Хэдийгээр бие махбодоор хийх Бурханы ажилд төсөөлөхийн аргагүй олон саад бэрхшээл гардаг ч эцэстээ хүрэх үр дүн нь Сүнсээр шууд хийсэн ажлаас хамаагүй илүү байдаг. Махан биеийн ажил нь ихээхэн зовлон зүдгүүрийн шалтгаан болдог ч махан биед Сүнстэй адилхан агуу ялгамж чанар байдаггүй, Сүнсний нэгэн адил эрх мэдэл эзэмших нь байтугай Сүнстэй адил ер бусын үйл хэргийг ч хийж чадахгүй. Гэхдээ бусдаас ялгарах юмгүй энэ махан биеийн хийсэн ажлын мөн чанар нь шууд Сүнсээр хийсэн ажлаас хавьгүй илүү бөгөөд энэхүү махбод Өөрөө хүний бүх хэрэгцээний хариулт нь юм. Аврагдах хүмүүсийн хувьд, Cүнсний ашиглалтын үнэ цэнэ нь махан биеийнхээс хамаагүй доогуур байдаг: Сүнсний ажил уул нуруу, гол мөрөн, нуур, далай тэнгис гээд бүх орчлон ертөнцийг хамрах чадвартай, гэтэл махбодын ажил нь Түүний харилцаж байгаа хүн бүртэй илүү үр дүнтэйгээр холбогддог. Үүнээс гадна бодит хэлбэртэй Бурханы махбодыг хүн илүү их ойлгож, итгэж чадах бөгөөд энэ нь Бурханы тухай хүний мэдлэгийг улам гүнзгийрүүлж, хүнд Бурханы бодит үйл хэргийн талаарх илүү гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж чаддаг. Сүнсний ажил нууц далд оршино, мөнх бус хүмүүсийн хувьд ухаж ойлгох байтугай харах хүртэл хэцүү, иймээс ч тэд зөвхөн хоосон төсөөлөлд найдаж л чадна. Махбодын ажил харин энгийн бөгөөд бодит байдалд тулгуурласан, баялаг мэргэн ухааныг шингээсэн, хүний нүдэнд үзэгдэж харагдах барьцтай байдаг; хүн Бурханы ажлын мэргэн ухааныг биеэр мэдрэх боломжтой, үүнд өөрийн асар их төсөөллийг ашиглах шаардлагагүй. Энэ бол Бурханы махбод дахь ажлын нарийн зөв байдал болон жинхэнэ үнэ цэнэ мөн. Сүнс зөвхөн хүнд үл үзэгдэх зүйлсийг болон түүний хувьд төсөөлөхөд амаргүй зүйлсийг хийж чаддаг, тухайлбал Сүнсний гэгээрэл, Сүнсний хөдөлгөлт, Сүнсний удирдамж зэрэг нь оюун санаатай хүний хувьд ямар нэгэн тодорхой утга учраар хангадаггүй. Тэд зөвхөн сэтгэл хөдөлгөлт эсвэл ерөнхий утга учрыг өгөхөөс биш үгээр зааварчилгаа өгч чадахгүй. Харин махбод дахь Бурханы ажил асар өөр байдаг: Үүнд үгний яг таг удирдамж байдаг ба тодорхой хүсэл, тодорхой шаардсан зорилготой байдаг. Тиймээс хүн таамаглал хийх нь байтугай, тэмтчин бэдэрч, төсөөллөө ашиглах хэрэггүй. Энэ бол махбод дахь ажлын тодорхой байдал бөгөөд Сүнсний ажлаас ялгагдах асар том ялгаа юм. Сүнсний ажил нь зөвхөн хязгаарлагдмал цар хүрээнд зохимжтой бөгөөд махбодын ажлыг орлож чадахгүй. Махбодын ажил нь хүнд хамаагүй илүү оновчтой, чухал зорилго болон Сүнсний ажлаас хамаагүй илүү бодит, үнэ цэнэтэй мэдлэгийг өгдөг. Ялзарсан хүн төрөлхтөнд хамгийн ашиг тустай ажил бол оновчтой үгс, зорьсон зорилго болон харж, хүрч болох зүйлээр хангадаг ажил юм. Зөвхөн бодитой ажил, цагаа олсон заавар нь л хүний дур сонирхолд таарч тохирох бөгөөд зөвхөн бодит ажил нь хүнийг ялзарсан, доройтсон зан чанараас аварч чадна. Үүнд зөвхөн бие махбодтой болсон Бурхан хүрч чадна; зөвхөн бие махбодтой болсон Бурхан л хүнийг өмнөх ялзарсан,
доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм.
доройтсон зан чанараас нь аварч чадна. Сүнс Бурханы төрөлх мөн чанар хэдий ч ийм ажлыг зөвхөн Түүний махбодоор хийх боломжтой. Хэрэв Сүнс дангаараа ажилладаг байсан бол Түүний ажил үр дүнтэй байж чадахгүй байх байсан—энэ бол илэрхий үнэн юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Үнэнийг хайдаг, Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүмүүсийн хувьд Сүнсний ажил нь зөвхөн сэтгэл хөдөлгөлт, илчлэлт, төсөөлөгдөшгүй гайхамшигтай мэдрэмж, нөгөөтэйгүүр агуу, ер бусын, бишрэм, тэгсэн атлаа бүгдийн олж авч, хүртэж чадахааргүй мэдрэмжийг өгдөг. Хүн, Бурханы Сүнс хоёрын хооронд асар их зай байгаа мэт, тэд хэзээ ч адилхан байж чадахгүй мэт, тэднийг үл үзэгдэх зүйлээр хувааж салгасан мэт зөвхөн алсаас бие биеэ харж чадна. Үнэндээ Сүнс болоод хүн нэг төрлийн зүйл биш, нэг ертөнцөд хамт хэзээ ч оршихгүй, Сүнсэнд хүний гэх юу ч байдаггүй учраас энэ хийсвэрлэлийг Сүнс хүнд өгсөн юм. Иймээс хүнд хамгийн их хэрэгтэй ажлыг Сүнс шууд хийж чаддаггүй учраас хүнд Сүнс хэрэггүй юм. Махбодын ажил нь хүнд зорих бодит зорилго, тодорхой үгс болон Тэр бол бодит агаад энгийн, эгэл жирийн агаад даруухан гэсэн мэдрэмжийг өгдөг. Хэдий хүн Түүнээс айж болох боловч ихэнх хүмүүсийн хувьд Тэр харилцахад хялбар байдаг: Хүн Түүний царайг харж, дуу хоолойг нь сонсож чадах ба Түүнийг алсаас харах шаардлагагүй. Энэ махбод нь хүнтэй адил нэг ертөнцөд орших учир хүнд дөхөм бөгөөд хол эсвэл ойлгошгүй биш, харин ч харж, хүрч болно.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Бурхан бие махбодтой болоогүй байх үед Түүний хэлсэн зүйлийн ихэнхийг хүмүүс ойлгоогүй, учир нь энэ нь бүрэн бурханлаг байдлаас гардаг байсан билээ. Түүний хэлсэн зүйлийн өнцөг болон нөхцөл байдал нь хүн төрөлхтөнд харагдахгүй, ойлгомжгүй байсан; энэ нь хүмүүсийн харж чаддаггүй сүнсний ертөнцөөс илэрхийлэгдсэн. Махан биед амьдардаг хүмүүсийн хувьд тэд сүнсний ертөнц рүү нэвтэрч чадахгүй юм. Гэхдээ Бурхан бие махбодтой болсны дараа хүн чанарын өнцгөөс Тэр хүн төрөлхтөнтэй ярьсан бөгөөд Тэр сүнсний ертөнцөөс гарч, үүний цар хүрээг давсан. Тэр, Бурханыг ойлгож, мэдэж, Түүний санаа зорилго болон тэдний чадварын цар хүрээн дотор Түүний шаардсан стандартыг өөрсдийн чадах хэмжээгээрээ ойлгож ухаарах боломжийг хүн төрөлхтөнд олгохын тулд хүмүүсийн төсөөлж чадах зүйлсээр болон тэдний амьдралдаа харсан, тулгарсан зүйлсээр, тэдний ойлгож чадах хэлээр, тэдний олж авч чадах мэдлэгээр дамжуулан Өөрийн бурханлаг зан чанар, хүсэл, хандлагыг илэрхийлж чадсан юм. Энэ нь Бурханы хүн чанар дахь ажлын арга барил, зарчим байлаа. Хэдийгээр махан биед ажиллах Бурханы арга зам болон Түүний зарчмууд нь ихэвчлэн хүн чанараар эсвэл үгээр дамжуулан биелж байсан боловч, энэ нь шууд бурханлаг чанараар ажиллаад хүрч чадахааргүй үр дүнд үнэхээр хүрч чадсан.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Энэ нь Бурхан бие махбодтой болсны давуу тал байв: Тэр хүн төрөлхтний мэдлэгийг өөртөө ашигтайгаар эргүүлж, хүмүүстэй ярьж, Өөрийн хүслийг илэрхийлэхдээ хүний хэлийг ашиглаж байсан. Хүмүүсийн хүний хэлээр, хүний аргаар ойлгох гэж ядаж байсан Өөрийн гүн гүнзгий, бурханлаг хэлийг хүмүүст тайлбарлаж эсвэл “орчуулж өгсөн”. Энэ нь Түүний хүслийг ойлгож, Тэр юу хийхийг хүсэж байсныг мэдэхэд нь хүмүүст тусласан юм. Тэр мөн хүний хэл ашиглан хүмүүстэй хүний өнцгөөс яриа өрнүүлж, тэдний ойлгож чадах аргаар хүмүүстэй харилцаж чадаж байв. Тэр бүр хүний хэл болон мэдлэгийг ашиглан ярьж, ажиллаж байсан, ингэснээр хүмүүс Бурханы эелдэг зан, ойр дотно байдлыг мэдэрч, ингэснээр тэд Түүний зүрх сэтгэлийг харж байлаа.
Үг нь махбодоор илэрсэн номын үргэлжлэл “Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III”-өөс
Сүнсний хийсэн ажил далд, ойлгошгүй, хүний хувьд айдас хүрэм, ойртохын аргагүй мэт байдаг; Cүнс нь авралын ажлыг шууд хийж, хүнийг амиар шууд хангахад тохиромжгүй. Хүний хувьд хамгийн тохиромжтой нь Сүнсний ажлыг хүнд ойр байхаар өөрчлөх хандлага бөгөөд өөрөөр хэлбэл Өөрийн ажлыг хийхийн тулд Бурхан эгэл жирийн хүн болох нь хүнд хамгийн тохиромжтой. Сүнсний ажлыг орлохын тулд Бурхан бие махбодтой болохыг энэ нь шаарддаг бөгөөд хүний төлөө Бурхан ажиллах үүнээс илүү дээр тохиромжтой арга байхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Ялзарсан хүн төрөлхтөнд махбод болсон Бурханы аврал илүү их хэрэгтэй”-ээс
Хэрэв Бурханы Сүнс хүнд шууд хэлбэл тэд бүгд дуу хоолойг нь дагах ба илчлэлтийн үггүйгээр доошоо болж, Паул Дамаск руу явж байхдаа гэрлэн дунд газар унасантай адил болох байсан билээ. Хэрэв Бурхан ажлаа ийм байдлаар үргэлжлүүлсэн бол хүн өөрийн ялзралыг хэзээ ч үгэн шүүлтээр таньж, авралыг хүртэхгүй байх байсан. Зөвхөн махан бие болсоноор л Тэр биечлэн Өөрийн үгсийг бүгдийн чихэнд хүргэн, чихтэй бүхэн Түүний үгийг сонсож, Түүний үгээр хийсэн шүүлтийн ажлыг хүлээн авч чадах юм. Зөвхөн үүнийг л Түүний үгээр хүрсэн үр дүн гэдэг ба энэ нь харин хүний өмнө Сүнс гарч ирж хүмүүсийг айлган дагуулахыг хэлдэггүй. Зөвхөн ийм бодит, ер бусын ажлын тусламжтайгаар хүний дотор гүнд олон жил нуугдсан хуучин зан чанарыг бүрэн илчлэн гаргаснаар хүн Түүнийг таньж өөрчилж болох юм. Энэ нь бие махбодтой болсон Бурханы бодитой ажил юм; Тэрээр хүн дээр үгээр шүүлт хийж үр дүнд хүрэхийн тулд шүүлтийг ярьж, бодитой байдлаар хийдэг. Энэ бол махан бие болсон Бурханы эрх мэдэл ба Бурханы махан биеийн ач холбогдол билээ. ...Махан бие нь эрх мэдэлтэй байж болдог тул Тэрээр махан бие болсон ба Тэрээр хүмүүсийн дунд бодит хэлбэрээр, хүмүүст харагдах, ойлгогдох байдлаар ажлаа явуулж чадаж байсан. Ийм ажлууд нь бүх эрх мэдлийг агуулдаг Бурханы Сүнсний шууд хийсэн ямар ч ажлыг бодвол илүү бодитой, үр дүн нь мөн илэрхий байдаг. Учир нь Түүний махан бие нь бодитойгоор ярьж, ажиллаж чаддаг. Түүний махан биеийн гадаад хэлбэр нь ямар нэг эрх мэдэлгүй тул хүмүүс ойртож болохоор байдаг. Түүний бие нь эрх мэдлийг агуулдаг боловч Түүний эрх мэдэл нь хэнд ч харагддаггүй. Түүнийг ярьж, ажиллаж байх үед хүн Түүнд эрх мэдэл байгааг илрүүлж чаддаггүй. Энэ нь Түүний жинхэнэ ажилд илүү хэрэгтэй. Ийм бүх ажил үр дүнд хүрч чадна. Ямар ч хүн Түүнд эрх мэдэл байгааг мэдэхгүй, Түүнийг гомдоож болохгүйг харахгүй, Түүний уур хилэнг хараагүй боловч Түүний энэ далдлагдсан эрх мэдэл болон уур хилэн, олон нийтийн яриаг ашиглан Тэрээр Өөрийн Үгээр хүрэх гэж байсан үр дүндээ хүрдэг. Өөрөөр хэлбэл Түүний хоолойны өнгөөр, ярианы чанга байдлаар, Түүний үгсийн бүх мэргэн ухаанаар хүнийг бүрэн итгүүлж болдог. Ийм байдлаар хүмүүс харахад ямар ч эрх мэдэлгүй мэт байх бие махбодтой болсон Бурханыг дагадаг ба Тэрээр ингэж хүнийг аврах зорилгодоо хүрдэг. Энэ бол Түүний бие махбодтой болсны өөр нэг ач холбогдол юм: илүү бодитойгоор ярьснаар Түүний үгсийн бодитой байдал нь хүмүүст нөлөөлж, тэднийг Бурханы үгний хүч чадлыг гэрчлэхэд хүргэдэг. Иймд энэ ажлыг бие махбодоор дамжуулан хийхгүй юм бол ямар ч үр дүнд хүрэхгүй ба нүгэлтнүүдийг бүрэн аварч чадахгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment