05/06/2019

Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Бие махбодтой болох тухай мэдлэг”

Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Бие махбодтой болох тухай мэдлэг”
“Бурханы үг бол үнэндээ Бурханы зан чанарын илэрхийлэл юм. Бурханы үгнээс чи, хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг болон тэднийг авардаг Түүний арга замыг хардаг... учир нь хүнийг ашиглан үүнийг бичүүлэхийн оронд Бурханы үг нь Бурханаар илэрхийлэгддэг. Энэ нь Бурханаар биечлэн илэрхийлэгддэг. Бурхан Өөрөө, Өөрийнхөө үгийг болон Өөрийнхөө дотоод дуу хоолойг илэрхийлж байгаа юм. Яагаад бид тэдгээрийг үнэн сэтгэлийн үгс гэж нэрлэдэг вэ? Яагаад гэвэл тэдгээр нь Түүний зан чанарыг, Түүний хүслийг, Түүний бодлыг, хүн төрөлхтний төлөөх Түүний хайрыг, хүн төрөлхтнийг аврах Түүний авралыг, хүн төрөлхтөнд тавих Түүний хүлээлтийг илэрхийлэн сэтгэлийн угаас гардаг. Бурханы үгэн дунд хатуу ширүүн үг, эелдэг зөөлөн үг, санаа тавьсан үг байдаг ба хүмүүнлэг бус, илчлэлийн зарим үгс ч байдаг. Хэрвээ чи зөвхөн илчлэлийн үгсийг харах юм бол Бурхан нэлээд хатуу гэдгийг мэдэрдэг. Хэрвээ чи зөвхөн эелдэг, зөөлөн талыг харах юм бол Бурхан тийм ч их эрх мэдэлгүй мэт харагддаг. Тиймээс чи үүнийг хам сэдвээс нь салган авч ойлгох ёсгүй. Чи үүнийг бүх талаас нь харах хэрэгтэй. Заримдаа Бурхан эелдэг, энэрэнгүй өнцгөөс ярьдаг ба хүмүүс хүн төрөлхтнийг гэсэн Бурханы хайрыг хардаг; заримдаа Тэр хатуу чанд өнцгөөс ярьдаг бөгөөд хүмүүс Бурханы халдашгүй зан чанарыг хардаг. Хүн өрөвдмөөр бузар заваан бөгөөд Бурханы царайг харах үнэ хүндгүй, Бурханы өмнө очих ч үнэ хүндгүй. Одоо хүмүүс Бурханы өмнө очиж байгаа нь гагцхүү Бурханы нигүүлслээс болж байгаа юм. Бурханы ажилладаг байдал болон Түүний ажлын утга учраас Бурханы мэргэн ухааныг харж болно. Хүмүүс Бурхантай харилцдаггүй байсан ч гэсэн Бурханы үгнээс эдгээр зүйлийг харж чадна.”

Христийн ярианы тэмдэглэлүүд номын “Бие махбодтой болох тухай мэдлэг”-ээс

No comments:

Post a Comment