Холбогдолтой Бурханы үгс:
Есүс хүний ертөнцөд ирэх үедээ Тэр Нигүүлслийн эрин үеийг авчирсан бөгөөд Хуулийн эрин үеийг төгсгөсөн. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа махан биетэй болсон ба энэ удаа махан биетэй болохдоо Тэр Нигүүлслийн эрин үеийг төгсгөж Хаанчлалын эрин үеийг авчирсан. Хоёр дахь удаа бие махбод болсон Бурханыг хүлээн зөвшөөрдөг бүх хүмүүс нь Хаанчлалын эрин үе рүү хөтлөгдөх ба Бурханы удирдамжийг биечлэн хүлээн зөвшөөрч чадах болно. Хэдийгээр Есүс хүмүүсийн дунд ихээхэн ажил хийсэн ч, Тэр зөвхөн бүх хүн төрөлхтний авралыг гүйцэлдүүлж, хүний нүглийн тахил болсон бөгөөд хүнийг бүх ялзармал зан чанараас нь салгаагүй. Хүнийг Сатаны нөлөөнөөс бүрэн аврах нь, Есүсийг нүглийн тахил болж хүний нүглийг үүрэхэд хүргээд зогсохгүй, хүнийг Сатанаар ялзруулагдсан зан чанараас нь бүрэн салгахын тулд Бурханыг бүр илүү агуу ажил хийхийг шаарддаг. Ингээд хүний нүгэл уучлагдсаны дараа Бурхан хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү хөтлөхийн тулд махан биед эргэн ирж гэсгээлт, шүүлтийн ажлыг эхэлсэн бөгөөд энэ ажил нь хүнийг илүү өндөр хүрээнд аваачсан. Түүний ноёрхол дор захирагдсан бүх хүмүүс илүү өндөр үнэнийг эзэмшиж, илүү агуу ерөөлийг хүлээн авах болно. Тэд үнэхээр гэрэлд амьдрах ба үнэн, зам, амийг олж авах болно.
………
… Мэдээж Бурхан энэ удаа махан бие болоход Түүний ажил нь үндсэндээ, гэсгээлт, шүүлтээр дамжуулан Өөрийн зан чанарыг илэрхийлэх явдал юм. Үүнийг суурь болгон ашигласнаар Тэр хүнд илүү их үнэнийг авчирч, хэрэгжүүлэх илүү олон замыг харуулах ба ингэснээр хүнийг байлдан дагуулж, ялзармал зан чанараас нь хүнийг аврах Өөрийн зорилгодоо хүрнэ. Хаанчлалын эрин үе дэх Бурханы ажлын ард оршдог зүйл нь энэ юм.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Удиртгал”-аас
Дөнгөж аврагдсан боловч өөрчлөгдөөгүй эсвэл Бурханаар төгс болгуулаагүй чам мэтийн нүгэлтэн Бурханы зүрх сэтгэлийн араас явж чадах уу? Одоо ч гэсэн өөрийн хуучин шинж чанартайгаа байгаа чиний хувьд, чи Есүсээр аврагдсан бөгөөд Бурханы авралын улмаас нүгэлтэн гэж тооцогдохгүй байгаа нь үнэн боловч чи нүгэлтэй биш, ариун бус биш гэдгийг энэ нь батлахгүй. Хэрвээ чи өөрчлөгдөөгүй юм бол чи хэрхэн ариун байж чадах юм бэ? Дотроо чи ариун бус, хувиа хичээсэн, өөдгүй байдалд эзлэгддэг, гэсэн ч чи одоо ч Есүстэй хамт буухыг хүсдэг, тийм азтай явдал байна уу! Бурханд итгэх итгэлдээ чи нэг алхмыг орхисон: Чи дөнгөж золин аврагдсан, гэхдээ өөрчлөгдөөгүй. Чи Бурханы зүрх сэтгэлийн дагуу байхын тулд, чамайг өөрчилж, цэвэрлэх ажлыг Бурхан биечлэн хийх ёстой; хэрвээ чи зөвхөн золин аврагдсан бол ариун байдалд хүрэх чадваргүй байх болно. …
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэршил болон ялгамж чанарын талаар”-аас
… Нигүүслийн эрин үед гар тавьж, залбирснаар чөтгөрүүд хүнээс холдсон боловч хүний доторх ялзарсан зан чанар нь хэвээр үлдсэн. Хүнийг өвчнөөс нь салгаж, түүний нүглийг өршөөсөн боловч хүний доторх ялзарсан сатаны зан чанарыг яаж гаргаж хаях талын ажлыг түүн дээр хийгдээгүй. Хүнийг түүний итгэлийнх нь төлөө аварч, нүглийг нь өршөөсөн болохоос нүгэлтэй угийн чанарыг нь арилгаагүй ба тэр нь түүн дотор үлдсэн. Хүний нүглийг бие махбодтой болсон Бурхан өршөөсөн боловч хүний дотор нүгэл үлдээгүй гэсэн үг биш. Хүний нүглийг нүглийн төлөөсөөр өршөөж болох боловч хүн дахин нүгэл яаж хийхгүй байх вэ гэдэг болон өөрийн нүгэлтэй угийн чанараа яаж бүрэн авч хаяад хувирах вэ гэдэг асуудлыг шийдэж чадаагүй байгаа. Хүний нүглийг Бурханы цовдлуулсан ажлын улмаас өршөөсөн боловч хүн хуучин, ялзарсан сатаны зан чанар дотроо үргэлжлүүлэн амьдарсан. Иймд хүний нүгэлтэй угийн чанарыг бүрэн авч хаяж дахин өсөхгүй болгосноор хүний зан чанарыг өөрчлөх замаар ялзарсан сатаны зан чанараас нь бүрэн аврах ёстой. Энэ нь хүнээс амь өсөх замыг, амийн замыг болон өөрийн зан чанарыг өөрчлөх замыг ойлгохыг шаарддаг. Энэ нь мөн хүнээс өөрийн замын дагуу үйлдэж, өөрийн зан чанараа аажмаар өөрчлөн гэрлийн гялбаан доор амьдарч, бүх зүйлийг Бурханы хүслийн дагуу хийж, сатаны ялзарсан зан чанараа хаяж, Сатаны харанхуйн нөлөөнөөс гарч, нүглээс бүрэн ангижрахыг шаарддаг. Ингэсний дараа л хүн бүрэн авралыг хүртэх юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас

No comments:
Post a Comment