17/08/2019

5. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?

5. Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа юу вэ?
Бие махбодтой болсон Бурхан хүний хэвийн оюун ухааныг эзэмшдэг ч гэсэн, Түүний ажил хүний бодолтой холилдохгүй; Тэр хүний хэвийн бодлыг хэрэгжүүлсэн биш, харин оюун ухаантай хүн чанарыг эзэмшсэн урьдчилсан нөхцөл дор хүн төрөлхтний дунд хэвийн оюун ухаантайгаар Өөрийн ажлыг хийдэг. Түүний махбодын бодол хэчнээн сүртэй байх нь хамаагүй, Түүний ажил логик буюу сэтгэхүйн тэмдгийг агуулдаггүй. Өөрөөр хэлбэл, Түүний ажил нь Түүний махан биеийн оюун ухаанаар бүрэлддэггүй, харин энэ нь Түүний хүн чанар дахь бурханлаг ажлын шууд илэрхийлэл юм. Түүний бүх ажил нь Түүний биелүүлэх учиртай үйлчлэл бөгөөд үүний нэг нь ч Түүний уураг тархиар бүрэлддэггүй. Жишээлбэл, өвчтэйг эдгээх, чөтгөрийг зайлуулах болон цовдлол нь Түүний хүний оюун ухааны үр дүн байгаагүй, хүний оюун ухаантай ямар ч хүн үүнийг хийж чадахгүй байх байсан юм. Үүний адилаар, өнөөдрийн байлдан дагуулах ажил бол бие махбодтой болсон Бурханы хэрэгжүүлэх ёстой үйлчлэл боловч энэ нь хүний хүсэл зоригийн ажил биш, энэ нь Түүний бурханлаг чанарын хийх ёстой ажил бөгөөд махан биетэй ямар ч хүний хийж чадахгүй ажил билээ.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас

Цаг хугацааны туршид Бурханд ашиглагдсан хүмүүс бүгд л хэвийн бодол болоод эрүүл ухаантай байсан. Тэд өөрсдийнхөө биеийг авч явах болон амьдралын асуудлуудыг хэрхэн зохицуулахаа мэддэг. Тэд хэвийн хүний үзэл баримтлалтай мөн тэд бүгд хэвийн хүний байх ёстой бүх зүйлтэй. Тэдгээрийн ихэнх нь онцгой авьяастай болон төрөлхийн ухаантай хүмүүс. Эдгээр хүмүүсийн авьяас чадвараар дамжин Бурханы Сүнс тэдний дээр ажилласан, Энэ нь тэдгээр хүмүүст өгсөн Бурханы бэлэг юм. Энэ нь Бурханы Сүнс тэдний давуу тал болох
эдгээр авьяасуудыг ашиглан Өөртөө үйлчлүүлдэг. Хэдийгээр Бурханы мөн чанар бол чөлөөт үзэл баримтлал мөн чөлөөт бодол үүнд хүмүүсийн санаа бодол тусгагдаагүй мөн тэр ч байтугай хүмүүст энгийн байх зүйлсийг ч тусгаагүй. Өөрөөр хэлбэл, Бурхан ч хүний ёс зүйн зарчмыг ойлгож чадахгүй. Энэ бол одоогийн Бурхан газар дээр ирсэн талаар юм. Тэрээр хүний санаа эсвэл хүний бодлыг тусгалгүйгээр ажиллаж мөн сургадаг, гэвч Сүнсний жинхэнэ санааг ил гаргадаг мөн Бурханы нэрийн өмнөөс ажилладаг. Үүний санаа нь Сүнс ирж ажилладаг бөгөөд өөрөөр хэлбэл хүний санаанаас өчүүхнийг ч авчирдаггүй. Бие махбодтой болсон Бурхан нь бурханлаг чанарыг шууд агуулдаг, харин Түүнд хүмүүсийн бодол эсвэл үзэл баримтлал байхгүйгээс гадна хүний биеэ авч явах байдлын талаар үндсэн зарчмуудын ойлголтгүй байдаг. Хэрвээ зөвхөн бурханлаг ажил байдаг байсан бол (Энэ нь Хэрвээ Бурхан зөвхөн Өөрийн ажлыг хийдэг байсан бол гэсэн утгатай), Бурханы ажил газар дээр хийгдэж чадахгүй байсан. Тиймээс Бурхан газар дээр ирээд хүмүүсийн дунд Түүнд болон Түүний бурханлаг чанартай ажилд үйлчлэх цөөн хэдэн хүмүүстэй болох хэрэгтэй байсан. Өөрөөр хэлбэл Тэрээр Өөрийн бурханлаг ажилдаа хүмүүсийг хэрэглэдэг. Бусдаар хүн Бурханы бурханлаг ажил үйлстэй шууд холбогдох боломжгүй байсан.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон Бурхан болон Бурханаар ашиглагддаг хүмүүсийн хоорондох үндсэн ялгаа”-аас

Ашиглагдаж буй хүмүүсийн ажил ч мөн адил Ариун Сүнсний ажил билээ. Зөвхөн Бурханы ажил л Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл бөгөөд үүнд ялгаа байдаггүй, харин ашиглагдаж байгаа хүмүүсийн ажил хүний олон зүйлтэй хутгалдсан байдаг болохоор Ариун Сүнсний бүрэн илэрхийлэл байх нь байтугай шууд илэрхийлэл нь ч биш … Ашиглагдаж буй хүмүүс дээр Ариун Сүнс ажиллах үедээ тэдний бүхий л авьяас билэг, хэв чанарыг юу ч үлдээлгүйгээр дайчилдаг. Тэдний бодит хэв чанар бүхэлдээ тухайн ажилд үйлчлэхэд зарцуулагддаг. Ажлын үр дүнд хүрэхийн тулд Тэр хүмүүсийн бүхий л нөөц боломжийг шавхаж ажилладаг гэж хэлж болно. Эсрэгээрээ, Бурханы махбод болсон биед хийгддэг ажил нь Сүнсний ажлыг шууд илэрхийлэхийн төлөө бөгөөд энэ нь хүний оюун санаа, бодолтой холилдоогүй, хүний авьяас чадвар, туршлага, төрөлхийн нөхцөл байдлаар хүрэхийн аргагүй байдаг.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажил ба хүний ажил”-аас

Хүн Ариун Сүнсээр ашиглагдаж байгаа л биш бол бие махбодтой амьдарч байгаа хэн ч Бурханыг шууд төлөөлж чадахгүй. Гэхдээ, тийм хүний зан чанар болон түүний амьдран харуулж байгаа байдлыг ч гэсэн Бурханыг бүрэн төлөөлж байгаа гэж хэлж болохгүй; түүний амьдран харуулалт Ариун Сүнсэнд захирагдаж байгаа л гэж хэлж болно. Тийм хүний зан чанар Бурханыг төлөөлж чадахгүй.

… … … …

… Хүн бол Сатаны биелэл бөгөөд хүний зан чанар нь Бурханы зан чанарыг төлөөлдөггүй. Зарим хүмүүс сайн зан ааштай байдаг; Бурхан үүгээр нь дамжуулан зарим нэг ажлыг хийж, тэдний ажил Ариун Сүнсээр захирагдаж болох боловч тэдний зан чанар нь Бурханыг төлөөлж чадахгүй. Тэдэнд хийдэг Бурханы ажил нь ердөө л дотор нь хэдийнэ оршиж байгаа зүйлтэй ажиллаж, үүнийг өргөтгөж байдаг. Өнгөрсөн үеийн эш үзүүлэгчид эсвэл Бурханаар ашиглагдаж байсан хүмүүсийн хэн ч Түүнийг шууд төлөөлж чадахгүй. … нүгэлт чанартай ямар нэг хүн Бурханыг төлөөлж чадахгүй ба хүний нүгэл нь Сатаныг төлөөлдөг гэдгийг батлахад хангалттай юм. Өөрөөр хэлбэл, нүгэл Бурханыг төлөөлдөггүй бөгөөд Бурхан бол нүгэлгүй. Тэр ч байтугай Ариун Сүнсээр хүнд хийгдсэн ажлыг зөвхөн Ариун Сүнсээр удирдагдсан гэж үзэж болох бөгөөд Бурханы өмнөөс хүний хийсэн зүйл гэж хэлж болохгүй юм. Хүний хувьд гэх юм бол, түүний нүгэл ч эсвэл түүний зан чанар ч Бурханыг төлөөлдөггүй.

Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзруулагдсан хүн Бурханыг төлөөлж чадахгүй”-аас

No comments:

Post a Comment