Бие махбодтой болох ажлын утга учир Есүсийн ажилд бүрэн биелээгүй гэж Би яагаад хэлдэг вэ? Учир нь Үг бүрэн махбод болоогүй юм. Есүсийн хийсэн зүйл нь махан биет Бурханы ажлын ердөө нэг хэсэг байсан; Тэр зөвхөн золин аврах ажил хийсэн ба хүнийг бүрмөсөн олж авах ажлыг хийгээгүй. Энэ шалтгааны улмаас Бурхан эцсийн өдрүүдэд дахин нэг удаа махан бие болсон. Ажлын энэ үе шат нь мөн л энгийн махан биеэр хийгддэг, хүн чанар нь өчүүхэн төдий ч ер бусын биш бүр ердийн хүнээр хийгддэг. Өөрөөр хэлбэл,
Бурхан бүрэн төгс хүн болсон ба энэ нь уг ажлыг хэрэгжүүлж байгаа Бурханы ялгамж чанартай хүн, бүрэн төгс хүн, бүрэн төгс махан бие юм. Хүний нүдэнд Тэр бол огтхон ч ер бусын биш нэг л махан бие бөгөөд хурлын том том танхимд шашны талаарх дотоод үнэнийг илчлэх нь бүү хэл, ямар ч гайхамшигт тэмдэг үзүүлдэггүй, ямар ч ид шид үзүүлдэггүй, тэнгэрийн хэлээр ярьж чаддаг маш энгийн хүн билээ. Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил нь хүмүүст эхнийхтэй тун адилгүй санагддаг, иймээс энэ хоёрт нийтлэг зүйл огт байхгүй мэт санагддаг ба эхнийхийн ажлаас юу нь ч энэ удаа харагдахгүй. Хэдийгээр Бурханы махбод болсон хоёр дахь биеийн ажил эхнийхийнхээс ялгаатай ч гэсэн энэ нь Тэдний эх сурвалж нэгэн адил биш гэдгийг батлахгүй. Тэдний эх сурвалж адил эсэх нь Тэдний гадаад бүрхүүлээс биш, харин махан биеэр хийгдэж байгаа ажлын шинж чанараас нь хамаарна. Өөрийн ажлын гурван үе шатны явцад Бурхан хоёр удаа бие махбодтой болсон ба хоёуланд нь бие махбодтой болсон Бурханы ажил нэг шинэ эрин үе нээж, нэг шинэ ажил эхлүүлдэг; эдгээр биелсэн махбод нэг
нэгийгээ харилцан нөхдөг. Энэ хоёр махан бие үнэндээ нэг эх сурвалжаас ирсэн гэдгийг хүний нүдээр таньж мэдэх боломжгүй юм. Энэ нь хүний нүдний, эсвэл хүний оюун ухаанаас хэтэрсэн зүйл гэдгийг хэлэх нь илүүц билээ. Гэхдээ мөн чанартаа бол Тэд нэгэн адил, учир нь Тэдний ажил нэгэн адил Сүнснээс үүсдэг. Бурханы махбод болсон хоёр бие нэгэн адил эх сурвалжаас гарч ирсэн эсэхийг Тэдний төрсөн эрин үе ба газраар юм уу, эсвэл бусад тиймэрхүү хүчин зүйлээр дүгнэж болохгүй, харин Тэдний илэрхийлсэн бурханлаг ажлаар л дүгнэж болно. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь Есүсийн хийж байсан ажлын алийг ч хийдэггүй, учир нь Бурханы ажил бол гэрээг ягштал баримталдаггүй, харин үргэлж шинэ зам нээдэг. Бурханы махбод болсон хоёр дахь бие нь эхний махан биеийн талаарх сэтгэгдлийг хүмүүсийн санаанд гүнзгийрүүлж, бэхжүүлэх гэж зорьдоггүй, харин үүний дутууг нөхөж, төгс болгож, Бурханы талаарх хүний мэдлэгийг гүнзгийрүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршдог бүх дүрмийг эвдэж, тэдний зүрх сэтгэл дэх Бурханы эндүү ташаа төрхийг арилгахыг зорьдог. Бурханы ажлын ямар ч тусгаар үе шат нь хүнд Түүний талаарх бүрэн гүйцэд мэдлэгийг өгч чадахгүй; шат бүр нь бүхэл биш, зөвхөн нэг хэсэг мэдлэгийг л өгдөг гэж хэлж болно. Хэдийгээр Бурхан Өөрийн зан чанарыг бүрэн илэрхийлсэн ч гэсэн, хүний ойлголтын хязгаарлагдмал чадварын улмаас Бурханы талаарх түүний мэдлэг хагас хугас хэвээр үлдсэн. Хүний хэлийг ашиглан Бурханы зан чанарыг бүхэлд нь мэдэгдэх боломжгүй юм; тэгэхээр Түүний ажлын ганц үе шат Бурханыг бүрэн илэрхийлж хэдийхэн чадах вэ? Тэр Өөрийн хэвийн хүн чанарын халхавч дор махан биеэр ажилладаг ба хүн Түүнийг бие махбодын бүрхүүлээр нь биш, харин бурханлаг чанарын илэрхийллээр нь л мэдэж чадна. Өөрийг нь олон янзын ажлаар нь мэдэх боломжийг хүнд олгохын тулд Бурхан махан биед ирсэн ба Түүний ажлын ямар ч хоёр үе шат адилхан биш юм. Зөвхөн ийм байдлаар л хүн махан биет Бурханы ажлын талаар ганц талд баригдаагүй бүрэн мэдлэгтэй болж чадна.

Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас
Есүс “Үг Бурхантай хамт байсан” гэдгийн мөн чанарыг биелүүлсэн ажлын үе шатыг л хийсэн: Бурханы үнэн Бурхантай хамт байсан, Бурханы Сүнс махбодтой байсан ба Түүнээс салшгүй байсан өөрөөр хэлбэл махбод болсон Бурханы бие Бурханы Сүнстэй хамт байсан ба энэ нь бие махбодтой болсон Есүс бол эхний удаа бие махбодтой болсон Бурхан байсан гэдгийн баталгаа юм. Ажлын энэ үе шат нь “Үг махбод болсон” гэдгийн дотоод утга учрыг биелүүлж, “Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байсан” гэдэгт илүү гүн утгыг нэмсэн бөгөөд “Анх Үг байсан” хэмээх үгсэд бат итгэх боломжийг чамд олгосон. Өөрөөр хэлбэл бүтээлийн цаг үед Бурхан үгийг эзэмшиж байсан, Түүний үгс нь Түүнтэй хамт, Түүнээс салшгүй байсан ба эцсийн үе шат нь Түүний үгийн хүч чадал, эрх мэдлийг бүр илүү тодорхой болгож, Түүний бүх үгийг харж—Түүний бүх үгийг сонсох боломжийг хүнд олгодог. Тэр нь эцсийн эрин үеийн ажил юм. ... Энэ бол хоёр дахь бие махбод болсон Бурханы ажил—Бурхан бие махбод болсон сүүлчийн удаа учраас энэ нь бие махбод болохын ач холбогдлыг бүрэн гүйцээж, Бурханы махан бие дэх ажлыг бүгдийг нь гүйцэд хэрэгжүүлж гаргаж, Бурханы махан бие дэх оршихуйн эрин үед төгсгөлийг авчирдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Хэрэгжүүлэлт (4)”-ээс
Нигүүлслийн эрин үед Бурхан үгний ажлыг хийгээгүй, харин бүх хүн төрөлхтнийг золин аврахын тулд ердөө цовдлолыг л дүрсэлсэн. Библид зөвхөн, Есүс яагаад цовдлогдох болсныг, загалмай дээр байхдаа Түүний мэдэрсэн зовлонг болон хүн Бурханы төлөө хэрхэн цовдлогдох ёстой тухай л дүрсэлсэн. Тэр эрин үед Бурханы хийсэн бүх ажил цовдлол дээр төвлөрч байсан. Хаанчлалын эрин үед бие махбодтой болсон Бурхан Өөрт нь итгэдэг бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд үг хэлдэг. Энэ нь ”Үг нь махбодоор илэрсэн“ юм; Бурхан эцсийн өдрүүдэд энэ ажлыг хийхээр ирсэн, өөрөөр хэлбэл Тэр, Үг нь махбодоор илрэхийн бодит ач холбогдлыг биелүүлэхээр ирсэн юм. Тэр зөвхөн үгс хэлдэг ба баримтууд гарч ирэх нь ховорхон байдаг. Энэ бол Үг нь махбодоор илрэхийн мөн чанар бөгөөд бие махбодтой болсон Бурхан Өөрийн үгийг хэлэх үед энэ нь Үг махбодоор илэрч, Үг махбодод ирж байгаа хэрэг юм. ”Хамгийн анх Үг байв, Үг Бурхантай хамт байсан ба Үг нь Бурхан байлаа тэгээд Үг нь махбод болсон юм.“ Энэ (Үг нь махбодоор илрэх ажил) нь Бурханы эцсийн өдрүүдэд гүйцэтгэх ажил бөгөөд энэ нь Түүний бүхий л удирдлагын төлөвлөгөөний хамгийн сүүлчийн бүлэг юм, иймээс Бурхан газар дээр ирж, Өөрийн үгсийг махбодоор илэрхийлэх ёстой. Өнөөдөр хийгдсэн, хожим хийгдэх, Бурханаар хийгдэх бүхэн, хүний эцсийн хүрэх газар, аврагдах хүмүүс, устгагдах хүмүүс гэх мэт-эцэст нь хийгдэх эдгээр ажлууд бүгд тодорхой өгүүлэгдсэн ба бүгд Үг нь махбодоор илэрсэний бодит ач холбогдлыг биелүүлэхийн төлөө байдаг. Өмнө нь тунхагласан захиргааны зарлиг болон үндсэн хууль, устгагдах хүмүүс, амралтанд орох хүмүүс-эдгээр үг бүгд биелэх ёстой. Энэ бол эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханы биелүүлэх ёстой ажил юм. Тэрээр, Бурханы урьдчилан тогтоосон хүмүүс хаана харьяалагдахыг, Бурханы урьдчилан тогтоогоогүй хүмүүс хаана харьяалагдахыг, Түүний ардууд болон хөвгүүд хэрхэн ангилагдахыг, Израильд юу тохиолдохыг, Египетэд юу тохиолдохыг хүмүүст ойлгуулах болно-ирээдүйд эдгээр үг нэг бүр биелэгдэх болно. Бурханы ажлын алхамууд эрчээ авч байна. Бурхан, эрин үе бүрд хийгдэх зүйлийг, эцсийн өдрүүдийн бие махбодтой болсон Бурханы хийх зүйлийг болон Түүний биелүүлэх учиртай үйлчлэлийг хүнд илчлэх арга барил болгож үгийг ашигладаг бөгөөд эдгээр үг нь бүгд Үг нь махбодоор илэрсний ач холбогдлыг гүйцэлдүүлэхийн тулд байдаг.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бүхий л зүйлс Бурханы үгээр биелдэг”-ээс
“Үг махбод болно” гэсэн бодит байдлыг юун түрүүнд хэрэгжүүлэхийн тулд Бурхан газар дээр ирсэн, өөрөөр хэлбэл, Түүний үгс махан биеэс гарахын тулд (Бурхан шууд тэнгэрээс ярьдаг байсан Хуучин Гэрээний Мосегийн цаг үе шиг биш) Тэр ирсэн. Үүний дараа, мянган жилийн хаанчлалын эрин үед Түүний үг болгон биелж, тэдгээр нь хүмүүсийн нүдний өмнө харагдахуйц бодит байдал болох болно, мөн хүмүүс тэдгээрийг өөрсдийн нүдээр өчүүхэн ч ялгаагүйгээр харах болно. Энэ бол бие махбод болсон Бурханы эрхэм дээд утга учир юм. Өөрөөр хэлбэл, Сүнсний ажил махан биеэр дамжин, үгээр дамжин хэрэгжинэ. Энэ бол “Үг нь махбод болох” болоод “Үг нь махбодоор илрэх” гэдгийн жинхэнэ утга учир юм. Зөвхөн Бурхан л Сүнсний хүслийг ярьж чадах ба зөвхөн бие махбодтой Бурхан л Сүнсний өмнөөс ярьж чадна; бие махбод болсон Бурханаар, Бурханы үг ил тод болгогдож бусад хүмүүс нь тэдгээрээр удирдуулна. Хэн ч үүнээс ангид биш, тэд бүгдээрээ энэ цар хүрээн дотор оршино. Зөвхөн эдгээр айлдваруудаас л хүмүүс мэдэж эхэлнэ; ийм байдлаар олж аваагүй хүмүүс хэрвээ өөрсдийгөө тэнгэрийн айлдварыг олж авч чадсан гэж бодож байгаа бол тэд мөрөөдөж байна. Бүгдийг итгүүлэх нь бие махбод болсон Бурханы махан биед илэрхийлэгдсэн эрх мэдэл юм. Хамгийн хүндэт мэргэжилтнүүд болон шашны пасторууд хүртэл эдгээр үгсийг хэлж чадахгүй. Тэд бүгд түүн дор захирагдах ёстой ба хэн ч өөр нэгэн эхлэлийг бий болгох чадваргүй. Орчлон ертөнцийг байлдан дагуулахын тулд Бурхан үгийг ашиглах болно. Тэрээр үүнийг бие махбод болсон Өөрийн махан биеэр хийхгүй, харин бүхий л орчлон ертөнц дэх бүх хүмүүсийг байлдан дагуулахын тулд махан биетэй болсон Бурханы амнаас гарсан айлдваруудыг ашиглан хийх юм; зөвхөн энэ л Үг махан бие болох явдал юм мөн зөвхөн энэ л Үг нь махбодоор илрэх юм. Хүмүүст Бурхан тийм ч их ажил хийгээгүй мэт харагдаж магадгүй, гэхдээ Бурхан Өөрийн үгийг хэлмэгц хүмүүсийг бүрмөсөн итгүүлж, тэднийг айлган бишрүүлдэг. Бодит байдалгүйгээр хүмүүс орилж хашгирна; Бурханы үгийн хамтаар тэд чимээгүй болно. Бурхан энэ бодит байдлыг гарцаагүй биелүүлэх болно, учир нь энэ бол Бурханы аль хэдийн байгуулсан төлөвлөгөө буюу газар дээр Үг ирсэн бодит байдлыг хийж биелүүлэх явдал юм.
Үг нь махбодоор илэрсэн номын “Мянган жилийн хаанчлал ирсэн”-ээс
Бурхан хэмээгдэгч нь зөвхөн Ариун Сүнс, тэр Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг-хамарсан Сүнс биш мөн хүн, жирийн хүн, гойд энгийн хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнд ирж төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин аврах ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулах ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөл энэрлээр дүүрэн золин авралын Эзэн, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин аврах ажлыг эхлэх Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг бүтээх зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махан бие, нөгөө нь золин аврах ажлыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлэх махан бие бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махан биед оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэрнээ Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд нэгэн амьсгаагаар яригдаж болдог. Хоёулаа хүн, гэвч нэг нь нялх хүү харин нөгөө нь нярай охин.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы тухайд чиний ойлголт юу вэ”-ээс
Энэ үе шатанд бие махбодтой болсон Бурхан зовлон туулж байсан ч, эсвэл Өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж байсан ч гэсэн Тэр бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн төлөө ингэж байдаг, учир нь энэ бол Бурханы сүүлчийн бие махбод бололт юм. Бурхан ердөө хоёр удаа л бие махбодтой болж чадна. Гурав дахь удаа гэж байхгүй. Эхний бие махбод нь эрэгтэй байсан, хоёр дахь нь эмэгтэй, иймээс Бурханы махан биеийн дүр төрх хүний санаанд биелсэн; түүнчлэн, хоёр удаагийн бие махбод бололт нь, махан биеэр хийх Бурханы ажлыг аль хэдийн дуусгасан. Эхний удаад бие махбодтой болсон Бурхан, бие махбод болохын утга учрыг биелүүлэхийн тулд хэвийн хүн чанар эзэмшиж байсан. Энэ удаа Тэр мөн л хэвийн хүн чанар эзэмшдэг боловч энэхүү бие махбод болсны утга учир нь ялгаатай. Энэ нь илүү гүн гүнзгий бөгөөд Түүний ажил нь илүү гүн ач холбогдолтой. Бурхан дахин махан бие болсны шалтгаан нь бие махбодтой болохын утга учрыг биелүүлэхийн тулд билээ. Бурхан Өөрийн ажлын энэ үе шатыг бүрмөсөн дуусгасан үед бие махбод болохын бүхий л утга учир буюу Бурханы махан бие дэх ажил дуусах ба цаашид махан биеэр хийгдэх өөр ажил байхгүй болох юм. Тиймээс, одооноос эхлээд Өөрийнхөө ажлыг хийхийн тулд Бурхан хэзээ ч махан биед ирэхгүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы оршдог махан биеийн мөн чанар”-аас
(Үргэлжлүүлэх)
No comments:
Post a Comment