13/06/2019

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?

Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?
“Бүх хүн Бурханыг олж авахыг хүсдэг атлаа Бурханы ажлын ямар ч өөрчлөлтийг тэвчиж чаддаггүй. Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй хүмүүс Бурханы ажил бол өөрчлөгдөшгүй бөгөөд Бурханы ажил үүрд зогсонги байдаг хэмээн итгэдэг. Тэдний итгэл үнэмшлээр бол Бурханы мөнхийн авралыг олж авахад хэрэгтэй бүхэн нь хуулийг мөрдөх явдал бөгөөд тэд гэмшиж, өөрсдийн нүглийг улайж байгаа цагт Бурханы зүрх сэтгэл үүрд хангалуун байх болно. Тэд, Бурхан бол зөвхөн хуулийн доорх Бурхан, хүний төлөө загалмайд цовдлогдсон Бурхан байж чадна гэсэн бодолтой байдаг; Бурхан Библиэс хэтрэн гарах ёсгүй, гарч чадахгүй гэдэг нь ч бас тэдний бодол юм. Яг эдгээр санал бодол нь тэднийг хуучны хуулиудад бат дөнгөлсөн ба хатуу чанд журмуудад хүлээтэй байлгадаг. Бурханы шинэ ажил ямар байх нь хамаагүй энэ нь зөгнөлүүдээр батлагдах ёстой ба ийм ажлын үе шат болгонд Түүнийг үнэн сэтгэлээсээ дагадаг хүмүүст ч бас илчлэл үзүүлэх болно, эс бөгөөс тэр ажил Бурханых байж таарахгүй гэдэгт бүр ч олон хүмүүс итгэдэг. Хүний хувьд Бурханыг мэдэж авна гэдэг огтоос амар хялбар зүйл биш юм. Дээр нь нэмээд хүний хөгийн зүрх сэтгэл болон түүний өөрийгөө чухалчилдаг, биеэ тоосон, тэрслүү уг чанарыг авч үзвэл хүний хувьд Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх нь бүр ч илүү хэцүү билээ. Хүн Бурханы шинэ ажлыг анхааралтай судалдаггүй мөн үүнийг даруухнаар хүлээн зөвшөөрдөггүй; харин ч хүн басамжилсан хандлага баримталж, Бурханы илчлэл болон удирдамжийг хүлээж байдаг. Бурханы эсрэг тэрсэлдэг, эсэргүүцдэг хүний ааш авир ийм биш гэж үү? Ийм хүмүүс яаж Бурханы зөвшөөрлийг хүртэж чадах юм бэ?”

No comments:

Post a Comment