06/08/2019

Magtan duu MV“Шинэ амьдралыг магтъя” Бурханы хайрыг эдлэх нь үнэхээр аз жаргалтай (Солонгос хэлний)


Magtan duu MV“Шинэ амьдралыг магтъя” Бурханы хайрыг эдлэх нь үнэхээр аз жаргалтай (Солонгос хэлний)

Халлелуяа! Бид Төгс Хүчит Бурханыг магтъя!
Халлелуяа! Бид Төгс Хүчит Бурханд талархъя!

Эцсийн өдрүүдэд Христ гарч ирлээ.
Түүний үг биднийг шүүж, цэвэрлэж, гэсгээдэг.
Бурханы үг намайг өөрчилсөн,
Бурханыг хайрлах шинэ амьдралыг би эдэлдэг.
Үнэнийг ойлгох нь үнэхээр гайхалтай.
Завхралаа би хөсөр хаяад, үнэхээр эрх чөлөөг мэдэрдэг.
Үзэл, буруу ойлголт минь бүгд үгүй болдог,
дуулгаваргүй зан чанар минь ч өөрчлөгддөг.
Цаашид би зовж, төөрөлдөхгүй.

Cүнс минь чөлөөлөгдсөн.
Бурхан намайг амьдралын гэрэлт зам руу хөтөлдөг.
Хайраа эдлүүлэхээр Бурхан намайг өргөдөг.
Бурханы хайрыг би амссан,
Түүнийг би үүрд хайрлана.
Ах эгч нар аа,
саад бартаа, зай завсаргүйгээр нэгдэцгээе.
Нэгэн сэтгэл, нэгэн санаатайгаар бид 
хамтдаа үйлчилж, магтаалын дуу дуулдаг,
Хайраа илэрхийлдэггүй хэн байна вэ?
Бүжиглэн алга ташицгаая!
Бурханыг үүрд мөнх магтаж, шүтэн мөргөе!

Бурханыг гэх хайраар дүүрэн дуугаа бид дуулдаг.
Бурхан биднийг шинэчилж, 
шинэ хүмүүс болгон өөрчилдөг.
Завхарсан хуучин амьдрал үгүй болсон.
Бурханы өмнө амьдрах үнэхээр баясалтай.
Үнэнийг бид хэрэгжүүлдэг, 
эрх чөлөөтэй, дураараа байдаг.
Бурханд бид алдар сууг авчирна.
Бурханыг бид хайрлаж, гэрэлд амьдардаг.
Бурханы ардууд шинэ амьдралыг эдэлдэг.
Ертөнцийн хүлээсийг, 
гэр бүл, махан биеийн хүлээсийг бид давсан.
Бие биеэ хайрлах үнэхээр сайхан.
Бие биеэ хайрлах үнэхээр сайхан.
“Хургыг дагаж шинэ дуу дуулъя” номоос 

No comments:

Post a Comment