“Есүс” бол Иммануэл бөгөөд энэ нь хайраар дүүрэн, энэрлээр дүүрэн, хүнийг авардаг нүглийн тахил гэсэн утгатай юм. Тэр Нигүүлслийн эрин үеийн ажлыг хийсэн, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. …Зөвхөн Есүс л хүн төрөлхтний Золин аврагч билээ. Тэр бол хүн төрөлхтнийг нүглээс аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл, Есүсийн нэр Нигүүлслийн эрин үеэс гарч ирсэн ба Нигүүлслийн эрин үеийн золин авралын ажлын улмаас оршин тогтносон. Нигүүлслийн эрин үеийн хүмүүст дахин төрж, аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон бөгөөд энэ нь бүхий л хүн төрөлхтний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золин авралын ажлыг төлөөлж, Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг. … “Есүс” нь Нигүүлслийн эрин үеийг төлөөлдөг ба энэ нь Нигүүлслийн эрин үед аврагдсан бүх хүмүүсийн Бурханы нэр билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс
Нигүүлслийн эрин үед Бурханы нэр Есүс байсан, энэ нь, Бурхан бол хүнийг аварсан Бурхан бөгөөд Тэр энэрэнгүй элэгсэг Бурхан байсан гэсэн үг юм. Бурхан хүнтэй хамт байсан. Түүний хайр, Түүний энэрэл болон Түүний аврал хүн нэг бүрийг дагалдаж байв. Хэрвээ хүн Түүний нэрийг хүлээн зөвшөөрч, Түүний байгааг хүлээн зөвшөөрсөн бол хүн зөвхөн амар амгалан, баяр баясгаланг олж авч, Түүний ерөөлийг хүртэж, Түүний асар их, тоо томшгүй нигүүлслийг хүлээн авч, Түүний авралыг авч чадах байсан. Есүсийн цовдлолоор дамжуулан Түүнийг дагасан бүх хүмүүс авралыг хүлээн авсан бөгөөд тэдний нүгэл уучлагдсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
Иймээс төгсгөлийн эрин үе буюу эцсийн өдрүүдийн эрин үе ирэхэд Миний нэр дахин өөрчлөгдөх болно. Би Ехова, эсвэл Есүс, бүр Мессиа ч гэж нэрлэгдэхгүй, харин хүч чадалтай Төгс Хүчит Бурхан Өөрөө гэж нэрлэгдэх ба энэ нэрийн дор Би бүхэл эрин үеийг төгсгөх болно. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Би мөн Мессиа гэдэг нэртэй байсан ба хүмүүс Намайг хайрлаж хүндэлсэн учраас Намайг Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова, юмуу Есүс биш, харин Би бол эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол ертөнцийн хязгаарт өндийсөн, Өөрийн бүх зан чанараар бялхаж, эрх мэдэл, нэр төр, алдраар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч холбогдоогүй, Намайг хэзээ ч мэдээгүй, бас Миний зан чанарын талаар үргэлж огт мэдэхгүй байсаар байна. Дэлхий бүтээгдсэнээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг боловч хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр төөнөх нар, дүрэлзэх гал мэт хүмүүсийн дунд жинхэнэ бодитойгоор амьдран суудаг ба хүч чадлаар дүүрэн, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй ба дүрэлзсэн галаар орж ариусгагдахгүй ганц ч хүн эсвэл нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгнээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгнээс болоод бут хагарна. Ийм байдлаар эцсийн өдрүүдийн үеэр бүх хүн Би бол эргэж ирсэн Аврагч гэдгийг, Би бол бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан бөгөөд нэгэнтээ Би хүний төлөө нүглийн тахил болсон, гэхдээ эцсийн өдрүүдэд Би мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бас бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил ийм юм. Би энэ нэрийг авсан ба энэ зан чанарыг эзэмшсэн, ингэснээр Би бол зөвт Бурхан ба шатаж буй нар, дүрэлзсэн гал гэдгийг бүх хүн харж болох юм. Ингэснээр бүх хүн Намайг, цорын ганц жинхэнэ Бурханыг шүтэж магадгүй бөгөөд тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харж магадгүй юм: Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин Би бол тэнгэр, газар, далай тэнгис даяарх бүх амьд амьтны Бурхан билээ.
Үг нь махбодоор илэрсэн номын “Аврагч аль хэдийн ‘цагаан үүлэн’ дээр сууж эргэн ирсэн”-ээс

No comments:
Post a Comment