Тэр бидний төлөө уйгагүй хичээл чармайлт гарган, бидний төлөө нойр, хоолоо умартан, бидний төлөө уйлж, бидний төлөө санаа алдаж, бидний төлөө өвчиндөө ёолон шаналж, бидний хүрэх газар, авралын төлөө доромжлол амсдаг ба бидний мэдрэмжгүй байдал, тэрслүү зангийн улмаас Түүний зүрх сэтгэлээс цус асгарч, нулимс нь урсдаг. Түүний ийм оршихуй болоод эзэмшил нь энгийн хүнийхээс давсан бөгөөд цэвэр ариун бус хүмүүсийн хэн ч үүнд хүрч, эзэмшиж чадахгүй юм. Түүнд ямар ч энгийн хүний эзэмшээгүй тэвчээр, тэсвэр байдаг ба ямар ч бүтээл Түүний хайрыг эзэмшиж чадахгүй юм. Түүнээс өөр хэн боловч бидний бүх бодлыг мэдэж чадахгүй, бидний угийн чанар, мөн чанарыг тэгж сайн ойлгохгүй, эсвэл хүн төрөлхтний тэрслүү чанар болоод завхралыг шүүж чадахгүй эсвэл тэнгэрт байгаа Бурханы өмнөөс бидний дунд ингэж ажиллаж, бидэнтэй ярьж чадахгүй юм. Түүнээс өөр хэн ч Бурханы эрх мэдэл, мэргэн ухаан, сүр хүчийг эзэмшдэггүй; Бурханы зан чанар болоод Түүнд юу байгаа, Тэр юу болох нь бүгд Түүгээр илэрхийлэгдэн гардаг. Түүнээс өөр хэн ч бидэнд замыг харуулж, гэрлийг авчирч чадахгүй. Түүнээс өөр хэн ч, бүтээлийн эхлэлээс өнөөдрийг хүртэл задраагүй Бурханы нууцуудыг илчилж чадахгүй. Түүнээс өөр хэн ч биднийг Сатаны дарлалаас болон завхарсан зан чанараас аварч чадахгүй. Тэр Бурханыг төлөөлдөг ба Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолойг, Бурханы сургаалуудыг, мөн хүн төрөлхтөнд хандсан Бурханы шүүлтийн үгсийг илэрхийлдэг. Тэрээр шинэ үе, шинэ эринг эхлүүлж, шинэ тэнгэр газар, шинэ ажлыг авчирсан бөгөөд бидэнд итгэл найдварыг авчирч, тодорхой бус байдалд өнгөрөөсөн бидний амьдралыг төгсгөл болгож, авралын замыг бүрэн харах боломжийг бидэнд олгосон. Тэр бидний оршихуйг бүхэлд нь байлдан дагуулж, зүрх сэтгэлийг эзэмдсэн. Тэрхүү мөчөөс эхлээд бидний сэтгэл ухамсартай болж, бидний сүнс сэргэсэн мэт санагдана. Бидэн дунд амьдардаг, бидний удаан хугацаанд үгүйсгэсэн энэхүү энгийн, өчүүхэн хүн бол бидний зүрх сэтгэлд дандаа байдаг, бидний өдөр шөнөгүй хүлээж байгаа Эзэн Есүс биш гэж үү? Энэ бол Тэр юм! Энэ үнэхээр Тэр билээ! Тэр бол бидний Бурхан! Тэр бол үнэн, зам, амь юм!
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы шүүлт болоод гэсгээлтээс Түүний илрэлтийг харах нь”-аас
Бурхан ямар ч эринд эсвэл газар бие махбодтой болсон бай Түүний махан бие дэх ажлын зарчим нь өөрчлөгддөггүй. Тэрээр махан бие болчихоод махан биеэсээ даван гарч ажиллаж чадахгүй.
Мөн Тэрээр махан бие болчихоод энгийн хүнлэг чанартаа ажиллахгүй байж чадахгүй. Үгүй бол Бурханы махан бие болсоны ач холбогдол үгүй болж Үг нь махан бие болсон гэдэг бүхлээрээ утгагүй болох юм. Мөн Бурханы махан бие болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махан бие Өөрөө ч эсвэл тэнгэрэлч нар ч мэдэхгүй. Иймд Бурханы махан бие дэх ажил нь илүү энгийн болж үнэхээр Үг махбод болсныг илүү сайн харуулж чадах болсон; махан бие гэдэг нь энгийн бөгөөд хэвийн хүн гэсэн үг юм.
Мөн Тэрээр махан бие болчихоод энгийн хүнлэг чанартаа ажиллахгүй байж чадахгүй. Үгүй бол Бурханы махан бие болсоны ач холбогдол үгүй болж Үг нь махан бие болсон гэдэг бүхлээрээ утгагүй болох юм. Мөн Бурханы махан бие болсныг зөвхөн тэнгэр дэх Эцэг (Сүнс) мэдэх ба өөр хэн ч, бүр махан бие Өөрөө ч эсвэл тэнгэрэлч нар ч мэдэхгүй. Иймд Бурханы махан бие дэх ажил нь илүү энгийн болж үнэхээр Үг махбод болсныг илүү сайн харуулж чадах болсон; махан бие гэдэг нь энгийн бөгөөд хэвийн хүн гэсэн үг юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (1)”-аас
Энэ махбод нь хүн бас Бурхан, энэ нь хэвийн хүн чанарыг эзэмшсэн хүн, бас бүрэн бурханлаг чанар бүхий Бурхан юм. Иймээс, энэ махбод хэдийгээр Бурханы Сүнс биш, Сүнснээс ихээхэн ялгаатай ч гэсэн тэр бол хүн төрөлхтнийг аврагч бие махбодтой болсон Бурхан Өөрөө буюу Сүнс, бас махбод билээ. Түүнийг юу гэж дуудах нь хамаагүй, эцсийн эцэст энэ бол хүн төрөлхтнийг авардаг Бурхан Өөрөө юм. Учир нь Бурханы Сүнсийг махбодоос салгахын аргагүй бөгөөд махбодын ажил нь ч бас Бурханы Сүнсний ажил юм; энэ ажлыг Сүнсний ялгамж чанарыг ашиглан хийдэггүй, харин махбодын ялгамж чанарыг ашиглан хийдэг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Сүнсний илэрхийлэлд юу хамаардаг вэ? Практик Бурхан заримдаа хүн чанараар, заримдаа бурханлаг чанараар ажилладаг боловч эцэст нь, аль ч тохиолдолд Сүнсний зарлигаар хийгддэг. ... Өнөөдөр яригдаж буй практик Бурхан Өөрөө хүн чанар болон бурханлаг чанарын аль алинаар ажилладаг. Практик Бурханы үзэгдэх байдлаар дамжуулан, Түүний энгийн хүн чанарын ажил, амьдрал болон Түүний бүрэн дүүрэн бурханлаг ажил хийгддэг. Түүний хүн чанар болон бурханлаг чанар хоёр нэгдсэн байдаг бөгөөд аль алиных нь ажил[a] үгээр дамжин хэрэгждэг; хүн чанараар ч бай бурханлаг чанараар ч бай, Тэр үг хэлдэг. Бурхан хүн чанараар ажиллахдаа Тэр хүний хэлээр ярьдаг, ингэснээр хүмүүс ойлгож, харилцах юм. Түүний үгс нь илэн далангүй хэлэгддэг ба ойлгоход хялбар учраас тэдгээр нь бүх хүмүүст хүрдэг; тэр хүмүүс өндөр мэдлэгтэй эсвэл боловсрол муутай байхаас үл хамааран, тэд бүгдээрээ Бурханы үгийг хүлээн авч чадна. Бурханы бурханлаг чанарын ажил нь ч мөн үгээр дамжин хийгддэг боловч энэ нь хангалтаар дүүрэн, амиар дүүрэн байдаг бөгөөд хүний санаагаар сэвтээгүй, хүний шилэлт сонголтыг агуулдаггүй, хүний хязгаарт захирагддаггүй, ямар ч энгийн хүн чанарын хязгаараас гадна оршдог; эдгээр нь мөн л хүний махан биеэр хийгдэх боловч энэ нь Сүнсний шууд илэрхийлэл юм. ... Бурхан махан биеийг олсон нь Бурханы Сүнсний бүх ажил болон үгс нь, Түүний энгийн хүн чанараар дамжин, бие махбод болсон Бурханы махан биеэр дамжин хийгддэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл Бурханы Сүнс нь, Түүний хүн чанарын ажлыг чиглүүлж, махан бие дэх бурханлаг чанарын ажлыг гүйцэтгэдэг бөгөөд бие махбод болсон Бурханаас чи хүн чанар дахь Бурханы ажил болон бүрэн дүүрэн бурханлаг ажлын аль алийг харж чадна; энэ нь практик Бурхан бие махбодтой гарч ирэхийн жинхэнэ ач холбогдол билээ. Хэрэв чи үүнийг тодорхой харж чадаж байвал, чи Бурханы бүх хэсгүүдийг холбож чадах бөгөөд Түүний бурханлаг чанарын ажлыг хэтэрхий чухалд үзэж, Түүний хүн чанарын ажлыг хэтэрхий орхигдуулахаа больж, чи хэтэрхий туйлшрахгүй мөн ямар ч тойруу замаар явахгүй байх болно. Ерөнхийдөө, практик Бурхан гэдэг нь Сүнсээр удирдуулсан Түүний хүн чанар болон бурханлаг чанарын ажил нь Түүний махан биеэр илэрхийлэгдэх бөгөөд, ингэснээр хүмүүс Түүнийг ойлгомжтой үнэн бодит жинхэнэ болохыг харж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Практик Бурхан бол Бурхан Өөрөө гэснийг чи мэдэх ёстой”-оос
Тайлбар:
a. Эх бичвэрт “ба аль аль нь” гэсэн байдаг.

No comments:
Post a Comment