10/11/2018

2. Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Есүс.


Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Есүс.
Бурхан анх удаа бие махбодтой болохдоо Ариун Сүнснээс олдсон ба энэ нь Түүний хийхээр зорьсон ажилтай хамаатай байлаа. Есүсийн нэр нь Нигүүлслийн эрин үеийн эхлэлийг тэмдэглэсэн. Есүс Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлж эхлэх үед, Ариун Сүнс Есүсийн нэрийн дор гэрчилж эхэлсэн бөгөөд Еховагийн нэр дахин дурдагдахаа больж, үүний оронд Ариун Сүнс, Есүсийн нэрийн дор үндсэндээ шинэ ажлыг эхлүүлсэн. Түүнд итгэсэн хүмүүсийн гэрчлэл Есүс Христийн төлөө байсан ба тэдний хийсэн ажил ч бас Есүс Христийн төлөө байсан юм. Хуучин Гэрээний Хуулийн эрин үеийн төгсгөл нь, голдуу Еховагийн нэрийн дор явагдсан ажил дууссан гэсэн утгатай байсан. Үүний дараа Бурханы нэр цаашид Ехова байхаа больсон; үүний оронд Тэр Есүс гэж нэрлэгдсэн бөгөөд энэ үеэс Ариун Сүнс үндсэндээ Есүсийн нэрийн дор ажлаа эхэлсэн билээ. Иймээс өнөөдөр хүмүүс Еховагийн үгийг идэж, уусаар байдаг ба Хуулийн эрин үеийн ажлыг мөрдсөөр байдаг—чи дүрэм, журмыг дагаж байгаа биш гэж үү? Чи өмнө нь цохигдоогүй гэж үү? Өнөөдөр чи эцсийн өдрүүд ирсэн гэдгийг мэднэ. Есүс ирэх үедээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Ехова Израилийн ардуудад Мессиа ирэх болно гэж хэлсэн ч ирэх үедээ Тэр Мессиа биш харин Есүс гэж нэрлэгдэж байсан. Тэр дахин ирэх болно, Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Эдгээр нь Есүсийн үгс байсан боловч чи Есүс хэрхэн явсныг нүдээр үзсэн үү? Есүс цагаан үүлэн дээр суун явсан боловч Тэр хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж биечлэн ирэх үү? Хэрвээ тийм бол Тэр Есүс гэж нэрлэгдсээр байхгүй гэж үү? Есүсийг дахин ирэхэд, эрин үе аль хэдийн өөрчлөгдсөн байх болно, иймээс Тэр Есүс гэж нэрлэгдсээр байж болох уу? Бурхан зөвхөн Есүсийн нэрээр танигдах ёстой юу? Шинэ эрин үед Тэр шинэ нэрээр нэрлэгдэж болохгүй гэж үү? Нэг хүний дүр төрх болон тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадна гэж үү? Эрин үе болгонд Бурхан шинэ ажил хийж, шинэ нэрээр нэрлэгддэг; Тэр өөр өөр эрин үед нэг адилхан ажил хийж яаж чадах юм бэ? Тэр хэрхэн хуучин зүйлтэй зууралдаж чадах вэ? Есүсийн нэрийг золилтын ажлын төлөө авсан, иймээс Тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдсээр байх уу? Тэр одоо ч золин аврах ажил хийх үү?
Яагаад Ехова Есүс хоёр нэг мөртлөө Тэд өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгддэг вэ? Энэ нь Тэдний ажлын эрин үеүд өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг Өөрийг нь бүхэлд нь төлөөлж чадах уу? Ийм байдлаар, Бурхан өөр өөр эрин үед өөр өөр нэрээр нэрлэгдэх ёстой бөгөөд эрин үеийг өөрчилж, эрин үеийг төлөөлөхийн тулд нэрийг ашиглах ёстой. Учир нь ямар ч нэр Бурханыг Өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй бөгөөд нэр болгон нь тухайн эрин үе дэх Бурханы зан чанарын түр зуурын талыг л төлөөлж чаддаг; энэ нь зөвхөн Түүний ажлыг төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрин үеийг төлөөлөхийн тулд Түүний зан чанарт тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Энэ нь Еховагийн эрин үе эсвэл Есүсийн эрин үе эсэхээс үл хамааран эрин үе болгоныг нэр төлөөлдөг. Нигүүлслийн эрин үеийн дараа эцсийн эрин үе ирсэн бөгөөд Есүс аль хэдийн ирчихээд байна. Түүнийг хэрхэн одоо ч гэсэн Есүс хэмээн дуудах юм бэ? Тэр хүмүүсийн дунд Есүсийн дүрийг өөртөө хэрхэн авах юм бэ? Есүс ердөө Назарын дүр төрхтэй байсан гэдгийг чи мартсан гэж үү? Есүс бол зөвхөн хүн төрөлхтний Золин аврагч байсныг чи мартсан уу? Эцсийн өдрүүдэд хүнийг байлдан дагуулах, төгс болгох ажлаа Тэр хэрхэн хийх юм бэ? Есүс цагаан үүлэн дээр сууж одсон, энэ нь баримт гэвч Тэр хэрхэн хүмүүсийн дунд цагаан үүлэн дээр сууж ирээд Есүс гэж нэрлэгдсээр байж болох юм бэ? Хэрвээ Тэр үнэхээр цагаан үүлэн дээр ирсэн бол Тэр хүмүүст танигдахгүй гэж үү? Бүх дэлхийн хүмүүс Түүнийг танихгүй гэж үү? Тэр тохиолдолд Есүс ганцаараа Бурхан байхгүй гэж үү? Тэр тохиолдолд Бурханы дүр зураг нь Иудейн дүр төрх байх байсан ба мөнхөд хэвээрээ байх байсан. Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн боловч Түүний үгийн жинхэнэ утгыг чи мэдэх үү? Тэр чамд үнэхээр хэлсэн үү? Тэр үүлэн дээр явж одсон шигээ ирэх болно гэдгийг л чи мэддэг боловч Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг яг яаж хийдгийг чи мэдэх үү? Хэрвээ чи үнэхээр харж чаддаг байсан бол Есүсийн үгийг хэрхэн тайлбарлах вэ? Тэр хэлэхдээ, “Хүний Хүүг эцсийн өдрүүдэд ирэх үед Тэр Өөрөө мэдэхгүй, тэнгэрэлчүүд мэдэхгүй, тэнгэр дэх элчүүд мэдэхгүй, мөн бүх хүмүүс мэдэхгүй. Зөвхөн Эцэг л мэднэ, өөрөөр хэлбэл зөвхөн Сүнс л мэдэх болно” гэсэн. Хэрвээ чи мэдэж, харах чадвартай байх юм бол эдгээр нь дэмий хоосон үг биш гэж үү? Хүний Хүү Өөрөө ч гэсэн мэдэхгүй, гэтэл чи харж, мэдэж чадна гэж үү? Хэрвээ чи өөрийнхөө нүдээр харсан бол тэдгээр үгс хий дэмий хэлэгдсэн биш гэж үү? Тэгвэл Есүс тэр үед юу гэж хэлсэн бэ? “Гэхдээ тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй, тэнгэрийн тэнгэрэлчүүд ч мэдэхгүй, харин Миний Эцэг л мэднэ. Хүний Хүүгийн ирэлт нь Ноагийн өдрүүдтэй адилхан байх болно... Тиймээс та нар ч бас бэлэн бай: учир нь та нарын бодоогүй цагт хүний Хүү ирнэ.” Тэр өдөр ирэхэд хүний Хүү Өөрөө ч үүнийг мэдэхгүй. Хүний Хүү гэдэгт энгийн агаад жирийн хүн байх бие махбодтой болсон Бурханыг хамаатуулж байна. Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл чи яаж мэдэх юм бэ? Тэр явсан шигээ ирэх болно гэж Есүс хэлсэн. Түүнийг ирэх үед Тэр Өөрөө ч гэсэн мэдэхгүй, тэгвэл Тэр хэрхэн чамд урьдчилан мэдэгдэх юм бэ? Чи Түүний ирэлтийг харж чадах уу? Тэр нь инээдтэй хэрэг биш гэж үү? Бурхан газар дээр ирэх бүрдээ Тэр Өөрийн нэрийг, Өөрийн хүйсийг, Өөрийн дүр төрхийг мөн Өөрийн ажлыг өөрчлөх болно; Тэр Өөрийн ажлыг давтдаггүй ба Тэр үргэлж шинэлэг байж, хэзээ ч хуучин байдаггүй. Өмнө нь ирэхдээ Тэр Есүс гэж нэрлэгдэг байв; Тэр энэ удаа дахин ирэхдээ Есүс гэж нэрлэгдсээр байх уу? Өмнө нь ирэхдээ Тэрээр эрэгтэй байсан; Тэр энэ удаа дахин эрэгтэй байх уу? Тэр Нигүүлслийн эрин үед ирэх үед Түүний ажил нь загалмайд цовдлогдох байсан; Тэр дахин ирэх үедээ хүн төрөлхтнийг мөн л нүглээс золин аврах уу? Тэр мөн л загалмайд цовдлогдох уу? Энэ нь Түүний ажлын давталт болохгүй гэж үү? Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэхгүй гэж үү? Бурхан хувиршгүй гэж хэлдэг хүмүүс байдаг. Тэр нь зөв гэхдээ энэ нь Бурханы зан чанар болон мөн чанарын хувиршгүй байдалтай хамаатай. Түүний нэр болон ажил дахь өөрчлөлт нь Түүний мөн чанар хувирсан гэдгийг нотлохгүй; өөрөөр хэлбэл, Бурхан үргэлж Бурхан байх бөгөөд энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Бурханы ажил үргэлж хэвээрээ байдаг гэж чи хэлэх юм бол, Өөрийн зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөөг Тэр хэрхэн дуусгаж чадах юм бэ? Бурхан бол үүрд өөрчлөгдөшгүй гэдгийг л чи зөвхөн мэднэ, гэхдээ Бурхан бол үргэлж шинэ бөгөөд хэзээ ч хуучин байдаггүйг чи мэдэх үү? Хэрвээ Бурханы ажил хэзээ ч өөрчлөгдөөгүй бол Тэр хүн төрөлхтнийг хэрхэн өнөөдрийн түвшинд авчирч чадах юм бэ? Хэрвээ Бурхан хувиршгүй юм бол Тэр яагаад хоёр эрин үеийн ажлыг аль хэдийн хийчихсэн юм бэ? Түүний ажил үргэлж урагшилж байдаг, иймээс Түүний зан чанар хүмүүст аажмаар илчлэгддэг ба илчлэгдсэн зүйл нь Түүний төрөлхийн зан чанар байдаг. Эхэндээ Бурханы зан чанар хүмүүсээс нууцлагдсан байсан, Тэр Өөрийн зан чанарыг хүнд хэзээ ч шууд илчлээгүй бөгөөд Түүний талаарх мэдлэг хүнд байгаагүй, иймээс Тэр Өөрийн зан чанарыг аажмаар хүнд илчлэхийн тулд Өөрийн ажлыг ашигласан, гэхдээ энэ нь Түүний зан чанар эрин үе болгонд өөрчлөгдсөн гэсэн үг биш юм. Түүний хүсэл үргэлж өөрчлөгдөж байдаг учраас Бурханы зан чанар байнга өөрчлөгдөж байдаг гэсэн үг биш. Үүний оронд, Түүний ажлын эрин үеүд өөр учраас Түүний төрөлхийн зан чанар нь бүхэлдээ аажмаар хүнд илчлэгддэг бөгөөд ингэснээр хүн Түүнийг мэдэж чадах юм. Гэхдээ энэ нь, Бурханд анхнаасаа тодорхой зан чанар байгаагүй бөгөөд эрин үе өнгөрөхийн хэрээр Түүний зан чанар аажмаар өөрчлөгдсөн гэдгийн баталгаа яасан ч биш—тийм ойлголт нь андуу ташаа юм. Бурхан эрин үе өнгөрөхийн хэрээр Өөрийн угийн, тодорхой зан чанарыг болон Тэр юу болохоо хүмүүст илчилдэг. Ганц эрин үеийн ажил нь Бурханы бүхий л зан чанарыг илэрхийлж чадахгүй. Иймээс "Бурхан үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш" гэсэн үг нь Түүний ажилд хамаарах бөгөөд "Бурхан бол хувиршгүй" гэсэн үг нь Бурханд угаасаа юу байдаг ба Тэр хэн болохтой хамаатай. Чи зургаан мянган жилийн ажлыг нэг цэгт тодорхойлж чадахгүй эсвэл зүгээр нэг энгийн үгээр үүнийг дүрсэлж чадахгүй. Тийм зүйл нь хүний тэнэглэл юм. Бурхан хүний төсөөлдөг шиг энгийн биш бөгөөд Түүний ажил нэг эрин үед зогсохгүй. Жишээ нь, Ехова гэдэг нь үргэлж Бурханы нэрийг орлохгүй; Бурхан мөн Өөрийн ажлыг Есүсийн нэрээр хийдэг, энэ нь Бурханы ажил хэрхэн үргэлж урагшилж байдгийн бэлгэ тэмдэг юм.

Бурхан үргэлж Бурхан байх болно, хэзээ ч Сатан болохгүй; Сатан үргэлж Сатан байх ба хэзээ ч Бурхан болохгүй. Бурханы мэргэн ухаан, Бурханы гайхалтай байдал, Бурханы зөвт чанар, Бурханы сүр жавхаа хэзээ ч өөрчлөгдөхгүй. Түүний мөн чанар, Түүнд юу байгаа болон Тэр юу болох нь хэзээ ч өөрчлөгдөхгүй. Гэхдээ Түүний ажил үргэлж урагшилж, үргэлж гүнзгийрч байдаг, учир нь Бурхан бол үргэлж шинэ, хэзээ ч хуучин биш билээ. Эрин үе болгонд Бурхан шинэ нэрийг авч, эрин үе болгонд Тэр шинэ ажил хийж, эрин үе болгонд Түүний шинэ хүсэл болоод Түүний шинэ зан чанарыг харах боломжийг Тэр бүтээлүүдэд олгодог. Хэрвээ хүмүүс шинэ эрин үед Бурханы шинэ зан чанарын илэрхийллийг харахгүй бол тэд Түүнийг үүрд загалмайд цовдлохгүй гэж үү? Ингэснээрээ тэд Бурханыг хязгаарлахгүй гэж үү? Хэрвээ Тэр зөвхөн эрэгтэй хүний бие махбодтой болсон бол хүмүүс Түүнийг эрэгтэй гэж, эрэгтэй хүмүүсийн Бурхан гэж тодорхойлох байсан ба Түүнийг эмэгтэйчүүдийн Бурхан гэдэгт хэзээ ч итгэхгүй байх байсан юм. Дараа нь эрэгтэйчүүд, Бурхан бол эрэгтэй хүнтэй адилхан хүйсийнх, Бурхан бол эрэгтэй хүмүүсийн тэргүүн гэж итгэх байсан—тэгвэл эмэгтэйчүүдийн тухайд яах вэ? Энэ нь шударга бус; энэ нь давуу эрхтэй хандлага биш гэж үү? Хэрвээ ийм байсан бол Бурханы аварсан бүхэн нь Түүнтэй адилхан эрэгтэй байж, эмэгтэйчүүдийн хувьд ямар ч аврал байхгүй байх байсан юм. Бурхан хүн төрөлхтнийг бүтээх үедээ Тэр Адамыг бүтээсэн, мөн Тэр Еваг бүтээсэн. Тэр зөвхөн Адамыг бүтээгээгүй, харин эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь Өөрийнхөө дүрээр бүтээсэн юм. Бурхан бол зөвхөн эрэгтэйчүүдийн Бурхан биш—Тэр бас эмэгтэйчүүдийн Бурхан. Бурхан эцсийн өдрүүдэд шинэ ажил хийж байгаа. Тэр Өөрийн зан чанарыг улам их илчлэх ба энэ нь Есүсийн цаг үеийн энэрэл, хайр байхгүй юм. Нэгэнт Тэр шинэ ажилтай болохоор энэ шинэ ажлыг шинэ зан чанар дагалдах болно. Иймээс хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол—хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв. Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна. Үүний зэрэгцээ Бурхан бас эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоёулангийнх нь Бурхан байх Бурханы ажлыг гүйцэтгэж, бие махбод дахь Өөрийн ажлыг бүхэлд нь биелүүлсэн. Бурхан шинэ эрин үе болгонд Өөрийн ажлаа хуулбарладаггүй юм. Эцсийн өдрүүд ирсэн учраас Тэр эцсийн өдрүүдийн ажлыг хийж, эцсийн өдрүүдэд Өөрийн бүхий л зан чанарыг илчлэх болно. Эцсийн өдрүүд нь тусдаа эрин үе бөгөөд Есүсийн хэлснээр энэ үед та нар гай гамшиг туулж, газар хөдлөлт, өлсгөлөн, тахалд нэрвэгдэх ба энэ бол цаашид Нигүүлслийн эрин үе биш харин шинэ эрин үе юм гэдгийг энэ нь харуулах болно. Хэрвээ хүмүүсийн хэлдэг шиг Бурхан мөнхөд өөрчлөгдөшгүй, Түүний зан чанар нь үргэлж энэрэнгүй, элэгсэг байж, Тэр хүнийг Өөр шигээ хайрлаж, Тэр бүх хүнд авралыг өгч хэзээ ч хүнийг үзэн яддаггүй байсан бол Тэр Өөрийн ажлыг хэзээ нэгэн цагт дуусгаж чадна гэж үү? Есүс ирэхдээ Тэр загалмайд цовдлогдсон, мөн Тэр Өөрийгөө тахилын ширээн дээр өргөл болгосноор бүх нүгэлтнүүдийн төлөө Өөрийгөө золиослосон. Тэр золин аврах ажлыг аль хэдийн дуусгасан ба Нигүүлслийн эрин үеийг аль хэдийн төгсгөлд нь аваачсан, иймээс тэрхүү эрин үеийн ажлыг эцсийн өдрүүдэд давтахын учир юу вэ? Адилхан зүйлийг хийх нь Есүсийн ажлыг үгүйсгэхгүй гэж үү? Хэрвээ Бурхан энэ үе шатанд ирэхдээ цовдлолын ажлыг хийхгүй, харин элэгсэг энэрэнгүй хэвээр үлдвэл Тэр эрин үеийг төгсгөлд нь аваачиж чадна гэж үү? Элэгсэг, энэрэнгүй Бурхан эрин үеийг төгсгөж чадах уу? Эрин үеийг төгсгөх Өөрийн сүүлчийн ажилд Бурханы зан чанар нь гэсгээлт, шүүлтийнх байх бөгөөд энэ нь бүх шударга бус зүйлсийг илчилж, бүх хүмүүсийг ил тод шүүж, Түүнийг үнэхээр хайрладаг хүмүүсийг төгс болгох болно. Зөвхөн ийм зан чанар л эрин үеийг төгсгөж чадна. Эцсийн өдрүүд аль хэдийн ирчихсэн. Бүх зүйлс төрлөөрөө ангилагдаж, өөрсдийн шинж чанар дээр суурилан өөр өөр ангилалд хуваагдах болно. Энэ нь Бурхан, хүний төгсгөл болон хүрэх газрыг илчлэх цаг үе юм. Хэрвээ хүн гэсгээлт болон шүүлтийг туулахгүй бол хүний дуулгаваргүй байдал болон шударга бус байдлыг илчлэх ямар ч аргагүй байх болно. Зөвхөн гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно. Хүн гэсгээгдэж, шүүгдэх үедээ л өөрийн жинхэнэ чанараа харуулдаг. Мууг муутай нь, сайныг сайнтай нь тавьж, хүн төрөл төрлөөрөө ангилагдах болно. Гэсгээлт шүүлтээр дамжуулан бүх зүйлсийн төгсгөл илчлэгдэх болно, ингэснээр муу нь шийтгэгдэж, сайн нь шагнагдаж, бүх хүмүүс Бурханы ноёрхол доорх зүйлс болох болно. Зөвт гэсгээл, шүүлт хийгдэхийг бүх ажил шаарддаг. Хүний ялзрал оргилдоо хүрч, түүний дуулгаваргүй байдал хэтэрхий ноцтой байсан учраас үндсэндээ гэсгээлт, шүүлт болох Бурханы зөвт зан чанар эцсийн өдрүүдэд илчлэгдэх ба хүнийг бүрэн өөрчилж, бүрэн дүүрэн болгож чадна. Зөвхөн энэ зан чанар нь мууг ил гаргаж, тэгснээрээ зөв бус бүхнийг хатуу шийтгэдэг. Тиймээс ийм зан чанарт түр зуурын ач холбогдол шингэдэг ба Түүний зан чанарын илчлэл, илрэл нь шинэ эрин үе болгоны ажлын төлөө байдаг. Бурхан Өөрийн зан чанарыг дураараа, ямар ч ач холбогдолгүйгээр илчилдэггүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд хүний төгсгөл илчлэгдэх үед Бурхан хүмүүст шавхагдашгүй энэрэл ба хайрыг хүртээсээр байвал, хэрвээ Тэр хүнийг хайрлан хандаж, хүнийг зөвт шүүлтэнд өртүүлэлгүй харин түүнд хүлцэнгүй байдал, тэвчээр, уучлал өршөөл үзүүлж, тэр хэчнээн ноцтой нүгэл үйлдсэн ч ямар ч зөвт шүүлтгүйгээр хүнийг Тэр өршөөсөөр байвал, Бурханы бүх удирдлага хэзээ нэгэн цагт дуусах уу? Иймэрхүү зан чанар нь хүн төрөлхтнийг хэзээ тохиромжтой хүрэх газар руу хөтөлж чадах юм бэ? Жишээлбэл, ямагт элэгсэг, эелдэг сайхан зантай байдаг шүүгчийг аваад үз. Тэдний үйлдсэн нүглээс нь үл хамааран тэр хүмүүсийг хайрладаг ба тэр элэгсэг бөгөөд тэд хэн ч байсан хүмүүст тэвчээртэй ханддаг. Тэгвэл тэр хэзээ шударга ялын тогтоол гаргаж чадах юм бэ? Эцсийн өдрүүдэд зөвхөн зөвт шүүлт л хүмүүсийг ангилж, хүмүүсийг шинэ хүрээнд аваачиж чадна. Ийм байдлаар, Бурханы шүүлт болон гэсгээлтийн зөвт зан чанараар дамжуулан бүхий л эрин үе төгсгөлдөө хүрэх болно.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс

No comments:

Post a Comment