Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Иймээс Христ олны нүглийг үүрэхийн тулд нэг удаа өргөгдсөн; хоёр дахь удаагаа үзэгдэхдээ нүглийг үүрэхийн тулд биш, харин Өөрийг нь хүлээдэг хүмүүсийг аврахын тулд ирнэ” (Еврей 9:28).
“Анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа” (Иохан 1:1).
Холбогдолтой Бурханы үгс:
Эхний махан бие болох ажил нь хүмүүсийг нүглээс Есүсийн махан биеэр дамжуулан гэтэлгэсэн. Энэ нь Тэрээр хүмүүсийг загалмайгаас аварсан боловч хүний дотор ялзарсан сатаны зан чанар үлдсэн гэсэн үг. Хоёр дахь удаагийн махан бие бололт нь нүглийн тахил байдлаар үйлчлэхгүй боловч нүглээс гэтэлгэсэн хүмүүсийг бүрэн аварч чадна. Үүнийг хийхдээ өршөөгдсөн хүмүүсийг нүглээс нь ангижруулан бүрэн цэвэр болгож, зан чанарын өөрчлөлтөнд хүргэснээр Сатаны харанхуй нөлөөнөөс гаргаж Бурханы хаан ширээний өмнө буцаан авчирдаг. Зөвхөн ийм замаар л хүнийг бүрэн ариусгаж болно. Бурхан Хуулийн Эрин дууссаны дараа Нигүүслийн Эринд аврах ажлаа эхлүүлсэн. Эцсийн өдөр болохоос өмнө Бурхан хүн төрөлхтнийг босогч чанарын эсрэг шүүлт болон гэсгээлтийн ажлаараа бүрэн цэвэршүүлснээр Бурхан Өөрийн авралын ажлаа төгсгөөд амар амгаланд одох юм. Иймд ажлын гурван шатны үед Бурхан зөвхөн хоёр удаа л хүмүүсийн дунд Өөрөө ажлаа явуулахын тулд махан бие болсон. Учир нь эдгээр ажлын гурван
шатны нэг нь хүмүүсийг амьдралд нь удирдах байсан бол нөгөө хоёр нь авралын ажил байсан. Бурхан зөвхөн махан бие болсон үедээ л хүмүүсийн хажууд амьдарч, энэ ертөнцийн зовлонг мэдэрч, энгийн махан биед амьдардаг. Зөвхөн ийм аргаар л Тэрээр Өөрийн бүтээл болох хүнд хэрэгжүүлж болох хэрэгтэй үгсээр хангадаг. Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно.
шатны нэг нь хүмүүсийг амьдралд нь удирдах байсан бол нөгөө хоёр нь авралын ажил байсан. Бурхан зөвхөн махан бие болсон үедээ л хүмүүсийн хажууд амьдарч, энэ ертөнцийн зовлонг мэдэрч, энгийн махан биед амьдардаг. Зөвхөн ийм аргаар л Тэрээр Өөрийн бүтээл болох хүнд хэрэгжүүлж болох хэрэгтэй үгсээр хангадаг. Хүн тэнгэрт залбирснаараа шууд бүрэн авралыг хүртдэггүй харин Бурханы махан биеэс хүртдэг. Хүн махан биеэс тогтдог. Хүн Бурханы Сүнсийг харах чадваргүй ба Түүнд ойртож ч чаддаггүй. Хүний холбогдож чадах ганц зүйл нь Бурханы махан бие байдаг. Зөвхөн Түүгээр дамжуулан хүмүүс бүх үгсийг, бүх үнэнийг мөн бүрэн авралыг хүлээн авч чадна. Хоёр дахь махан бие бололт нь хүнээс нүглийг нь арилгаж, хүнийг бүрэн ариусгахад хангалттай. Иймд хоёр дахь махан бие бололт нь Бурханы махан бие дэх бүх ажлыг төгсгөж, Бурханы махан бие бололтын ач холбогдлыг гүйцээх болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Есүсийг ажлаа хийж байх үед Түүний тухай хүмүүсийн ойлголт бүрхэг, тодорхойгүй хэвээр л байсан. Хүмүүс Түүнийг үргэлж Давидын хүү байсан гэж итгэж байсан ба Түүнийг агуу эш үзүүлэгч, хүмүүсийн нүглийг золин аварсан сайн санаат Эзэн хэмээн зарласан. Зарим нь итгэл дээрээ үндэслэн Түүний хувцасны үзүүрийг шүргэх төдийд эдгэрсэн. Сохор хүн хараа орж, үхсэн хүн ч амьдралд буцаж ирж байсан. Гэвч хүмүүс өөрсдийнхөө дотор гүнд оршиж байгаа ялзарсан сатаны зан чанарыг олж чадаагүй ба түүнийг яаж гаргаж хаяхыг ч мэдэхгүй байсан. Хүмүүс махан биеийн амар амгалан, аз жаргал, итгэдэг хүнийг гэр бүлээр нь адислах, өвчнийг эдгэрүүлэх гэх мэт олон нигүүслийг хүлээн авсан. Бусад нь хүмүүсийн сайн үйл байсан ба тэдний бурханлаг байдал байсан. Хэрэв хүн үүнд үндэслэн амьдарч чадсан бол түүнийг сайн итгэгч гэж үзэж байсан. Зөвхөн ийм итгэгчид л үхлийнхээ дараа диваажин руу орж чадах байсан ба энэ нь тэд аврагдсан гэсэн үг. Гэвч тэд амьдралынхаа хугацаанд амийн замыг ойлгоогүй. Тэд нүглийг үйлдэн, дараа нь тогтмол давтамжтайгаар наманчлан, зан чанараа өөрчлөх ямар ч замаар явдаггүй. Энэ нь Нигүүслийн эрин үеийн хүний доторх байдал юм. Хүн бүрэн авралыг хүртсэн үү? Үгүй! Иймд энэ шатыг дууссаны дараа шүүлт болон гэсгээлтийн ажил байсаар байдаг. Энэ шатанд хүнд дагах зам өгөхийн тулд түүнийг үгээр цэвэр болгодог. Хэрэв чөтгөрийг гарган хаяхыг үргэлжлүүлсээр байсан бол энэ шат нь үр дүнд хүрэхгүй, утгагүй ба учир нь хүний нүгэлтэй угийн чанар нь байсаар байх ба хүн зөвхөн нүглээ өршөөгдөх үед л зогсох байсан. Нүглийн тахилаар дамжуулан хүмүүсийн нүглийг өршөөсөн, учир нь цовдлолын ажил аль хэдийн дуусаж, Бурхан Сатаныг ялан дийлсэн юм. Гэвч хүмүүсийн дотор ялзарсан зан чанар байсаар байгаа тул тэд нүгэл хийж, Бурханыг эсэргүүцэж чадах юм. Бурхан хүн төрөлхтнийг олж аваагүй байгаа. Ийм учраас л ажлын энэ шатанд Бурхан хүмүүсийн ялзарсан зан чанарыг илчлэхийн тулд үгийг ашиглаж, хүмүүсээс зөв замын дагуу хэрэгжүүлэхийг хүсэж байдаг. Энэ үе шат нь өмнөх үе шатыг бодвол илүү утга учиртай бөгөөд илүү үр дүнтэй. Учир нь одоо цагт хүний амийг хангаж, хүний зан чанарыг бүрэн шинэчилдэг зүйл нь үг болсон. Энэ нь ажлын илүү нарийн үе шат юм. Иймд эцсийн өдрүүдэд махан бие болох нь Бурханы махан бие болох ажлын ач холбогдлыг гүйцээж хүнийг аврах Бурханы удирдлагын төлөвлөгөөг бүрэн дуусгах юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Анхны бие махбодтой болсон Бурхан нь бие махбодтой болсон ажлаа дуусгаагүй; Тэр ердөө ажлын эхний үе шатыг биелүүлсэн ба үүнийг Бурхан махан биеэр хийх хэрэгтэй байсан. Иймээс, бие махбодтой болох ажлыг дуусгахын тулд Бурхан дахин нэг удаа махан биетэйгээр эргэн ирээд махан биеийн энгийн байдал, бодитой байдлыг амьдран харуулж, өөрөөр хэлбэл Бурханы Үгийг бүрэн энгийн, жирийн махан биеэр илэрхийлж, тэгснээрээ Түүний махан биеэр хийж чадалгүй орхисон ажлыг гүйцээх юм. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь мөн чанараараа эхнийхтэй адил боловч эхнийхээсээ бүр илүү бодитой, бүр илүү энгийн байна. Үүний үр дүнд, Бурханы махбод болсон хоёр дахь биеийн зовлон эхнийхээс илүү их байх боловч энэхүү зовлон нь махан бие дэх Түүний үйлчлэлийн үр дүн бөгөөд энэ нь ялзарсан хүний зовлонгоос өөр байдаг. Энэ нь мөн Түүний махан биеийн энгийн байдал болон бодитой байдлаас урган гардаг. Тэр Өөрийн үйлчлэлийг тун энгийн бодитой махан биеэр хэрэгжүүлдэг учраас махан бие нь асар их зовлон зүдгүүрийг туулах ёстой. Энэхүү махан бие нь хэдий чинээ энгийн бодитой байна, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэхдээ Тэр төдий чинээ их зовох болно. Бурхан, огтхон ч ер бусын биш маш энгийн махан биеэр ажилладаг. Түүний махан бие нь энгийн бөгөөд хүнийг аврах ажлыг мөрөндөө үүрэх ёстой учраас Тэр ер бусын махан биеэс ч илүү ихээр зовдог – энэ бүх зовлон нь Түүний махан биеийн бодитой, энгийн байдлаас урган гардаг. Өөрсдийнхөө үйлчлэлийг хэрэгжүүлэх явцдаа бие махбодтой хоёр Бурханы туулсан зовлонгоос хүн, Бурханы махбод болсон биеийн мөн чанарыг харж болно. Махан бие нь хэдий чинээ энгийн байна, ажлаа хийх явцдаа Тэр төдий чинээ их зовлон бэрхшээлийг туулах ёстой; ажлыг хийж буй махан бие нь хэдий чинээ бодитой байна хүмүүсийн үзэл төдий чинээ хатуу ширүүн байна, мөн төдий чинээ их аюул Түүнд тохиолдох магадлалтай юм. Түүнээс гадна махан бие нь хэдий чинээ бодитой байна, мөн махан бие нь энгийн хүний хэрэгцээ, мэдрэмжийг хэдий чинээ их эзэмшиж байна, Тэр махан бие дэх Бурханы ажлыг хийх төдий чинээ чадвартай байна. Загалмай дээр цовдлогдсон зүйл нь Есүсийн махан бие байсан, Тэр Өөрийн махан биеийг нүглийн тахил болгон өгсөн; энгийн хүн чанартай махан биеийн тусламжтайгаар Тэр Сатаныг ялж, хүнийг цовдлолоос бүрэн аварсан. Мөн бүрэн төгс махан бие болохын хувьд, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурхан нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэж, Сатаныг ялна. Бүхэлдээ энгийн, бодитой махан бие л байлдан дагуулах ажлыг бүрэн хэрэгжүүлж, хүчирхэг гэрчлэл хийж чадна. Өөрөөр хэлбэл, хүнийг байлдан дагуулах ажил [a] нь ер бусын ид шид, илчлэлтээр дамжуулж биш харин махан бие дэх Бурханы бодитой, энгийн байдлаар дамжуулан үр нөлөөтэй болдог. Бие махбодтой болсон энэ Бурханы үйлчлэл нь ярих бөгөөд ингэснээрээ хүнийг байлдан дагуулж, төгс болгох юм; өөрөөр хэлбэл, махан биед биеллээ олсон Сүнсний ажил буюу махан биеийн үүрэг нь ярих ба ингэснээр хүнийг бүрэн байлдан дагуулж, илчилж, төгс болгож, таягдах билээ. Иймээс, байлдан дагуулах ажлыг хийснээр л, махан бие дэх Бурханы ажил бүрэн биелэх болно. Эхний авралын ажил нь бие махбодтой болсон Бурханы ажлын ердөө эхлэл байсан; байлдан дагуулах ажлыг хийх махан бие нь, бие махбодтой болох Бурханы бүх ажлыг гүйцээх болно. Хүйсийн тухайд нэг нь эрэгтэй, нөгөө нь эмэгтэй байдаг; үүнд Бурхан бие махбодтой болохын утга учир биелсэн. Энэ нь Бурханы талаарх хүний буруу үзлийг арилгадаг: Бурхан эрэгтэй, эмэгтэй аль аль нь болж чадах ба бие махбодтой болсон Бурхан мөн чанартаа хүйсэнд хамаарахгүй юм. Бурхан эрэгтэй, эмэгтэй хүнийг хоёуланг нь бүтээсэн ба Тэр хүйсийг ялгаварладаггүй. Ажлын энэ үе шатанд Бурхан тэмдэг, гайхамшгуудыг үзүүлэхгүй, иймээс энэхүү ажил нь үгийн тусламжтайгаар л үр дүндээ хүрэх болно. Цаашлаад энэ удаа, бие махбодтой болсон Бурханы ажил нь өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үгээ хэлснээр хүнийг байлдан дагуулах явдал, өөрөөр хэлбэл Бурханы махбод болсон энэхүү биеийн эзэмшсэн төрөлхийн чадвар бол үг хэлэх, хүнийг байлдан дагуулах бөгөөд өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш юм. Энгийн хүн чанар дахь Түүний ажил нь ид шидийг үзүүлэх биш, өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах биш, харин үгээ хэлэх явдал бөгөөд иймээс Бурханы махбод болсон хоёр дахь бие нь хүмүүст эхнийхээсээ хамаагүй илүү энгийн мэт харагддаг. Бие махбодтой болсон Бурхан бол худлаа биш гэдгийг хүмүүс хардаг; гэвч бие махбодтой болсон энэхүү Бурхан нь бие махбодтой болсон Есүсээс өөр бөгөөд Тэд хоёулаа бие махбодтой болсон Бурхан хэдий ч, Тэд бүхэлдээ адилхан биш. Есүс энгийн хүн чанарыг, жирийн хүн чанарыг эзэмшсэн байсан боловч Түүнийг олон тэмдэг, гайхамшгууд дагалдаж байсан. Энэ удаад бие махбодтой болсон Бурханы хувьд, хүний нүд ямар ч тэмдэг, гайхамшгийг харахгүй, өвчтэйг эдгээхгүй, чөтгөрийг зайлуулахгүй, далай дээр алхахгүй, дөчин өдрийн турш мацаг барихгүй... Тэр Есүсийн хийсэнтэй адил ажлыг хийхгүй, энэ нь Түүний махан бие мөн чанараараа Есүсийнхээс өөр учраас биш, харин өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Түүний үйлчлэл биш учраас юм. Тэр Өөрийн ажлыг сүйтгэдэггүй, Өөрийн ажилд саад учруулдаггүй. Нэгэнт Тэр Өөрийн бодит үгээрээ хүнийг байлдан дагуулах учраас, ид шидээр түүнийг эзэмдэх хэрэггүй ба ингэснээр энэ үе шат нь бие махбодтой болох ажлыг төгсгөх юм. Өнөөдөр чиний харж буй бие махбодтой болсон Бурхан бол бүхэлдээ махан бие бөгөөд Түүний тухайд ер бусын зүйл огт байхгүй. Тэр бүхэлдээ махан биетэй байснаараа, бусадтай адил өвчин тусдаг, бусдын адилаар хоол, хувцас хэрэгтэй байдаг. Хэрвээ энэ удаад бие махбодтой болсон Бурхан ер бусын тэмдэг, гайхамшгуудыг үзүүлсэн бол, хэрвээ Тэр өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулж эсвэл нэг үгээр үхүүлж чадаж байсан бол байлдан дагуулах ажил хэрхэн явагдах байсан бэ? Энэхүү ажил нь Харь үндэстэнд хэрхэн түгэх байсан бэ? Өвчтэйг эдгээж, чөтгөрийг зайлуулах нь Нигүүлслийн эрин үеийн ажил буюу золин аврах ажлын эхний алхам байсан, одоо Бурхан хүнийг цовдлолоос аварчихсан учраас Тэр цаашид тэрхүү ажлыг хийхгүй. Хэрвээ эцсийн өдрүүдэд “Бурхан”, өвчтэйг эдгээн, чөтгөрийг зайлуулж, хүний төлөө цовдлогдсон Есүстэй адилханаар гарч ирсэн бол, хэдийгээр энэ нь Библи дэх Бурханы дүрслэлтэй адилхан байж хүн хүлээн зөвшөөрөхөд амархан байх байсан ч, энэ нь мөн чанартаа Бурханы Сүнс биш, харин муу сүнс орсон махан бие байх юм. Учир нь Өөрийн аль хэдийн дуусгасан зүйлээ хэзээ ч давтдаггүй нь Бурханы ажлын зарчим билээ. Ийм учраас хоёр дахь удаа бие махбодтой болсон Бурханы ажил нь эхнийхийн ажлаас өөр байна. Эцсийн өдрүүдэд Бурхан энгийн, жирийн махан биетэйгээр байлдан дагуулах ажлаа биелүүлдэг; Тэрээр өвчтэйг эдгээхгүй, хүний төлөө цовдлогдохгүй харин гагцхүү махан биеэр үг хэлж, махан биеэр хүнийг байлдан дагуулна. Зөвхөн тийм махан бие л Бурханы махбод болсон бие юм; зөвхөн тийм махан бие л махан бие дэх Бурханы ажлыг гүйцээж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment