сэтгэлийг минь тайвшруулж, амраадаг.
Хууран мэхлэлт, заль мэх надад байхгүй,
би гэрэлд амьдардаг.
Зүрх сэтгэл минь нээлттэй би үнэнч хүн,
эцэстээ би хүний төрхийг амьдран харуулдаг.
Шалгалт, цэвэршүүлэлтийг туулснаар би
Бурханыг харсан,
Бурханы үгээс шинэ амь олж авдаг.
Заль мэх, хуурмаг бүхнийг орхисон,
одоо би үнэнч хүн байж чадна.
Бурханы хайр ба авралд би үүрд талархаж байна!
Төгс Хүчит Бурханд би үүрд талархдаг.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос

No comments:

Post a Comment