22/06/2019

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?

Номлол ба нөхөрлөл: Яагаад мунхаг охид ил болж, таягдан хаягддаг вэ?
“‘ухаалаг охид’ бол Бурханы дуу хоолойг таньж чаддаг, ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг сонсдог, иймд Христийг хүлээн зөвшөөрч, захирагдаж чаддаг бөгөөд практик Бурханыг гэртээ аваачдаг хүмүүсийг төлөөлдөг. Харин ‘Мунхаг охид’ ‘Сүйт залуу’-гийн дуу хоолойг мэддэггүй, бас Бурханы дуу хоолойг таньж чаддаггүй учир Христийг голдог. Тэд тодорхойгүй Бурханыг хүсэн хүлээсээр байдаг учир орхигдож, таягдан хаягддаг. Тиймээс Бурханд итгэхэд бодит итгэлгүйгээр Христийг хүлээн зөвшөөрөх маш хэцүү гэдгийг бид харж болно. Христийг хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг хүмүүс ‘Хайртын хуримын найр’-наас хоцрох бөгөөд тэнгэрийн хаанчлал дахь гэртээ Эзэнээр хүргүүлж чаддаггүй, мөн хүн төрөлхтөнд зориулж Бурханы бэлтгэсэн газарт орж чаддаггүй. Иймээс, эцсийн өдрүүдийн Христийг хүмүүс хүлээн зөвшөөрч, Түүний ажилд захирагдаж чадах эсэх нь хүмүүс Бурханд итгэх итгэлдээ амжилт олох уу, бүтэлгүйтэх үү гэдгийг шийдэхэд чухал хүчин зүйл болдог.”

Дээрхийн номлол, нөхөрлөл дэх “Шашны ертөнц яагаад Бурханд үйлчлэнгээ Түүнийг үргэлж эсэргүүцсэн бэ”-ээс

“Ухаалаг охид бол үндсэндээ үнэнийг хайрладаг, үнэнийг эрж хайдаг хүмүүс учраас Эзэний дуу хоолойг таньж чаддаг. Тэд Бурханы илрэлтээр цангадаг, тийм ч учраас тэд Эзэний ирэлтийг эрж хайж, судлах чадвартай байдаг.
Тэд Эзэний дуу хоолойг ялган таних чадвартай. Мунхаг охид үнэнийг хайрладаггүй тул Эзэний ирэлтийг эрж хайдаггүй, эсвэл судалдаггүй. Тэд дүрэм журамтай муйхарлан зууралдаж л чаддаг. Энэ хүмүүсийн зарим нь, үүлэн дээр бууж ирсэн Эзэн л биш бол Түүнийг хүлээн зөвшөөрдөггүй, судалдаггүй. Бусад нь шашны ертөнцийн пасторууд, ахлагч нарын арга мэхэнд бүрэн захирагддаг. Пастор, ахлагч нарын хэлсэн юуг ч тэд сонсож, дуулгавартай дагадаг. Тэд Эзэнд нэр төдий л итгэдэг боловч үнэн хэрэгтээ эдгээр пастор, ахлагчийг дагаж, тэдэнд дуулгавартай байдаг. Тэд өөрсдөө үнэн замыг судалдаггүй, мөн Эзэний дуу хоолойг ялгаж чадахгүй. Зарим хүн бүр ч мунхаг байдаг. Эцсийн өдрүүдэд гарч ирдэг хуурамч Христүүд байдаг тул тэд жинхэнэ Христийг эрж хайдаггүй. Оронд нь тэд Түүнийг үгүйсгэж, ялладаг. Энэ нь хахахаас айсандаа идэхгүй байгаа хэрэг биш гэж үү? Энэ ч бас мунхаг охины илрэл юм.”

Кино зохиолын асуултын хариултаас

Эзэн Есүс, Өөрийнх нь эргэн ирэх цагт хоёр төрлийн хүмүүс байхыг Библид зөгнөсөн, Тэрээр ухаалаг охид ба мунхаг охидыг Нигүүлслийн эрин үеийн бүх итгэгчдийн сургаалт зүйрлэл болгон ашигласан: Бурханы дуу хоолойг сонсох чадвартай болгон ухаалаг охид; Бурханы дуу хоолойг сонсох чадваргүй, сонсдог ч үгүйсгэж, итгэдэггүй болгон мунхаг охид юм. Мунхаг охид өргөгдөж чадна гэж та бүхэн бодож байна уу? Мэдээж үгүй биз дээ? Тэгвэл энэ мунхаг ба ухаалаг охидыг хэрхэн илчилж болох вэ? Бурханы үгийг ашигласнаар. ‘Үг нь махбодоор илэрсэн гэх нэртэй ном бий, эдгээр үгийг үзэж, өөрт чинь юу бодогдохыг харж, үүнийг судал.’ Зарим нэг жирийн итгэгч үүнийг уншиж дуусаад, ‘Хөөх, яасан гүн гүнзгий үг вэ, эдгээр үгэнд үнэн агуулагдаж байна’ гэцгээдэг. ‘Дахиад анхааралтай унш.’ ‘Энэ нь эгэл хүний ярьж чадах зүйл биш байна, Бурханаас ирсэн мэт байна.’ ‘Дахин анхааралтай унш.’ ‘Хөөх, энэ Бурханы дуу хоолой мөн байна, эдгээр үг хүнээс гарсан байх ямар ч боломжгүй!’ Харав уу, энэ хүн бол ерөөгдсөн, тэд ухаалаг охин юм. Харин мунхаг охидын хувьд гэвэл зарим нь пастор, зарим нь ахлагч, зарим нь номлогч, зарим нь цадталаа л идэх гэсэн төөрөлдсөн итгэгчид байдаг. Бурханы үгийг уншиж дуусаад тэдэнд ямар санагддаг вэ? ‘Хмм, эдгээр үг үзэл, төсөөлөлд минь нийцэхгүй байна, би эднийг хүлээн зөвшөөрөхгүй.’ Тэгээд дахин анхааралтай уншсаныхаа дараа: ‘Хмм, зарим үг нь үнэн юм шиг байна, гэхдээ тийм байх боломжгүй, энэ Бурханы ажил байж таарахгүй.’ гэдэг. Тэгээд энэ нь дахин нэг удаа тэдний үзэл, төсөөлөлд нийцдэггүй. Тэд ‘Хмм’ гэж дахин хэд хэлснийхээ дараа: ‘Энэ Бурханы үг биш байна, би үүнийг хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ бол хуурамч. Хуурамч Христ хүмүүсийг төөрөгдүүлэхээр оролдож байна, үүнд бүү итгэ!’ гэж хэлнэ. Энэ ямар төрлийн хүн бэ? Энэ бол Фарисай хүн, бас мунхаг охин, тийм биз? Ухаалаг болон мунхаг охидыг хэрхэн ил болгодог вэ? Тэднийг ил болгодог нь Бурханы үг юм. Тэднийг харьяалагддаг ангилалд нь ангилж, хуваах зүйл нь эцсийн өдрүүд дэх Бурханы үг бөгөөд дараа нь Бурхан сайныг шагнаж, хорон мууг шийтгэж эхлэх болно.”

Амийн оролтын тухай номлол, нөхөрлөлөөс (133-р цуврал)

No comments:

Post a Comment