Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр биеийн ажил ялгаатай ч, махан биеийн мөн чанар ба Тэдний ажлын эх сурвалж нь ижил; Тэд ердөө л ажлын хоёр өөр үе шатыг хэрэгжүүлэхийн тулд оршдог, мөн хоёр өөр эрин үед гарч ирдэг. Ямар ч байсан, Бурханы махбод болсон биес нь нэгэн адил мөн чанарыг болон нэгэн адил гарал үүслийг хуваалцдаг—энэ бол хэн ч үгүйсгэж чадахгүй үнэн билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас
Би хүмүүсийн дунд ирсэн эхний удаа нь Золин авралын эрин үед байсан. Мэдээж, Би Иудей айлд ирсэн; тиймээс газар дээр ирсэн Бурханыг эхлээд харах хүмүүс нь Иудейчүүд байсан. Би энэ ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Би Өөрийн махбод болсон биеийг авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн юм. Тиймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн Иудейчүүд байсан. Тэр бол Би махан биед ажилласан эхний тохиолдол байсан. Хаанчлалын эрин үед Миний ажил бол байлдан дагуулах болон төгс болгох байсан учраас Би удирдан залах ажлыг дахин махан биеэр хийдэг. Энэ бол Би хоёр дахь удаагаа махан биед ажиллаж байгаа нь юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүс юутай харилцдаг болсон гэвэл, үл үзэгдэх, хүршгүй Сүнс биш, харин тэр Сүнс бие махбод болон биелсэн хүн билээ. Тийнхүү хүний нүдээр харахад Би дахин, Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Цаашлаад, хүмүүсийн хардаг Бурхан нь зөвхөн эрэгтэй биш мөн эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, адармаатай байдаг. Миний ер бусын ажил, олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлүүдийг дахин дахин эвддэг. Хүмүүс мэл гайхдаг! Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг-хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, гойд энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнд ирж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адилгүй.
Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг бүтээх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэрнээ Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болдог. Хоёулаа хүн, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин.
Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг бүтээх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэрнээ Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болдог. Хоёулаа хүн, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ”-ээс
Бурхан зөвхөн Сүнс биш мөн Тэр махан бие болж чаддаг; цаашлаад Тэр бол алдрын бие юм. Хэдий та нар Түүнийг хараагүй ч гэсэн, Есүсийг Израильчууд буюу тэр үеийн Иудейчүүд нүдээрээ харсан. Тэр эхлээд махан бие байсан, гэхдээ цовдлогдсоныхоо дараа Тэр алдрын бие болсон. Тэр бол бүхнийг хамрагч Сүнс бөгөөд бүх газарт ажиллаж чаддаг. Тэр Ехова, Есүс, Мессиа байж чадна; эцэст нь Тэр Төгс Хүчит Бурхан болж чадна. Тэр бол зөвт шударга, шүүлт, гэсгээлт, хараал болон уур хилэн гэхдээ мөн өршөөл энэрэл болон өгөөмөр сэтгэл юм. Түүгээр хийгдсэн бүх ажил Түүнийг төлөөлж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хоёр удаа бие махбодтой болох нь бие махбодтой болох ач холбогдлыг гүйцээдэг”-ээс
Еховагийн ажлаас Есүсийнхийг хүртэл, Есүсийн ажлаас одоогийн үе шатны ажил хүртэлх энэ гурван үе шат нь Бурханы удирдлагын бүхий л хүрээг хамардаг ба бүгдээрээ нэг Сүнсний ажил юм. Дэлхий ертөнцийг бүтээснээс эхлэн Бурхан үргэлж хүн төрөлхтнийг удирдсаар ирсэн. Тэр бол Эхлэл ба Төгсгөл, Тэр бол Эхнийх болон Сүүлийнх мөн Тэр бол эрин үеийг эхлүүлдэг Нэгэн бас эрин үеийг төгсгөдөг Нэгэн юм. Өөр өөр эрин үе, өөр газар байрлал дахь ажлын гурван үе шат нь гарцаагүй нэг Сүнсээр хийгдсэн. Эдгээр гурван үе шатыг салгадаг хүн бүр Бурханыг эсэргүүцдэг. Эхний үе шатнаас өнөөдрийг хүртэлх бүх ажил нь нэг Бурханы ажил, нэг Сүнсний ажил юм гэдгийг одоо чи ойлгох ёстой ба энэ нь ямар ч эргэлзээгүй юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Өмнөх үеийн хүмүүсийн дуусгаагүй замаар явж чадаж байгаа нь болон хэдэн мянган жилийн өмнөх Бурханы дахин илрэлтийг харж чадаж байгаа нь манай үеийнхэн ерөөгдсөн хэрэг гэж Би итгэдэг—бидний дунд энд байгаа Бурхан бас бүх зүйлийг дүүргэдэг. Чи энэ замаар явна гэж хэзээ ч бодож байгаагүй: Чи үүнийг хийж чадах уу? Энэ зам Ариун Сүнсээр шууд хөтлүүлдэг, энэ нь Эзэн Есүс Христийн долоо дахин эрчимжсэн Сүнсээр хөтлүүлдэг бөгөөд энэ нь чиний төлөө өнөөдрийн Бурханаар нээгдсэн зам юм. Хэдэн мянган жилийн өмнөх Есүс чиний өмнө дахин нэгэнтээ илрэн үзэгдэнэ гэж чи бүр хэзээ ч төсөөлж байгаагүй. Чи баярлахгүй байна уу? Хэн Бурхантай нүүр тулан уулзаж чадах вэ? Бид Бурханаар ивээгдэж, Түүгээр авахуулж болох учраас Бурханаас илүү их ерөөл хүлээн авахын тулд Би бүлгийнхээ төлөө ихэвчлэн залбирдаг боловч биднийг гэгээрүүлж, илүү агуу илчлэлийг харах боломжийг бидэнд олгохыг Бурханаас гуйн Би өөрсдийнхөө төлөө гашуун нулимс асгаруулсан үе тоо томшгүй олон байсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зам… (7)”-аас
Тайлбар:
d. “Өнгөрсөн үеийн хандлагаа өөрчлөх” гэдэг нь Бурханыг мэдэнгүүтээ хүмүүсийн Бурханы талаарх үзэл, бодол санаа хэрхэн өөрчлөгддөгтэй хамаатай.
e. “Амар тайван амарч” гэдэг нь хүмүүс Бурханы ажлын талаар анхаардаггүй бөгөөд үүнийг чухал гэж үздэггүй гэдгийг илтгэдэг.

No comments:
Post a Comment