06/11/2018

1. Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.


Хүний хувь заяа нь Бурханы гараар зохицуулагддаг. Чи өөрийгөө хянах чадваргүй: Өөрсдийнхөө төлөө үргэлж яарч, завгүй байдаг мөртлөө хүн өөрийгөө хянах чадваргүй хэвээр үлддэг. Хэрвээ чи өөрийнхөө хэтийн ирээдүйг мэддэг бол, хэрвээ чи өөрийн хувь заяаг хянаж чаддаг бол бүтээл хэвээр байх байсан уу? Товчхондоо, Бурхан хэрхэн ажиллахаас үл хамааран Түүний бүх ажил нь хүний төлөө байдаг. Жишээлбэл, хүнд үйлчлэхийн тулд Бурханы бүтээсэн тэнгэр, газар, бүх зүйлийг аваад үз: Сар, нар, одыг Тэр хүний төлөө бүтээсэн, амьтан, ургамал, хавар, зун, намар өвөл гэх зэрэг нь бүгд хүний оршин тогтнолын төлөө байдаг. Иймээс Тэр хүнийг хэрхэн гэсгээж, шүүх нь хамаагүй энэ нь бүгд хүний авралын төлөө юм. Хэдий Тэр хүнийг махан биеийн итгэл найдвараас нь салгаж байгаа ч энэ нь хүнийг ариусгахын төлөө бөгөөд хүний ариусал бол өөрийнх нь оршин тогтнолын төлөө билээ. Хүний хүрэх газар нь Бүтээгчийн гарт байдаг, иймд хүн хэрхэн өөрийгөө хянаж чадах юм бэ?

Үг нь махбодоор илэрсэн номын “Хүний энгийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь”-аас
Төгс Хүчит Бурхан бол бүх зүйлийг захирдаг нэгэн жинхэнэ Бурхан юм.

Чи энэ ертөнцөд дуугаа хадаан мэндэлсэн тэр мөчөөс л өөрийн үүргээ гүйцэтгэж эхэлдэг. Чи Бурханы тосолгоо болон Бурханы төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг хүлээн авдаг. Ингэснээр чи амьдралын аян замаа эхлүүлж буй хэрэг юм. Чиний далд шалтгаан ямар ч байсан, чиний өмнөх аян зам ямар ч байсан Тэнгэрт байгаа зохион байгуулалт болон зохицуулалтаас хэн ч зайлсхийж чадахгүй бөгөөд хэн ч өөрийн хувь тавилангаа хянаж чадахгүй, учир нь бүх зүйлийг захирдаг Нэгэн л ийм ажил хийх чадвартай билээ. Хүн оршин бий болсноос хойш Бурхан орчлон ертөнцийг удирдаж, аливаа зүйлийн өөрчлөлт, шилжилтийг чиглүүлэн Өөрийн ажлаа тогтвортой хийсээр байна. Бүх зүйлсийн нэгэн адил хүн Бурханаас бороо, шүүдэр, амтат тэжээлийг өөрийн мэдэлгүйгээр чимээгүйхэн хүлээн авдаг. Бүх зүйлсийн нэгэн адил хүн өөрийн мэдэлгүйгээр Бурханы гарын зохион байгуулалт дор амьдарч байдаг. Хүний зүрх сэтгэл хийгээд сүнс Бурханы гарт байдаг ба хүний амьдрал бүхэлдээ Бурханы мэлмийн өмнө байдаг. Чи үүнд итгэх эсэхээс үл хамааран амьд эсвэл үхсэн аливаа болон бүх зүйлс нь Бурханы бодлын дагуу шилжиж, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, устаж үгүй болж байдаг. Энэ мэтээр Бурхан бүх зүйлийг захирдаг.

Шөнийн харанхуй гэтэн ирэхэд хүний зүрх сэтгэл харанхуй хаанаас хэрхэн гэтэн ирдгийг мэдэхгүй учраас мэдээгүй хэвээр үлддэг. Шөнийн харанхуй аажмаар арилахад хүн өдрийн гэрлийг угтан авах боловч гэрэл хаанаас ирсэн хийгээд энэ нь шөнийн харанхуйг хэрхэн хөөн зайлуулсныг хүний зүрх сэтгэл бүр ч мэдэхгүй. Ийнхүү өдөр шөнө ээлжлэн давтагдсаар хүн нэг үеэс нөгөө үе рүү цаг хугацаагаар аялах бөгөөд үүний зэрэгцээ тухайн цаг үе болон бүх цаг хугацааны туршид Бурханы ажил хийгээд төлөвлөгөө хэрэгжсээр байдаг. Хүн Бурхантай хамт он жилүүдийг элээсэн боловч Бурхан бүхий л зүйлс, амьд амьтдын хувь заяаг захирдгийг эсвэл Бурхан хэрхэн бүх зүйлийг зохион байгуулж удирдан чиглүүлдгийг хараахан мэдээгүй. Энэ бол хүн төрөлхтний эрт дээр үеэс өнөөг хүртэл зайлсхийсээр ирсэн зүйл юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурхан бол хүний амийн эх сурвалж юм”-аас

Дэлхийн бүтээлээс хойш Би энэ бүлэг хүмүүсийг, тухайлбал өнөөдөр та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан араншин, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, чиний төрсөн гэр бүл, ажил, гэрлэлт, чи бүхэлдээ, мөн үс, арьсны чинь өнгө, төрсөн цаг чинь хүртэл бүгд Миний гараар зохицуулагдсан. Чиний хийдэг зүйл болон өдөр тутам уулздаг хүмүүс чинь хүртэл Миний гараар зохицуулагддаг ба өнөөдөр чамайг Өөрийнхөө өмнө авчирч байгаа нь ч гэсэн үнэндээ Миний зохицуулалт юм гэдгийг дурдахын хэрэггүй. Өөрийгөө бүү үймрүүл; чи тайвнаар үргэлжлүүлэх ёстой.

Христийн эхэн үеийн айлдварууд болон гэрчлэлүүдээс

Бүх зүйлийг бүтээж эхэлснээс хойш Бурханы хүч чадал илэрхийлэгдэж эхэлж, илчлэгдэж эхэлсэн, учир нь Бурхан бүх зүйлийг бүтээхдээ үгийг ашигласан. Тэр тэднийг ямар байдлаар бүтээснээс үл хамааран, Тэр яагаад тэднийг бүтээснээс үл хамааран бүх зүйлс Бурханы үгийн улмаас бий болж, бат зогсож, оршин тогтнож эхэлсэн ба энэ бол Бүтээгчийн цорын ганц эрх мэдэл юм. Хүн төрөлхтөн дэлхий дээр гарч ирэхээс өмнөх хугацаанд бүх зүйлийг хүн төрөлхтний төлөө бүтээхийн тулд Бүтээгч Өөрийн хүч чадал, эрх мэдлээ ашигласан ба хүн төрөлхтөнд тохирох амьдралын орчныг бэлтгэхийн тулд Өөрийн өвөрмөц арга барилыг ашигласан. Түүний хийсэн бүхэн нь тун удалгүй Түүний амьсгалыг хүлээн авах хүн төрөлхтний төлөөх бэлтгэл байсан. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтөн бүтээгдэхээс өмнөх хугацаанд Бурханы эрх мэдэл нь хүн төрөлхтнөөс өөр бүх бүтээлд, тэнгэр, гэрэл, далай, хуурай газар зэрэг зүйлст мөн жижигхэн амьтад болон шувуунд түүнчлэн энгийн нүдэнд харагдахгүй олон янзын нянг оролцуулаад бүх төрлийн шавж, бичил биетнүүдэд харагдсан. Бүтээгчийн үгээр дамжуулан тэдгээрийн нэг бүрд амь өгөгдөж, Бүтээгчийн үгийн улмаас бүгд өсөн үржсэн ба Бүтээгчийн үгийн улмаас бүгд Бүтээгчийн дээд эрх дор амьдарсан. Хэдийгээр тэд Бүтээгчийн амьсгалыг хүлээн аваагүй ч тэд өөрсдийн өөр өөр хэлбэр дүрс, бүтцээр дамжуулан Бүтээгчийн тэдэнд хайрласан амьдрал болоод эрч хүчийг харуулж байсан; хэдийгээр тэд хүн төрөлхтөнд өгөгдсөнтэй адил ярих чадварыг Бүтээгчээс хүлээн аваагүй боловч Бүтээгчийн тэдэнд хайрласан, өөрсдийн амьдралыг илэрхийлэх аргыг тэд дор бүрнээ хүлээн авсан ба энэ нь хүний хэлээс ялгаатай байсан юм. Бүтээгчийн эрх мэдэл нь харваас хөдөлгөөнгүй материаллаг зүйлүүдэд амьдралын эрч хүчийг өгч ингэснээр тэд хэзээ ч алга болохгүйгээр зогсохгүй, цаашлаад бүх амьд биетүүдэд үржиж олшрох зөн билгийг өгсөн ба ингэснээр тэд хэзээ ч устаж үгүй болохгүй, ингэснээр тэд Бүтээгчийн тэдэнд олгосон амьд үлдэх хууль болон зарчмыг үеэс үед дамжуулах болно. Бүтээгч Өөрийн эрх мэдлээ харуулдаг байдал нь макро эсвэл микро үзэл бодлыг хатуу чанд баримтлахгүй бөгөөд энэ нь ямар нэг хэлбэрээр хязгаарлагддаггүй; Тэр орчлон ертөнцийн үйл ажиллагааг тушааж, бүх зүйлийн амьдрал, үхлийг захирч чадах ба цаашлаад Өөртөө үйлчлүүлэхийн тулд бүх зүйлийг удирдан жолоодож чадна; Тэр уул, гол мөрөн нуурын бүх ажиллагааг зохицуулж, тэдгээрийн доторх бүх зүйлийг захирч чадна, түүнээс ч илүүгээр бүх зүйлийг хэрэгтэй бүхнээр нь хангаж чадна. Энэ бол хүн төрөлхтнөөс гадна бүх зүйлийн дундах Бүтээгчийн цорын ганц эрх мэдлийн илрэл юм. Ийм илрэл нь зөвхөн амьдрал туршид байдаггүй ба хэзээ ч үгүй болж, эсвэл амрахгүй, ямар ч хүн эсвэл зүйл үүнийг өөрчилж, сүйтгэж чадахгүй мөн үүнийг ямар ч хүн эсвэл зүйл нэмж эсвэл хасч чадахгүй–учир нь хэн ч Бүтээгчийн ялгамж чанарыг орлож чадахгүй, тиймээс Бүтээгчийн эрх мэдлийг ямар ч бүтээгдсэн зүйл орлож чадахгүй ба бүтээгдээгүй ямар ч зүйл үүнд хүрч чадахгүй юм.

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө I”-өөс

Хүн төрөлхтөн болон бүх зүйлсийн хувь заяа нь Бүтээгчийн дээд эрхтэй ойр дотно сүлжилдэж, Бүтээгчийн зохион байгуулалттай салшгүйгээр холбогдсон байдаг; эцсийн эцэст тэдгээр нь Бүтээгчийн эрх мэдлээс ангид байж чадахгүй. Бүх зүйлийн хуулиар дамжуулан хүн Бүтээгчийн зохион байгуулалт болон Түүний дээд эрхийг ойлгож авдаг; оршин амьдрах дүрэм журмаар дамжуулан тэр Бүтээгчийн удирдлагыг ухаардаг; тэр бүх зүйлийн хувь заяанаас Бүтээгчийн дээд эрхээ хэрэгжүүлдэг, тэднийг хянадаг арга замын талаар дүгнэлт хийдэг; хүмүүс болон бүх зүйлсийн амьдралын мөчлөгөөс хүн, бүх зүйл ба амьд биетүүдийн төлөөх Бүтээгчийн зохион байгуулалт болон зохицуулалтыг үнэхээр мэдэрч, тэдгээр зохион байгуулалт, зохицуулалт нь газар дэлхийн бүх хууль, дүрэм журам, дэг жаяг, бусад бүх засаглал болон хүчнүүдээс давсан байдгийг үнэхээр нүдээрээ хардаг. Үүнийг авч үзвэл, Бүтээгчийн дээд эрхийг бүтээгдсэн ямар ч зүйл зөрчиж чадахгүй, Бүтээгчийн урьдаас тогтоосон үйл явдал болон зүйлст ямар ч хүч хөндлөнгөөс оролцож, эсвэл өөрчилж чадахгүй гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөд аргагүй хүрнэ. Эдгээр тэнгэрлэг хууль, дүрэм журмын дор хүмүүс болон бүх зүйлс үеэс үед амьдарч, өсөн үрждэг. Энэ нь Бүтээгчийн эрх мэдлийн жинхэнэ биелэл биш гэж үү?

Үг нь махбодоор илэрсэн номын “Цор ганц Бурхан Өөрөө III”-өөс

(Бурханы үгээс сонгосон бүлэг)

No comments:

Post a Comment