Есүс Христийн бусад олон зуун сая дагагчдийн адил бид Библийн хууль болоод зарлигуудыг даган мөрдөж, Есүс Христийн элбэг дэлбэг нигүүлслийг таалан соёрхож, Есүс Христийн нэрийн дор цугларч, залбирч, магтан дуулж, үйлчилдэг—бидний хийж буй энэ бүхэн Эзэний халамж, хамгаалалт дор байдаг. Бид ихэнхдээ сул дорой байх нь ч бий, хүчтэй байх нь ч бий. Бидний бүхий л үйлдэл Эзэний сургаал номлолын дагуу байна гэж бид итгэдэг. Тэгвэл бид тэнгэр дэх Эцгийн хүсэлд дуулгавартай хандах замаар явж байна гэж итгэдэг нь ойлгомжтой билээ. Бид, Эзэн Есүсийн эргэн ирэлтийг, Эзэн Есүсийн сүр жавхаат ирэлтийг, газар дэлхий дээрх амьдралынхаа төгсгөлийг, хаант улс гарч ирэхийг мөн Илчлэлийн номонд зөгнөгдсөн бүх зүйлийг хүсэн хүлээдэг: Эзэн эргэн ирж, гай гамшгийг авчирч, сайн хүмүүсийг шагнаж, нүгэлтнүүдийг шийтгэж, Өөрийг нь дагаж, Түүний эргэн ирэлтийг хүлээн авсан бүх хүмүүсийг Өөртэйгээ уулзуулахаар агаарт гаргах болно. Бид энэ тухай бодох бүрдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэхгүй болдог. Эцсийн өдрүүдэд төрсөндөө бид талархдаг ба Эзэний ирэлтийг нүдээрээ үзэх азтай юм. Хэдий бид хавчилт шахалтыг туулсан ч, энэ нь “хэмжээлшгүй их бөгөөд алдрын мөнхийн жинг” бий болгодог; энэ ямар гайхалтай ерөөл гээч! Энэ бүх хүсэл тэмүүлэл, Эзэний хайрласан нигүүлсэл нь биднийг ихэвчлэн эрүүл сэтгэлгээтэйгээр залбирахад хүргэж мөн илүү олон удаа биднийг нэгдүүлдэг. Магадгүй дараа жил, магадгүй маргааш эсвэл магадгүй тун удалгүй, хүнийг хүлээгээгүй байхад л Эзэн гэв гэнэтхэн хүрч ирэх ба Түүнийг анхааралтай хүлээж байсан бүлэг хүмүүсийн дунд гарч ирэх болно. Эзэний илрэлтийг харах хамгийн эхний бүлэг хүмүүс байж, бахархан хөөрөх хүмүүсийн нэг болохын тулд бид бүгдээрээ бие биетэйгээ уралдан, хэн ч бусдаас дутахыг хүсдэггүй билээ. Энэхүү өдрийн төлөө бид золиосыг үл хайхран бүх зүйлсээ зориулсан билээ. Зарим нь өөрсдийн ажлаа хаясан, зарим нь гэр бүлийнхнээ орхисон, зарим нь гэрлэлтээс татгалзсан ба зарим нь өөрсдийн бүх хадгаламжийг хандивласан. Ямар амь бие хайргүй зориулалт вэ! Тийм чин сэтгэл, үнэнч зан нь өнгөрсөн үеийн ариун хүмүүсээс ч хамаагүй илүү байх учиртай! Эзэн хүссэн хүн бүхэндээ нигүүлсэл хайрлаж, Өөрийн хүссэн хүн бүхэнд өршөөл үзүүлэх үед, бидний зориулалт ба зарцуулалт нь аль хэдийн Түүний нүдэнд харагдсан гэж бид итгэдэг. Иймээс, бидний чин сэтгэлийн залбирал ч гэсэн Түүний чихэнд аль хэдийн хүрсэн ба бидний зориулалтын төлөө Эзэн биднийг шагнах болно гэж бид итгэдэг. Цаашлаад, энэ дэлхийг бүтээхээсээ өмнө ч Бурхан бидэнд нигүүлсэнгүй хандсан ба бидэнд өгсөн Бурханы ерөөл болон амлалтуудыг хэн ч булаан авч чадахгүй. Бид бүгдээрээ л ирээдүйг төлөвлөж байгаа ба Эзэнтэй уулзахаар агаарт гарах үед өөрсдийн бахархлыг наймаалцах зүйл бол бидний зориулалт ба зарцуулалт гэж итгэлтэйгээр үздэг. Цаашилбал, өчүүхэн төдий ч эргэлзээгүйгээр бид өөрсдийгөө ирээдүйн сэнтийд тавьж, бүх улс үндэстэн болоод бүх хүмүүсийг удирдах буюу хаан болон захирах болно. Энэ бүхэн бидний хүлээх ёстой зүйлс гэж бид үздэг.
Эзэн Есүсийн эсрэг байгаа хүн бүхнийг бид жигшдэг; эцэстээ тэд бүгдээрээ устгагдах болно. Эзэн Есүс бол Аврагч гэдэгт бүү итгэ гэж хэн тэдэнд хэлсэн юм бэ? Мэдээж, Эзэн Есүсээс суралцаж, энэ дэлхийд өрөвч сэтгэлээр хандах үе бидэнд байдаг ба тэд ойлгохгүй байсан ч бид тэвчээртэй байж, тэднийг уучилж өршөөх ёстой. Бидний хийж байгаа бүхэн Библийн үгсийн дагуу байдаг, тийм учраас Библийг даган мөрдөөгүй хэн бүхэн тэрс үзэлтэн, нүглийг тахин шүтэгч юм. Ийм итгэл нь бид бүхний сэтгэлд гүн гүнзгий шингэсэн байдаг. Бидний Эзэн Библид байдаг ба хэрвээ бид Библиэс холдон явахгүй л бол Эзэнээс холдохгүй; хэрвээ бид энэхүү зарчмыг мөрдвөл бүгдээрээ аврагдах болно. Бид бие биенийгээ урамшуулан зоригжуулж, бие биенийгээ дэмжиж, цуглах болгондоо хэлж байгаа, хийж байгаа бүхэн маань Эзэний хүслийн дагуу байж, Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөнө гэж бид итгэдэг. Хүрээлэн байгаа орчныхоо хатуу ширүүн дайсагналыг үл харгалзан бидний зүрх сэтгэл баяр баясгалангаар дүүрэн байна. Ийм амархан хүрч болох ерөөлийн тухай бодох үед, орхин хаяж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү?
Салж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү? Энэ бүхэн бол далд ба энэ бүхэн Бурханы нүдэнд харагдаж байдаг. Балиар заваан зүйл дундаас өргөгдсөн ядарч зүдэрсэн цөөхөн бид бол Эзэн Есүсийн бүх энгийн дагагчидтай адил: Бид өргөгдөхийг, ерөөгдөхийг мөн улс үндэстнүүдийг захирахыг мөрөөддөг. Бидний завхрал Бурханы нүдэнд ив илхэн харагдах ба бидний хүсэл, шунал Бурханы нүдэнд зэмлэгдэнэ. Гэсэн ч энэ бүхэн огтхон ч тэр гэх тэмдэггүй тохиолдох ба логикийн хувьд бидний хүсэл эрмэлзэл зөв үү гэдгийг бидний хэн ч бодохгүй, тэр ч байтугай өөрсдийн даган мөрдөж байгаа зүйлсийн үнэн зөвд эргэлздэггүй. Бурханы хүслийг хэн мэдэх вэ? Хүн ямар замаар алхаж байгаа тухай бид эрж хайж, судлан шинжилж, тэр ч байтугай анхаарахаа мэддэггүй. Бид өргөгдөх болов уу, бид ерөөгдөх болов уу, биднийг тэнгэрийн хаанчлалд багтаах болов уу, бид амийн голын уснаас, амийн модны жимснээс хүртэж чадах болов уу гэдэг талаар л бид зөвхөн анхаардаг. Бид Эзэнд итгэж, Эзэний дагагчид байх нь эдгээр зүйлийг олж авахын тулд биш үү? Бидний нүгэл уучлагдсан, бид гэмшсэн, бид аягатай гашуун дарсыг уусан ба нуруундаа загалмай үүрсэн. Бидний төлсөн төлөөс Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид хангалттай тос бэлдээгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид тэдгээр мунхаг охидын нэг эсвэл хаягдсан хүмүүсийн нэг байхыг хүсэхгүй байна. Түүнчлэн, Библид “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол сонгогдсон хүмүүс ч хууран мэхлэгдэх болно” (Матай 24:23-24) гэж байдаг учраас хуурамч Христүүдэд хууртахаас биднийг хамгаалахыг Эзэнээс гуйн бид олон удаа залбирдаг. Бид бүгдээрээ Библийн энэ ишлэлийг цээжилсэн, бид үүнийг хаанаас нь ч хэлсэн мэднэ, мөн бид үүнийг амь шиг, бидний авралын болон өргөгдөхийн мандат шиг үнэ цэнэтэй баялаг гэж үздэг…
Салж чадахгүй зүйл бидэнд байна гэж үү? Энэ бүхэн бол далд ба энэ бүхэн Бурханы нүдэнд харагдаж байдаг. Балиар заваан зүйл дундаас өргөгдсөн ядарч зүдэрсэн цөөхөн бид бол Эзэн Есүсийн бүх энгийн дагагчидтай адил: Бид өргөгдөхийг, ерөөгдөхийг мөн улс үндэстнүүдийг захирахыг мөрөөддөг. Бидний завхрал Бурханы нүдэнд ив илхэн харагдах ба бидний хүсэл, шунал Бурханы нүдэнд зэмлэгдэнэ. Гэсэн ч энэ бүхэн огтхон ч тэр гэх тэмдэггүй тохиолдох ба логикийн хувьд бидний хүсэл эрмэлзэл зөв үү гэдгийг бидний хэн ч бодохгүй, тэр ч байтугай өөрсдийн даган мөрдөж байгаа зүйлсийн үнэн зөвд эргэлздэггүй. Бурханы хүслийг хэн мэдэх вэ? Хүн ямар замаар алхаж байгаа тухай бид эрж хайж, судлан шинжилж, тэр ч байтугай анхаарахаа мэддэггүй. Бид өргөгдөх болов уу, бид ерөөгдөх болов уу, биднийг тэнгэрийн хаанчлалд багтаах болов уу, бид амийн голын уснаас, амийн модны жимснээс хүртэж чадах болов уу гэдэг талаар л бид зөвхөн анхаардаг. Бид Эзэнд итгэж, Эзэний дагагчид байх нь эдгээр зүйлийг олж авахын тулд биш үү? Бидний нүгэл уучлагдсан, бид гэмшсэн, бид аягатай гашуун дарсыг уусан ба нуруундаа загалмай үүрсэн. Бидний төлсөн төлөөс Эзэнээр хүлээн зөвшөөрөгдөхгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид хангалттай тос бэлдээгүй гэж хэн хэлж чадах юм бэ? Бид тэдгээр мунхаг охидын нэг эсвэл хаягдсан хүмүүсийн нэг байхыг хүсэхгүй байна. Түүнчлэн, Библид “Дараа нь хэн нэгэн хүн танд Христийг энд, эсвэл тэнд байна гэж хэлэх аваас түүнд бүү итгэ. Хуурамч Христчүүд болон хуурамч эш үзүүлэгчид гарч ирэн агуу тэмдгүүд болон гайхамшгуудыг тунхаглах ба, ийм зүйл тохиолдвол сонгогдсон хүмүүс ч хууран мэхлэгдэх болно” (Матай 24:23-24) гэж байдаг учраас хуурамч Христүүдэд хууртахаас биднийг хамгаалахыг Эзэнээс гуйн бид олон удаа залбирдаг. Бид бүгдээрээ Библийн энэ ишлэлийг цээжилсэн, бид үүнийг хаанаас нь ч хэлсэн мэднэ, мөн бид үүнийг амь шиг, бидний авралын болон өргөгдөхийн мандат шиг үнэ цэнэтэй баялаг гэж үздэг…
Мянга мянган жилийн туршид, амьдарч байсан хүмүүс насан эцэслэж, хүсэл тэмүүлэл, мөрөөдлөө өөрсөдтэйгээ хамт авч одсон ба тэд тэнгэрийн хаанчлалд орсон эсэхийг хэн ч үнэндээ мэдэхгүй. Үхсэн хүмүүс эргэн ирдэг ч өмнө нь тохиолдож байсан бүх зүйлийг мартсан байдаг бөгөөд өвөг дээдсийнхээ сургаал болон замыг дагасаар л байдаг. Иймээс он жилүүд урсаж, өдөр хоног өнгөрөхийн хэрээр, бидний Эзэн Есүс, бидний Бурхан хийж байгаа бүхнийг маань үнэхээр хүлээн зөвшөөрөх үү гэдгийг хэн ч мэддэггүй. Бид зүгээр л үр дүнг хардаг ба тохиолдож болох бүхнийг таамаглан боддог. Гэсэн ч бүхий л үеийн туршид Бурхан чимээгүй байсан бөгөөд хэзээ ч бидэнд харагдаж, бидэнтэй яриагүй. Иймээс бид Бурханы хүсэл, зан чанарыг Библи болон тэмдгүүдийн дагуу дураараа шүүн тунгаасан. Бид Бурханы чимээгүй байдалд дасчихсан; бид өөрсдийнхөө үзэл бодлоор зан төлвийнхөө зөв, бурууг хэмжээд сурчихсан; өөрсдийн мэдлэг, үзэл болон ёс суртахууны ёс зүйг Бурханы шаардлагын оронд тавиад дасчихсан; Бурханы нигүүлслийг эдлээд сурчихсан; хэрэгтэй үед Бурхан бидэнд туслахад дасчихсан; бүх зүйлийг авахын тулд бид Бурханд гараа сарвайн, Бурханыг захираад дасчихсан; Ариун Сүнс биднийг хэрхэн удирдан чиглүүлж байгааг анхааралгүйгээр сургаал номлолыг дагаад сурчихсан; цаашлаад, бид өөрөө өөрсдийнхөө эзэн нь байдаг өдрүүдэд дасчихсан байна. Бид өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй Бурханд ингэж л итгэдэг. Түүний зан чанар ямар вэ, Түүний эзэмшдэг зүйл, оршихуй нь ямар вэ, Түүний дүр төрх ямар вэ, Түүнийг ирэх үед бид мэдэх үү, үгүй юу гэх мэтийн асуултуудын аль нь ч чухал биш. Юу чухал вэ гэхээр Тэр бидний зүрх сэтгэлд байдаг, бид бүгдээрээ Түүнийг хүлээдэг ба Тэр ямар болохыг бид төсөөлж чаддаг. Бид өөрсдийн итгэлд талархаж, сүнслэг байдлаа эрхэмлэдэг. Бид бүх зүйлийг баас ялгадас гэж үздэг бөгөөд хөл дор байгаа бүхнээ гишгэлдэг. Учир нь бид бол суу алдарт Эзэнийг дагагчид, аян маань хэчнээн урт, хэцүү бэрх байсан ч, бидэнд хэчнээн их аюул осол, зовлон зүдгүүр учирлаа ч гэсэн Эзэнийг дагах бидний алхааг юу ч зогсоож чадахгүй. “Бурханы болон Хурганы сэнтийгээс гарах болор шиг тунгалаг амийн цэвэр ус. Гудамжны голд болон голын хоёр эрэгт арван хоёр төрлийн жимс бүхий амийн мод байх бөгөөд сар бүр ургац өгөхийн сацуу: модны навч бүр үндэстнүүдийг эдгээх увдистай байв. Тэнд ямар нэгэн хараал зүхэл гэж үгүй: харин Бурханы болон Хурганы сэнтий байх бөгөөд Түүний зарц нар Түүнд үйлчилнэ: тэд Түүний царайг харах үед; Түүний нэр тэдний духан дээр байх ёстой. Мөн тэнд ямар ч шөнө байхгүй; Мөн дэн бас нарны гэрэл ч хэрэггүй. Учир нь Их Эзэн Бурхан тэдэнд гэрэл гэгээг өгдөг бөгөөд тэд мөнхийн мөнхөд хаанчлах болно” (Илчлэл 22:1-5). Эдгээр үгийг дуулах бүрд, бидний зүрх сэтгэл баяр баясгалан, сэтгэл ханамжаар бялхаж, бидний нүднээс нулимс урсан гардаг. Биднийг сонгосонд Эзэндээ баярлалаа, Эзэний нигүүлсэлд баярлалаа. Тэр энэ үед бидэнд зуу дахин ихийг өгсөн, ирж буй дэлхийд бидэнд мөнх амь өгсөн ба хэрвээ Тэр биднийг одоо үх гэвэл бид өчүүхэн төдий ч гомдол дургүйцэлгүйгээр хийх болно. Эзэн минь! Удахгүй хурдан ирээрэй! Бид Таныг цөхрөлтгүйгээр хүсэн хүлээж, Таны төлөө бүх зүйлийг орхисон учраас нэг ч минут бүү хойшлуулаарай.
Бурхан дуу чимээгүй бөгөөд бидэнд хэзээ ч илрэн харагдаж байгаагүй боловч Түүний ажил хэзээ ч зогсоогүй. Тэр бүх газар дэлхийг харж, бүх зүйлийг захирч, хүний бүхий л үг, үйлийг харж байдаг. Түүний удирдлага нь Түүний төлөвлөгөөний дагуу, алхамтайгаар явагддаг. Энэ нь анхаарал татахуйц нөлөөгүйгээр чимээгүй явагддаг боловч, Түүний сэнтий бидний дунд буусны дараахнаар Түүний алхаа хүн төрөлхтөнд илүү ойр ирж, Түүний шүүлтийн сэнтий цахилгааны хурдаар орчлон ертөнцөд заларна. Тэр нь ямар сүр жавхлантай дүр зураг байх билээ, ямар сүрлэг, баяр ёслолын дүр зураг байх билээ. Тагтааны адилаар, архирч буй арслангийн адилаар Сүнс бидний дунд хүрэлцэн ирнэ. Тэр бол ухаалаг, Тэр бол зөвт агаад сүр жавхлантай, Тэрээр эрх мэдлийг эзэмшиж, хайр энэрлээр бялхан бидний дунд чимээгүй ирдэг. Хэн ч Түүний ирэхийг мэдэхгүй, хэн ч Түүнийг ирэхэд угтан авахгүй, цаашлаад Түүний юу хийхийг хэн ч мэдэхгүй. Хүний амьдрал өөрчлөгдөлгүй хэвээр үлдэнэ; түүний зүрх сэтгэлд ямар ч ялгаагүй ба өдөр хоногууд өмнөх шигээ л өнгөрнө. Бурхан бидний дунд энгийн хүн шиг, хамгийн өчүүхэн дагагч шиг, энгийн итгэгч шигээр амьдарна. Түүнд Өөрийн гэсэн эрэл хайгуул, Өөрийн гэсэн зорилгууд байдаг ба цаашлаад энгийн хүний эзэмшиж чадахгүй бурханлаг чанар Түүнд байдаг. Түүний бурханлаг чанарын оршин тогтнолыг хэн ч анзаараагүй бөгөөд Түүний мөн чанарын хүнийхээс ялгагдах ялгааг хэн ч ухамсарлаагүй. Бид Түүнийг өчүүхэн итгэгч гэдгээс өөрөөр хардаггүй учраас айж эмээлгүйгээр, тайвнаар Түүнтэй хамт амьдардаг. Тэр бидний хөдөлгөөн бүрийг хардаг ба бидний бүхий л бодол, санаа Түүний өмнө ив илхэн байдаг. Хэн ч Түүний оршин тогтнолыг сонирхдоггүй, Түүний үйл ажиллагааны талаар хэнд ч ямар ч төсөөлөл байхгүй ба түүнчлэн Тэр хэн бэ гэдэг талаар хэнд ч, ямар ч сэжиг байдаггүй. Тэр бидэнд огт хамаагүй юм шиг, бид ердөө л өөрсдийн зорьсон зүйлээ үргэлжлүүлдэг…

No comments:
Post a Comment