Лавлагаа болох Библийн ишлэлүүд:
“Тэгэхэд тэр, Өөрийнхөө алдрыг надад харуулаач гэж би Танаас гуйж байна гэв. Тэр... Чи Миний царайг харж чадахгүй: учир нь Намайг хараад, амьд үлдэж чадах хүн байхгүй гэжээ” (Гэтлэл 33:18-20).
“Ехова Синаи уулан дээр, уулын орой дээр залран буужээ; тэгээд Мосе очив. Ехова Мосед, Бууж очоод хүмүүст тушаа, тэд Еховаг харах гэж дайраад олноороо үхэх вий гэв” (Гэтлэл 19:20-21).
“Бүх хүмүүс тэнгэрийн дуу, аянга, бүрээн дуу, утаа багширсан уулыг харав: үүнийг харангуутаа хүмүүс айн дагжиж, холхон зогслоо. Тэгээд тэд Мосед, Та бидэнтэй яриач бид сонсъё: харин Бурхан бидэнтэй бүү яриг, эс бөгөөс бид үхнэ гэв” (Гэтлэл 20:18-19).
“Тэгтэл тэнгэрээс, Би нэрээ алдаршуулсан, дахин алдаршуулах болно гэсэн дуу гарлаа. Тэнд зогсож байсан хүмүүс үүнийг сонсоод, тэнгэр дуугарлаа гэв: бусад нь, Тэнгэрэлч Түүнтэй ярилаа гэлээ” (Иохан 12:28-29).
Холбогдолтой Бурханы үгс:
Бурханы хүнд зориулсан аврал нь шууд Сүнсний арга маягаар, Сүнсний ялгамж чанараар хийх биш. Учир нь Түүний Сүнс нь хүнд мэдрэгддэггүй, харагддаггүй, хүн ойртож чадахааргүй зүйл юм. Хэрэв Тэрээр хүнийг Сүнсний байдлаар шууд аврах гэвэл хүн Түүний авралыг хүлээж авах чадваргүй байна. Хэрэв Бурхан гадуураа бүтээгдсэн хүний дүрээр ирэхгүй бол хүмүүс энэ авралыг хүлээн авах чадваргүй байна. Хүнд Түүнд ойртох арга байдаггүйтэй адилаар хэн ч Еховагийн үүлэнд ойртож чадахгүй. Зөвхөн
бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй.
бүтээгдсэн хүн болсноор, бий болох махан биедээ Өөрийн үгээ шингээснээр л Тэрээр үгээ Түүнийг дагасан бүхэнд хүргэх ажлыг хийж чадах юм. Тэгснээр л хүн өөртөө зориулсан Түүний үгийг сонсож, Түүний үгийг харж, Түүний үгийг хүлээн авснаар бүрэн аврагдаж чадна. Хэрэв Бурхан махан бие болоогүй бол махан биетэй нэг ч хүн ийм агуу авралыг хүртэхгүй ба нэг ч хүн аврагдахгүй байх байсан. Хэрвээ Бурханы Сүнс шууд хүмүүсийн дунд ажилласан бол хүн цохигдож эсвэл Сатанд бүрэн олзлогдох байсан, учир нь хүн Бурхантай холбогдож чаддаггүй.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Хэрэв Бурхан махан бие болохгүй юм бол хүнд Тэрээр үзэгддэггүй, мэдэгддэггүй Сүнс хэвээр үлдэнэ. Хүн махан биетэй ба Бурхан хүн хоёр нь хоёр өөр ертөнцийнх бөгөөд шинж чанараараа ялгаатай. Бурханы Сүнс нь махан биетэй хүнтэй таарахгүй ба тэдгээрийн хооронд ямар ч харьцаа байж чадахгүй. Мөн хүн сүнс болж чадахгүй. Иймд Бурханы Сүнс нэгэн бүтээл болж Өөрийн анхны ажлыг хийх ёстой. Бурхан хамгийн өндөр газар руу очих болон Өөрийгөө энгийн бүтээл, хүн болгож хүмүүсийн дунд ажил хийн амьдрах хоёрыг аль алийг нь хийж чадах боловч хүн бол өндөр газарт очих болон сүнс болохын алиныг нь ч хийж чадахгүйгээс гадна доор газар ч очиж чадахгүй. Иймд Бурхан Өөрийн ажлаа гүйцэтгэхийн тулд махан бие болох ёстой. Эхний махан бие бололтын хувьд зөвхөн бие махбодтой болсон Бурханы махан биеийг Түүний загалмайлалтаар дамжуулан хүнийг золин аврах боломжтой байсан ба Бурханы Сүнсийг хүний нүглийн золиос болгон загалмайд цовдлох боломжгүй байсан. Бурхан шууд махан бие болж хүний нүглийн төлөөс болж чадах байсан ба харин хүн бол шууд тэнгэрт очиж Бурханы тэдэнд бэлтгэсэн нүглийн төлөөсийг авч чадахгүй байсан. Иймд хүн тэнгэр лүү очиж өөрсдийн авралыг авч чадахгүй. Учир нь хүн доройтсон бөгөөд тэнгэрт гарч чадахгүй болсон ба нүглийн төлөөсийг авч бол бүр чадахгүй тул Бурхан тэнгэр газар хоёрын хооронд явах хэрэгтэй болсон. Иймд Есүсийн хүмүүсийн дунд ирж хүмүүсийн огт хийж чадахгүй ажлыг биечлэн хийх шаардлагатай болсон юм. Бурхан махан бие болох тохиолдол бүр нь ингэх үнэхээр шаардлагатай байсан учраас болдог. Хэрэв эдгээр үе шатуудын аль нэгийг нь шууд Бурханы Сүнс хийж чадах байсан бол Тэрээр ингэж махан бие болохын доромжлолыг үүрэхгүй байх байсан.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бие махбодтой болсон нууц (4)”-аас
Иймээс хэрвээ энэ ажил нь Сүнсээр хийгдсэн бол—хэрвээ Бурхан бие махбодтой бололгүй харин оронд нь аянгаар дамжуулан шууд ярьдаг Сүнс байж, хүн Түүнтэй холбоо барих ямар ч аргагүй байсан бол хүн Түүний зан чанарыг хэрхэн мэдэх юм бэ? Хэрвээ зөвхөн Сүнс ажлыг хийсэн бол хүн Түүний зан чанарыг мэдэх ямар ч аргагүй байх байв. Хүмүүс Бурханыг бие махбодтой болох үед, Үг нь махбодоор илрэх үед л Түүний зан чанарыг өөрсдийн нүдээр харж чадах байсан ба Тэр Өөрийн бүхий л зан чанарыг бие махбодоор дамжуулан илэрхийлдэг. Бурхан үнэхээр хүмүүсийн дунд амьдардаг. Тэр бол биет; хүн Түүний зан чанар болон Түүнд юу байгаа, Тэр юу болохтой үнэхээр холбогдож чадна; зөвхөн ийм байдлаар л хүн Түүнийг үнэхээр мэдэж чадна.
Үг нь махбодоор илэрсэн номын “Бурханы ажлын үзэгдэл (3)”-ээс
(Үргэлжлүүлэх)

No comments:
Post a Comment