Зарим нь Бурханы нэр өөрчлөгддөггүй гэж хэлдэг ч тэгвэл яагаад Еховагийн нэр Есүс болсон юм бэ? Мессиагийн ирэлтийн талаар зөгнөгдсөн мөртлөө яагаад Есүс гэдэг нэртэй хүн ирсэн юм бэ? Бурханы нэр яагаад өөрчлөгдсөн бэ? Ийм ажил аль эрт хийгдээгүй гэж үү? Бурхан өнөөдөр шинэ ажил хийж болохгүй гэж үү? Өчигдрийн ажил ч өөрчлөгдөж болох бөгөөд Есүсийн ажил Еховагийн ажлаас үргэлжлэн хийгдэж болно. Тэгвэл Есүсийн ажлыг өөр нэг ажил залгамжилж болохгүй гэж үү? Хэрвээ Еховагийн нэр Есүс болж өөрчлөгдөж болсон юм бол Есүсийн нэр бас өөрчлөгдөж болохгүй гэж үү? Энэ нь тийм ч ер бусын зүйл биш бөгөөд өөрсдийн явцуу бодлын улмаас л хүмүүс ингэж боддог[a]. Бурхан үргэлж Бурхан байх болно. Түүний ажил болон Түүний нэрэн дэх өөрчлөлтөөс үл хамааран Түүний зан чанар, мэргэн ухаан нь үүрд өөрчлөгдөшгүй хэвээр үлдэнэ. Хэрвээ чи, Бурханыг зөвхөн Есүсийн нэрээр дуудаж болно гэж итгэдэг бол хэтэрхий багыг мэддэг юм байна. Чи, Есүс гэдэг нь үүрд Бурханы нэр байж, Бурхан үүрд мөнхөд Есүс гэсэн нэртэй байх ба энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй гэж баталж зүрхлэх үү? Есүсийн нэр Хуулийн эрин үеийг төгсгөсөн бөгөөд эцсийн эрин үеийг бас төгсгөдөг гэдгийг чи итгэлтэйгээр баталж зүрхлэх үү? Есүсийн нигүүлсэл эрин үеийг төгсгөж чадна гэж хэн хэлж чадах юм бэ?
Үг нь махбодоор илэрсэн номын “Өөрийн үзлээр Бурханыг тодорхойлсон хүн хэрхэн Бурханы илчлэлийг хүлээн авах билээ?”-ээс
Хэрвээ эрин үе болгонд Бурханы ажил үргэлж адилхан байж, Тэр үргэлж нэг нэрээр нэрлэгдэж байсан бол хүн Түүнийг хэрхэн мэдэх юм бэ? Бурхан Ехова гэж нэрлэгдэх ёстой ба Бурхан Ехова гэж нэрлэгдэхээс гадна, өөр ямар нэг нэрээр дуудагдаж байгаа нэгэн бол Бурхан биш. Эсвэл Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болох ба Бурхан Есүс гэдгээс өөр ямар ч нэрээр дуудагдаж болохгүй; Есүсээс гадна Ехова бол Бурхан биш, мөн Төгс Хүчит Бурхан ч бас Бурхан биш. Бурхан төгс хүчит гэдэг нь үнэн гэж хүн итгэдэг, гэхдээ Бурхан бол хүнтэй л хамт байдаг Бурхан байна; Тэр Есүс гэж нэрлэгдэх ёстой, учир нь Бурхан хүнтэй хамт байна. Үүнийг хийх нь сургаал номлолыг дагах, мөн Бурханыг тодорхой хүрээнд хязгаарлах юм. Иймээс эрин үе болгонд Бурханы хийдэг ажил, Түүний нэрлэгддэг нэр, Түүний авсан дүр төрх, өнөөдрийг хүртэлх Түүний ажлын үе шат бүр ганц ч ёс заншлыг дагадаггүй бөгөөд ямар ч хязгаарлалтанд баригддаггүй. Тэр бол Ехова, гэхдээ Тэр бас Есүс, түүнчлэн Мессиа болон Төгс Хүчит Бурхан юм. Түүний ажил аажмаар өөрчлөгддөг ба Түүний нэрэнд ч харгалзах өөрчлөлтүүд байдаг. Ямар ч нэр Түүнийг бүрэн төлөөлж чадахгүй, гэхдээ Түүнийг нэрлэдэг бүх нэр нь Түүнийг төлөөлж чадах бөгөөд эрин үе болгонд Түүний хийдэг ажил нь Түүний зан чанарыг төлөөлдөг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Бурхан газар дээр ирэх бүрдээ Тэр Өөрийн нэрийг, Өөрийн хүйсийг, Өөрийн дүр төрхийг мөн Өөрийн ажлыг өөрчлөх болно; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй ба Тэр үргэлж шинэлэг байж, хэзээ ч хуучин байдаггүй. Өмнө нь ирэхдээ Тэр Есүс гэж нэрлэгдэг байв; Тэр энэ удаа дахин ирэхдээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Өмнө нь ирэхдээ Тэрээр эрэгтэй байсан; Тэр энэ удаа дахин эрэгтэй байх уу? Тэр Нигүүлслийн эрин үед ирэх үед Түүний ажил нь загалмайд цовдлогдох байсан; Тэр дахин ирэх үедээ хүн төрөлхтнийг мөн л нүглээс золин аврах уу? Тэр мөн л загалмайд цовдлогдох уу? Энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Иймээс Бурхан ирэх болгондоо Тэр шинэ нэрээр нэрлэгдэж, Тэр нэг эрин үеийг төлөөлж, Тэр шинэ замыг нээдэг; шинэ зам болгонд Тэрээр шинэ нэрийг авдаг ба Бурхан үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүй, Түүний ажил үргэлж урагшилж байдаг гэдгийг энэ нь харуулдаг. Түүх үргэлж урагш өрнөдөг ба Бурханы ажил ч үргэлж урагшилж байдаг. Түүний зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө төгсгөлдөө хүрэхийн тулд энэ нь ямагт урагшилсаар байх ёстой. Өдөр бүр Тэр шинэ ажил хийх ёстой, жил бүр Тэр шинэ ажил хийх ёстой; Тэр шинэ замыг нээх ёстой, шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ илүү агуу ажлыг эхлүүлж, шинэ нэр, шинэ ажлыг авчрах ёстой.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Бурхан нь Ехова, Есүс эсвэл Мессиа гэж нэрлэгдэхгүй өдөр ирэх болно—Тэр зүгээр л Бүтээгч гэж нэрлэгдэх болно. Тэр үед, Түүний газар дээр авсан бүх нэр төгсгөлдөө очно, учир нь Түүний газар дээрх ажил төгсгөлдөө очсон байх ба үүний дараа Тэр нэргүй байх болно. Бүх зүйлс Бүтээгчийн ноёрхол дор очих үед яагаад Түүнийг тун тохирсон боловч бүрэн бус нэрээр нэрлэх юм бэ? Та нар одоо ч Бурханы нэрийг эрж хайсаар байна уу? Бурхан бол зөвхөн Ехова гэж нэрлэгддэг гэж та нар одоо ч хэлж зүрхлэх үү? Бурхан зөвхөн Есүс гэж нэрлэгдэж болно гэж чи одоо ч хэлж зүрхлэх үү? Чи Бурханы эсрэг доромжлолын нүглийг үүрч чадах уу?
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Тайлбар:
a. Эх бичвэрт “энэ нь” гэсэн байдаг.

No comments:
Post a Comment