1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.
Холбогдолтой Бурханы үгс:
Орчлон ертөнц дээрх бүх зүйлийн Захирагч хэн болохыг хүн төрөлхтөн мэддэггүй, тэр ч бүү хэл хүн төрөлхтний эхлэл болон ирээдүйг хүн мэддэггүй. Хүн төрөлхтөн ердөө хүссэн хүсээгүй энэ хуулийн дунд амьдардаг. Хэн ч үүнээс зугтаж чадахгүй ба хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, учир нь бүх зүйлийн дунд болон тэнгэрт, мөнхийн мөнхөд бүх зүйлийг захирдаг Нэгэн байдаг. Тэр бол хүнд хэзээ ч харагдаж байгаагүй, оршихуйд нь хүн төрөлхтөн хэзээ ч итгэж байгаагүй, хүн төрөлхтөн хэзээ ч мэдэж байгаагүй Нэгэн, бас Тэр бол хүн төрөлхтний өвөг дээдэст амьсгалаа үлээж, хүн төрөлхтөнд амь өгсөн Нэгэн билээ. Тэр бол хүн төрөлхтний оршин тогтнолыг хангаж, тэжээдэг мөн өнөөг хүртэл хүн төрөлхтнийг удирдан хөтөлсөн Нэгэн юм. Цаашлаад, хүн төрөлхтөн амьд үлдэхийн тулд Түүнийг, ганцхан Түүнийг л түшдэг. Тэр бүх зүйлийг захирч, орчлон ертөнц дээрх бүх амьд оршихуйг удирддаг. Тэр дөрвөн улирлыг захирдаг бөгөөд салхи шуурга, жавар, цас, бороог Тэр дууддаг. Тэр хүн төрөлхтөнд нарны гэрлийг өгч, шөнийг авчирдаг. Тэр тэнгэр, газрыг бүтээж, хүнийг уул, нуур, гол мөрөн, тэдгээрийн доторх амьтдаар хангасан. Түүний үйл хэрэг хаа сайгүй байдаг, Түүний хүч чадал хаа сайгүй байдаг, Түүний мэргэн ухаан хаа сайгүй байдаг бөгөөд Түүний эрх мэдэл хаа сайгүй байдаг билээ. Эдгээр хууль, дүрэм нэг бүр нь Түүний үйл хэргийн биелэл бөгөөд тэд нэг бүрчлэн Түүний мэргэн ухаан, эрх мэдлийг илчилдэг. Түүний дээд эрхээс хэн өөрсдийгөө чөлөөлж чадах вэ? Түүний зохицуулалтаас хэн өөрийгөө гаргаж чадах вэ? Бүх зүйлс Түүний харцан дор оршдог, цаашлаад бүх зүйлс Түүний дээд эрх дор амьдардаг. Түүний үйл хэрэг болон Түүний хүч чадал нь, Тэр үнэхээр оршин байдаг ба бүх зүйлийг захирдаг гэсэн бодит байдлыг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болоход хүргэдэг. Түүнээс өөр нэг ч зүйл орчлон ертөнцийг захирч чадахгүй, тэр ч бүү хэл энэ хүн төрөлхтнийг тасралтгүй хангаж чадахгүй. Чи Бурханы үйл хэргийг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, Бурханы оршин тогтнолд итгэх эсэхээс үл шалтгаалан, чиний хувь заяа Бурханы захирамж дотор оршдог гэдэгт эргэлзэх зүйлгүй бөгөөд Бурхан үргэлж бүх зүйлийн дээд эрхийг атгадагт эргэлзэх зүйлгүй юм. Түүний оршин тогтнол, эрх мэдэл нь хүнээр хүлээн зөвшөөрөгдөж, ойлгогдох эсэхээр тогтоогдохгүй. Зөвхөн Тэр л хүний өнгөрсөн, одоо, ирээдүйг мэддэг ба зөвхөн Тэр л хүн төрөлхтний хувь заяаг тодорхойлж чадна. Чи энэхүү бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадах эсэхээс үл хамааран, хүн төрөлхтөн энэ бүхнийг өөрсдийн нүдээр харах нь нэг их удахгүй ба энэ нь Бурханы удахгүй авчрах бодит байдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хүн зөвхөн Бурханы удирдлага дунд аврагдаж чадна”-аас
Амийн зам нь хэн дуртай нь эзэмшиж эсвэл хэн бүхний хялбархан олж авч болдог зүйл биш. Учир нь амь зөвхөн Бурханаас ирэх боломжтой, өөрөөр хэлбэл, зөвхөн Бурхан Өөрөө амийн мөн чанарыг эзэмших ба Бурханд л амийн зам бий, иймд Бурхан л амийн эх сурвалж, амийн амьд усны тасалдалгүй урсах эх ундарга юм. Бурхан ертөнцийг бүтээснээсээ хойш амийн амин чанартай холбоотой, хүнд амь авчрах их ажил хийсэн, түүнчлэн Бурхан Өөрөө мөнхийн амь, Бурхан Өөрөө хүнийг амилуулах зам учраас хүнд амь өгөхийн тулд асар их төлөөс төлсөн. Бурхан үргэлж хүний зүрх сэтгэлд оршиж, бүхий л цаг үед хүний дунд амьдардаг. Тэр хүний амьдралын хөдөлгөгч хүч, хүний оршин тогтнолын үндэс, мэндэлсний дараах хүний оршин тогтнолын баялаг баталгаа байсаар ирсэн билээ. Тэр хүнийг дахин төрөхөд хүргэж, үүрэг бүрдээ тууштай амьдрах боломж олгодог. Түүний хүч чадал, үл тасалдах амийн хүчийн ачаар хүн үеэс үед амьдарч, энэ хугацаанд Бурханы амийн хүч нь хүний оршин тогтнолын гол тулгуур болж ирсэн бөгөөд үүний төлөө Бурхан ямар ч энгийн хүний төлж байгаагүй тийм л үнийг төлсөн юм. Бурханы амийн хүч нь ямар ч хүч чадлыг давамгайлж чадна; түүнчлэн ямар ч хүч чадлаас даван гардаг. Түүний амь бол мөнхийн, Түүний хүч чадал ер бусын, Түүний амийн хүчийг ямар ч бүтээл, ямар ч дайсны хүч хялбархан дийлэхгүй. Бурханы амийн хүч оршиж, өөрийн гэрэлт цацрагаа цаг хугацаа, орон зайг эс хайхран гэрэлтүүлдэг. Бурханы амь тэнгэр газар өөрчлөгдсөн ч үүрд хувиршгүй байсаар байдаг. Бүх зүйл урсан өнгөрдөг ч Бурхан бүх зүйлийн оршин тогтнолын эх сурвалж, тэдний оршин тогтнолын үндэс учраас Бурханы амь байсаар л байдаг. Хүний амь Бурханаас эхтэй, тэнгэрийн оршин тогтнол Бурханаас үүдэлтэй ба газрын оршин тогтнол Бурханы амийн хүчнээс урган гардаг. Амин чанар бүхий ямар ч зүйл Бурханы дээд эрхээс давж чадахгүй, хүч тэнхээтэй ямар ч зүйл Бурханы эрх мэдлийн хил хязгаарыг эвдэж чадахгүй. Ингэснээр хэн ч бай бүгд Бурханы ноёрхлын дор захирагдаж, Бурханы тушаал дор амьдрах ёстой ба хэн ч Түүний хяналтаас зугтаж чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Зөвхөн эцсийн өдрүүдийн Христ хүнд мөнх амийн замыг өгч чадна”-аас
Бурхан дэлхий ертөнцийг бүтээн, хүн төрөлхтөнд амийг өгч амьдралд авчирсан. Үүний дараагаар хүн эцэг эх, хамаатан садантай болж ганцаараа биш болсон. Хүн энэхүү материаллаг ертөнцөд анх нүдээ нээсэн цагаас хойш Бурханы тосолгоо дотор байх учиртай байсан. Амьд бүхнийг нас биед хүрч, өсөж том болох хугацаанд тэтгэдэг зүйл нь Бурханы амин амьсгал билээ. Энэ үйл явцын үед Бурханы анхаарал халамж дор амьдарч, өсөж том болж байгаа гэдэгт хэн ч итгэдэггүй. Үүний оронд тэд, хүн өөрийн эцэг эхийн хайр, халамжин дор өсөж том болдог ба түүний өсөлт амийн зөн совинд захирагддаг гэж үздэг. Үүний учир нь, хэн амийг хайрладаг эсвэл энэ нь хаанаас ирдгийг хүн мэддэггүй, тэр ч бүү хэл амийн зөн совин нь гайхамшгийг хэрхэн бүтээдгийг мэддэггүй. Хүн, үргэлжлүүлэн амьдрахын үндэс нь хоол хүнс, амийн оршин тогтнох эх үүсвэр нь шаргуу оролдлого бөгөөд оюун ухаандаа итгэх итгэл нь амьд явах баялаг гэж л мэддэг. Хүмүүс Бурханы хангалт хийгээд нигүүлслийг мэдэрдэггүй. Ингэснээр хүн Бурханаас түүнд хайрласан амийг үрэн таран хийдэг…
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас
No comments:
Post a Comment