Бурханы Сүнсний өмссөн бие махбод бол Бурханы Өөрийнх нь бие махбод билээ. Бурханы Сүнс бол эрхэм дээд: Тэр төгс хүчит, ариун, зөвт билээ. Үүний адилаар Түүний бие махбод мөн эрхэм дээд, төгс хүчит, ариун, зөвт юм. Ийм бие махбод нь хүн төрөлхтөнд зөвхөн зөвт, ач тустайг үйлдэж чаддаг ба ариун, гайхамшигтай, агуу тул үнэн, ёс суртахуун, шударга ёсыг зөрчиж, Бурханы Сүнсэнд тэрсэлсэн өчүүхэн ч атугай зүйлийг хийж үл чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Нэн ноцтой асуудал: Урвалт (2)”-аас
Бие махбодтой болсон Бурханыг Христ гэж нэрлэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн бие юм. Энэхүү бие нь махан биетэй өөр ямар ч хүнтэй адилгүй. Энэхүү ялгаа нь Христ бол мах, цуснаас бүрдсэн хүн биш харин Сүнсний биелсэн дүр учраас юм. Түүнд энгийн хүн чанар болоод бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь байдаг. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшиж чадахгүй. Түүний энгийн хүн чанар нь, махан бие дэх Түүний бүх энгийн үйл ажиллагааг дэмждэг байхад Түүний бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг хэрэгжүүлдэг. Түүний хүн чанар эсвэл бурханлаг чанарын аль аль нь тэнгэрлэг Эцгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийнх юм; энэ мөн чанар нь Түүний ажилд саад болохгүй бөгөөд Тэр Өөрийн ажлыг сүйтгэх ямар ч зүйлийг яавч хийхгүй, Өөрийн хүслийн эсрэг чиглэсэн ямар ч үгийг Тэр хэлэхгүй юм. Тиймээс, бие махбодтой болсон Бурхан нь Өөрийн удирдлагад саад болох ямар ч ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврах бөгөөд энэ нь Бурханы өөрийн удирдлагын төлөө билээ. Үүний адилаар, Христийн ажил нь хүнийг аврах бөгөөд Бурханы хүслийн төлөө юм. Бурхан махан биетэй болж, Өөрийн мөн чанарыг Өөрийн махан биедээ бодитой болгох ба Түүний тэрхүү махан бие нь Өөрийнхөө ажлыг хийхэд хангалттай билээ. Тиймээс, Бурханы Сүнсний бүх ажил нь бие махбодтой байх хугацаанд, Христийн ажлаар солигдох бөгөөд бие махбодтой болсон Бурханы цаг хугацааны турш дахь бүх ажил нь Христийн ажил байх юм. Энэ нь өөр ямар ч эрин үеийн ажилтай холилдохгүй. Нэгэнт Бурхан махан биетэй болсон учраас, Тэрээр Өөрийн бие махбодын ялгамж чанараар ажиллана;
Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.
Тэр нэгэнт бие махбодтой ирсэн учраас Өөрийн хийх ёстой ажлаа махан биеэрээ дуусгана. Бурханы Сүнс ч байсан эсвэл Христ ч байсан хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд Тэр Өөрийн хийх ёстой ажлыг хийж, Өөрийн биелүүлэх ёстой үйлчлэлийг гүйцэтгэдэг.
Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдлийг эзэмшдэг, гэхдээ Түүнээс ирсэн эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махан биеийн ажил ч бай аль аль нь нөгөөтэйгээ зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийг захирдаг эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махан бие ч гэсэн мөн эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махан бие дэх Бурхан нь тэнгэрлэг Эцгийн хүслийг дагасан бүх ажлыг хийж чадна. Үүнд ямар ч хүн хүрч, ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл, гэвч Түүний махан бие ч Түүний эрх мэдэлд захирагдана. Энэ үгний дотоод утга учир нь энэ билээ: “Христ, Бурхан Эцгийн хүслийг дуулгавартай дагадаг.” Бурхан бол Сүнс ба авралын ажлыг хийж чадна, мөн Бурхан хүн болж чадна. Ямар ч байсан, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад ч болдоггүй, хөндлөнгөөс ч оролцдоггүй, тэр ч байтугай харилцан зөрчилдөөнтэй ажил хийдэггүй, учир нь Сүнсний болоод махан биеийн хийх ажлын мөн чанар нь адилхан билээ. Сүнс ч бай, махан бие ч бай хоёулаа нэгэн хүслийг биелүүлэхийн төлөө ажилладаг ба нэг ажлыг удирддаг. Хэдийгээр Сүнс ба махан бие нь харьцуулшгүй хоёр чанартай ч, тэдний мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанарыг болон Бурханы ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүхий л гоо сайхан, сайн сайхны, мөн бүх хайрын илэрхийлэл юм. Махан биетэй байхдаа ч гэсэн, Бурхан Эцэгт дуулгаваргүй хандах юуг ч Бурхан хийхгүй. Өөрийн амьдралаа золиослоод ч хамаагүй, Тэр бүх зүрх сэтгэлээ зориулах ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөх, Өөрийгөө чухалчлах эсвэл сайрхах, ихэрхэх ямар ч элемент байхгүй; Түүнд шударга бус зангийн ямар ч элемент байхгүй. Бурханыг дуулгавартай дагадаггүй бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай болон хорон муугийн эх сурвалж билээ. Хүнд Сатантай адилхан шинж чанарууд байдгийн шалтгаан нь хүн Сатанаар хорлогдож, нөлөөлөгдсөний улмаас юм. Христ Сатанаар бузарлагдаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанартай ба Сатаны ямар ч шинж байхгүй. Ажил хэчнээн хэцүү бэрх эсвэл махан бие хэчнээн сул дорой байсан ч хамаагүй, махан биед амьдарч байх зуураа Бурхан Өөрийнхөө ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй ба дуулгаваргүйгээр Бурхан Эцгийн хүслийг орхино гэж бүр ч байхгүй. Бурхан Эцгийн хүслийн эсрэг явсны оронд махан биеийн зовлон эдлэхийг илүүд үзнэ; энэ нь Есүс, “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягатайг надаас зайлуулаач; гэхдээ миний хүслээр биш Таны хүслээр болог” гэж залбиралдаа хэлсэнтэй адил юм. Хүн сонгох болно, харин Христ тэгэхгүй. Хэдий Тэр Бурханы ялгамж чанартай ч гэсэн, Тэрээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайсаар байх ба Түүнд Бурхан Эцгийн даалган өгсөн зүйлийг махан биеийн өнцгөөс биелүүлдэг. Энэ нь хүний хувьд хүршгүй зүйл юм. Сатанаас ирсэн зүйл Бурханы мөн чанартай байж чадахгүй, харин Бурханыг дагахгүй эсэргүүцэж байдаг. Энэ нь Бурханы хүслийг сайн дураараа дагах нь бүү хэл, Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйлийг хийдэг ба хэн ч Бурханы даалгасан ажлыг шууд өөр дээрээ хүлээн авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн хийх үүрэг гэж үзэж чадахгүй. Бурхан Эцгийн хүсэлд захирагдах нь Христийн мөн чанар юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар юм. Эдгээр хоёр шинж чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэн ч Христ гэж нэрлэгдэж чадахгүй. Хүн Бурханы оронд Түүний ажлыг хийж чадахгүйн шалтгаан нь хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн өөрийн ирээдүйн төлөө мөн өөрийн хувийн ашиг сонирхлын өмнөөс Бурханы төлөө ажилладаг, харин Христ, Бурхан Эцгийн хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.
Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанараар удирдуулдаг. Хэдий Тэр махан биетэй ч Түүний хүн чанар нь бие махбодтой хүнийхтэй бүрэн адилгүй. Түүнд Өөрийн өвөрмөц зан ааш бий ба энэ нь ч гэсэн Түүний бурханлаг чанараар удирдуулдаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал нь Түүний хүн чанартай холбоотой. Тодорхой хэмжээнд энэхүү сул тал нь Түүний бурханлаг чанарыг хязгаарладаг, гэхдээ тэдгээр хязгаар нь тодорхой хүрээ, цаг хугацаан дотор байдаг ба хязгааргүй биш. Өөрийн бурханлаг чанарын ажлыг хэрэгжүүлэх цаг ирэх үед, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанараар бүрэн захирагддаг. Түүний хүн чанарын энгийн амьдралаас гадна Түүний хүн чанарын бусад бүх үйлдэлд Түүний бурханлаг чанар нөлөө үзүүлж, нөлөөлж, захирч байдаг. Хэдийгээр Христ хүн чанартай ч гэсэн, энэ нь Түүний бурханлаг чанарын ажлыг тасалдуулахгүй. Нарийн хэлбэл Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанарт захирагддаг учраас тэр юм; хэдийгээр Түүний хүн чанарын бусдын өмнө биеэ авч явах байдал нь төлөвшөөгүй байсан ч, Түүний бурханлаг чанарын ажилд энэ нь нөлөөлөхгүй. Түүний хүн чанар завхраагүй гэж хэлэх үедээ Би, Христийн хүн чанар нь Түүний бурханлаг чанарт шууд захирагдах ба Тэрээр энгийн хүнийг бодвол илүү өндөр мэдрэмжийг эзэмшсэн байдаг гэж хэлсэн юм. Түүний хүн чанар нь Өөрийн ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад хамгийн их тохирсон байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг илэрхийлэх хамгийн их чадвартай, мөн түүнчлэн тийм ажилд захирагдах хамгийн чадвартай нь юм. Бурхан махан биед ажиллаж байгаа тул, махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс Тэр хэзээ ч хараагаа салгадаггүй; Тэрээр тэнгэрт байгаа Бурханыг жинхэнэ зүрх сэтгэлээр бишрэн шүтэх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байгаа ба Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийнх нь юм. Тэр газар дээр ирээд бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээл болоод зогсоогүй Түүнд өмнө нь байгаагүй хүн чанарыг эзэмшсэн юм; Тэрээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай. Энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махан биеийн өнцгөөс л Тэр Бурханыг бишрэн шүтдэг; тиймээс, “тэнгэрт байгаа Бурханыг Христ шүтдэг” гэсэн үг нь алдаатай биш юм. Түүний хүнээс шаардаж байгаа зүйл бол яг Түүний оршихуй; Тэр хүнээс тийм зүйл шаардахаасаа өмнө аль хэдийн тэр бүхнийг Өөрөө хэрэгжүүлсэн байдаг. Өөрийн хийгээгүй зүйлээ Тэр хэзээ ч бусдаас шаардахгүй, учир нь энэ бүхэн нь Түүний оршихуйг бүрдүүлдэг билээ. Тэр Өөрийн ажлаа хэрхэн хэрэгжүүлэх нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй хандах зүйлийг хийхгүй. Тэр хүнээс юу ч хүссэн гэсэн, тэр шаардлага нь хүний хийж чадах зүйлээс хэтрэхгүй. Түүний хийдэг бүхэн нь Бурханы хүслийг биелүүлэх бөгөөд энэ нь Түүний удирдлагын төлөө билээ. Христийн бурханлаг чанар нь бүх хүнийхээс дээр, тиймээс Тэр бол бүх бүтээлүүдээс хамгийн өндөр эрх мэдэлтэй нь юм. Энэхүү эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар буюу Бурханы Өөрийн зан чанар ба оршихуй, энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний Хүн чанар хэчнээн энгийн байх нь хамаагүй, Тэр бол Бурханы Өөрийн ялгамж чанартай гэдэг нь эргэлзээгүй; Тэр ямар өнцгөөс ярих мөн Бурханы хүслийг Тэр хэрхэн дуулгавартай дагах нь хамаагүй Түүнийг Бурхан биш гэж хэлж болохгүй. Тэнэг, мэдлэггүй хүмүүс, Христийн энгийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр Өөрийн бурханлаг чанараа хэрхэн илэрхийлж, илчлэх нь хамаагүй, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй байдаг. Христ Өөрийн дуулгавартай байдал, номхон даруу байдлыг хэдий чинээ их харуулна, тэнэг хүмүүс Христийг төдий чинээ дорд үздэг. Тэр ч байтугай Түүнд гадуурхсан ба доромжилсон хандлагаар ханддаг хүмүүс байдаг, гэсэн ч тэд шүтэн бишрэхийн тулд ширээн дээрээ ихэмсэг төрхтэй “агуу хүмүүсийн” зургийг тавьдаг. Хүний Бурханд хандах дуулгаваргүй байдал ба эсэргүүцэл нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг байдлаас, мөн түүнчлэн Христийн энгийн хүн чанараас үүсдэг; энд л хүн Бурханыг эсэргүүцэж, дуулгавартай дагадаггүйн эх үүсвэр оршиж байгаа юм. Хэрвээ Христэд хүн чанарын гадаад төрх байдаггүй, мөн бүтээгдсэн хүний өнцгөөс Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаггүй, харин үүний оронд Тэр супер хүний чанарыг эзэмшсэн байсан бол ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байх байсан юм. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь, тэнгэр дэх Бурханд хүн чанар байхгүй ба Түүнд бүтээгдсэн зүйлийн нэг ч чанар байхгүйгээс болдог билээ. Иймээс хүн Түүнд үргэлж хамгийн их хүндэтгэлтэйгээр ханддаг, харин Христэд үл хүндэтгэсэн хандлага гаргадаг.
Хэдийгээр газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай ч Тэрээр бүх хүнд Өөрийн махан бие дэх төрхийг харуулах бодолтой ирээгүй. Тэрээр бүх хүмүүст Өөрийгөө харуулахаар ирээгүй; Тэр хүмүүст Түүний гараар удирдуулах боломж олгож, ингэснээрээ шинэ эрин үе рүү орох болно. Христийн махан биеийн чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, бие махбодоор Бурханы ажлыг гүйцэлдүүлэхийн төлөө болохоос Өөрийн махан биеийн мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын тулд биш юм. Тэр хэрхэн ажиллах нь хамаагүй, энэ нь махан биеийн хийж чадах зүйлээс илүү гарахгүй. Тэр хэрхэн ажиллах нь хамаагүй, Тэр хэвийн хүн чанартай махан биеэр үүнийг хийдэг ба Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчлэхгүй. Нэмж хэлэхэд, Түүний махан бие дэх ажил нь хэзээ ч, хүний боддог шиг ид шидтэй эсвэл хэмжээлшгүй байхгүй юм. Хэдийгээр Христ махан биетэй Бурхан Өөрийгөө төлөөлж, Бурханы Өөрийн хийх ёстой ажлыг биеэрээ хэрэгжүүлдэг ч, Тэрээр тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй бөгөөд Өөрийн үйл хэргээ Тэр сэтгэл хөдлөн тунхагладаггүй. Харин ч Тэр Өөрийн махан бие дотроо даруухнаар нуугдсан хэвээр байдаг. Христээс бусад, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэдгээр хуурамч Христүүдийн ихэмсэг болоод өөрсдийгөө өргөмжилсөн зан чанарыг харьцуулж үзэх үед, махан биеийн ямар байдал нь үнэхээр Христ вэ гэдэг нь ойлгомжтой болдог. Тэд хэдий чинээ хуурамч байна, тийм хуурамч Христүүд төдий чинээ өөрсдийгөө гайхуулдаг ба хүнийг хуурахын тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанарууд байдаггүй; Христэд хуурамч Христийн ямар ч элемент байхгүй. Бурхан махан биеийн ажлыг гүйцэтгэхийн тулд л махан бие болсон ба бүх хүмүүст Өөрийгөө харах боломж олгохын тулд биш. Харин ч, Тэр Өөрийн ажлаар Өөрийнх нь ялгамж чанарыг нотлох ба Түүний илчилдэг зүйл Өөрийнх нь мөн чанарыг нотлохыг зөвшөөрдөг. Түүний мөн чанар нь үндэслэлгүй биш; Түүний ялгамж чанар булааж авсан зүйл биш; энэ нь Түүний ажил болоод Түүний мөн чанараар тодорхойлогддог. Хэдий Тэр Бурханы Өөрийн мөн чанартай ба Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай ч, эцсийн эцэст Тэр бол Сүнстэй адилгүй махан бие билээ. Тэр бол Сүнсний чанартай Бурхан биш; Тэр бол махан биеийн бүрхүүлтэй Бурхан юм. Тиймээс, Тэр хэчнээн энгийн, хэчнээн сул дорой байж, Бурхан Эцгийн хүслийг яаж ч эрж хайж байсан хамаагүй, Түүний бурханлаг чанар нь маргаангүй юм. Бие махбодтой болсон Бурханд зөвхөн хэвийн хүн чанар байгаад зогсохгүй мөн үүний сул талууд байдаг; Түүний бурханлаг чанарын гайхалтай байдал ба ойлгошгүй байдал, мөн түүнчлэн махан бие дэх Түүний бүх үйл хэрэг бүр ч илүү их байдаг. Тиймээс, хүн чанар ба бурханлаг чанарын аль аль нь Христийн дотор бодитоор, үнэхээр оршдог. Энэ нь хамгийн хоосон эсвэл ер бусын байдаггүй. Тэрээр ажлаа биелүүлэх үндсэн зорилготойгоор газар дээр ирсэн; газар дээрх ажлыг хэрэгжүүлэхийн тулд хэвийн хүн чанарыг эзэмшсэн байх шаардлагатай; эс бөгөөс, Түүний бурханлаг чанарын хүч чадал хэчнээн агуу ч гэсэн, зорьсон үйл хэргээ гүйцэлдүүлж чадахгүй. Хэдий Түүний хүн чанар чухал ач холбогдолтой ч, энэ нь Түүний мөн чанар биш. Түүний мөн чанар бол бурханлаг чанар; тиймээс, Тэр газар дээрх Өөрийн үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэх мөч нь Тэр Өөрийн бурханлаг чанараа илэрхийлж эхлэх мөч юм. Түүний хүн чанар нь зөвхөн Өөрийн махан биеийн энгийн амьдралыг хангах бөгөөд ингэснээр Түүний бурханлаг чанар махан биеэр дамжуулан ажлаа хэвийн явуулна; Түүний ажлыг бүхэлд нь чиглүүлдэг зүйл нь бурханлаг чанар юм. Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр Өөрийн үйлчлэлийг гүйцэлдүүлсэн байх болно. Хүний мэдэх ёстой зүйл бол Түүний бүхий л ажил бөгөөд Өөрийн ажлаар дамжуулан Тэр, хүнд Түүнийг мэдэх боломжийг олгодог. Өөрийнхөө ажлын туршид Тэр Өөрийн бурханлаг чанараа нэлээд бүрэн илэрхийлсэн ба энэ нь хүн чанараар гутаагдсан зан чанар биш эсвэл хүний зан ааш болон бодлоор гутаагдсан оршихуй биш юм. Түүний бүх үйлчлэл дуусах цаг ирэх үед, Тэр Өөрийн илэрхийлэх ёстой зан чанараа аль хэдийн төгс, бүрэн илэрхийлсэн байх болно. Түүний ажлыг ямар ч хүн зааварчилдаггүй; Түүний зан чанарын илэрхийлэл нэлээд чөлөөтэй ч, үүнийг оюун санаагаар хянаж эсвэл бодлоороо боловсруулдаггүй, харин ч энэ нь аяндаа илчлэгддэг. Үүнд ямар ч хүн хүрч чадахгүй. Хэдий хүрээлэн буй орчин хахир ширүүн эсвэл нөхцөл байдал бололцоо олгохгүй байсан ч, Тэр тохиромжтой цагт Өөрийнхөө зан чанарыг илэрхийлэх чадвартай. Христ л, Өөрийгөө Христ болохыг илэрхийлж чадах ба тэр үед Христ биш хүмүүс нь Христийн зан чанаргүй байна. Тиймээс, хэдий бүгд Түүнийг эсэргүүцэж эсвэл Түүний талаар буруу үзэлтэй байсан ч, Христийн илэрхийлсэн зан чанар нь Бурханых юм гэдгийг хүний үзэлд үндэслэн хэн ч үгүйсгэж чадахгүй. Жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр Христийг эрж хайдаг эсвэл зорилготойгоор Бурханыг эрж хайдаг бүх хүмүүс, Түүний бурханлаг чанарын илэрхийлэл дээр үндэслээд Тэр бол Христ гэж хүлээн зөвшөөрөх болно. Түүний ямар нэг тал хүний үзэлтэй нийцээгүйгээс болж тэд хэзээ ч Христийг үгүйсгэхгүй. Хэдий хүн маш тэнэг ч, хүний хүсэл юу вэ болоод Бурханаас юу үүссэн бэ гэдгийг бүгд маш сайн мэднэ. Зүгээр л олон хүмүүс өөрсдийн санаа зорилгын улмаас Христийг санаатайгаар эсэргүүцдэг. Хэрвээ ийм биш байсан бол, нэг ч хүнд Христийн оршин тогтнолыг үгүйсгэх ямар ч шалтгаан байхгүй, учир нь Христээр илэрхийлэгдэж буй бурханлаг чанар үнэхээр оршин байдаг ба Түүний ажил бүх хүний энгийн нүдэнд харагдаж байдаг билээ.
Христийн ажил болоод илэрхийлэл нь Түүний бодит байдлыг тодорхойлдог. Тэр, Өөрт нь олгогдсон жинхэнэ зүрх сэтгэлтэйгээр дуусгах чадвартай юм. Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтэх чадвартай ба жинхэнэ зүрх сэтгэлээр Бурхан Эцгийн хүслийг эрж хайдаг. Энэ нь бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илчлэл нь ч гэсэн Түүний мөн чанараар тодорхойлогддог; Түүний төрөлхийн илчлэл ингэж нэрлэгддэгийн шалтгаан нь Түүний илэрхийлэл бол дуураймал биш эсвэл хүний боловсролын үр дүн биш эсвэл хүний олон жилийн дэмжлэгийн үр дүн биш учраас юм. Тэр үүнийг сураагүй эсвэл үүгээр Өөрийгөө гоёогүй; харин энэ нь Түүний дотор төрөлхийн байдаг. Хүн Түүний ажлыг, Түүний илэрхийллийг, Түүний хүн чанарыг, Түүний энгийн хүний бүх амьдралыг үгүйсгэж болох юм, гэвч Тэр жинхэнэ зүрх сэтгэлээр тэнгэрт байгаа Бурханыг бишрэн шүтдэг гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй; Тэр тэнгэрлэг Эцгийн хүслийг биелүүлэхээр ирсэн гэдгийг хэн ч үгүйсгэж чадахгүй ба Бурхан Эцгийг эрж хайдаг Түүний чин сэтгэлийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр төрх мэдрэхүйд таатай биш, Түүний яриа ер бусын төрх намбыг эзэмшдэггүй ба Түүний ажил хүний төсөөлдөг шиг газар нураам эсвэл тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэндээ, тэнгэрлэг Эцгийн хүслийг жинхэнэ зүрх сэтгэлээр биелүүлдэг, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагддаг бөгөөд үхэх хүртлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар юм. Энэ үнэн нь хүн итгэхэд хэцүү боловч үнэндээ оршин байдаг. Христийн үйлчлэл бүрэн биелэх үед, Түүний зан чанар ба Түүний оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлж байгааг хүн Түүний ажлаас харах боломжтой болно. Тэр үед, Түүний бүх ажлын нийлбэр нь, Тэр үнэхээр Үгийн биелэл болсон махан бие бөгөөд мах, цуснаас бүрдсэн хүнийхтэй адилгүй юм гэдгийг баталж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Христийн мөн чанар бол тэнгэрлэг Эцгийн хүсэлд дуулгавартай байх юм”-аас(Үргэлжлүүлэх)

No comments:
Post a Comment