19/06/2019

Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү

Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү
“Зарим хүмүүс үнэнд баясдаггүй ба шүүлтэнд бол бүр баясдаггүй. Үүний оронд тэд харин хүч чадал, эд баялагт баясдаг; ийм хүмүүсийг дээдсийг дуурайгч гэдэг. Тэд дэлхийд нөлөө бүхий урсгалуудыг, шашны академиас ирсэн пастор болон багш нарыг онцгойлон хайдаг. Үнэний замыг хүлээн авсныг үл харгалзан тэд эргэлзсэн хэвээр байдаг бөгөөд өөрсдийгөө бүрэн зориулах чадваргүй байдаг. Тэд Бурханы төлөө зориослох тухай ярьдаг боловч нүд нь агуу пастор болон багш нар дээр байх тул Христийг үл тоодог. Тэдний зүрх сэтгэл нэр алдар, ашиг, алдар суугаар дүүрсэн байдаг. Тэд, ийм өчүүхэн хүн тийм олон хүнийг байлдан дагуулах чадвартай гэдэгт, энэхүү бусдаас ялгарах юмгүй хүн хүмүүсийг төгс болгох чадвартай гэдэгт итгэдэггүй. Тэд эдгээр тоос шороонд дарагдсан хэн ч биш хүмүүс нь Бурханы сонгосон хүмүүс гэдэгт огт итгэдэггүй. Хэрэв ийм хүмүүс Бурханы авралын бай байх юм бол тэнгэр газар хөмөрч, бүх хүн толгойгоо тасартал инээх байсан гэж тэд итгэдэг. Хэрэв Бурхан эдгээр хэн ч биш хүмүүсийг төгс болгохоор сонгож авсан юм бол эдгээр агуу хүмүүс Бурхан Өөрөө болох байсан гэж тэд итгэдэг. Тэдний өнцөг нь үл итгэх байдлаар бохирдсон байдаг; тэд нар үнэндээ үл итгэх байдлаас ч дор өөрийн ухаангүй араатнууд юм. Учир нь тэд зөвхөн байр суурь, нэр хүнд, хүч чадлыг үнэлдэг; тэдний өндрөөр үнэлдэг зүйл нь зөвхөн том бүлэглэл, урсгалууд байдаг. Тэд Христээр удирдуулж байгаа хүмүүсийг огт хүндэтгэдэггүй; тэд зүгээр л Христийг, үнэнийг, амийг орхисон урвагчид юм.”

“Чиний гайхан биширдэг зүйл бол Христийн даруу зан биш, харин алдартай байр суурин дээр байгаа тэдгээр хуурамч хоньчид юм. Чи Христийн хайр татам байдал эсвэл мэргэн ухааныг хайрладаггүй, харин бузар булай ертөнцтэй холбогддог эдгээр завхай зайдан амьтдыг хайрладаг. Чи толгой хоргодох газаргүй Христийн өвдөлт шаналлыг харан инээдэг боловч тахилыг цөлмөж, завхайрч амьдардаг тэрхүү амьд үхдлүүдийг гайхан биширдэг. Чи Христийн хажууд зовохыг хүсэхгүй байгаа боловч чамайг зөвхөн махан бие, бичиг үсэг, хяналтаар хангадаг эдгээр бодлогогүй антихристүүдийн гар луу баяртайгаар очдог. Бүр одоо ч гэсэн чиний зүрх сэтгэл тэдний зүг, тэдний нэр хүнд, бүх Сатаны зүрх сэтгэл дэх тэдний байр суурь, тэдний нөлөө, тэдний эрх мэдэл рүү эргэсэн хэвээр байгаа, гэсэн ч чи Христийн ажлыг хүлээж авахаас татгалзах, эсэргүүцэх хандлагыг агуулсаар байна. Ийм учраас чамд Христийг хүлээн зөвшөөрөх итгэл байдаггүй гэж Би хэлдэг.”

No comments:

Post a Comment