07/06/2019

Magtan duu 2019 “Бурханыг мөнхөд магтан талархъя” (Praise and Worship)

Magtan duu 2019 “Бурханыг мөнхөд магтан талархъя” (Praise and Worship)

Эцсийн өдрүүдийн Христ болох Төгс Хүчит Бурхан 
хүн төрөлхтнийг цэвэрлэхээр үнэнийг илэрхийлдэг.
Бурханы өмнө бид өргөгддөг. 
Түүний үгийг эдлэх нь баясалтай яа.
Бид цуглан залбирч, сэтгэлээ ханатал Бурханыг магтдаг. 
Үнэнийг ойлгоод бид чөлөөлөгддөг.
Бурханы үг бол нууцыг илчилдэг үнэн билээ. 
Зүрх сэтгэлийг маань бүрэн байлдан дагуулдаг билээ.
Бурханы хайрласан мөнх амийн замыг хүлээн авна гэдэг 
яасан ховор ерөөл билээ.
Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, 
баяртайгаар бид магтан дуу дуулдаг!

Бурханы шүүлтийн үг эрх мэдэл, хүч чадалтай. 
Тэгээд хүний завхралын үнэн төрхийг илчилдэг.
Өөрсдийгөө бид мэдэж аваад үнэхээр гэмшдэг; 
бүрэн үнэмшсэн бид Бурханы өмнө мэхийдэг.
Бурханы шүүлтийг бид туулж, Түүний хайрыг амталдаг, 
шаналал амсдаг ч гэлээ дотроо жаргалыг мэдэрдэг.
Сатанлаг зан чанараа бид орхин, завхралаа цэвэрлүүлдэг. 

Бурханы ариун, зөвт байдлыг бид магтдаг.
Бурханы үг биднийг цэвэрлэж, 
шинэ хүний төрхийг амьдран харуулах боломж олгодог.
Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, 
баяртайгаар бид магтан дуу дуулдаг!

Бурханы үг бидэнд итгэл, хүч чадал өгдөг; 
бэрхшээл, шалгалт дунд бид урагш тууштайгаар явдаг.
Сатаны зальхай явуулгыг нэвт хараад 
агуу улаан луунаас нүүр буруулж, 
Бурханы алдарт бид цангинасан гэрчлэл хийдэг.
Бурханыг бид үнэхээр хайрлан, үүргээ биелүүлж, 
хаанчлалын сайн мэдээг түгээн, Бурханыг гэрчилдэг.
Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, 
баяртайгаар бид магтан дуу дуулдаг!
Бурханыг бид үнэхээр хайрлан, үүргээ биелүүлж, 
хаанчлалын сайн мэдээг түгээн, Бурханыг гэрчилдэг.
Төгс Хүчит Бурханыг мөнхөд магтан талархаж, 
баяртайгаар бид магтан дуу дуулдаг!

“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

No comments:

Post a Comment