12/06/2019

Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?

Пасторууд болон ахлагчдад дуулгавартай байх нь Бурханд дуулгавартай байх гэсэн үг үү?
Бурханы илрэлт ямар ч хэлбэр эсвэл улс орноор хязгаарлагдаагүй байдгийн зорилго нь Тэр Өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх боломжтой байхын тулд юм. Жишээлбэл, Бурхан Иудейд бие махбодтой болсон үед, Түүний зорилго нь, бүх хүн төрөлхтнийг золин аврахын төлөө цовдлолын ажлыг биелүүлэх явдал байсан. Гэсэн ч, Бурхан үүнийг хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн ба, Бурхан бие махбодтой болж Эзэн Есүсийн хэлбэрийг олох нь боломжгүй зүйл гэж тэд бодсон. Тэдний ‘боломжгүй’ гэсэн нь, тэд Бурханыг эсэргүүцэн, яллах суурь болсон ба эцэст нь Израилийг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн адилхан алдаа гаргаж байгаа. Тэд Бурханы илрэлтийг шалтгаангүйгээр тунхагладаг ч Түүний илрэлтийг мөн буруушаан зэмлэдэг; тэдний ‘боломжгүй’ нь Бурханы илрэлтийг өөрсдийн төсөөллийн хязгаартаа дахин нэг удаа хорьдог. Ингээд, олон хүн Бурханы үгийг сонссоныхоо дараа шоолон инээхийг Би бас харсан. Энэхүү инээд тохуу нь иудейчүүдийн буруушаалт, доромжлолоос өөрцгүй биш гэж үү? Та нар үнэнтэй нүүр тулахдаа сүсэгтэй биш, тэр ч байтугай үнэнийг хүсэн хүлээдэггүй. Та нар зүгээр л сохроор судалж, хайхрамжгүйгээр хүлээдэг. Та нар ингэж судалж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Та нар Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадах уу? Хэрвээ чи Бурханы айлдварыг ялгаж таньж чадахгүй юм бол, хэрхэн Бурханыг илрэхэд нь нүдээр харах эрхтэй байх юм бэ? Бурхан илрэх газарт, үнэний илэрхийлэл байх болно мөн Бурханы дуу хоолой байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрсөн тэр хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах ба зөвхөн тийм хүмүүс л Бурханы илрэлтийг харах эрхтэй байх болно.”

No comments:

Post a Comment