25/06/2019

Тэнгэрийн хаанчлалд орох нөхцөлүүд

Ариун Сүнсний ажил үргэлж урагшилж байдаг ба Ариун Сүнсний урсгалд байгаа хүмүүс ч бас алхам алхмаар гүнзгийрэн урагшилж, өөрчлөгдөж байх учиртай. Тэд ганцхан үе шатанд зогсох ёсгүй. Зөвхөн Ариун Сүнсний ажлыг мэдэхгүй хүмүүс Түүний анхны ажил дунд үлдэх ба Ариун Сүнсний шинэ ажлыг хүлээн зөвшөөрдөггүй. Зөвхөн дуулгаваргүй хүмүүс л Ариун Сүнсний ажлыг олж авах чадваргүй байдаг. Хэрвээ хүний хэрэгжүүлэлт Ариун Сүнсний шинэ ажилтай алхаа нийлүүлж чадахгүй бол хүний хэрэгжүүлэлт гарцаагүй өнөөдрийн ажлаас салсан байх бөгөөд өнөөдрийн ажилтай гарцаагүй нийцэхгүй. Ийм хоцрогдсон хүмүүс Бурханы хүслийг биелүүлэх нь байтугай Бурханы гэрчлэлд зогсох сүүлчийн хүмүүс ч болж чадахгүй. Цаашлаад бүхий л удирдлагын ажил ийм бүлэг хүмүүсийн дунд дуусгавар болохгүй. Нэгэнтээ Еховагийн хуулийг мөрдөж байсан хүмүүс болон загалмайн төлөө зовсон хүмүүсийн хувьд хэрвээ тэд эцсийн өдрүүдийн ажлын үе шатыг хүлээн зөвшөөрч чадахгүй бол тэдний хийсэн бүхэн хий дэмий, хэрэггүй болох болно. Ариун Сүнсний ажлын хамгийн тодорхой илэрхийлэл нь өнгөрсөнтэй зууралдах биш, энд одоог тэврэн авахад оршино. Өнөөдрийн ажилтай эн зэрэгцэж чадахгүй, өнөөдрийн хэрэгжүүлэлтээс салцгаасан хүмүүс бол Ариун Сүнсний ажлыг хүлээн зөвшөөрдөггүй, эсэргүүцдэг хүмүүс юм. Ийм хүмүүс Бурханы одоогийн ажлыг үл тоомсорлодог. Тэд хэдий өнгөрсөний гэрлээс зуурдаг ч энэ нь, тэд Ариун Сүнсний ажлыг мэддэггүй гэдгийг үгүйсгэх боломжтой гэсэн үг биш юм.
Яагаад хүний хэрэгжүүлэлт дэх өөрчлөлтийн тухай, өнгөрсөн болоод өнөөдрийн хэрэгжүүлэлтийн хоорондох ялгааны тухай, өмнөх эрин үед хэрэгжүүлэлтийг хэрхэн гүйцэтгэж байсан тухай болон өнөөдөр энэ нь хэрхэн хийгддэг талаар ийм их яриад байгаа юм бэ? Ариун Сүнсний ажил байнга урагшлан ахиж, хүний хэрэгжүүлэлт байнга өөрчлөгдөх шаардлагатай байдаг учраас хүний хэрэгжүүлэлтийг ингэж үргэлж хуваан салгаж ярих ёстой билээ. Хэрэв хүн нэг үе шатанд гацсан хэвээр байгаа бол тэр Бурханы ажил болон шинэ гэрлийг дагах чадваргүйн нотолгоо юм; энэ нь Бурханы удирдлагын төлөвлөгөө өөрчлөгдөөгүй гэдгийг нотлохгүй. Ариун Сүнсний урсгалын гадна байгаа хүмүүс үргэлж өөрсдийнхөө зөв гэж боддог боловч үнэндээ тэдэн дээрх Бурханы ажил аль хэдийн зогссон ба Ариун Сүнсний ажил тэдэнд байдаггүй. Бурханы ажил өөр бүлэг хүмүүс рүү буюу Өөрийн шинэ ажлаа гүйцэлдүүлэхээр Түүний зорьсон бүлэг хүмүүс рүү аль хэдийн шилжсэн. Шашны хүмүүс Бурханы шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх чадваргүй, зөвхөн өнгөрсний хуучин ажилтай зууралддаг учраас Бурхан энэ хүмүүсийг орхисон бөгөөд энэ шинэ ажлыг хүлээн зөвшөөрөх хүмүүс дээр Өөриййн шинэ ажлыг хийдэг. Энэ хүмүүс Түүний шинэ ажилд хамтран ажилладаг бөгөөд зөвхөн ийм байдлаар Түүний удирдлага биелэгдэх боломжтой.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт”-ээс

Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөг хүртэл, хүнд ойлгомжгүй бөгөөд хүн хүлээн зөвшөөрөхөд хэцүү маш их ажлыг Бурхан хийсэн, мөн хүний үзлийг засахад хэцүү болгох маш ихийг Бурхан хэлсэн. Гэхдээ хүнд хэтэрхий их бэрхшээл тулгарсны улмаас Тэр хэзээ ч Өөрийн ажлыг зогсоогоогүй; хэдийгээр зам дагуу асар олон тооны “дайчид” ойчин унаж байсан ч Тэр ажиллаж, ярихаа үргэлжлүүлсэн, Тэр Өөрийн ажлаа хийсээр байсан ба Түүний шинэ ажлыг дуулгавартай дагахад бэлэн бүлэг, бүлэг хүмүүсийг үргэлжлүүлэн сонгосон билээ. Ойчин унасан тэдгээр “баатруудыг” Тэр өрөвддөггүй харин үүний оронд Түүний шинэ ажил болон үгийг хүлээн зөвшөөрсөн хүмүүсийг нандигнадаг. Гэхдээ хэдий хүртэл Тэр ийм байдлаар, алхам алхмаар ажиллах вэ? Тэр яагаад үргэлж хүмүүсийг таягдан хаяж, сонгож байна вэ? Тэр яагаад үргэлж ийм арга хэрэглэдэг вэ? Түүний ажлын зорилго нь хүн Түүнийг мэдэж, ингэснээр Түүгээр авахуулахын төлөө юм. Түүний ажлын зарчим нь, Түүний өнгөрсөн үеийн ажлыг дуулгавартай дагадаг боловч Түүний өнөөдрийн ажлыг эсэргүүцдэг хүмүүс дээр ажиллах биш харин, Түүний өнөөдөр хийж байгаа ажлыг дуулгавартай дагаж чадах хүмүүс дээр ажиллах юм. Тэр маш олон хүмүүсийг таягдан хаясны жинхэнэ шалтгаан нь энэ юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханыг мэддэг хүмүүс л Бурханд гэрчлэл хийж чадна”-аас

No comments:

Post a Comment