24/06/2019

Тэнгэрийн хаанчлалд орох нөхцөлүүд

Эзэн Есүст олон жил итгэж, өөрийн хүчийг шавхан шаргуу хөдөлмөрлөсөн хүмүүс нь Их Эзэний төлөө ихэд зовлон эдэлсэн хүмүүс юм. Эцсийн өдрүүдэд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахгүй бол тэд аврагдахгүй, тэнгэрийн хаанчлалд орох боломжгүй болох уу?

Лавлагаа болох Библийн ишлэлүүд:

“Намайг, ‘Эзэн минь, Эзэн минь’ гэсэн бүхэн тэнгэрийн хаанчлалд орохгүй; харин тэнгэрт байгаа Миний Эцгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр олон хүн, Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлээгүй гэж үү? Таны нэрээр чөтгөрүүдийг хөөгөөгүй гэж үү? Мөн Таны нэрээр гайхамшгуудыг үйлдэж байгаагүй гэж үү? гэх болно. Тэгэхэд нь Би тэдэнд ингэж хэлнэ, "Би та нарыг хэзээ ч танихгүй: ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” (Матай 7:21-23).

Бурханаас ирсэн хариулт:

Бурханы хүсдэг зүйл нь Түүний мөрийг дагадаг хүмүүс билээ. Чиний өмнө ойлгосон зүйл хэчнээн гайхалтай, зөв байх нь хамаагүй Бурхан үүнийг хүсдэггүй бөгөөд хэрвээ чи тийм зүйлсийг хойш тавьж чадахгүй бол тэдгээр нь чиний ирээдүйн оролтонд асар их саад бартаа болох болно. Ариун Сүнсний өнөөгийн гэрлийг дагаж чаддаг бүхэн нь ерөөгдсөн.
Өнгөрсөн эрин үеүдийн хүмүүс ч бас Бурханы мөрийг дагасан боловч тэд өнөөдрийг хүртэл дагаж чадаагүй; энэ нь эцсийн өдрүүдийн хүмүүсийн ерөөл билээ. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагаж чаддаг, Бурханы хөлийн мөрийг дагах чадвартай, тэгснээрээ Бурханы тэднийг хаашаа ч хөтөлсөн дагадаг—хүмүүс бол Бурханаар ерөөгдсөн хүмүүс юм. Ариун Сүнсний өнөөгийн ажлыг дагадаггүй хүмүүс Бурханы үгийн ажилд ороогүй байдаг бөгөөд тэд хэчнээн ажилласан ч эсвэл тэдний зовлон хэчнээн их байсан ч эсвэл тэд хэчнээн ийш тийш гүйсэн ч гэсэн энэ нь Бурханы хувьд ямар ч утгагүй ба Тэр тэднийг магтахгүй. Өнөөдөр Бурханы бодитой үгийг дагадаг бүхэн Ариун Сүнсний урсгалд байдаг; Бурханы бодит үгийг танихгүй хүмүүс бол Ариун Сүнсний урсгалын гадна байдаг бөгөөд тийм хүмүүс Бурханаар магтагдахгүй. Ариун Сүнсний бодит айлдвараас тусгаарлагдсан үйлчлэл бол махан биеийн үйлчлэл, үзлийн үйлчлэл байдаг бөгөөд энэ нь Бурханы хүслийн дагуу байх чадваргүй байдаг. Хэрвээ хүмүүс шашны үзлийн дунд амьдарвал тэд Бурханд хүсэлд нийцэх юу ч хийж чадахгүй, хэдий тэд Бурханд үйлчилдэг ч тэд өөрсдийн төсөөлөл болон үзлийн дунд үйлчилдэг ба үндсэндээ Бурханы хүсэлд нийцүүлэн үйлчлэх чадваргүй байдаг. Ариун Сүнсний ажлыг дагах чадваргүй хүмүүс Бурханы хүслийг ойлгодоггүй бөгөөд Бурханы хүслийг ойлгодоггүй хүмүүс Бурханд үйлчилж чаддаггүй. Бурхан Түүний зүрх сэтгэлд нийцэх үйлчлэлийг хүсдэг; Тэр үзлийн болон махан биеийн үйлчлэлийг хүсдэггүй. Хэрвээ хүмүүс Ариун Сүнсний ажлын алхмуудыг дагах чадваргүй бол тэд үзлийн дунд амьдрах ба тийм хүмүүсийн үйлчлэл саад болж, түвэг уддаг. Тийм үйлчлэл Бурханы эсрэг байдаг, тиймээс Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс Бурханд үйлчлэх чадваргүй юм; Бурханы мөрийг дагах чадваргүй хүмүүс гарцаагүй Бурханыг эсэргүүцдэг бөгөөд Бурхантай таарамжтай байх чадваргүй. “Ариун Сүнсний ажлыг дагах” гэдэг нь өнөөдрийн Бурханы хүслийг ойлгож, Бурханы өнөөгийн шаардлагуудын дагуу үйлдэх чадвартай байж, өнөөдрийн Бурханд дуулгавартай байж, дагаж, Бурханы шинэхэн айлдваруудын дагуу орох чадвартай байх гэсэн үг юм. Зөвхөн энэ л Ариун Сүнсний ажлыг дагадаг хүн бөгөөд тэр Ариун Сүнсний урсгалд байдаг. Тийм хүмүүс Бурханы магтаалыг хүлээн авч, Бурханыг харах чадвартайгаар үл барам мөн Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлаас Бурханы зан чанарыг мэдэж, Түүний хамгийн сүүлийн үеийн ажлаас хүний үзэл болон дуулгаваргүй байдлыг, хүний угийн чанар болон мөн чанарыг мэдэж чаддаг; цаашлаад тэд өөрсдийн үйлчлэлийнхээ явцад зан чанартаа өөрчлөлт гаргах чадвартай байдаг. Зөвхөн ийм хүмүүс л Бурханыг олж авах чадвартай агаад жинхэнэ замыг үнэхээр олсон хүмүүс юм. Ариун Сүнсний ажлаар таягдан хаягддаг хүмүүс нь Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг дагах чадваргүй агаад Бурханы хамгийн сүүлийн үеийн ажилд тэрсэлдэг хүмүүс юм. Тийм хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж байгаа нь Бурхан шинэ ажлыг хийсэн учраас мөн Бурханы дүр нь тэдний үзэлд байсантай адил бишээс болдог—үүний үр дүнд тэд Бурханыг илт эсэргүүцэж, Бурханыг шүүдэг ба энэ нь тэднийг Бурханаар жигшигдэж, гологдоход хүргэдэг. Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлын талаарх мэдлэгийг эзэмших нь амархан хэрэг биш боловч хэрвээ хүмүүс Бурханы ажилд зориуд дуулгавартай байж, Бурханы ажлыг эрж хайвал тэд Бурханыг харах боломжтой байх ба Ариун Сүнсний хамгийн шинэхэн удирдамжийг олж авах боломжтой байх болно. Бурханы ажлыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүс Ариун Сүнсний гэгээрлийг эсвэл Бурханы удирдамжийг хүлээн авч чадахгүй; тиймээс хүмүүс Бурханы хамгийн сүүлийн үеийн ажлыг хүлээн авч чадах уу эсвэл үгүй юу гэдэг нь Бурханы нигүүлслээс хамаардаг, энэ нь тэдний эрэл хайгуулаас хамаардаг ба энэ нь тэдний санаа зорилгоос хамаардаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шинэхэн ажлыг мэдэж Бурханы мөрийг дага”-аас

Хэрвээ чи Бурханы шинэ гэрлийг хүлээн зөвшөөрч чадахгүй бол, мөн Бурханы өнөөдөр хийж байгаа бүхнийг ойлгож чадахгүй, үүнийг эрж хайхгүй бол эсвэл үүнд эргэлзэж, шүүмжлэлтэй хандаж эсвэл үүнийг судалж шинжилж байвал дуулгавартай дагах сэтгэл чамд байхгүй байна. Хэрвээ энд одоогийн гэрэл гарч ирэх үед чи өчигдрийн гэрлийг эрхэмлэн дээдэлсэн хэвээр байж, Бурханы шинэ ажлыг эсэргүүцвэл чи яльгүй зүйлээс огтхон ч өөрцгүй бөгөөд Бурханыг санаатайгаар эсэргүүцдэг хүмүүсийн нэг юм. Бурханд дуулгавартай байхын гол түлхүүр бол шинэ гэрлийг ойлгох, үүнийг хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлэх чадвартай байх явдал билээ. Зөвхөн энэ л жинхэнэ дуулгавартай байдал юм. Бурханыг хүсэн мөрөөдөх хүсэлгүй хүмүүс Бурханыг дуулгавартай дагах сэтгэлтэй байж чаддаггүй ба өөрсдийн байгаа байдалдаа сэтгэл ханамжтай байдаг учраас Бурханыг зөвхөн эсэргүүцэж л чадна. Тэр хүн өмнө нь болж өнгөрсөн зүйлүүдэд автсаны улмаас Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй. Өмнө нь тохиолдсон зүйлс хүмүүст Бурханы талаарх бүх төрлийн буруу ойлголт, үзлийг өгсөн ба тэдгээр нь тэдний сэтгэл дэх Бурханы дүр төрх болсон байдаг. Тиймээс тэдний итгэдэг зүйл нь өөрсдийнх нь үзэл бөгөөд тэдний өөрсдийн төсөөлсөн стандартууд юм. Хэрвээ чи өнөөдөр бодит ажил хийж байгаа Бурханыг өөрийн төсөөлөл дэх Бурхантай харьцуулан хэмжих юм бол чиний итгэл Сатанаас ирэх ба энэ нь чиний эрхэмлэн үздэг зүйлсийн дагуу байдаг ба—Бурхан тийм итгэлийг хүсдэггүй. Тэдний диплом хичнээн сүртэй байсан ч, хэдий тэд бүх насныхаа хичээл зүтгэлийг Түүний ажилд зориулан, өөрсдийгөө золиослосон байсан ч—тэдний тэр зориулалтаас үл хамааран—Бурхан ийм итгэлтэй хэнийг ч сайшаан зөвшөөрөхгүй. Тэр тэдэнд ердөө л өчүүхэн бага нигүүлсэл үзүүлэх ба үүнийг хэсэг хугацаагаар эдлэх боломжийг тэдэнд олгоно. Ийм хүмүүс нь үнэнийг хэрэгжүүлэх чадваргүй байдаг, Ариун Сүнс тэдний дотор ажилладаггүй ба Бурхан тэд бүгдийг ээлж дараалан таягдах болно. Хөгшин, залуу байхаас үл хамааран, итгэлээрээ Бурханыг дуулгавартай дагадаггүй хүмүүс болон буруу санаа зорилготой мөн эсэргүүцэж, саад хийдэг хүмүүс нь Бурханаар таягдах нь дамжиггүй билээ. Бурханы нэрийг цухасхан хүлээн зөвшөөрдөг, Бурханы дотно, хайр татам байдлыг зарим нэг хэмжээгээр мэдэрдэг ч Ариун Сүнсний алхаатай хөл нийлэн алхдаггүй, Ариун Сүнсний одоогийн ажил, үгийг дуулгавартай дагадаггүй, Бурханы өмнө өчүүхэн төдий ч дуулгаваргүй хүний хувьд тийм хүмүүс Бурханы нигүүлсэл дунд амьдарч байсан ч Бурхан тэднийг авч, төгс болгохгүй юм. Бурхан, дуулгавартай байдлаар нь дамжуулан, Бурханы үгийг идэж, ууж, эдлэж байгаагаар дамжуулан, мөн тэдний амьдрал дахь зовлон шаналал, цэвэршүүлэлтээр нь дамжуулан хүмүүсийг төгс болгодог. Зөвхөн ийм итгэлээр л дамжуулан хүмүүсийн зан чанар өөрчлөгддөг, зөвхөн ингэснээр л тэд Бурханы жинхэнэ мэдлэгийг эзэмшиж чадна. Бурханы нигүүлсэл дунд амьдрахдаа сэтгэл ханалгүйгээр идэвхтэйгээр үнэнээр цангаж, үнэнийг эрж хайж, Бурхан авахуйц байхыг зорих нь—ухамсартайгаар Бурханыг дуулгавартай дагах гэсэн үг юм; энэ нь Бурханы хүсдэг яг тийм төрлийн итгэл билээ. Бурханы нигүүлсэлд баясаж дурлахаас өөрийг хийдэггүй хүмүүсийг төгс болгож эсвэл өөрчилж чадахгүй бөгөөд тэдний дуулгавартай байдал, итгэл сүсэглэл, хайр болон тэвчээр нь бүгд өнгөцхөн юм. Бурханы нигүүлсэлд л зөвхөн дурладаг хүмүүс Бурханыг үнэхээр таньж мэдэж чадахгүй бөгөөд тэд Бурханыг мэдсэн ч гэсэн тэдний мэдлэг нь өнгөцхөн байх ба тэд, Бурхан хүнд хайртай эсвэл Бурхан хүнд нигүүлсэнгүй ханддаг гэх мэт зүйлсийг хэлдэг. Энэ нь хүний амийг төлөөлдөггүй ба хүмүүс Бурханыг үнэхээр мэднэ гэдгийг харуулдаггүй. Хэрвээ Бурханы үг тэднийг цэвэршүүлэх үед эсвэл Түүний шалгалтууд тэдэнд тулгарах үед хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж чадалгүй харин ч эргэлзэж, бүтэлгүйтвэл—тэдэнд өчүүхэн ч гэсэн дуулгавартай байдал үгүй байна. Тэдний дотор, Бурханд итгэх итгэлийн талаарх олон дүрэм, хязгаарлалтууд мөн олон жилийн итгэлийн үр дүнд олж авсан хуучин дадлага туршлагууд эсвэл Библи дээр үндэслэсэн янз бүрийн дүрэм журам байдаг. Иймэрхүү хүмүүс Бурханд дуулгавартай байж чадах уу? Эдгээр хүмүүс нь хүмүүний зүйлсээр дүүрэн бөгөөд—тэд хэрхэн Бурханыг дуулгавартай дагаж чадах юм бэ? Тэд бүгдээрээ өөрсдийн хувийн сонголтуудыг дагуу дуулгавартай дагадаг—иймэрхүү дуулгавартай байдлыг Бурхан хүсэх үү? Энэ нь Бурханыг дуулгавартай дагаж байгаа биш харин сургаал номлолыг мөрдсөнөөр өөрийгөө тайвшруулж, сэтгэл хангалуун байгаа явдал юм. Хэрвээ чи, энэ нь Бурханд дуулгавартай байдал гэж хэлэх юм бол чи Түүнийг гутааж байгаа биш гэж үү? Чи бол Египетийн Фараон бөгөөд чи мууг үйлдэж Бурханыг илт эсэргүүцэх үйл хийж байгаа—Бурхан иймэрхүү үйлчилгээ хүсэх үү? Чи яаран гэмшиж, тодорхой хэмжээнд өөрийн ухамсартай байсан нь дээр. Үгүй бол, чи гэртээ харьсан нь дээр: ингэсэн нь Бурханд үйлчлэх үйлчлэлээс чинь хамаагүй дээр байх ба чи саад болж, үймүүлэхгүй өөрийн байх ёстой газраа байж, сайхан амьдарна—ингэх нь илүү дээр биш гэж үү? Тэгснээр чи Бурханыг эсэргүүцэж, шийтгүүлэхээс зайлсхийж чадна!

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханд итгэх итгэлээрээ чи Бурханыг дуулгавартай дагах ёстой”-оос

No comments:

Post a Comment